Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Улсын клиникийн төв эмнэлэг, “Элэг” эмнэлэг
Цөсний хүүдий (ЦХ) авах хагалгаа мэс заслын практикт 2-р байранд (ивэрхийн хагалгааны дараа) ордогба насанд хүрэгчдийн цөсний замын эмгэгдотор цөс чулуужих өвчин (ЦЧӨ) хамгийн ихээр тохиолдож байна (1). Баруун Европ болон Америкт 60 настай хүмүүсийн 20-40% нь ЦЧӨ-тэй байна. АНУ-д 30 сая хүн ЦЧӨ-тэй байгаа бөгөөд жил бүр 750.000 хүн хагалгаанд орж байна (13). Орчин үед цөсний чулууг оношлох инвазив бус хамгийн найдвартай шинжилгээний арга бол хэвлийн чанд авиан шинжилгээ юм (3). Цөсний чулууны чанд авиан шинж бол цөсний хүүдийн хөндийд ЭХО нягтрал ихтэй сүүдэр гарах ба түүнээс чулууны арын сүүдэржилт өгөх явдал юм (5, 6). Орчин үед цөсний чулууг үндсэн 3 хэлбэрт хувааж байна. Холестерины, нөсөөт, холимог чулуу гэж ангилсан (8,10). Баруун Европ, Америкт 75-80%-д холестер.ины чулуу тохиолддог байхад (2, 7) Азийн орнуудад нөсөөт ба холимог чулуу илүүтэй эзэлж байна (8, 9). Цөсний чулуу нь хэлбэрээс хамаарч байрлал, тоо, хэмжээ харилцан адилгүй байна. Тухайлбал холестерины чулуу ихэнхдээ дугуй зууван хэлбэртэй, ганц эсвэл цөөн тоогоор, 1-2.5 см хэмжээтэй байдаг бол нөсөөт ба холимог чулуу олон тоогоор, олон талт хэлбэртэй, олон янзын хэмжээтэй байна. ЦЧӨ-ий оношлогоонд хэт авиан шинжилгээ нэвтэрснээс хойш чулууны найрлага, бүтцээс хамаарч олон янзын зураглал илэрдэг. Японы судлаачид холестерины чулууг хэт авиагаар оношилж дараах хэлбэрүүдэд хуваасан (Зураг 1) (11, 12). Судалгааны зорилго Монгол хүний цөсний чулууг чанд авианд өгч буй шинжээс нь хамааруулж чулууны хэлбэрийг тогтоож болох эсэхийг тогтоох зорилготой.
Судалгааны материал, арга зүй: УКТЭ-ийн мэс заслын тасагт цөсний хүүдий авах мэс засал хийлгэхээр хэвтсэн 70 өвчтөн судалгаанд хамрагдлаа. Цөсний хүүдийн чулууг 3.5 Мгц давтамжтай ЭХО үүсгүүр (Япон “Алока”-650) ашиглан өглөө өлөн үед хэвтээ байрлалд илрүүлэв. Tsuchiya ба бусад судлаачдын ангилснаар холестерины чулууны хэт авиан дараах хэлбэрүүдэд хуваасан (14). Үүнд: 1. Бүтэн cap 2. Хагас cap 3. Хавирган cap 4. Сүүлт од гэж ангилжээ. Зураг 1-т схемчлэн харуулав.
Зураг 1. Холестерины чулууны хэт авиан хэлбэрүүд
Цөсний чулууг морфологийн ангиллын дагуу (8) хуваасан болно. Үүнд цайвар цагаан шаргал, саарал шаргал өнгөтэй, дугуй хэлбэртэй, голдуу том хэмжээтэй, нэг буюу цөөн тоогоор байдаг, давхраат бүтэцтэй, төвдөө хар өнгийн бөөмтэй, чулууг холестерины чулуу гэж үзлээ. Хүрэн бор, хар өнгөтэй, тоогоор олон, хатуу эсвэл хэврэг тогтоцтой, хөндлөн зүслэгээр үечилсэн бүтэцтэй чулууг нөсөөт хар, бор чулуу гэж үзлэз. Харин хатуу тогтоцтой голдуу олон тоогоор тохиолдох, олон талт хэлбэртэй чулууг холимог чулуу гэж тооцсон. Судалгааны дүнг Windows орчны SPSS 9.0 version программаар статистик боловсруулалт хийлээ. Судалгааны үр дүн Судалгаанд хамрагдсан 23-80 насны 72 хүнээс эрэгтэй 14(19.4%) эмэгтэй, 58 (80.6%) дундаж наслалт (52.4±2.32) байлаа. Өвчлөлийн 70%-ийг 40-69 насны эмэгтэйчүүд эзэлж байсан бөгөөд эрэгтэй, эмэгтэйн өвчлөлийн харьцаа 1:5 байв. Дээр дурдсанаар судлаач Tsuchiya-ийн ангиллаар цөсний чулууг хуваахыг оролдсон боловч манай судалгаанд сүүлт од гэсэн хэт авиан хэлбэр тохиолдсонгүй. Бидний судалгаанд олон тоотой холимог тогтоцтой чулуу давамгайлан тохиолдсон бөгөөд энэ онцлогтой холбоотой хэт авианд сүүдэртэй ба сүүдэргүй олон тооны чулуу, одны тоос гэсэн хэлбэрүүд илэрсэн болно. Зураг 2-т Монгол хүний цөсний чулууны хэт авиан хэлбэрүүдийг харуулав
Зураг 2. Монгол хүний цөсний чулууны хэт авиан хэлбэрүүд
Бидний судалгаагаар монгол хүмүүсийн цөсний чулууг бүтэн cap, хагас cap, хавирган cap гэж хуваахаас гадна олон тооны цөсний чулууг хэт авиан арын сүүдэржилт илэрсэн, илрээгүй гэж хуваасан бөгөөд үр дүнг хүснэгт 1 -т харуулав.
Хүснэгт 1. Монгол хүний цөсний чулууны хэт авиан хэлбэрүүд
Дээрх хүснэгтээс харахад хавирган cap хэлбэртэй 16(22.2%), бүтэн cap хэлбэртэй 9(12.5%), хагас cap хэлбэртэй 6(8.3%), сүүдэргүй 13(18.5%), сүүдэртэй 28(38.6%) тус тус илэрлээ. Нийт чулууны 40 буюу 55.5%-д сүүдэртэй ба сүүдэргүй цөсний чулуу олон тоогоор эзэлж байгаа нь манай оронд холимог ба нөсөөт чулуу зонхилон тохиолддог гэсэн (9) судалгаатай тохирч байна. Аль ч хэлбэрийн чулуу байсан эмэгтэйчүүд өвчлөлийн 80.6%-ийг эзэлж байгаа нь цөс чулуужих өвчин эм хүйсэнд илүү тохиолддог гэсэн судлаач (2,13) нарынхтай тохирч байна.
Хүснэгт 2.Цөсний чулууны хэлбэрүүд ба эмнэл зүйн шинж
Хүснэгт 2-оос харахад сүүдэртэй ба сүүдэргүй олон олон тоогоор илэрсэн цөсний чулууны үед цөсний хатгаа шинж 22(59.4%)-д илэрсэн бөгөөд сүүдэртэй олон тооны чулуу илэрсэн хэлбэрт холимог тогтоцтой чулуу (74%) зонхилж байсан бөгөөд ихэнх нь 0.4-1,0 см голчтой, тооны хувьд 10-аас дээш байлаа. Хагалгааны дараа цөсний чулууг морфологийн онгиллаар хувааж үзэхэд холестерины чулуу 19, нөсөөтхар 6, бор чулуу 15, холимогтогтоцтой чулуу 32 тус тус байлаа. Холимог ба иөсөөт, холестерины чулууны харьцаа 5: 5:1 байлаа.
Дүгнэлт
- Монгол хүний цөсний чулууг хэт авианд өгч буй шинжээр нь ангилахад хавирган cap, бүтэн ба хагас cap хэлбэрээс гадна сүүдэртэй ба сүүдэргүй олон тооны чулууны шинж илэрлээ. Харин сүүлтодны шинж илэрсэнгүй.
- Сүүдэртэй ба сүүдэргүй, одны тоос хэт авиан шинжид холимог болон нөсөөт чулуу (р<0.01), хавирган ба бүтэн, хагас cap хэлбрийн үед холестерины чулуу (р<0.05) илүү давамгайлан тохиолдлоо.
2. Brunetti J., Cholelithiasis. Amersham Health. The encyclopedia of Medical Imajing. 2001; Vol 4:1.
3. Deidre Gifford., Cholelithiasis. American College of Physicians and Health and Policy Committee. 1988.
4. Paul S.B., Berry M., Tandon R.K., Sonographic Sub¬types of cholesterol Gallstones Among Indian Patients. Ind J Radiol Imag 1999; 9:1:9-11.
5. Leopold J. R., Amberg G, Gosink B, Mittelstaedt C. Gray scale ultrasonic cholecystography. Radiology.\\\'1976; 121:445-448.
6. Arnon S, Rosenquist C.J. Gray scale ultrasonogra¬phy. Am J Roentgenol. 1976; 127:817-18.
7. Neoptolemos J.P et al. Chemical treatment of stones in the biliary tree. Br. J. Surg. 1986; 73: 515-524.
8. Agrawal S. Jonnalagadda S. Gallstones, from gall¬bladder to gut. Postgrad Med 2000;108(3): 143-153.
9. Оюунцэцэг Б. Цөсний чулуунд нян, макро микроэлементийн агууламжийг тодорхойлсон үр дүн.1996
10. Дадвани С. А. Ветшев П. С. Желчнокаменная болезнь. 2000.
11. Tsuchiya Ү, Saito Н et al, Sonographic patterns of radiolucent galbladder stones for predicting successful shock wave lithotripsy of gallstones. N Eng J Med. 1990; 323: 1239-1245.
12. Agarwal R. Sonographic assessment of gallstone disease. Indian J Radiol Imag. 1996; 7: 37-44.
13. Gallstone disease. Ann Surg. 2002; 235:842-9.
14. Tsuchiya Y, Saito H, Saito N, Abe A, Ukaji M, Kuniyuki H, Mikami S, Natsuki Y, Nishiarai H, Haniya K, et al. Sonographic patterns o| radiolucent gall-bladder stones for predicting successful shock-wave lithotripsy. Gastroenterol Hepatol. 1995 Jul-Aug;10(4):426-31.