Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2003, 3(125)
Ходоодны хавдрын хэт авиан оношлогооны асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Ж.Цэцэгээ, Б.Гоош, Б.Амартүвшин, А.Ээлтбаатар, Ц.Түвшинжаргал

Улсын клиникийн нэгдсэн II эмнэлэг,  Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль,  Хавдар судлалын төв “Цэцжин” эмнэлэг

 

Ходоод гэдэс зэрэг хөндийт эрхтэнг хэт авиагаар харж болохгүй гэсэн ойлголт манайд саяхан хүртэл байсаар ирсэн нь хөндийт эрхтэнд тогтмол агуулагддаг хий нь хэт авиаг ойлгодог физикийн чанарт үндэслэгдсэн болно. Бид анх 1989 онд ходоодны цочмог тэлэгдэлтэй хүнийг хэт авиагаар санамсаргүй оношлосноос санаа аван ходоодыг шингэнээр дүүргэн хэт авиагаар харах аргыг боловсруулсан юм. Хожим нь хэвлэлээс хайлт хийн, төстэй аргуудыг судлан, энэхүү шинжилгээг боловсронгуй болгож ирлээ. Ходоодны нугалуур хэсэг хэт авианд илүү сайн харагддаг бөгөөд түүнийг физиологийн “кокард” шинж гэж тэмдэглэдэг. Ходоодны гүрвэлзэх хөдөлгөөн байнга харагддаг (H.Hollstein et al., 1981; М.М.Богер, С.А.Мордвов, 1988). Ходоодны хавдрын орчин үеийн багажийн шинжилгээний дотор хэт авиан шинжилгээний арга нь бага судлагдсан шинэлэг арга боловч, бидний бодлоор ходоодны хавдар судлалын асуудалд чухал үүрэгтэй шинжилгээ юм (Л.М.Портной, М.П.Дибиров, 1993). Ходоодны хавдартай болохыг анх хэт авиагаар илрүүлсэн тухай H.Lutz, P.Petzold (1976) нарын мэдээлэл нь ходоодыг хэт авиагаар шинжилсэн анхны ажил байв. Хэт авиагаар хавдрын орон зайн харьцаа төдийгүй дотоод бүтцийг судлахад, тэр тутмаа үхжилтэй эсэхийг тодорхойлж, дүгнэлт өгөхөд чухал ач холбогдолтой (Skaane P., Aasen А.О, 1989). Хэвлийн цул эрхтнийг хэт авиагаар харждуусмагц элэгний зүүн дэлбэнгийн доод хэсэгт ходоодыг олж харна. Ингэхэд ходоодны гарах хэсэг нь дагуу зүслэгтхэт авиан ойлтот төвийг агуулсан хэт авиан ойлт бууралтат жигд цагариг харагдана (физиологийн кокард). Энэ цагаригийн зузаан нь 3-5 мм (H.Hollstein, 1981; М.М.Богер нар, 1988), 4-7мм байна (Л.М.Портной нар, 1993; З.А.Лемешко и Г.А. Григорьева, 1985; H.Lutz., G.Rettenmaier G., 1973; F.S.Weill, 1982; H.Weiss. et all., 1984; Y.Miyamoto, et al., 1989; C.Goerg, W.B.Schwerk, 1990).

Зорилго: Бид ходоодны хавдрыг хэт авиагаар оношлох боломжийг судлах зорилго тавьж, зорилгоо биелүүлэхийн тулд Монгол хүний ходоодны ханын хэт авиан хэмжээсийг хяналтын бүлгийн хүмүүст тогтоох, хавдартай хүмүүсийн ходоодны хана хэрхэн өөрчлөгдөж буйг судлах, ходоодны хавдрын хэт авиан шинжүүдийг тодорхойлох зорилтыг дэвшүүлэв.

Материал, арга зүй: 1990-2003 онд Шастины КТЭ, Хавдар судлалын төв, Цэцжин эмнэлэг, КНИЭ-үүдийн хэт авиан оношлогооны кабинетуудад болон 10 аймаг, Эрдэнэт хотод хийсэн урьдчилан сзргийлэх үзлзгээс сонгосон хяналтын бүлгийн 18-67 насны эрүүл 500 эмэгтэй, 500 эрэгтэй, нийт 1000 хүн, Цзцжин болон клиникийн змнэлгүүдэд шинжлүүлсэн ходоодны хавдартай 32-89 насны 102 хүний судалгааны материалд дүн шинжилгээ хийлзэ. Хзт авиан шинжилгээг өлөн үед хийж, эхлээд бүх цул эрхтэнг харж, ходоодыгтойм харах, дараа нь 500 мл бид буцалгасан бүлээн ус (35-36°С) уулган ходоодыг тодруулан харж, ханын зузааны хэмжээсийгтодорхойлно. Ходоодыг 3.5-7.5 МгЦ давтамжтай хэт авиа үүсгэгчээр дагуу, ташуу, хөндлөн зүслэг хийж, ходооДны ханын зузааныг ходоодны орох, гарах хэсгүүдзд хзмжин, шингэн залгих үед уг шингэн ходоодонд хугацаагтогтоож, ходоодонд орох шингэиий хуйлрах хөдөлгөөний чиглэлийг тодорхойлно. Шинжлүүлзгчийг үндсэн 4-5 байрлалд өөрсдийн аргыгашиглан шинжпэв (Ж.Цэцэгээ, Б.Гоош, 1997; Ж.Цэцэгээ, Б.Амартүвшин, 2000). Статистик боловсруулалтыг SPSS-9000 программыг ашиглан хийлээ.

Судалгааны үр дүн, хэлцэмж: Судалгааны хяналтын бүлгийн хүмүүсийн ходоодны бүтэц, үйл ажиллагааг тоон үзүлэлтүүдээр гаргав.

Хүснэгт 1. Монгол хүний ходоодны хэт авиан хэмжээс

*Р<0.05

Хүснэгтээс харахад Монгол хүний ходоодны ханын зузаан орох хэсэгт 2,60±0,18 мм, гарах хэсэгт 3,1±0,46 мм байгаагийн зэрэгцээ нас ахих тутам нимгэрч, шингэн залгих үед ходоодонд шингэн ороход 1,41±0,32 секундын хугацаа шаардагдаж, улаан хоолойноос ходоодонд орох шингэний хуйлрах хөдөлгөөн 93,9±0,12% тохиолдолд нар зев зргзлдэн ходоодонд орж уусан шингэн 20,4±0,02 минутын дараа хагас суллагдаж байна. Бусад тохиолдолд шингэний хуйлрал нар буруу болон холимог хуйлрал үүсгэж байлаа. Энэ нь ихэвчлэн ахимаг насанд (67) ажиглагдаж байлаа. Ходоодны ханын зузааныг гадаадын судлаачид 3-5 мм гзсзнтзй бидний ажиглалт ойролцоо байна. Хэвийн ходоодны хэт авиан бүтэц: Шингзн агуулсан ходоодны хана нь дараах үенээс тогтоно. Үүнд:

  1. Хэт авиан ойлт ихтзй үе-салстын гадаргуу (дотор талд)
  2. Хэт авиан ойлт бууралтат үе-жинхэнэ салст бүрхзвч
  3. Хэт авиан ойлтот зурвас үе- салстын доорх давхарга
  4. Хэт авиан ойлт бууралтат үе- булчингийн давхарга
  5. Хэт авиан ойлтот үе-серозон бүрхүүл (хамгийн гаднах)

Судалгаанд хамрагдсан ходоодны хавдартай 32-89 насны эмэгтэй 35 (34,3%), эрэгтэй 67 (65,7%) хүн байв. Дундаж нас 58,7±1,24 байгаа нь Ходоодны хавдар 50-60 насны хүмүүст тохиолдох бөгөөд, эмэгтэйчүүдэд 3 дахин цөөн тохиолддог гэсэн манай судлаачийнхтай тохирч байна (Б.Гоош, 2000).

Хүснэгт 2. Ходоодны хавдрын хэт авиан хэлбэрүүд

Р=0,06

Хүснэгтээс ажиглахад нэвчдэст хэлбэрийн хавдар нийт хавдрын дотор ихэнхи хувь (59,8%) эзэлж, хавдрын дундаж хэмжээ 23,4±0,85 мм байна. Ходоодны хавдартай 102 өвчтөн дурангийн болон биопсийн шинжилгээнд 100% хамрагдсанаас онош батлагдсан 83 (81,3%), харин 19 (18,6%) хүмүүсийн онош дурангийнхаас зөрсөн. Үүнд: салстын доорх нэвчдэст хавдар сэжиглэсэн 5 (4,9%) хүнийг дурангаар үгүйсгэн 1 өвчтөн ходоодны шархлаа оношоор эмчлэгдэж байсан боловч, тодорхой хугацааны дараа гадаадад хавдрын улмаас ходоодыг нь бүрэн авах хагалгаа хийлгэсэн. Нөгөө 4 хүн тодорхой хугацааны дараа рентген, КТ-ийн болон мэс заслын үед онош батлагдсан. Бидний ходоодны шархлаа гэсэн онош хэт авиагаар тавигдсан 9(8,8%) өвчтөний 6 нь дурангаар, 3 нь биопсийн шинжилгээгээр хавдар болох нь батлагдсан. Ходоодны үү (полип) онош тавигдсан 1 (0,98%) өвчтөн дурангаар хавдар болох нь тогтоогдсон. Ходоодны гарах хэсгийн цагариган хавдартай 4 (3,9%) өвчтөнд бид ходоодны гарах хэсгийн сорвижилт нарийсалт гэсэн онош тогтоосон нь дурангийн шинжилгээгээр хавдар болох нь тогтоогдсон болно. Эндээс үзэхэд салстын доорх нэвчдэст (субмукозон) хавдрын оношлогоонд хэт авиан шинжилгээ илүү мэдрэмжтэй байгаагхаруулж, эндофит хавдрын оношлогоонд хэт авиан шинжилгээ онцгой ач холбогдолтой гэсэн Л.М.Портной, М.П.Дибиров нарынхтай тохирч байна. Харин шархлаа төст болон цагариган болон ургацаг хэлбэрийн хавдрын оношлогоо нь хэт авиагаар оношлоход төвөгтэй болох нь бидний ажиглалтаас харагдаж байна. Бидний шинжилгээ эхний үед 3,5 Мгц давтамжтай үүсгэгчээр хийж байсан үед голчлон онош зөрж байсан бол сүүлийн үед 5-7,5 МГц давтамжтай үүсгэгч нь хавдрын оношлогоонд илүү мэдрэмжтэй байгаа нь ажиглагдлаа. Ходоодны амсрын байрлалтай хавдартай хүмүүст шингэн уулгахад ходоодонд шингэн орох хугацаа 5,8±0,14 секунд болон уртасч, ходоодны бага махианд байрласан хавдрын үед шингэний нар буруу хуйлралт 51 %, ходоодны хагас суллагдах хугацаа 46,8±1,28 минут болж уртсах хандлага ажиглагдлаа. Ходоодны хавдрын үед дараах шинжүүд илэрч байлаа.Үүнд:

  • Хөндийт эрхтэн гэмтлийн шинж (ХЭГШ) 86%
  • Ходоодны ханын хөшинг байдал 91%
  • Ходоодны хөндийн хэт авиан ойлт эрс ихсэлт 98%
  • Ходоодны хана жигд биш болох 98,9%
  • Ходоодны хөндий “Од” хэлбэртэй болох
  • Хөндий нарийсах 61%

Дүгнэлт

  1. Хэт авиан шинжилгээгээр ходоодны хавдрыг оношлох боломжтой
  2. Монгол хүний ходоодны амсрын зузаан 2,6 ± 0,18 мм, гарах хэсгийн хана 3,1 ±0,46 мм, шингэн залгихад 1,41±0,32 секундын ходоодонд орж, шингэн ходоодонд орох үед 93,%-д нар зөв хуйлрал үүсгэж, ходоод хагас суллагдах хугацаа 20,4±0,02 минут байна.
  3. Ходоодны хэт авиан бүтэц нь: а). хэт авиан ойлтот зурвас-салстын гадаргуу, б). хэт авиан ойлт бууралтат зурвас-салтын давхарга, в). хэт авиан ойлтот зурвас- салт, булчингийн давхаргын зааг, г). хэт авиан ойлт бууралтат үе-булчингийн давхарга, д). хэт авиан ойлтот үе-серозон бүрхүүл зэрэг үндсэн 5 үеэс тогтож байна.
  4. Ходоодны хавдартай хүмүүеийн нас 58,7 ± 1,24 байна.
  5. Ходоодны хавдар нь цагариган, хагас цагариган, нэвчдэс, шархлаа төст, гүн шархлаат, хавтгай түрэлтэт ургацтай, ургацаг хэлбэрийн болон дахисан зэрэг 8 төрөлд хуваагдаж байгаагаас гадна хамгийн элбэг нь нэвчдэс (эндофит) хэлбэрийн хавдар 59,8% эзэлж байна.
  6. Хавдрын үед ходоодны ханын хэмжээс алдагдан жигд биш зузаарч байна.
  7. Хавдрын үед ходоодонд орох шингэний хуйлрал нар буруу болж, суллагдах хугацаа удаашрах, шингэн залгих үед ходоодонд орох хугацаа удаашрах хандлагатай байгаа тул цаашид нарийвчилсан судалгаа хийх шардлагатай байна.
  8. Ходоодны хавдар нь хөндийт эрхтний гэмтлийн шинж, ходоодны ханын хөшинг байдал, ходоодны хөндийн хэт авиан ойлтын эрс ихсэлт, хана жигд биш болох, хөндий нь “Од” хэлбэртэй болж, нарийсах хэт авиан шинжүүдээр илэрч байна.
Ном зүй

1. Богер М.М., Мордвов С.А. Ультразвуковая диагностика в гастроэнтерологии. Новосибирск. 1988. с. 117-126.
2. Гоош Б. Мэс заслын өвчин. УБ. 2000.
3. Дергачев Л.А. Ултразвуковая диагностика. 1995
4. Лемешко Г.А., Григорьева Г.А. Ультразвуковый метод исследования в диагностике заболеваний желудка и кишечника. // Сов. Мед. -1985- №3. с. 99- 102.
5. Портной Л.М., Дибиров М.П. Лучевая диагностика эндофитного рака желудка. Москва. 1993. с. 231-254.
6. Цэцэгээ Ж. Ходоодны хавдрын оношлогооны зарим асуудалд. АУИС-ийн Эрдмийн чуулган -40.1998. Илтгэлүүдийн хураангуй. х. 242.
7. Цэцэгээ Ж., Амартүвшин Б. Ходоод бүдүүн гэдэсний хэтавиан шинжилгээ. Онош. 2000. №4. х. 24.
8. Цэцэгээ Ж., Амартүвшин Б. Монгол хүний ходоодны хэт авиан хэмжээс. Онош. 2000. №1. х. 27.
9. Цэцэгээ Ж., Гоош Б. Чанд авиагаар ходоодыг тодруулан харах олон байрлалын арга. Оновчтой саналын гэрчилгээ. 1997. УБ. №23384
10. Цэцэгээ Ж., Амартүвшин Б. Ходоод, бүдүүн гэдэсний бүтэц үйл ажиллагааг судлахад чанд авиаг ашиглах арга. Шинэбүтээлийн патент. Гэрчилгээ. 2001. УБ. №1789
11. Goerg С., Schwerk W.B. Sonographic staging of gastroinestinal lymphoma // Bildgebung-imaging. -1990.- vol. 85.-p. 658-661.
12. Hollstein H., et al . Heifigkeit und differential diagnostische kriterien von kokardenphaenomenen im Epigastrium. Ultraschalidiagnostik in der Medizin. - Stuttgart, 1981. 71-73
13. Lutz H., PetzokJ R. Ultrasonic pattern of space occurring lesions of the stomach and the intestine. Ultra¬sound Med. Biol. -1976. -Vol. 2 -p. 129-132
14. Lutz. H.Rettenmaier G. Sonographic pattenr of tumors of the stomach and the intestine. World congress on ultrasonincs in Med. 2nd: Proc. - amsterdam, 1973. -p. 277-279
15. Miyamoto Y. et al., Ultrasonographic findings in gastric cancer: in vitro and in vivo studies. J. clin. Ultra¬sound. -1989-Vol. 17. -p. 159-164
16. Skaane P., Aasen A.O., 1989
17. F.S.Weill, Ultrasonography of digestive disease. N.Y.: Mosby Comp., 1982; p. 537
18. 18. H.Weiss, et al., sonographisches Bild der Hypertrophen Pylorus stenose. Fortschr. Rontgenstr. - 1984; Bd 141; N3 - s. 303-305
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Онхуудай


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1439
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК