Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2003, 3(125)
ХҮНИЙ ЭКОЛОГИ, АНАГААХ УХААН
( Редакцийн зурвас )
 

Орчин цагт шинжлэх ухааны шинэ технологи тухайлбал генийн инженерчлэл, биотехнологи, эд эс хувилах гэх мэт олон сонин содон чиглэлүуд үүсэн хөгжиж байгаа хэдий ч хүн байгалийн тухай асуудал тухайлбал, хүний экологийн асуудал эрдэмтэд, судлаачид, эмч нарын анхаарлыгулам их татах боллоо. Хүний үйл ажиллагаанаас болж агаар мандлын хийн найрлага өөрчлөгдөж, “Хүлэмжийн нөлөө” ихсэж, озоны давхарга нимгэрч (цоорч), амьд амыанд хортой бодис агаар, ус, хөрсөнд хуримтлагдаж ус, хөрсний биоценоз өөрчлөгдөж байгаа нь нэг талаас байгалийн өөрөө цэвэрших үйл явдлыг хямрааж, негөө талаас хүн амьтны биед таагүй нөлеө үзүүлэх боллоо. Иймд хүний үйл ажиллагаанаас болж манай гаригийн байгаль хэрхэн өөрчлөгдөж байгааг гүнзгийрүүлэн судлах, тэр өөрчлөлтийг сэргийлэх, арилгах дэлхийн цараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх явдал нэн чухал юм. Эдгээр асуудлыг шийдэхэд жинтэй хувь нэмэр оруулах хувь тавилан экологийн шинжлэх ухаан, түүний нэг чиглэл болох хүний экологийн ухаанд ноогдлоо.

Иймийн учир энэ асуудлыг анагаах ухааны боловсролын хүрээнд ул суурьтай судалж, хүний экологийн асуудалд эмчийн үйл ажиллагааг чиглүүлэх нь цаг үеийн шаардлагаар дэвшигдэн гарч ирэв. Эмч хүн хүний экологийн асуудлыг судалснаар хүний экологийн эрх зүй, нийгэм эдийн засгийн асуудлууд, хүний экологийн эмнэлэг биологийн үндэс, экологийн таагүй хүчин зүйлс хүний биед хэрхэн нөлөөлдгийг таньж мэдэх, эмнэлэг экологийн дүн шинжилгээ хийдэг болох, экологийн зөрчлийг шийдвэрлэдэг арга барилыг эзэмшвэл зохино.

 

Академич Л.Лхагва


 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2136
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК