Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 1(114)
Уламжлалт судас шинжлэлийн аргын мембраны механизм
( Судалгааны өгүүлэл )

Ш.Болд, М.Амбага, Б.Саранцэцэг

Эрүүл мэндийн яам, “Монос-Фарм” ЭШТ, “Монос” дээд сургууль

 

Манай судлаачид 1990-ээд оны дунд үеэс “Уламжлалт судас шинжлэлийн аргын мембраны механизм” гэсэн томьёоллыг гаргасан (1) бөгөөд бид энэ удаагийн судалгааны хүрзэнд уг томьёолол гарч ирэх болсон онол арга зүйн үндэслэл, энэ талаар хийгдсэн судалгааны ажлын гол гол үр дүнгүүдийг нэгтгэн үзүүлэх зорилго тавьсан юм,

Судалгааны ажлын арга зүй, хэмжээ

Судалгаа ажиглалтыг эрүүл 72 эмэгтэй, эрүүл 85 эрэгтэй., гипертиреоз, гипотиреоз өвчтэй 86, нийтдээ 243 хүн дээр явууллаа.

Гипертиреоз, гилотиреоз өвчний оношийг АУИС-ийн Клиникийн Төв эмнэлгийн “Булчирхайн” тасаг дээр мэргэжлийн эмч тавьсан нөхцөлд судалгааг явуулсан.

1. Өвөрчлөл тогтоох судалгааны арга зүй

Судалгаанд хамрагдсан хүн нэг бүрийн өвөрчлөл тогтоох судалгааг профессор Дипак Чопрагийн /1996/ аргыг өөрсдөө өөрчилж модификаци хийсэн хэлбэрээр, 26 үзүүлэлт бүхий асуумжаар буюу хий, шар, бадганы өвөрчлөлийг нийт 78 үзүүлэлтээр тодорхойлов.

2. Судасны өвөрчлөл тогтоох судалгааны арга зүй; Судасны өвөрчлөл тогтоох судалгааг уламжлалт анагаах ухааны судар номд бичигдсэн арга хувилбараар явуулав (Дармаамаарамба Лувсанчойдог 1690).

3. Цусан дахь холестерины нийт тоо хэмжээг судалгаанд авагдсан хүмүүсийн ийлдэст “Human Diagnostic, Germany51 -ы биотест ашиглан тодорхойлов.

4. Цусны ийлдэст агуулагдах ӨХИП-ын бүтээгдэхүүн МДА-ын концентрацийг И.Д.Стальная (1977)-ын аргаар тодорхойлов.

5. Ийлдэст агуулагдах шиффийн суурийн тоо хэмжээг А.Тарре! 1979, R.Tromle (1983) нарын аргаар тодорхойлов (8).

6. Цусны улаан эсийн мембраны тэсвэрт чанар, нэвчимтгий чанарыг (Ф.З.Меерсон, 1983. Ю.А.Владимиров /1989/ нарын аргаар тодорхойлов /2.5/.

7. 3үрхний индекс, зах хязгаарын судасны эсэргүүцлийг “Echo camera” багажийг ашиглан эхокардиографийн аргаар тодорхойлов.

8. ХС/ӨХИП-ЫН харьцааг К.М.Дюмаев /1995/- ын аргаар тооцоолж гаргав /4/.

Судалгааны ажлын үр дүн

I нэгдүгээр үе шатны судалгаа буюу гипертиреоз , гипотериоз өвчний үед шар ,бадганы өвөрчлөлийн харьцаа өөрчлөгдөх байдал

Эхний шатны судалгаа нь гипертиреоз буюу тироксин гормоны хэт илүүдэл, тпотиреоз буюу тироксин гормоны хэт дутагдлын үед

А. Гипертиреоз-тироксин гормоны илүүдэл бүхий хүмүүст хий, шар, бадганы өвөрчлөлийн харьцаа мэдэгдэхүйц өөрчлөлтөд орж-, шарын өвөрчлөлийн эзлэх хувь эрүүл хүмүүсийнхээс 1.2 дахин (7.0%-иар, Р<0.05) , өвчний өмнөх үеийнхээс 1.44 дахин (12.3%-иар Р<0,05), гипотиреозын үеийнхээс 2.2 дахин (21.4%-иар Р<0.05) нэмэгдэж, харин бадганы өвөрчлөлийн эзлэх хувь эрүүл хүмүүсийнхээс 1.62 дахин (12.3%-иар Р<0.05) өвчний өмнөх үеийнхээс 2.1 дахин (22.2%-иар Р<0.05 ), гипотиреоз өвчний үеийнхээс 2.25 дахин (24.7%-иар Р<0.001) багассан байгаа нь ажиглагдсан юм, Бидний энэ судалгаа нь “тироксин гормоны илүүдэл (мембраны альфа төлөвийн давамгайлал)=>гипертиреоз=> шарын өвөрчлөлийн давамгайлал” гэсэн нарийн шүтэлцээ байдгийг харуулж байна.

Б. Гипотиреоз буюу тироксин гормоны дутагдал бүхий хүмүүс бадганы өвөрчлөлийн эзлэх хувь эрүүл хүмүүсийнхээс 1.38 дахин (12.4%-иар, Р<0.05), гипертиреоз өвчний үеийнхээс 2.25 дахин (24,7%-иар3 Р<0.001) нэмэгдэж, харин шарын өвөрчлөлийн эзлэх хувь эрүүл хүмүүсийнхээс 2.2    дахин (22.7%-иар, РсО.Об), өвчний өмнөх үеийнхээс 1.5 дахин (14.9%-иар Р<0.05), багассан нь “тироксин гормоны дутагдал (мембраны бетта төлөвийн давамгайлал)=>гипотиреоз бадганы өвөрчлөлийн давамгайлал “ гэсэн харилцан шүтэлцээ байдгийг үзүүлж байна.

II Хоёрдугаар үе шатны судалгаа буюу хүний өвөрчлөлийн өөрчлөлт болон судасны гадаад илрэлийн хоорондын шүтэлцээ

Судасны илрэлийн ялгаат байдлыг Дорно дахин, Түвд Монголын УАУ-ы судас барьж шинжлэх аргаар явуулахад гипертиреоз, тироксин гормоны 14Л илүүдэл л, шарын өвөрчлөлийн давамгайлал бүхий өвчтөнүүдийн зүүн, баруун гарын цон, ган, чаг дээр халууны зургаан судасны дотроос түргэн, дэлгэрэнгүй, хатуу судал буюу хурууны доор хатуу, хурууг дээш түлхэх мэт хатуу чийрэг, хүчтэй ,нэг амьсгалд 6-7 хүртэл тоотой, i эрчилсэн мушгирсан, товойсон судас “арьсны төвшинд мэдрэгдэж байлаа”. Энэ нь “тироксин гормоны мембраны альфа төлөвийн давамгайлал - => шарын өвөрчлөл => халууны судас33 гэсэн шүтэлцээ уялдаа байдгийг харуулж байна. Харин гипотиреоз, тироксин гормоны дутагдал бүхий өвчтөнүүдэд судас барьж шинжлэх аргыг дээрх байдлаар явуулах үед баруун, зүүн гарын цон, ган, чаг цэгүүд дээр хүйтний зургаан судаснаас дорой, алгуур, живэнхий, сул судас буюу зөөлөн хүч муутай доошоо шургасан, лугшилтын тоо нэг амьсгалд 4-өс цөөн тоотой судас “мах, яс”-ны төвшинд илэрч байлаа. Уг судалгаан дээр тулгуурлан “тироксин гормоны дутагдал => мембраны бетта төлөвийн давамгайлал ==> бадганы өвөрчлөл => хүйтний судас” гэсэн нарийн шүтэлцээ байж болох тухай дүгнэлтэд хүрсэн юм.

III гуравдугаар үе шатны судалгаа буюу өвөрчлөлийн өөрчлөлт ,судасны илрэлийн ялгаат байдал болон зүрхний индекс (ЗИ) ,зах хязгаарийн судасны эсэргүүцэл (ЗХСЭ) –ийн хоорондын харилцан уялдаа

Бадганы өвөрчлөл давамгайлсан хүйтний судас бүхий хүмүүст ЗХСЭ, ЗИ шарын өвөрчлөл, халууны судас давамгайлсан хүмүүсийнхээс 1.37- 1.39 дахин (31 %-иар, Р< 0,001), эрүүл хүмүүсийнхээс 1.2 дахин (17.2%-иар) бага байсан нь “бадганы өвөрчлөл - бетта төлөвийн давамгайлал-г” хүйтний судас => ЗИ => ЗХСЭ багатай гапотензив, гапокинетик төрхийн судас” гэсэн шүтэлцээ байгааг харуулж байна. Харин Дипак Чопрагийн асуумжийн аргын судалгаагаар (2) шарын өвөрчлөлийн хувь давамгайлж, уламжлалт судас барьж шинжлэх аргаар халууны дэлгэрэнгүй, түргэн, эрчимтэй, хатуу судас илэрч байсан хүмүүсийн ЗИ эрүүл хүмүүсийнхээс 1.1 дахин (9.3%-иар), бадганы өвөрчлөл хүйтний судасны давамгайлал бүхий хүмүүсийнхээс 1.39 дахин (30.8%-иар, Р< 0.05) их; ЗХСЭ эрүүл хүмүүсийнхээс 1.14 дахин (1.39%-иар, Р< 0.02) их, бадганы өвөрчлөл, хүйтний судас давамгайлсан хүмүүсийнхээс 1.37 дахин (31.1%- иар, Р< 0.001) өндөр байсан нь “шарын өвөрчлөл-   альфа төлөвийн давамгайлал- => халууны судас => гиперкинетик ==> гипертензив төрхийн судас” гэсэн шүтэлцээ байгааг харуулж байгаа юм.

IV Дөрөвдүгээр үе шатны судалгаа буюу хүний өвөрчлөл болон ийлдэсний малодеальдегид (МДА) шиффийн суурь (ШС) холестерин (ХС) өөхний хэт исэлдэлтийн процесс (ӨХИП) –ын харьцааны хоорондын харлцан шүтэлцээ

Бид энэ үе шатны судалгааны явцад бадганы өвөрчлөл, хүйтний судасны илрэл давамгайлсан, шарын өвөрчлөл, халууны судасны илрэл давамгайлсан хүмүүс, эрүүл хүмүүс гэсэн гурван бүлэг хүмүүсийн цусны ийлдэст мембран.ы хатуу бетта төлөвийг нөхцөлдүүлэн бий болгодог. ХС-ы тоо хэмжээ болон мембраны шингэн альфа .төлөвийг бүрдүүлэгч гол нэгдэл болох тосны ханаагүй хүчлийн гаралтай ӨХИП-ын гол бүтээгдэхүүн: малондиальдегид (МДА), шиффийн суурь (ШС)-ИЙН TOO хэмжээг тодорхойлж, ХС/ ӨХИП-ын харьцааг гаргасан юм. “Бадганы өвөрчлөл, хүйтний судас, гипотензив, гипокинетик төрхийн судас давамгайлсан хүмүүсийн цусны ийлдэст холестерин* (ХС)-ы тоо хэмжээ эрүүл хүмүүсийнхээс 1.31 дахин (30.9%-иар, Р< 0.001), шарын өвөрчлөл, халууны гипертензив, гилеркинетик судасны төрх давамгайлсан хүмүүсийнхээс 1.95 дахин (63.8%-иар, Р< 0.001) ихэсч, энэ өвөрчлөлийн хүмүүст мембраны хатуу бетта төлөв нэмэгдэх нөхцөл бий болж бадганы өвөрчлөл болон ХС-НЫ TOO хэмжээний хооронд г=+0.99 шүтэлцээ ХС болон ЗХСЭ-ийн хооронд г=-0.99 шүтэлцээ, ХС болон ЗИ-ийн хооронд г=- 0.97 шүтэлцээ ХС болон систолын үеийн артерийн даралт (САД), диастолын үеийн артерийн даралт (ДАД), судасны лугшилтын тоо (СЛТ)-ны хооронд г—0.99, г=-0.96, г=-0.97 шүтэлцээ илэрч байлаа. Нөгөөтээгүүр бадганы өвөрчлөл, хүйтний судас гипокинетик төрхийн судас давамгайлсан хүмүүсийн цусны ийлдсэнд МДА, ШС- ийн хэмжээ шарын өвөрчлөл давамгайлсан хүмүүсийнхээс 1.2-           1.83 дахин буурч (25-58 %-иар, Р< 0.05, Р<0. 001), ХС/ӨХИП-ын харьцаа ийлдэсний МДА-аар эрүүл хүнийхээс 1.06 дахин (Р< 0.05), шарын өвөрчлөл давамгайлсан хүмүүсийнхээс 2.35 дахин (61.5%-иар, Р< 0.001), уг харьцаа ийлдэсний ШС-ийн тоо хэмжээгээр эрүүл хүмүүсийнхээс 1.15 дахин (1.5%-иар, Р< 0.001), шарын өвөрчлөл давамгайлсан хүмүүсийнхээс 2.96 дахин (76.2%- иар, Р< 0.001) нэмэгдсэн байгаа нь уг өөрчлөлтийн хүмүүст мембраны альфа шингэн төлөвийн хувийн жин эрс буурч, бетта хатуу төлөвийн хувийн жин нэмэгдэн, зүрхний булчингийн (51 - адренорецелтор, судасны гилгэр булчингийн а1- адренорецепторын тонус харьцангуй дарангуйлагдан, холинорецепторын тонус дээшилж ЗХСЭ багатай гипокинетик, гипотензив төрхийн судас, судасны хэлбэршил илрэх нөхцөл бий болдгийг харуулж байна.

Харин шарын өвөрчлөл, халууны судас, гипертензив, гиперкинетик төрхмийн судас давамгайлсан хү^мүүсийн ХС-ны эрүүл хүмүүсийнхээс 1.48 дахин (32.9%-иар, Р< 0,001) ,бадганы өвөрчлөл, хүйтний гипотензив, гипокинетик судас давамгайлсан хүмүүсийнхээс 1.95 дахин (63.8%-иар, Р< 0.001) буурч, шарын өвөрчлөл давамгайлсан хүмүүст мембраны хатуу бетта төлөвийн хувийн жин багасах урьдчилсан нөхцөл бий болж, шарын өвөрчлөл болон ХС-ны тоо хэмжээний хооронд г=-0.98, г=-0.98 шүтэлцээ илэрч, уг өвөрчлөлийн хүмүүст Хс-ны TOO хэмжзэ багасах тутам ЗИ,ЗХСЭ,САД,ДАД,СЛТ нэмэгдэн тэдгээрийн хооронд хүчтэй сөрөг хамаарал илэрч байлаа. Үүний зэрэгцээ шарын өвөрчлөл, халууны судас, гиперкинетик, гипертензив төрхийн судас давамгайлсан хүмүүсийн цусны ийлдэст ӨХИП- ын бүтээгдэхүүн МДА-ын хэмжээ эрүүл хүмүүсийнхээс 1.5 дахин (50%-иар, Р< 0.05) бадганы өвөрчлөл хүйтний судасны илрэл давамгайлсан хүмүүсийнхээс 12 дахин (25%-иар, Р< 0.05), ШС-ийн хэмжээ эрүүл хүмүүсийнхээс 1.66 дахин (66.6%-иар, Р< 0.001), бадганы өвөрчлөл, хүйтний судасны илрэл давамгайлсан хүмүүсийнхээс 1.53 дахин (Р< 0,001) нэмэгдсэн нь -ажиглагдлаа. Уг үзэгдэлтэй зэрэгцэн нөхцөлдөж шарын өвөрчлөл^п халууны судас бүхий хүмүүст ХС/ӨХ1';~:-г. . '-^у-цаа ийлдэсний МДА- ын тоо хэмжээгээр эрүүл хүмүүсийнхээс 2.2 дахин (54.6%-иар, Р< 0.001), бадганы өвөрчлөл давамгайлсан хүмүүсийнхээс 2,35 дахин (61.5%- иар, Р< 0.001) бага, ХС/ӨХИП-ын харьцаа ийлдэсний ШС-ийн тоо хэмжээгээр эрүүл хүмүүсийнхээс 2.57 дахин (61.2%-иар, Р< 0.05), бадганы өвөрчлөл хүйтний судасны илрэл давамгайлсан хүмүүсийнхээс 2,96 дахин (Р<001) багассан байгаа нь ти өвөрчлөл судасны илрэл давамгайлсан хүмүүст мембраны хатуу бетта төлөвийн хувийн жин эрс буурч, шингэн альфа төлөвийн хувийн хий н нэмэгдэж, холинорецепторын тонус 0, харьцангуй дaрангуйлагдан, зүрхний булчингийн р 1 - адренорецептор, судасны гөлгөр булчингийн а1- адренорецепторын тонус нэмэгдэж, 3IA, 3XСЭ,САД ,ДАД их т з й гиперкинетик, 1Ав төрхмийн судас илэрхэд хүргэдэг байж болохыг харуулж байна.

V тавдугаар үе шатний судалгаа буюу хүний өвөрчлөл судасны өөрчлөлт ,мембраны тэсвэрт чанар мембранд агуулагдах хэт исэлдэлтийн бүтээгдэхүүн ,ХС /ӨХИП хоорондын харилцан хамаарал

Шарын өвөрчлөл, халууны судас, гипертензуш, гиперкинетмк төрхийн судас давамгайлсан хүмүүсийн цусны улаан эсийн мембраны хүчил терегчийн идэвхитэй хэлбэрүүдийн (фентсны урвалын явцад үүссэн Н202, ОНү 02- )проокоидант үйлдлийг тэсвэрлэн даах чадвар эрүүл хүмүүсийхээс 1.43 дахин (42%-^ар, Р<0.001), бадганы евөрчлөл давaмгайлсан хүмүүсийнхээс 1..21 дахин (24%-иар, Р< 0.05} багасч сулрахыг хамт мембранд агуулагдах хэт үзэгдэлтийн бүтээгдэхүүн МДА эрүүл хүмүүсийнхээс 1.56 дахин (55%-иар, Р< 0.05) ,ШС- ийн хэмжээ нь эрүүл хүмүүсийнхээс 144 дахин (44%- иар, Р< 0.001)', бадганы өвөрчлөл давамгайлсан хүм./үсмйнхэзс 1.63 дахин (56%-иар, Р< 0.001) нэмэгдэн ХС/ӨХИП-ын харьцаа мембранд агуулагдах ШС-ийн хэмжээгээр эрүүл хүмүүсийнхээс 2.2 дахин (55%-иар3 Р< 0.001), бадганы өвөрчлөл хүйтний судасны илрэл бүхий хүмүүсийнхээс 3.3 дахин (103%-иар, Р< 0.001) багассан байгаа нь шарын өвөрчлөл давамгайлсан хүмүүсийн мембранд хэт исэлдэлтийн бүтээгдэхүүний хэмжээ тогтвортой нэмэгдэж тэдгээрийн дөтөргөнт үйлдэл давамгайлж, харин мембран бэхжүүлэх идэвхитэй ХС-ын тоо хэмжээ огцом буурч , энэ нь мембраны тэсвэрт чанар буурах нэвчимтгий чанар ихсэхэд хүргэдгийг харуулж байна.

Харин бадганы өвөрчлөл, хүйтний судасыг готензев, пошокинетик төрхийн судасны хэлбэршил бүхий хүмүүсийн цусны улаан эсийн мембраны хүчилтөрөгчийн идэвхитэй хэлбэрүүдийн проксидант үйлдлийг тэсвэрлэн даах чадвар шарын өвөрчлөл, халууны судас давамгайлсан хүмүүсийнхээс 1.25 дахин /24%-иар, Р< 0.05/ нэмэгдэхийн хамт мембранд агуулагдах хэт исэлдэлтийн бүтээгдэхүүн ШС-ийн тоо хэмжээ, шарын өвөрчлөл, халууны судасны илрэл бүхий хүмүүсийнхээс 1.63 дахин /56%-Р< 0.001/ буурч, ХС/ӨХИП-ийн харьцаа мембранд агуулагдах ШС-ийн хэмжээгээр шарын хүмүүсийнхээс 3.3 дахин /103%-иар, Р< 0.001/ дээшилсэн байгаа нь ут өвөрчлөлийн хүмүүсийн мембранд хэт исэлдэлтийн бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэхүйц багасч, тэдгээрийн дөтөргөнт үйлдэл хязгаарлагдан тоо хэмжээ мэдэгдэхүйц багасч, мембраны шингэн альфа төлөвийн хувийн жин буурч, мембранд зуурамтгай чанартай хатуу" төлөвийг бий болгодог ХС-ны тоо хэмжээ эрс нэмэгдэн, мембрант тэсвэрт чанар ихэнхи3 нэвчимтгий чанар буурдгийг харуулж байна.

VI зургадугаар үе шатны судалгаа буюу хүний өвөрчлөл ,судасны өөрчлөлт ,биеийн дулаан ,биеийн жингийн өөрчлөлтийн хоорондох харилцан уялдаа

Судалгааны дүнгээс үзэхэд бадганы өвөрчлөл, хүйтний судас3 г^покинетик, гилотензив төрхийн судасны илрэл бүхий хүмүүсийн биеийн дулаан 35,5°С± 0.1 буюу эрүүл хүмүүсийнхээс /Р<0.05/ болон шарын өвөрчлөл бүхий хүмүүсийнхээс i PO.OOI/' 5бага3 харин биеийн жин 1.21 дахин их (Р<0.05) байгаа нь илэрчээ.Харин шарын өвөрчлөл, халууны судас бүхий хүмүүсийн биеийн дулаан нь 36.8°С±0.07 буюу эрүүл хүмүүсийнх болон /Р<0.05/, бадганы өвөрчлөл, хүйтний судасны илрэл давамгайлсан хүмүүсийнхээс (Р<0.001) их, үүнтэй зэрэгцээд нөхцөлдөх биеийн жин харьцангуй багасах хандлагатай байгаа нь ажиглагдсан юм. Ийнхүү бадганы өвөрчлөл, хүйтний судас давамгайлсан хүмүүс болон шарын өвөрчлөл, халууны судас давамгайлсан хүмүүсийн биеийн жин3 биеийн жингийн алдагдалт, нэмэгдэлт, биеийн дулааны хооронд мэдэгдэхүйц зөрөөтэй байдал илэрлээ.Энд ажиглагдаж байгаа сонирхолтой зүй тогтол бол шарын өвөрчлөл давамгайлсан хүмүүст биеийн жин буурах үзэгдэл нь биеийн дулааны нэмэгдэлтэй хүчтэй сөргөөр шүтэлцэж г=0.86, энэ нь ХС-ны багасалт, ХС/ӨХИП-ын харьцааны бууралттай зэрэгцэн нөхцөлдөн явагдаж байсан нь шарын өвөрчлөл бүхий хүмүүсийн энерги нийлэгжүүлэгч эсийн мембранд протонофор чанартай шингэн альфа төлөв давамгайлж протоны хяналт суларч электрохимийн градиент АТФ-д бага дулаанд илүүтэй шилжсэнтэй, харин бадганы өөрчлөл, хүйтний судас давамгайлсан хүмүүст биеийн жин нэмэгдэх үзэгдэл биеийн дулааны бууралттай хүчтэй сөрөг байдлаар шүтэлцэж, г=-0.86, тэр нь ХС-ны ихсэлт, ХС/ӨХИП харьцааны нэмэгдэлтэй зэрэгцэн нөхцөлдөн явагдаж байсан нь бадганы өвөрчлөл бүхий хүмүүсийн энерги нийлэгжүүлэгч мембранд хатуу бетта төлөв хэт нэмэгдэн, нэвчимтгий чанар эрс буурснаас электрохимийн градиент дулаанд бага АТФ-д илүүтэй хувирч энергийн хэт нөөцлөлт бий болсонтой холбоотой гэж хэлж болох юм.Ийнхүү бидний судалгаа нь халуун, хүйтэн судасны илрэлийн тухай МУАУ-ы онол, ойлголт нь судасны тонусын хэлбэршил, төлөвшилтөд шууд болон дам хэлбэрээр оролцдог эсүүдийн мембраны төлөвтэй нарийн шүтэлцээ холбоотой болохыг харуулж байна.

Ном зүй

1. Болд Ш, Халуун, хүйтэн судасны илрэлийн талаарх МУАУ-ы онолын мөн чанарыг судлах асуудалд, АУ-ы дэд докторын зэрэг горилсон бүтээл УБ, 1998 х.170
2. Владимиров Ю.А. Свободнорадикальное окисление липидов и физические свойства липидного слоя биологических мембран “Биофизика”, 1989, том 32, №5, с.830-841.
3. Дипак Чопраг, Идеальная энергия, Ростов Н/Д, Феникс, 1996, с.352,
4. Дюмаев К.Н., Воранина Т.А, Смирнов Л.Д. Антиоксиданты в профилактике и терапии патологий ЦНС, Москва, 1995, с,269
5. Меерсон.Ф.З.Патогенез и предупреждение стрессорных и ишемических повреждений сердца, М., Медицина, 1983, с.272
6. Постнов Ю.В. К вопросу патогенеза первичной гипертензии на клеточном, органном и системной уровнях. “Кардиология”, 1995, том 35, № 10, с.4-13.
7. Резник Б.Я., Бирюков B.C., Налбайдян P.M. Перекисное окисление и активность супероксиддисмутазы в эритроцитах при пневмонии у детей раннего возраста, “Бедиатрия”,
№9, с.16-19.
8. Demin Iczak А.Е. The primacy of membrane viscosity in genetic hypertention. Am.J.Hypertension, Dec.4, pt.12, pp 323-348.
9. Tappei A.L. In vitro Eipid pereoxydation, Free radicals in biology, 1979. pp.3-5
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 945
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК