Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 1(114)
Протопины бүлгийн алкалоидын элэг хамгаалах үйлдэл
( Судалгааны өгүүлэл )

Б. Саранцэцэг, Ш.Амбага, Л.Хүрэлбаатар, Ц.Чимгээ

“Монос-Фарм” ЭШТ, Моносдээд сургууль

 

Түвд, Монголын уламжлалт анагаах ухаанд шар голлосон халуун чанартай цул эрхтэн гэж томьёолдог элэгний эсийн мембранд холестерин: фосфолипидийн харьцаа (Хл:Фл) багатай шингэн альфа төлөв ханаагүй хүчил давамгайлдгаас хэт исэлдэлтэд амархан өртөж задран элэгний өвчин сэдээгдэх эмгэг жамын нэг гол хүчин зүйл болж хувирдгийг тогтоосон судалгаан дээрээ үндэслэн (6) бид протопины бүлгийн алкалоид агуулсан ургамлын гаралтай нэгдлүүдийг элэг хамгаалах үйлдлийг тэдгээрийн антиоксидант- мембран бэхжүүлэх идэвхтэй нь холбон судлах зорилго тавьсан юм.

Судалгааны ажлын арга зүй:

1. Элэгний хурц ,архаг үрэвслийн загварыг  Н.П.Скакуны аргаар CCL4 -ийн тосон уусмалыг арьсан дор тарих замаар үүсгэв.

2. Элэгний эмгэгийн үе шат бүрд ӨХИП эрчимжих байдал,түүнд бэлдмэлүүдийн хэрхэн нөлөөлөх байдлыг А.Тарре! (1979), И.Д.Стальная (1977) нарын аргаар элэгний эдийн гомогенатад агуулагдах хэт исэлдэлтийн бүтээгдэхүүн болох диений коньюгат (ДК), диений кетон (Д.кетон), малондиальдегид (МДА), шиффийн суурийн (ШС) концентрациар тодорхойлов.

3. Цусны улаан эсийн мембраний задралын зэргийг тодорхойлохдоо 10%-ийн цусны улаан эсийн хөвмөл дээр Фентоны урвалаар ӨХИП-ыг өдөөн тасалгааны температурт 1 цаг байлгасны дараа хурилдуулан супернатантад агуулагдах гемоглобины хэмжээг Specol-д 420 нм долгионы уртад хэмжих аргаар тодорхойлов,

4. Элэгний гомогенатад өдөөгдсөн аскорбат хамааралт ферментийн бус хэт исэлдэлтийн загвар дээр судалж буй бэлдмэлийн антиоксидант идэвхийг судлахдаа хэт исэлдэлтийн эрчимжилт, дарангуйлалтыг МДА-ын концентрациар тодорхойлов.

Судалгааны ажпын үр дүн:

Дорно дахин, Монголын уламжлалт анагаах ухааны судар номд “...элэг бол шарын ерөнхий оронд байрлах бөгөөд эрүүл цус, шарын орших орон болохоор барахгүй, дүр урвасан шарын гүйх мөр болно. Иймээс орны эрхээр цус, шар дийлэнхүй халууны гэмээр өвчлөх нь үлэмж байдаг.Л “...элэгний шарын халуун өвчний шалтгаан нь эрүүл орших байгаа шар мөн...м гэсэн сонгодог томьёолол байдгийн мембраны механизмыг тогтоох судалгааны явцад элэгний эсийн мембранд шингэн альфа төлөв давамгайлан агуулагддаг буюу элэгний эс, эсийн доторх хэсгүүдийн мембрант хучаас нь эволюци хөгжлийн явцад зуурамтгай чанар багатай, цис- конфигурациар голлон бүтээгдэж, үйл ажиллагааны өндөр идэвхтэй байх нөхцөлөөр хангагддагийн хамт шинж төлөв дээр амархан сэдээгдэн явагддаг хэт исэлдэлтийн процесст өртөж, үхжин гэмтэх магадлал ихтэй, энэ нь элэг бол эрүүл шараасаа нөхцөлдөн өвчинд өртдөг тухай уламжлалт анагаах ухааны .онолын илэрхийллийн нэг гол тайлал байж болох нь тогтоогдсон юм. ийм дүгнэлт, санаа дэвшүүлэх гол үндэслэл нь бидний судалгааны явцад (1,6,7):

а) Намрын улиралд ,биеийн температурын нөхцөлд (+37°С) элэгний эзэд өөхний хэт исэлдэлтийн процесс (ӨХИП) -ийн бүтээгдэхүүний хуримтлагдах хэмжээ (МДА) бусад ихэнх цул эрхтнүүдээс (зүрхнээс бусад) 1.2-7.5 дахин (Р<0.05) их» өндөр. температурын (ӨТ) дор ӨХИП өдөөгдөх эрчим- өсөлтийн коэффициент 1.2-2 дахин дээгүүр байгаа нь түүний мембранд ӨТ- ын үйлдлийг тэсвэрлэн дааж чадвар султай (1.6), хэт исэлдэлтэнд амархан өртөмтгий протонофор, “дулаан" төрүүлэх идэвхтэй ханаагүй тосны хүчлүүд харьцангүй их агуулагддаг.

б) Дөрвөн хлорт нүүрс төрөгч зэрэг прооксидант хүчин зүйлсийн эмгэг үйлдлийн дор өөхний хэт исэлдэлтийн процесс өдөөгдөх эрчим: малондиальдегид, шиффийн суурь, диений коньюгат зэрэг хэт исэлдсэн бүтээгдэхүүний концентрац ийн үзүүлэлтээр элэгний эсийн мембранд 1.64-4.21 дахин нэмэгддэг, үүнтэй дагалдан нөхцөлдөж элэгний эсийн цөс нийлэгжүүлэх, хоргүйжүүлэх үйл ажиллагаа эрс сулардаг (1,6).

в) Элэгний эсийн мембранд шингзн альфа төлөв, цис-конфигурацийг ханаагүй фосфолилидмйн оролцоотойгоор зориуд ихэсгэх тутам холестерин ханасан тосны хүчил уулгаж мембраны бетта төлөвийг ихэсгэсэн амьтадтай харьцуулахад дөрвөн хлорт нүүрстөрөгчийн прооксидант үйлдлийн дор өөхний хэт исзлдзлтийн процесс (ӨХИП) өдөөгдөх эрчим 1.6-дахин ихэсдэг зэргээс харагдсан юм (6). Бидний дээрх судалгааны үр дүн болон “Хий, шар, бадган-мембрант байгууламж” шинэ санаа нь Монголын уламжлалт анагаах ухаанд элэгний хурц» халуун, шарын өвчнийг гашуун амт, хүйтэн, сэрүүн, мохдог чадал эрдэмтэй эмт бодисоор эмчлэн засдаг зарчим 1.8   нь тэдгээрийн элэгний хурц үрэвсэлт өвчний үед үзүүлдэг антиоксидант, мембран бэхжүүлэх үйлдэлтэй холбоотойг харуулсан ба иймээс бид мембраны цисконфигурацийг багасгах буюу харьцангуй их трансконфигураци агуулсан нэгдлүүдийг хэрэглэх санаа дэвшүүлж бөгөөд энэ дагуу Цэх_халуун iaBac__(Chiazospermum erectum) ургамлыг сонгон авч судалгаа явуулсан юм.

Сонирхолтой нь Монгол уламжлалт анагаах ухаанд элэгний хижгийн халуун хордлогот шар өвчний үед хэрэглэгдэж ирсэн “Барбад” буюу Цэх галуун таваг ургамлын элэг хамгаалах үйлдлийн судалгааг явуулах явцад уг ургамлын биологийн идэвх5 фармакологийн үйлдлийг нөхцөлдүүлдэг гол бүтэц нь циклополизфирийн бүлэг агуулсан протонины уламжлалын алкалоидууд болох нь тогтоогдсон (Б.Саранцзцзг, М.Амбага, Я.Жамъянсан, С.Жавзан 1994-1998) юм.

GGL4-©ep элэгний хурц үрэвсэл үүсгэсний дараах 3 хоногт эмчлээгүй хяналт амьдад (0.4812±0.04 ед), эрүүл амьтадтай (0.075±0.05 ед) харьцуулахад 6.4 дахин нэмэгдэж байсан диений коньюгатийн концентраци нь Цэх галуун тавгийн протопин нийлбзр бүхий алкалоидын (ПБНА)-ын нөлөөгөөр 28.3%-иар (р<0.05), (эмчлээгүй хяналт амьтдад 0.33±0.025 ед, эмчилсэн амьдад 195±0.02 ед) малондиальдегид нь алкалоидын нөлөөгөөр 19.1%-иар, 3.2 дахин ихэссэн байсан шиффийн суурийн кокцентраци (эмчлээгүй хяналт амьтдад 4.619±1.44 ед, эрүүл амьтдад 1.438±0.107 ед, (Р<0.05) нь алкалоидын нөлөөгөөр 1.82 дахин багасч байсан нь уг бэлдмэл элэгний эсийн хурц үхжлийн үед ӨХИП дарангуйлах, антиоксидант (АО) идэвхтэй буюу “АО-ӨХИП” тогтолцоог тэнцвэржүүлэх үйлдэл үзүүлдгийг харуулж байна. Элэгний үрэвслийн дараах 7 хоногт эмчлээгүй хяналт амьтдад эрүүл амьтадтай харьцуулахад элэгний гомогенатад агуулагдах ДК,Д.кетон, МДА, ШС-ийн концентраци 1.71-4.8 дахин өндөр хэвээр хадгалагдаж байсан бол ПБНА-ын нөлөөгөөр диений кетоны хэмжээ 26.9%-иар (0.045±0.0013 ед, (Р<0.05), диений коньюгатын концентраци 8.2%- иар3 МДА-ын концентраци 22.3 %-иар (0.28+0.01 ед, Р<0.05), ШС-ийн концентраци 30.9%-иар  (1.714+0.1 ед, Р<0.05) багасч байгаа нь илэрлээ. Элэгний үрэвслийн 28 дахь хоногт эмчлээгүй хяналт* амьтдад зөрүүламьтадтай харьцуулахад ӨХИП-ын бүтээгдэхүүний хэмжээ 1.25-1.4 дахин их байсан бол протопин алкалоидын нөлөөгөөр Д.кетон 14.9%-иар (0.03б±0.005 ед), ДК 17.4%- иар (0.0877±0.02 ед), МДА 17.1%-иар (0.28±0.01 ед), ШС-ийн концентраци 24.6 %-иар (1.485±0.09ед) багасдаг нь илэрлээ.

Цагаан харханд 50% CCL4-eep өдөөгдсөн элэгний үрэвслийн үед ПБНА-ын үзүүлэх нөлөө

** - Эмчилсэн өмьтдыг /Са4-гэлкэ.лоид/ эмчлэзгүй /CCL4+yc/ амыпадтай харьцуулахад Р<0,05

*- Эмчлээгүй жяналт өмьтдыг /CCL4+yc/ эрүүл амьтадтай харьцуулахад Р<0.05

ПБНА нь хэт исэлдэлт дарангуйлах, АО үйлдлийн механизмаар элэгний үйл ажиллагааг дээшлүүлдэг, тэр нь түүниймембран бэхжүүлэх үйлдлээр нөхцөлддөг болох нь элэгний үрэвслийн 3,7,14,21,28 дахь хоногт 1.3-8,2 дахин буурсанмембраны тэсвэрт чанар нь протогшны алкалоидын нөлөөгөөр 1.65-1.66- дахин нэмэгдсэнээр батлагдсан юм. Бидний энэ судалгаа нь протопины алкалоид нь элэгний хурц, архаг үрэвслийн үед элэгний эсийг гэмтээн үхжүүлэх эмгэг жамын гол хүчин зүйл болон өдөөгддөг ӨХИП-ийг дарангуйлах, “АО-ӨХИП” тогтолцоог тэнцвэржүүлэх замаар элэгний бүтэц, үйл ажиллагааны алдагдлыг саатуулж, эргэн сэргээх идэвх үзүүлдэг байж болохыг харуулж байна.

Түүнчлэн туршлагын цагаан хулгана, цагаан харханд дөрвөн хлорт нүүрстөрөгчөөр үүсгэсэн элэгний хурц, архаг үрэвслийн үед Цэх галуун таваг (Барбад)-ын протопины алкалоид болон хурц дэгд, дугуй дэгдгэнэ(Lomatogonum rotatum), Толбот силибумийн нийлбэр флавоноид, Цэх галуун тавгийн нийлбэр алкалоидын хослол бүхий бэлдмэл н ь хэт исэлдэлтийг багасгах, антиоксидант, мембран бэхжүүлэх, дархлалын эсийн хэт эмгэгзрчимжилтийг дарангуйлах цогц үйлдлийн механизмаар элэгний эсийн үхжил, цитолизыг бууруулах, цөс нийлэгжилт, ялгаралтыг эрчимжүүлэх, элэгний эсийн хоргүйжүүлэх үйл ажиллагааг дээшлүүлэх үйлдэлтэй (Б.Саранцэцэг, I М.Амбага 1990), Толгодын бударганы ус, спиртэн ханд нь элэгнийэсийн мембран хэт шингэрч, альфа төлөв нэмэгдэн, зуурамтгай чанар багасах үзэгдлийг өөрийн найрлагадаа агуулагдах холестерин, пальмитин зэрэг мембранд хатуу бетта төлөв үүсгэдэг нэгдлүүдийнхээ оролцоотойгоор дарангуйлж элэгний эсэд ӨХИГТ сэдээгдэх, цусны улаан эс дархлаа дарангуйлах идэвхтэй болон хувирах эмгэг үзэгдлийг сулруулах механизмаар (П.Цэдэн, Б.Саранцзцэг, М.Амбага 1995-1998) элэг хамгаалах үйлдэл үзүүлдэг ньтогтоогдсон юм. Ийнхүү “Хий, шар, бадган- мембрант байгууламж” шинэ санааны хүрээнд элэг хамгаалах үйлдэлтэй шинэ зм бий болгох үндэслэлийг боловсруулах судалгаа явуулсны үр дүнд Цэх галуун тавгийн нийлбэр алкалоидаас ’Барбадин” шинэ эм, Хурц дэгд, Дугуй дэгдгэнэ, Толбот сияибум, Цэх галуун ^ тавгийн нийлбэр алкалоидаас бүрдсэн“Силодин” шинэ эм, Толшдын бударганаас “Салсомон55 шинэ эм гарган авч элэгний хурц үрэвсэлт өвчний эмчилгээний практикт нэвтрүүлээд байна.Сонирхолтой нь Шар мод (Berberis sibirica), Цөс өвс  (Thalictrum), Шүүдэргэнэ (Chelidonummajus) зэрэгТүвд,Монголын уламжлалт анагаах ухааны онолд гашуун амт, сэрүүн, ширүүн, мохдог, шингэн, хөнгөн, нүнжиггүй чадал, эрдэмтэй шарыг арилгах, халууныг дарах, хор тайлах, цус зогсоох, шар ус хатаах, нян нядлах, хараа сайжруулахүйлдэлтэй хэмээн нэг ижил томьёоллоор илэрхийлдэг ургамлуудад бүгдэд нь циклополизфирийн бүлэг агуулсан протопины алкалоидууд маш өндөр давтамжтай агуулагддаг болох нь тогтоогдсон юм. Ийм харьцуулалт нь Дорно дахин, Монголын уламжлалт анагаах ухааны онолд баримтлагддаг эмийн амт, чадал, эрдмийн тухай ойлголт нь цаанаа маш нарийн үндэслэлтэй буюу нэг ижил төрлийн үйлдэлтэй ургамлуудын биологийн идэвхийг нөхцөлдүүлдэг нарийн нийлмэл бүтэц, байгууламж бүхий өвөрмөц нэгдлүүдийг үйлдлийнх нь гадаад илрэлээс нь хөөн олжилэрхийлж чаддаг байсныг харуулж байгаа бөгөөд энэ нь элэг хамгаалах, цөс хөөх (М.Д.Машковский 1996), микроб, үрэвслийн эсрэг зэрэг Цөс өвс, Шар мод Барбад(Цэх галуун таваг)-тай ижил төстэй үйлдэл үзүүлдэг протопины алкалоид бүхий бэлдмэлийг Их шүүдэргэнээс (Chelidonum majus)гарган авч, дээрх биологийн идэвхийг үзүүлдэг үйлчлэгч бодисоор нь гомохелидонин, хелидонин, коптизиныг сонгон авч стандартчлалт явуулсан (С.М.Первушкин и др болон Австрийн “Меркле” пүүсийн үйлдвэрлэдэг элэг хамгаалах, цөс хөөх үйлдэлтэй Тепабене” эмийн гол үйлчлэгч бодис нь Fumaria Эцэст н ь хэлэхэд бидний явуулсан судалгаагаар МУАУ-д гашуун амт, сэрүүн, мохдог, хүнд, хүйтэн чадал, эрдэмтэй хэмээн илэрхийлэгддэг ургамлуудын дийлэнхэд нь агуулагдаж, тэдгээрийн шар, халууныг арилгах, хор тайлах, шар ус хатаах, нян нядлах үйлдлийг нөхцөлдүүлдэг гэж хэлж болох протопины уламжлалын алкалоидын биологийн идэвх, фармакологийн үйлдэл нь:

A. Антиоксидант

Б. Мембран бэхжүүлэх үйлдэл

B. Элэг хамгаалах, элэгний эсийг үхжлээс хамгаалах

Г.Дархлаа зүгшрүүлэх

Д. Элэгний эсийн хоргүйжүүлэх, цөс нийлэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих

Е.Элэгний эсийн мембранд эмгэг дулаан төрүүлэх “термоген” үйлдэлтэй хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүний хуримтлалыг бууруулах байдлаар илэрдэг нь тогтоогдоод  байна (М.Амбага, Б.Саранцэцэг 1999).officinalis ургамлаас ялгасан протопины уламжлалын алкалоид байдаг тухай гадаад орнуудад хийгдсэн судалгаагаар давхар батлагдаж байна.

Ном зүй

1. Амбага М., Хүрэлбаатар Л., Саранцэцэг Б., Балдандугар 3. Элэг хамгаалах үйлдэлтэй шинэ эмийн бэлдмэл гарган авах зарим судалгаа., “Монос” компани байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан ЭШ бага хурлын илтгэлийн хураангуй, Уб, 2000, х.37-39.
2. Жамъянсан Я., Жавзан С., Саранцэцэг Б., Амбага М. Цэх галуун тавгийн биологийн идэвхт нэгдлийн химийн судалгаа, ШУА-ийн Химийн хүрээлэнгийн ЭШ бага хурал, УБ, 1989, х.4-6.
3. Машковский М.Д., Лекарственные средства, М., Медицина, 1998, l,li том,
4. Скакун Н.П.,Мосейчук И.П. Сравнительная эффективность силибина, силибора и конфлавина при повреждении печени CCL -ом и этанолом, “Фармация”, 1989, №4, с.67-69.
5. Современные методы в биохимии, под ред. Б.И.Ореховича, М.,Мед, 1977, с.392.
6. Саранцэцэг Б. Цэх галуун тавгийн (Chiazospermum erectum) нийлбэр алкалоидын фармакологийн судалгаа, АУ-ы дэд докторын зэрэг горилсон бүтээл, УБ, 1994, х.128 .
7. Цэдэн П. Толгодын бударганы (Salsola collina) фармакологи судалгаа, АУ-ы дэд докторын зэрэг горилсон бүтээл, УБ, 1998, х.113.
8. Tappel A.L. In vitro Lipid pereoxidation. Free radicals in Biology, 1979, pp.3-15.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3375
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК