Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 4(146)
Дундговь аймгийн эрүүл мэндийн байгууллагын 2007 оны үйл ажиллагаанд хийсэн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Ц.Энхсайхан

Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар

 
Абстракт

Background. Improvement of health care quality on the basis of the study of morbidity of population and rational distribution of capacity is needed.

Goal. Development of recommendations for improvement of public health and health care quality while analyzing the main health indicators in Dundgobi aimag was the goal of the study.

Objectives:

  1. To assess the morbidity and mortality in aimag
  2. To evaluate ambulatory and hospital care
  3. To analyze hospital health care management

Methods. Monthly and quarterly health statistic data from soum hospital, family medicine and general hospital of the Dundgobi aimag we used. Also, annual health sector statistic data of the aimag were collected.

Results. Total 7641 cases were registered in 2007 in Dundgobi aimag, digestive system diseases 29,2%, respiratory system diseases 17,2%, urinary and genital system diseases 14,9%, circulatory diseases 8,2%, infectious and parasitic diseases 6,7% respectively, covered. Main mortality reason is circulatory diseases 40, 9%, cancer 27.8%, external causes disease 12.3%, digestive system diseases 5, 6%, urinary and genital system diseases 3, 2% covered.

Conclusion. Digestive organ disease morbidity and mortality caused by cancer is higher than the state average in Dundgobi aimag. But urinary and genital system disease (636,8), circulatory diseases, injury and poisoning and other external caused disease morbidity were higher than the aimags’ and state average indicators.

Key words: ambulatory care, health sector, morbidity, mortality, health care
Pp.12-16 , Tables 2, References 4

Үндэслэл.

Манай улсын эрүүл мэндийн салбарт, ялангуяа тархай бутархай оршин суудаг хөдөөгийн иргэдийн эрэлт, хэрэгцээ, шаардлагад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бий болгох бодит шаардлага тавигдах боллоо. Сум, сум дундын эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлэгт бүтэц үйл ажиллагааны менежмент хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалт болон эмнэлгийн тусламж үйлчилгээ хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй байна.Иймд хүн амын өвчлөл эндэгдлийн байдалд үнэлгээ дүгнэлт өгч, нөөцийг зөв оновчтой хуваарилах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор энэхүү судалгааг хийлээ.

Судалгааны зорилго.

Аймгийн хүн амын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтэнд дүн шинжилгээ хийж нийгмийн эрүүл мэндийн болон эрүүл мэндийн тусламжийг сайжруулах санал зөвлөмж боловсруулах

Судалгааны зорилт:

  1. Xүн амын өвчлөл нас баралтын байдалд үнэлгээ дүгнэлт өгөх
  2. Эмнэлгүүдийн амбулаторийн болон стационарын тусламж үйл ажиллагааны байдалд дүгнэлт хийх
  3. Эмнэлгүүдийн    эрүүл    мэндийн тусламж үйлчилгээний менежментэд дүгнэлт хийх

Судалгааны арга

Xүн амын эрүүл мэндийн байдлыг үнэлэхдээ сум, өрх, нэгдсэн эмнэлгээс сар, улирал тутам гаргадаг статистик мэдээлэл, аймгийн Эрүүл мэндийн газрын жилийн үйл ажиллагааны тайланг ашиглана .

Судалгааны үр дүн

Xүн амын өвчлөл.Тайлангийн хугацаанд нийтдээ 7641 өвчлөл бүртгэгдсэний 61.3% /4686/-нь эмэгтэйчүүд өвчилсөн байна. Гэвч эрэгтэйчүүдийн өвчлөл бага бүртгэгдсэнийг өвчлөл бага байна гэж  ойлгож болохгүй. Xарин тэднийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, эрэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх газар, эмнэлэг, мэргэжлийн эмч нарын хангамж дутуу байгаатай холбож үзвэл зохино.

Шинээр бүртгэгдсэн өвчлөл (5153), бүртгэгдсэн бүх өвчлөлийн 67.4% байгаа нь "шинэ" өвчлөл бага биш байна гэж үзэж болно.

Бүртгэгдсэн өвчлөлийн насны байдлыг авч үзвэл: 1-4, 5-9, 10-14, 15-19, 20-24, 25-29 насанд (4010) 52%-ийг эзэлж байгаань хүүхэд залуучуудын дунд зориудын болон урьдчилан сэргийлэх үзлэг зохиох, диспансерчлалыг идэвхжүүлэх шаардлагатай гэдгийг харуулж байна. Ялангуяа өсвөр үеийн (10-19) насны хүмүүсийн эрүүл мэндийг онцгой анхаарах нь зүйтэй.

Өвчлөлийн ОУ-ын ангиллаар авч үзвэл: 10000 хүн амд

  1. байранд: Xоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин-(2229) 455.0 тохиодол бүртгэгдсэн өвчлөлийн 29.2%-ийг эзэлж, шүдний бүх төрлийн өвчин, ходоодны үрэвсэл, элэг цөсний өвчнүүд зонхилж байна.
  2. байранд: Амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин-(1314) 268.2 тохиолдол бүртгэгдсэн өвчлөлийн 17.2%-ийг эзэлж, томуу, уушигны хатгаа, цочмог болон архаг бронхит, гүйлсэн булчирхайн архаг өвчин зонхилж байна.
  3. байранд: Шээс бэлгэсийн эрхтэн тогтолцооны өвчин-(1136) 231.9 тохиолдол бүртгэгдсэн өвчлөлийн 14.9%-ийг эзэлж, бөөрний хурц, архаг үрэвслүүд, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнүүд зонхилж байна.
  4. байранд: Цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны өвчин-(623) 127.2 тохиолдол бүртгэгдсэн өвчлөлийн 8.2%-ийг эзэлж, зүрхний хэрх өвчин, цусны даралт ихдэх өвчин, зүрхний цус тасалдах өвчин зонхилж байна.
  5. байранд: Xалдварт ба шимэгчийн өвчин-(511)104.3 тохиолдол бүртгэгдсэн өвчлөлийн 6.7%-ийг эзэлж, салхин цэцэг, гепатит, улаанууд, бэлгийн замаар дамжих халдварууд зонхилж байна.

Иймд аймгийн хэмжээнд хоол боловсруулах болон цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны өвчин, амьсгалын эрхтэн тогтолцооны өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг ерөнхий, үндсэн, төрөлжсөн мэргэжлийн түвшинд зохион байгуулж сум, өрх, нарийн мэргэжлийн эмч нарын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлж орчин үеийн оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх аргыг эзэмшүүлэх шаардлагатай.

Тус аймагт нийт 75 хавдрын өвчлөл бүртгэгдсэнээс 75-ыг хяналтанд авсан. Xорт хавдраар 70 хүн нас барсан байна. 2007 оны эцэст хорт хавдартай 134 хүн хяналтанд байна.

Өвчлөлийн төрлөөр авч үзвэл: Элэгний хавдар (34.3%), умайн хүзүү (10.4%), улаан хоолой (5.2%), хөх (5.2%), уушиг (5.2), ходоод (4.5%)-ны хавдар зонхилж байна. Xавдар өвчний I ба II шатанд илрүүлэлт 24.2%-тай, хавдрын сүүлийн шатанд ихэнхи өвчлөл оношлогдож байгаа тул хавдрын нас баралт өндөр байна.

Xавдрын хүйсийн хувьд : эрэгтэй 44.0%(59), эмэгтэй 56% (75)-ийг эзэлж байна.

Xавдартай хүмүүсийн амьдарч байгаа хугацаа: 1 жил хүртэл (43)- 32.1%, 1-2 жил (24)- 17.9%, 3-4 жил (28)-20.9%, 5-6 жил (11), 9-10 жил (3)-2.2%, 10-аас дээш жил (3)- 2.2% байна.

Ялангуяа умайн хүзүү, хөх, элэг, ходоод, улаан хоолойн хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатны эмнэлэг, эмч мэргэжилтнүүд хамтран ажиллах шаардлагатай

Халдварт өвчин

Аймгийн хэмжээнд 2007 оны байдлаар 511 халдварт өвчин бүртгэгдэж 10 000 хүн амд 103.4 болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29 тохиолдлоор буурсан байна. (2006 онд 10 000 хүн амд 108.1).

Xалдварт өвчнийг бүтцээр нь авч үзвэл вируст гепатит 35.2%, БЗXӨ 27.0% , амьсгалын замын халдварт өвчин 32.3%, сүрьеэ 4.1%, гэдэсний халдвар 1.0%, бусад 0.4 хувийг тус тус эзэлж байна.

Xүн амын нас баралтын байдал:

Аймгийн хэмжээнд 252 хүн нас барсан нь 2006 оноос нас баралтын тоо14 тохиолдлоор нэмэгдсэн байна.  Нас баралтын гол шалтгаан нь:

I байранд: Цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны өвчин (103) бүх нас баралтын 40.9%-ийг эзэлж байна. Үүнд: цусны даралт ихсэх өвчин (тархинд цус харвах), зүрхний цус тасалдах өвчин, судас хатуурах өвчин зонхилж байна.

  1. байранд: Xорт хавдраар нас баралт (70) бүх нас баралтын 27.8%-ийг эзэлж байна. Үүнд Элэгний хавдар нийт хавдрын нас баралтын 48.6%-ийг эзэлж байна.
  2. байранд: Гадны шалтгаант өвчин ба үхэл (31) бүх нас баралтын 12.3%-ийг эзэлж байна. Ослын төрлөөр авч үзвэл зам тээврийн осол 29.0%, амиа хорлосон 25.8%, бусдад хорлогдсон 6.5%, бусад осол 38.7%-ийг эзэлж байна.
  3. байранд: Xоол боловсруулах эрхтний өвчин (14) бүх нас баралтын 5.6%-ийг эзэлж байна. Үүнд :Элэгний хатуурал, гэдэсний түгжрэл, халдварт бус суулгалт ихэнх хувийг эзэлж байна.
  4. байранд: Шээс бэлгэсийн эрхтэн тогтолцооны өвчин (8) бүх нас баралтын 3.2%-ийг зонхилж байна. Үүнд: Бөөрний архаг дутагдал ихэнх хувийг эзэлж байна.

Эндээс харахад диспансерийн хяналтыг чанаржуулах, зорилтот урьдчилан сэргийлэх үзлэгийг өрх, сумын хэмжээнд төрөлжсөн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэг хийх шаардлагатай.

Ер нь үйлчлэх хүрээний хүн амын нас баралт нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

Хүн амын төрөлтийн хувьд:

2007 онд нийт төрөлт 894, амьд төрсөн нярай 897 байна. Зарим үзүүлэлтийг хүснэгтээр үзүүлбэл:

Хүснэгт 1. Төрөлт, хүүхдийн эндэгдлийн зарим үзүүлэлт

Нийт төрсөн эхчүүдийн 14,4% нь эрхтэн тогтолцооны эмгэгтэй төрснөөс цусны эргэлтийн тогтолцооны өвчин 5,41%, шээс бэлгэсийн эрхтэн тогтолцооны өвчин 5,71%, хоол боловсруулах эрхтний өвчин 1,8%, амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин 1,0%, цус бүтээх эрхтний өвчин 0,6% эзэлж байна.

Төрөх насны эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх асуудал эмнэлэг эмч мэргэжилтнүүдийн анхаарлаа хандуулах гол ажлын нэг болж байна. Үүнээс дүгнэхэд 0-1 насны хүүхдийн нас баралт, эхийн эндэгдэл, гэрийн төрөлтөд сум, өрх, эмэгтэйчүүдийн эмч нараас анхаарч бодлогын арга хэмжээ авч, дотоод хяналт мэргэжлийн уялдааг сайжруулах шаардлагатай байна.

Амбулатори -поликлиникийн тусламж

  • Аймгийн хэмжээнд 205721 хүнд үзлэг хийсний 44.6%-д урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн байна.
  • Үзлэгийн нэг эмчийн ачааллын дундаж-2981, аймгийн төвийн амбулатори, поликлиник болон өрхийн эмч нарын нийт үзлэгийн 27.3% нь урьдчилан сэргийлэх үзлэг байгаа бол хөдөө сумдын эмч нарын үзлэгийн 54.1%-ийг урьдчилан сэргийлэх үзлэг эзэлж байна. Үзлэгийн нэг эмчийн ачааллын дундаж аймгийн төвд 1714, хөдөө сумдад 5778 байна.
  • Аймгийн хэмжээнд диспансерийн идэвхитэй хяналтын үзлэг бүх үзлэгийн 10.5% байгаа нь өнгөрсөн оноос (2006 онд 9.7%) 0.8%-иар нэмэгдсэн байна. Нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмчийн диспансерийн хяналтанд 3003 өвчтөн хамрагдсан байна. Амбулаторит өвчний учир үзүүлсэн үзлэг бүх үзлэгийн 34.9% буюу 3 хүний нэг болж байна. Үзүүлсэн хүмүүсийг эрүүл мэндийн 5 бүлгээр ангилж үзэхэд:
  1. Бүлэгт 31122 хүн бүртгэгдсэн (63.5%)
  2. Бүлэгт 12620 хүн бүртгэгдсэн (25.8%)
  3. Бүлэгт 3917 хүн бүртгэгдсэн (8.0%)
  4. Бүлэгт 1089 хүн бүртгэгдсэн (2.2%)
  5. Бүлэгт 244 хүн бүртгэгдсэн (0.5%)

Үүнээс үзвэл нийт хүмүүсийн 44.9 хувь нь өвчтэй хүмүүс бүртгэгдсэн байна.

Эмчилгээний туслах кабинетын үйл ажиллагаа:

Амбулатори, стационарит нийтдээ 39232 шинжилгээ хийсний цусны шинжилгээг 9630 (24.6%), шээс 10238 (26.1%), биохими 6894 (17.6%), серологи 4528 (11.5%), бактерологи шинжилгээ 2500 (6.4%), цэрний 312 (0.8%), тархи нугасны шингэн 36 (0.1%), үтрээний наалдацын шинжилгээ 2529 (6.4%), иммунологи 2565 (6.5%) тус тус байна. Цус, шээс, биохимийн шинжилгээний ачаалал өндөр байна. Иймд шаардлагагүй лабораторийн шинжилгээг цөөрүүлэх, эмийн бус эмчилгээг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Эхосонографийн шинжилгээг 5949 хүнд, Рентген зураг авах, харах шинжилгээг 2405 хүнд, Зүрхний цахилгаан бичлэг 1720 хүнд тус тус хийсэн байна.

Эмийн бус эмчилгээ, физик эмчилгээний хувьд:

Аймгийн хэмжээнд 16114 хүнд давхардсан тоогоор 10 гаруй төрлийн эмчилгээ хийснээс цахилгаан эмчилгээ 17.6%, гэрэл 12.9%, бариа 17.4%, биеийн тамир эмчилгээ 11.3%, банк 7.8 %, тосон эмчилгээ 13.0%, зүү 8.4% тус тус байна.

Эмийн бус эмчилгээний 67.9% нь амбулаторийн. 30 гаруй хувь нь стационарын өвчтөнд зориулагдсан байна.

Стационарын тусламж:

Тайлангийн хугацаанд аймгийн хэмжээнд 350 ор ашиглаж 10435 хүн эмчлэгдэж гарсан нь урд оноос 209 хүнээр илүү байна. Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 38,7 % нь буюу 4042 нь сум, сум дундын эмнэлэгт, 61,3% буюу 6393 нь аймгийн нэгдсэн эмнэлэгт ноогдож байгаа нь хоёрдогч шатлалын тусламж үзүүлдэг эмнэлгийн ачаалал ихтэй байдгийг харуулж байна Аймгийн нэгдсэн эмнэлэгт 28 өвчтөн нас барснаас задлан шинжилгээнд 13 тохиолдол буюу 46.4% орсон бөгөөд үндсэн өвчний оношийн зөрөө 7.7% байна.

Хүснэгт 2. Стационарын тусламжийн харьцуулсан үзүүлэлт (оноор)

Стационарын тусламжийн үзүүлэлтээс харахад нас барсан тохиолдлыг бүрэн задлан шинжилгээнд оруулаагүй, үндсэн оношийн зөрөө гарсан, хоног болоогүй нас баралт нийт нас баралтын 23,8 %ийг эзэлж байна.

Стационарит бүртгэгдсэн өвчлөл:

  • Стационарт бүртгэгдсэн бүх өвчин 10435, үүний 61.8% нь эмэгтэйчүүд байна.

Насны хувьд:

15-19 насанд 7.4%

20-24 насанд 9.9%

25-29 насанд 9.0%

30-34 насанд 7.4%

35-39 насанд 6.2%

40-44 насанд 5.6%

45-49 насанд 6.0%

50-54 насанд 5.3%

55-59 насанд 3.8%

60-64 насанд 3.1%

65-с дээш насанд 14.6%

  • Насны хувьд стационарт хэвтэж эмчлүүлсэн хүний тоо онцгой ялгаагүй боловч 65-аас дээш насныхан арай олон байгаа нь тэдний эрүүл мэндийг хамгаалах , хяналтад авах гэдэг асуудал гарч байна.

Стационарт эмчлүүлэгчдийг өвчлөлийн бүлгээр авч үзвэл:

  • Шээс бэлгэсийн эрхтэн тогтолцооны өвчин (1996) 19.1%
  • Хоол боловсруулах эрхтний өвчин (1825) 17.5%
  • Амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин (1575) 15.1%
  • Цусны эргэлтийн тогтолцооны өвчин (1481) 14.2%
  • Жирэмслэх, төрөх, төрсний дараах үе (1383) 13.3%

Голлох нь бөөрний архаг үрэвслүүд, уушгины хатгалгаа, цусны даралт ихсэх өвчин, ходоод, элэг цөсний үрэвслүүд, элбэг байна.

Стационарын өвчлөлийн бүтэц амбулаториор бүртгэгдсэн өвчлөлийн бүтцээс өөр дараалалтай байр эзэлж байна.

Стационарын нас баралт:

42 хүн нас барсаны 61.9% нь эрэгтэйчүүд, насны хувьд 0-1, 20-24, 35-39, 40-44, 45-49, 65 ба түүнээс дээш насанд илүү тохиолдож байна.

Өвчний хувьд: Цусны даралт ихсэх өвчин (тархинд цус харвах), атеросклероз, осол гэмтлийн нас баралт илүү тохиолдож байна.

Эмнэлгийн тусламжийн менежмент. Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа:

Аймгийн нэгдсэн эмнэлэг нь их эмч 38, сувилагч 62, тусгай дунд мэргэжилтэн 20, бусад ажилчид 71, нийт 190 ажиллагсадтайгаар 20 гаруй төрлийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг аймгийн хэмжээнд үзүүлж байна.

Тайлангийн хугацаанд нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 637 эх төрж , 642 хүүхэд амьд төрсөн бөгөөд нийт төрсөн эхчүүдийн 71.2 аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн байна.

Стационарт 5006 хүн хэвтэн эмчлүүлж 44128 ор хоног ашигласан бөгөөд дундаж ор хоног 8,8 байна. Амбулаториор нийт 69060 үзлэг хийсний 36775 буюу 53,3 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, 25270 буюу 36,6 хувь нь өвчний учир амбулаторит, 6999 буюу 10,08 хувь нь диспансерийн идэвхитэй хяналтын үзлэг, 16 буюу 0,02 хувь нь гэрээр үзсэн үзлэг эзэлж байна.

Аймгаас З дагч шатлалын эмнэлэгт 2007онд 1782 өвчтөн илгээж , сум , сум дундын эмнэлгээс аймгийн нэгдсэн эмнэлэгт 214 өвчтөнг 13а маягтаар хүлээн авч хэвтүүлэн эмчилсэн байна.

Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн нийт 5011 дуудлага хүлээн авч гүйцэтгэснээс 119 буюу 2,4 хувь нь алсын дуудлага байна.

Өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа: Монгол улсын Засгийн газар , Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр төслийн хүрээнд тус аймгийн төвд 3 өрхийн эмнэлэг байгуулагдаж 2002 оны 1 сараас өрхийн эмнэлгийн тогтолцоонд шилжсэн. 3 өрхийн эмнэлэгт 8 их эмч, нэг өрхийн эмнэлэгт дундажаар 2-3 эмч, нэг өрхийн эмнэлэгт 3900-5700 хүн, хүн амын 29.4%-ийг 0-15 насны хүүхэд эзэлж байна. 36053 хүнд амбулаторийн үзлэг хийсний 35.8% нь урьдчилан сэргийлэх, 31.6% нь өвчний учир амбулаторт, 16.9% нь идэвхитэй хяналтын, 15.7%-ийг гэрийн үзлэг эзэлж байна.

Нийт 3 өрхийн эмнэлгийн эмчийн өдрийн үзлэгийн дундаж ачаалал 17-21 байна. Өрхийн эмчийн жилийн үзлэгийн дундаж харьцангуй их биш диспансерийн хяналтын үзлэг, гэрийн үзлэг бага байна.

Уламжлалт анагаах ухааны төв

Ардын эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Уламжлалт анагаах ухааны төвийн эмнэлэгт 2007 онд 501 хүн хэвтэж эмчлүүлэн, 4553 ор хоног ашигласан байна. 2729 хүнд эмчилгээ хийсний 80 гаруй хувьд нь амбулаториор эмчилгээ хийсэн. Зүү эмчилгээ 985, тосон эмчилгээ 987, бариа 650, банк 192, самнуур 37, хануур 23, татлага 14 хүнд хийсэн байна. 

Хувийн эмнэлэг:

Хувийн хэвшлийн ортой 2 эмнэлэг дотор, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2007 онд 910 хүн хэвтэж эмчлүүлэн, 8232 ор хоног ашигласан.

Оргүй 3 эмнэлэг, шүд, уламжлалт эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Сумын эмнэлэг

Аймгийн хэмжээнд 2 сум дундын эмнэлэг, 13 сумын эмнэлэгт 32 их эмч, 30 багийн бага эмч, 66 сувилагч, 15 эх баригч, 15 лаборант, 16 бага эмч, 15 эм найруулагч 35289 хүн буюу хүн амын 72 %-д эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байна. Сумдын эмнэлэгт 164 ор ашиглаж, 4042 хүнийг хэвтүүлэн эмчилж, 134237 амбулаторийн үзлэг хийсний 55062 нь урьдчилан сэргийлэх, 14173 нь гэрийн идэвхтэй үзлэг, 6248 нь дуудлагаар гэрийн үзлэг, 14546 нь идэвхтэй диспансерийн хяналт, 44208 нь өвчний учир амбулаторт хандсан үзлэг байна. Сум, сум дундын эмнэлгээс нийт 783 өвчтнийг төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг аймгийн нэгдсэн эмнэлэгт илгээсний 219 нь сум дундын эмнэлгээс, 564 нь сумдын эмнэлгээс явуулсан байна.

Хэлцэмж: Манай улсад эмнэлгүүдийн бүтэц үйл ажиллагааны стандарт мөрдөгдөж байгаа боловч 3 шатлалын тусламж үйлчилгээний зааг тодорхой биш байгаагаас аймгийн нэгдсэн эмнэлгийн ачаалал өндөр, төсөв хөрөнгө илүү хуваарилан зарцуулж байгаа сум дундын эмнэлгийн оношлогоо эмчилгээний ачаалал чадавхи сумын эмнэлгээс ялгарахгүй байна. Сумдын эмнэлгийг оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмжөөр боломжийн хэрээр хангаж байгаа боловч түүний ашиглалт хангалтгүй, түүнийг ажиллуулах эмч мэргэжилтнийг урьдчилан сайн бэлтгэх шаардлагатай юм.Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо буурахгүй орны ачаалал их байгаа нь урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгаа тогтмолжоогүй, иргэд эрүүл аж төрөх ёсонд суралцаагүй, түүнийг өөрийн амьдралын дадал хэвшил болгоогүйгээс өвчилсөн хойноо эмнэлэгт ханддаг хандлага харагдаж байна. Түүнчлэн бүх шатны эмнэлэгт өдрийн эмчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, асаргаа сувилгааг тодорхой болгон үр дүнг тооцдог, өрх сумын эмчийг урамшуулах,үйлчилгээний нэр төрлийг эрүүл мэндийн статистик бүртгэлд оруулан мэдээлдэг тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй байна.

Дүгнэлт

  1. 10000 хүн амд ноогдох хоол боловсруулах замын өвчлөл 825,22 байгаа нь улсын дунджаас (793,42) өндөр, аймгуудын дунджаас (972,37) бага байна. Амьсгалын тогтолцооны өвчлөл (527,21), шээс бэлгэсийн тогтолцооны өвчин (636,80), цусны эргэлтийн тогтолцооны өвчин (427,65), бэртэл хордлого ба бусад гадны шалтгааны үр дагаварын өвчлөл (124,80) байгаа нь аймгуудын болон улс, аймгуудын дундажаас бага байна. Хавдар өвчний I ба II шатанд илрүүлэлт 24,2% байгаа нь хавдар өвчнөөр нас барах явдлыг нэмэгдүүлж байна.
  2. Хүн амын нас баралтын шалтгаанд цусны эргэлтийн тогтолцооны өвчин 10000 хүн амд 20,94 байгаа нь хамгийн их хувийг эзэлж байгаа ба энэ нь улс (21,92), аймгуудын (22,47) дунджийн ойролцоо байна. Нас баралтын шалтгаанд хоёрдугаар байрыг эзэлж байгаа хавдрын нас баралт (10000-д 14,23) байгаа нь улсын дунджаас (10000-д 12,21) өндөр байна.
  3. 10000 хүнд ноогдох халдварт өвчин 103,4 байгаа нь улсын дунджаас бага байна.
  4. Стационарт хэвтэн эмчлүүлэгсдийн 19,1%- ийг шээс бэлэгсийн тогтолцооны өвчин, хоол боловсруулах эрхтний өвчин 17,5 %, цусны эргэлтийн тогтолцооны өвчин 14,2 %-ийг эзэлж байгаа нь улсын орныхтой дүйж байна.
Ном зүй

1. \"Эрүүл мэндийн үзүүлэлт, 2007\", Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв
2. \"Хүн амын өвчлөл эндэгдлийн мэдээ 2007\" Дундговь Эрүүл мэндийн газар
3. Д.Баточир. \"Клиникийн нэгдсэн болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн үйл ажиллагааны чанарын судалгаа хийх арга\" 2006 он
4. Г.М.Гайдаров. \"Планирование в здравоохрананение определений потребности населения в медицинской помощи\" 2004 год.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ц.Мухар


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1429
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК