Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2011, 51(051)
ГАР АРГААР АЛТ ОЛБОРЛОГСДОД МӨНГӨН УСНЫ НӨЛӨӨЛЛИЙГ СУДАЛСАН НЬ
( Судалгааны өгүүлэл )

 

Б.Доржханд, Л.Отгонбаяр, О.Чимэдсүрэн
 
 
Абстракт

 

ABSTRACT
Mercurys related toxic effect to the nervous system of artisanal small-scale gold miners
 
Background
Small scale miners use mercury to extract gold from ore in many developing countries. Exposure through mercury in these small-scale mining communities is a serious health hazard to the miners and local population. Last years number of small-scale miners have been rising in Mongolia.
 
Goal 
The purpose of this study was to investigate the health impacts of miners associated with the using of mercury to extract gold from milled ore.
 
Objectives 
1. To determine the general symptoms associated with chronic using of  mercury   by the artisanal sma-scale gold miners.
2. To determine symptoms associated with mercury intoxication in the nervous system among small-scale gold miners.
3. To determine special signs of mercury intoxication.
4. To analyze mercury concentration in the urine.
 
Materials and method 
We use an extensive questionnaire including questions on exposure routes, general health signs of mercury intoxication among the 46 miners from Bornuur soum of Central aimak which used mercury to extract the gold during 1-10 years. The participants were examined by a questionnaire, neurological  examination and neuro-psychological testing.The neurological scores were developed according to “Scales and Scoras in Neurology”, Zurich Neuromotor Assessment (ZNA) test. Control group includes the randomly selected 22 persons from the same soum. Urine samples were taken from each participant and analyzed for total mercury.
 
Results
From total of 68 participants 30(44.1 percent) were male, 38(55.9% ) were female. According to age group 18-29 age 18 (26.5 percent),  30-39 age 21 (30.9 percent), 40-49 age 24(35.4 percent), 50-59 age 5(7.4 percent). Miners mean age 37.6±8.9, controls mean age 34.6±10.2  (р=0.218)  The miners had been exposed for an average of 49.2 month and  33 (71.7 percent) of them was working with mercury direct,  29(63%) had contact at least 1 at week. 20(43.5 percent) miners had ceased exposure mercury not 12 month. 
The results of the questionnaire-supported interviews are shown that miners self-reported has more health problems such as tiredness, weakness, memory disturbance, heart palpitation, muscular fatigue, headache, appetite loss than those from control group (p 0.0001-0.05). The neurological examination reveals such signs of mercury intoxication as ataxia 9 (40.9 percent), change of gait 11 (50 percent), tremor eye 15 (68.2 percent)  dysdiadochokinesia  for 14 (63.6 percent)  persons.( p 0.0001 -0.01)
Performance on the neuropsychological test and ZNA test did not differ significantly between the two groups.
After adjusting age, confounder factors and cigarette, alcohol consumption, multinominal regression analysis revealed that mercury exposure is an independent risk factor for small-scale miners`s health problems.
The Hg urina concentration of participants was 0.007-3.4 microg/l and it was  not exceeded the German Human-Biological-Monitoring value I (HBM I).
 
Conclusion
1. The health assessment showed that 26.4-41.3% of informal miners self-reported health problems associated with using of mercury to extract the gold. 
2. Neurological examination reveals some neurological symptoms of mercury intoxication in 32.6-60.9% of miners. 
3. The most clinical manifestation of nervous system dysfunction was dysdiadochokinesia.
4. The concentration of mercury in the urine of miners was in the normal range. 
Key words  metal mercury vapor, mercury intoxication, artisanal small-scale gold miners
 

 

Товч утга: Гар аргаар мөнгөн ус ашиглан алт олборлож байгаа иргэдэд мөнгөн усны нөлөөллийг илрүүлэх зорилго тавин, тохиолдол хяналтын судалгааны аргаар явуулав.Тохиолдлын бүлэгт Төв аймгийн Борнуур суманд 10 жил хүртэл хугацаагаар алт олборлож байгаа 18-55 насны 46 хүнийг хяналтын бүлэгт мөнгөн устай харьцаж байгаагүй тухайн орон нутгийн 18-53 насны 22 хүнийг хамруулав. Судалгаанд мөнгөн усны өртөлтийн байдал, мөнгөн устай холбоотой илрэх зовиур, төөрөлдүүлэгч хүчин зүйл, сэтгэл санааны байдлыг тодруулах асуумж болон мэдрэлийн тогтолцооны өөрчлөлтийг илрүүлэх үзлэг, сорилыг багтаасан карт ашигласан.
Асуумж ба мэдрэлийн үзлэгээр мөнгөн усны архаг хордлогын үед илэрдэг бие махбод сульдлын зовиурууд, хөдөлгөөний эвсэл эвдүй буурах, тэнцвэргүйдэл зэрэг мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт алт олборлогсдод илэрсэн нь статистикийн магадлал бүхий ялгаатай байв.(р 0.001-0.05)
 
Түлхүүр үг: Металл мөнгөн усны уур, мөнгөн усны архаг хордлого, 
 
Удиртгал: Судалгааны ажлын үндэслэл: Хүрээлэн буй орчинд мөнгөн ус нь хүний эрүүл мэндэд нөлөөлөл үзүүлэхгүй хэмжээний  бага  тунгаар  оршиж  байдаг. Хүн  төрөлхтөн  олон  зууны  турш мөнгөн  усыг  киноварын будагнаас атомын  реактор  хүртэл  янз  бүрийн  салбарт  ашигласаар  ирсэн. Тодорхой  нөхцөлд  ялангуяа  үйлдвэрлэлийн  эсвэл  ахуйн  хүрээнд мөнгөн усны агууламж  нэмэгдэхэд  орчныг  бохирдуулж  хүний  эрүүл  мэндэд сөрөг нөлөөлөл  үзүүлдэг. 
Мөнгөн ус нь элемент,  органик  бус,  органик гэсэн 3 хэлбэртэй  байдаг  бөгөөд  хүний  бие  махбодид  амьсгал,  хоол боловсруулах  зам,  арьс  салст  бүрхэвчээр,  эхэсээр  урагт  нэвтэрч  ордог. Гол  хордуулах бай  эрхтэн  нь  төв  мэдрэлийн  систем,  бөөр,  ураг  юм.
Мөнгөн  усны  хүний  эрүүл  мэндэд  үзүүлэх  нөлөөлөл  нь  мөнгөн  усны  хэлбэр,  бие  махбодид  нэвтрэх  зам,  тун  хэмжээ,  өртөлтийн  үргэлжлэх  хугацаа,  давтамж,  хүний  нас  зэргээс  хамаарч  хөнгөн  хэлбэрээс  хүнд  хэлбэрийн  хордлого  үүсгэж  амь  насанд  аюул  учруулна.  Мөнгөн усны  хордлого  хурц  ба архаг  2 хэлбэрээр  явагдана. Мөнгөн усны хурц хордлого өндөр тунтай мөнгөн усны нөлөөлөлд өртөх үед харин архаг хордлого бага тунгаар давтан мөнгөн усны нөлөөлөлд өртөх үед үүсч болно.
Манай улсад сүүлийн 10 гаруй жил алтны  орд бүхий орон нутагт гар аргаар мөнгөн ус ашиглан алт ялгаж авах нь тухайн нутгийн хүн амын амьжиргааны нэг эх үүсвэр болж байна. Гар аргаар алт ялгаж авах явцад мөнгөн усыг халааж,ууршуулж шууд харьцах нь амьсгал, хоол боловсруулах, бөөр ялангуяа мэдрэлийн тогтолцоонд хурц болон архаг хордлогыг үүсгэж эргэшгүй бүтцийн өөрчлөлтөнд хүргэх хүчин зүйл болдог.
Судалгаагаар гар аргаар алт олборлогсдын 62.8% нь мөнгөн усыг алт бариулахад хэрэглэдэг бөгөөд өдөрт дунджаар 138.4 гр мөнгөн ус хэрэглэж 1-5 удаа алтаа бариулж байгаа нь түүнд хордох эрсдлийг 4.6 дахин нэмэгдүүлж байдаг байна.7
Монгол улсын хэмжээнд гар аргаар алт олборлодог 30000 орчим хүн байгаа бөгөөд энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж, тэдний дунд насанд хүрээгүй хүүхэд, төрөх насны эмэгтэйчүүд олширч байгаа тул эдгээр хүмүүсийн эрүүл мэндийн байдалд мөнгөн усны нөлөөлөл ямар түвшинд байгааг судлах нь чухал байна.
 
Судалгааны ажлын зорилго
Гар аргаар алт олборлогсдын дундахь  мөнгөн усны хордлогын шинж, эмнэл зүйн онцлогыг судлах зорилгоор тус судалгааг явуулав.
 
Судалгааны зорилт
1. Мөнгөн устай шууд харьцаж ажиллаж байгаа хүмүүст хордлогын шинж тэмдгийг  илрүүлэх
2. Мэдрэлийн тогтолцоонд мөнгөн усны нөлөөллийг илрүүлэх
3. Эдгээр хүмүүсийн шээсэнд мөнгөн усны агууламжийг тодорхойлох
4. Мөнгөн усны хордлогын эмнэлзүйн онцлогийг тодорхойлох
 
Судалгааны ажлын шинэлэг тал
1.Монгол улсад гар аргаар алт олборлогсдод мөнгөн усны архаг хордлого, түүний түвшинг тогтоосон нь цаашид гар аргаар алт олборлох үйл ажиллагаанд мөнгөн усны хэрэглээг бүрэн хорих, хяналтыг сайжруулах  хэрэгцээ байгааг гаргасан
 
Судалгааны ажлын ач холбогдол
1.Гар аргаар алт олборлогсдод  мөнгөн усны хордлого байгаа эсэхийг тодруулж, хордлогын эмнэлзүйн онцлогийг тогтооно.
2.Мөнгөн усны хордлогын эмнэлзүйн шинж тэмдэг илрүүлсэнээр хүн амыг эрүүлжүүлэх,  урьдчилан сэргийлэх аргыг боловсруулна.
 
Судалгааны ажлын арга, аргачлал: Төв аймгийн Борнуур суманд алтны үндсэн ордоос мөнгөн ус ашиглан 10 жил хүртэл алт олборлож буй 18-55 насны 46 хүнийг  (22 эрэгтэй,24 эмэгтэй ) зориудын түүврийн аргаар сонгон авч субьектив асуумж болон мэдрэлийн үзлэгийг тусгай аргачлалын дагуу хийж биеийн байдалд үнэлгээ өглөө.
Судалгаанд хамрагдахыг зөвшөөрсөн 68 оролцогчдод тусгай боловсруулсан 10 бүлэг 94 нэгж үзүүлэлт бүхий  судалгааны карт ашигласан. Асуумжийг тухайн хүнээс судлаач асуун тодруулж мэдээлэл цуглуулав. Асуумжын хэсэгт мөнгөн усны нөлөөлөлийн өртөлт, ерөнхий эрүүл мэндийн байдал, мөнгөн устай холбоотой илрэх зовиур (бие махбодийн болон мэдрэлийн сульдал, арьсны зовиур, сэтгэл санааны байдал), төөрөлдүүлэгч хүчин зүйл зэрэг үзүүлэлтүүдийг тусгаж оруулав.
 
Мэдрэлийн үзлэгт хөдөлгөөний эвсэл эвдүй, хурд хуруу зовхины чичигнэл, явдал,тэнцвэрийн өөрчлөлт, мэдрэл-сэтгэхүйн сорилыг багтаасан.
 
Мэдрэлийн үзлэгийг ДЭМБ-ын боловсруулсан аргачлалын дагуу, “Scales and Scores in Neurology”, “Zurich Neuromotor Assesment”, мэдрэл-сэтгэхүйн сорилууд зэргийг ашиглан хүн тус бүрт хийлээ. Эдгээр хүмүүсийн шээсэнд мөнгөн усны агууламжийг тодорхойлох шинжилгээг НЭМХ-ийн Хор судлалын төвд хүйтэн уурын спектрофотометрийн аргаар LUMEX RP 915 + багаж ашиглан гүйцэтгэв. 
Хяналтын бүлэгт тухайн орон нутгийн хүн амын дундаас мөнгөн устай харьцаж байгаагүй 18-55 насны 22 хүнийг (8 эрэгтэй, 14 эмэгтэй)сонгон авсан.
 
Судалгааны мэдээллийг EPIDATA програмаар, боловсруулалтыг SPSS-15.0 программд оруулан,дескриптив шинжилгээний аргаар, өгөгдөхүүний арифметикийн дундаж, бүлэг хоорондын ялгаатай эсэхийг хи квадрат болон р- тестийн аргаар, хамааралт ба үл хамааралт хувьсууруудын хооронд нэг ба олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээ хийж харьцуулсан харьцаа (OR, түүний итгэх интервалыг тооцсон. 
 
Үр дүн:  Гар аргаар алт олборлогсдын дундаж нас 37.6±8.9 байна. Тэдний 71.8% нь 30-49 насны хүмүүс, 19.5% нь 29 хүртэл насныхан, 8.7% нь 50-59 насныхан эзэлж байна. Алт олборлогсдын мөнгөн устай харьцсан хугацаа 4-120 сар (дунджаар 49.2 сар) байсан ба 18(39.1%)  нь 5 аас дээш жил мөнгөн устай харьцсан байна. Мөн 20 (43.5%) нь мөнгөн устай харьцахаа болиод 12 сар болоогүй байв.
 
Мөнгөн устай хэрхэн харьцаж байсан болон давтамжын хувьд өөрөө алт хайлуулж мөнгөн ус ууршуулдаг 33(71.7%), алт хайлуулах үед дэргэд байх 12(26.1%),шлам шороотой харьцдаг 1(2.2%) байсан бол улиралд доод тал нь 1 удаа 4(8.7%),сард доод тал нь 1 удаа 13(28.3%),7 хоногт доод тал нь 1 удаа 24(52.2%),өдөрт доод тал нь 1 удаа харьцдаг хүн 5(10.9%) байлаа. 
 
Мөнгөн устай холбоотой эрүүл мэндийн асуумжаар судалгаанд хамрагдагсдад илэрсэн зовиуруудыг 2 бүлэгт харьцуулж үзэхэд тохиолдлын бүлэгт илт давуу хувиар илэрсэн бөгөөд алт олборлогсдын 40-өөс дээш хувьд илэрч байгаа зовиуруудын дийлэнх хувийг мөнгөн усны архаг хордлогын үед илэрдэг ерөнхий шинж тэмдгүүд амархан ядрах, тамир тэнхээгүй санагдах, ой тогтоолт буурах, булчин цуцаж ядрах, толгой өвдөх, нүд цуцаж ядрах, хоолны дуршил буурах, зүрх дэлсэх зэрэг зовиур эзэлж байв. 
 
Мэдрэлийн үзлэгээр зовхины чичирхийлэл, гарын хөдөлгөөний эвсэл, эвдүй буурах, нарийн нийлмэл хөдөлгөөний үеийн булчингын зохицолт буурч явдал хөшүүн болох, тэнцвэргүйдэх, хурууны чичирхийлэл, хөдөлгөөний үеийн гарын баримжаалалт ба оновчтой чиглэсэн үйлдэл хийх чадвар багасах зэрэг шинжүүд илэрсэн. 
 
Эдгээр мэдрэлийн тогтолцооны өөрчлөлтийг хяналтын бүлэгт илэрсэн өөрчлөлттэй харьцуулж үзэхэд тохиолдлын бүлэгт зовхи чичирхийлэх. гарын эвсэл эвдүй багасах, явдал хөшүүн болох, тэнцвэргүйдэх шинжүүд илэрхий өндөр хувиар илэрч байв. 
 
Мөнгөн устай холбоотой илрэх шинж тэмдгүүд
Анхаарлын төвлөрөл, хөдөлгөөний эв дүйг шалгадаг мэдрэл сэтгэхүйн сорилоор 2 бүлэгт ялгаатай байдал байсангүй. 
Мөнгөн ус агуулсан байж болзошгүй шавьж устгалын хор, арьс цайруулах тос, керосин газ, вакцин болон архи, тамхины хэрэглээ, насны нөлөөллийг хянаж тооцсон олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр мөнгөн устай харьцаж ажиллах нь бие махбод сульдлын зовиурууд, зарим мэдрэлийн тогтолцооны өөрчлөлтийг үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлэх биеэ даасан хүчин зүйл болох нь тодорхойлогдлоо.
Эдгээр хүмүүсийн шээсэнд мөнгөн усны агууламжийг тодорхойлоход Германы Хүний Биомониторингийн Комиссын 1999 онд гаргасан хүний биомониторингийн лавламж хэмжээгээр шээсэн дэхь мөнгөн усны хэмжээ хэвийн хэмжээнд буюу 0-7 мкг/л хэмжээнд буюу (0.27±0.7) байв. 
 
Хэлцэмж: 
Бид гар аргаар алт олборлогсдын мөнгөн усны өртөлт, мэдрэл-сэтгэхүйн болон хөдөлгөөний эвсэл эвдүй, тэнцвэр алдагдал, анхаарал төвлөрөлт,сэтгэл санааны байдлыг үнэлэхийг зорьсон. Тэд дундажаар 4 жил (4 сараас 10жил) мөнгөн устай харьцсан байсан ба мөнгөн устай харьцалгүй 2 жил (1 сараас 7 жил) болсон байсан.  
 
Мөнгөн усны архаг хордогын бай эрхтэн төв мэдрэлийн систем байдаг. Хордлогын зэрэгээс хамаарч эмнэлзүйн шинж тэмдэгийн илрэл харилцан адилгүй байна. 
 
Мөнгөн усны нөлөөлөл зогссоноос хойш архаг хордлогыг илрүүлэх  судалгаа цөөн хийгдсэн байсан. Судлаачдын гаргасан үр дүн хэрэглэсэн арга аргачлалаасаа хамаарч өөр байдаг ч хөдөлгөөний өөрчлөлт тогтвортой илэрсэн байдаг. Бидний судалгаагаар мөнгөн усны архаг хордлогын үед илэрдэг шинж тэмдгүүдээс бие махбодийн сульдлын зовиур , мэдрэлийн үзлэгээр  хөдөлгөөний эвсэл эвдүй, тэнцвэрийн яльгүй өөрчлөлт тохиолдлын бүлэгт илэрсэн нь  бусад судлаачдын (Стефан Бойсе О Релли нар 2008 он, R.Kishi,R.Doi 1993,) үр дүнтэй тохирч байна. Харин  хөдөлгөөний  хурд,  анхаарал төвлөрөлтийг  шалгадаг тусгай сорилоор  илэрсэн өөрчлөлт 2 бүлэгт харьцангуй ойролцоо хувиар  илэрсэн нь  S.Langworth,O.Almkvist   нарийн 1992 онд хийсэн судалгааны үр дүнтэй адил байна. Өөрөө алт хайлуулж мөнгөн ус ууршуулдаг байсан иргэдэд шинж тэмдгүүд давамгайлж илэрч байсан нь хордлогын эмнэлзүйн илрэл орчны агаар дахь мөнгөн усны хэмжээтэй шууд хамааралтай (Y.Yang,C.Huang 1994) гарсан судалгааны үр дүнтэй тохирч байна. .Харамсалтай нь бидэнд мөнгөн ус ууршуулж байсан орчны агаардах мөнгөн усны агууламжийн мэдээлэл байхгүй байсан. Харин өртөлтийн нийт хугацаа нь сорилын гүйцэтгэлтэй  хамааралгүй (S.Langworth,O.Almkvist 1992) гэж үзсэн бол  бидний үр дүнгээр өртөлтийн үргэлжилсэн хугацаа,давтамж ихсэхэд хордлогын шинж тэмдгийн илрэл  адилхан ихсэж байв. Харин мөнгөн усны  өртөлт хэдийчинээ эрт зогсоох нь хордлогын илрэл багасаж байсан нь R.Kishi,R.Doi нарын судалгааны дүгнэлттэй тохирч байна.
 
Мөнгөн усны хордлогын ялангуяа металл мөнгөн усны архаг хордлогын үед бусад биологийн шингэнүүдээс илүү шээс хордлогын гол индикатор болдог ч шээсээр мөнгөн ус 14 хоногын дотор ялгардаг тул шээсэнд мөнгөн ус илрэх нь саяхны өртөлтийг харуулдаг. 2000 онд Филлипинд68, 2003 онд Индонез69, Танзанид70 мөнгөн усны нөлөөлөл зогсоогүй үед алт олборлогсдын дунд хийсэн судалгаагаар үндсэн бүлэгт  шээсэн дэх мөнгөн усны хэмжээ өндөр гарч байсан.   Судалгаагаар мөнгөн усны хордлогын эмнэл зүйн шинж  шээсэн дэх  мөнгөн усны агууламжтай хамааралтай байдаг. Харин өртөлт зогссоноос хойш үед энэ хамаарал төдийлөн ач холбогдолгүй. 
Энэ нь архаг хордлогын үед  биологийн шингэн дэх мөнгөн усны агууламж бие махбодийн ялангуяа тархин дах мөнгөн усны агууламжыг илтгэдэггүйтэй холбоотой.
Эндээс гар аргаар алт олборлож байсан хүмүүст мөнгөн усны архаг хордлогын шинж тэмдэг хөнгөн зэрэгтэй илэрч байгаа бөгөөд энэ нь  мөнгөн усанд өртсөн  хугацаа, харьцангуй задгай орчинд ,улиралын чанартай харьцдаг байсан зэрэгтэй холбоотой байж болох юм.
 
Дүгнэлт:
1. Гар аргаар алт олборлогсдод 26.4-41.4%-д мөнгөн усны архаг хордлогын бичил шинжүүд эрүүл мэндийн ерөнхий өөрчлөлтөөр илэрсэн.
2. Гар аргаар алт олборлогсдын  32.6-60.9%-д мөнгөн усны архаг хордлогын үеийн мэдрэлийн тогтолцооны  өөрчлөлт   илэрч байна.
3. Мэдрэлийн тогтолцооны өөрчлөл­түүдээс хөдөлгөөний эвсэл, эвдүй бууралт зонхилон тохиолдож байна.
4. Гар аргаар алт олборлогсдын шээсэнд 0.008-3.4 мкг/л мөнгөн ус тодорхойлогдсон нь хэвийн хэмжээ бөгөөд энэ нь эд эрхтэнд ялангуяа тархинд хуримтлагдсан мөнгөн усны хэмжээг илтгэхгүй.
 
 
 

 

Ном зүй

Ном зүй
1. Kishi R, Doi R, Fukuchi Y, Satoh H, Satoh T, Ono A, Moriwaki F, Tashiro N, Sasatani H, Shirakashi H, Kamada T, Nakagawa K.Residual neurobehavioural effects associated with chronic exposure to mercury vapour.Occupational and Environmental Medicine 1994;51:35-41
2. Langworth S, Almkvist O, Soderman E,Wikstrom B-O. Effect of occupational exposure to mercury vapour on the central nervous system. British Journal of Industrial Medicine 1992;49:545-555
3. Zachi E.C, Ventura D.F, Faria M.A.M and Taub A. Neuropsychological dysfunction related tp earlier occupational exposure to mercury vapor. Brazilian Journal of Medical and Biological Research (2007) 40:425-433
4. Yang Y, Huang C,Shih T,Yang S.Chronic elemental mercury intoxication: clinical and field stuies in lampsocket manufacturers. Occupational and Environmental Medicine 1994;51:267-270
5. Fawer R.F, de Ribaupierre Y, Guillemin M.P, Berode M and Lob M. Measurement of hand tremor induced by industrial exposure to metallic mercury. British Journal of Industrial Medicine 1983;40:204-208
6. Pavlogeorgatos G, Kikilias V.The importance of mercury determination and speciation to the health of the general population.International Journal Vol 4,¹ 2-3,pp 107-125,2002
7. Clarkson T.W .Toxicological profile for mercury 1999
8. Tan D.K,Mullins M.E, Zempsky W.T,Windle M.L, Tucker J.R,Rauch D, Strafford M.Toxicity mercury 2006.
9. Марковой И.В, Абезгауза А.М. Отравления препаратами ртути “Отравления в детском возрасте” Ленинград,” Медицина”,1971г.
10. Langford N.J, Ferner R.E.Toxicity of mercury.Journal of Human Hypertension (1999)13,651-656
11. Nadine Stecklinga B, Bose-O`Reilly S, Cornelia Gradela B, Kersten Gutschmidtc, Enkhtsetseg Shineed, Enkhjargal Altangerel, Burmaa Badrakh, Ichinkhorloo Bonduush, Unursaikhan Surenjav, et al. Mercury exposure in female artisanal small-scale gold miners in Mongolia: An analysis of human biomonitoring (HBM) data from 2008
12. Drasch, G.; Bose-O’Reilly, S.; Beinhoff, C.; Roider, G.; Maydl, S. 2001. The Mt. Diwata study on the Philippines: assessing mercury intoxication of the population in small scale gold mining. Science of the Total Environment 267: 151-168
13. Bose-O’Reilly S, Drasch G, Beinhoff C, Rodrigues-Filho S, Roider G, Lettmeier B, Maydl A, Maydl S, Siebert U. Health assessment of artisanal gold miners in Indonesia. Sci Total Environ. 2010 Jan 15;408(4):713-25. Epub 2009 Nov 28.
14. Bose-O’Reilly S, Drasch G, Beinhoff C, Tesha A, Drasch K, Roider G, Taylor H, Appleton D, Siebert U. Health assessment of artisanal gold miners in Tanzania. Total Environ. 2010 Jan 15;408(4):796-805. Epub 2009 Nov 28.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1904
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК