Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2003, 3(125)
Монгол хүний элэгний хэт авиан хэмжээс
( Судалгааны өгүүлэл )

Ж.Цэцэгээ, Л.Лхагва, Б.Амартүвшин, Ц.Түвшинжаргал, М.Гантулга

Улсын клиникийн нэгдсэн II эмнэлэг, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль “Цэцжин” эмнэлэг

 

 

Хэт авиа нь элэг болон бусад эрхтний эмгэгийн оношлогоонд өндөр мэдрэмжтэй шинжилгээ болох талаар манай эрдэмтэд олон тооны бүтээл туурвиж нийтэлсэн байна (С.Сонин, 2000; П.Онхуудай; Б.Гоош, 2000; Д.Гончигсүрэн, Д.Энхбаяр, 2000; П.Долгор нар, 1995). Элэгний хэт авиан хэмжзэс нь эмнэл зүйн практиктчухал ач холбогдол гой байдаг билээ. Элэгний зузааны хэмжээг парктикийн ач холбогдолтой гэж үзэж, судлаачид өөрсдийн улс орны хэмжээг янз бүрээр тогтоожээ. Элэгний баруун дэлбэн 10,6±1,5см, зүүн дэлбэн нь 5,6±1,5см гэж C.Niederau et (1983), М.М.Богер нар 10,5±1,5 ба 8,3±1,7 см зузаантай болохыг тодорхойлсон бол, олонхи судлаачид судлаачид (Ю.А.Аллахвердов., 1996; F.S.Weill., 1982; R.A.Kane., 1980; 1985; В.В.Митьков, 1994) баруун дэлбэн 8-12,5см, зүүн дэлбэнгийн зузаан 5-6 см гэж тогтоосон байна. Судлаач О.И.Яхонтовский нар (1989) элэгний баруун дэлбэн 13,2±1,8 см, зүүн дэлбэн 8,6±1,5 см зузаантай, Л.Н.Дорошенко нар (1986) үүдэн вен 9,45±0,24 мм, дэлүүний веи 5,4±0,27 мм, чацархайн дээд вен 6,8±0,38 мм болохыг, В.В.Митьков (1996) үүдэн венийн голч 10-14 мм, элэгний вен 4-10 мм,' элэгний баруун дэлбэнгийн булан 75°, зүүнийх нь 45° өнцөгтэй болохыг тогтоожээ. Манай судлаачид Ц.Бадамсэд, Б.Цэрэндаш, С.Туяа нар (2000) 128 хүнд судалгаа хийж Монгол хүний элэг цөсний хэт авиан лавлагаа хэмжээсййг тодорхойлохдоо насны ангиллыг залуу, идэр, ахмад гэж бүлэглэсэн байна. Ингээд Монгол хүний элэгний баруун дэлбэнгийн босоо хэмжээс 123,7-32,2мм, зүүн нь 57,2-64,Змм, үүдэн венийн голч 9,27-Ю.бмм, дэлүүний венийн голч 8,3- 9,5мм, дээд чацархайн венййн голч 8,8-9,7мм гэж тоггоож, ахимаг насанд элэг жижгэрч байгаа үзүүлэлт гаргасан байна. Элэгний доторхи судасжилтын зураглал ньхэвтээ Н үсэгхэлбэртэй байх бөгөөд, үүдэн болон элэгний вен хэт авианд тод харагддаг (Д.Энхбаяр, С.Бадамжав, 2000).

Зорилго: Монгол хүний элэг зарим судасны хэт авиан хэмжээсийг биеийн жингийн индекс, нас хүйсний уялдаа холбоонд нь судлах;

Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бид дараах зорилтуудыг тавьлаа. Үүнд:

  • Монгол хүний элэгний зузааныг баруун зүүн дэлбэн тус бүрт тоггоох
  • Элгэн доторхи зарим судасны хэт авиаь . хэмжээсийг тогтоох

Судалгааны материал, цар хүрээ, арга зүй: Судалгааг бид 1993-2002 онд П.Н.Шастины нэрэмжит КлиникийнТөв Эмнэлэг, “Цэцжин" эмнэлэг, МУАШУТК- ийн эмнэлэг, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Тев, Ховд, Хэнтий аймгууд, Эрдэнэт хот зэрэгт хийгдсэн урьдчилан сэргийлэх үзлэгээр нийт 0-89 насны 100000 хүнд өөрсдөө хийсэн хэт авиан шинжилгээний материалаас сонгон авсан хяналтын бүлгийн 18-67 насны 10000 шинжилгээнд дүн шинжилгээ хийж, статистик боловсруулалтыг хийлээ. Эдгээр хүмүүсийн 5000 (50%)-нь эрэгтэй, мөн 5000(50%) эмэгтэйчүүд байлаа. Хэт авиан шинжилгээг Alloka SSD - 256, 300, 500; Hitachi 300, 305, 410, 415, Picker CS-9000, Sono - Ace 600 зэрэг аппаратуудын 3,5МГц давтамжтай хэт авиэ үүсгэн бүртгэгчийг ашиглав. Шинжилгээг өлен үед нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандарт зүслэгээр хийж, статистик боловсруулалтыг персонал компьютерийн Windows-ын SPSS 9000 программыг ашиглан хийлээ.

Судалгааны ажлын үр дүн: Бид судалгаанд хамрагдагсдыг насны ангиллыг 10 жилээр, биеийн жингийн индексээр (ДЭМБ), 5 бүлэгт хуваан хүйсээр ялган бүлэглэн хийж, насны бүлэг тус бүрээр дундаж хэмээг тодорхойлсны дээр ерөнхий дүн буюу Монгол хүний дундаж хэмжээсийг тогтоолоо.

Хүснэгт 1. Элэгний хэт авиан хэмжээс, нас хүйс, биеийн жингийн индексийн хамаарал

*Р<0.04

Хүснэгтээс харахад насны ангиллын 18-27 насны бүлгээс 38-47 насны бүлэг хүртэл элэгний хэмжээс зузаарч байгаа бол 48-57 насны бүлгээс эхлэн 58-67 насны бүлэглэл тийш элэгний хэмжээс аажим нимгэрч байгаа нь Ц.Бадамеэд нарын судалгаатай ойролцоо байна. Монгол хүний элэгний баруун дэлбэн 107,5±0,78мм, зүүн дэлбэн 59,3±0,31мм зузаантай байгаа нь судлаач C.Niederau-ийнхтай ойролцоо, О.И.Яхонтовский, Ц.Бадамсэд нарын судлан топгоосноос жижиг байна. Үүдэн венийн голч 9,99±0,11мм, дэлүүний вен 5,68±0,28мм, чацархайн дээд вен 6,31±0,26мм голчтой байгаа нь Л.Н.Дорошенкогийнхтой ойролцоо, Ц.Бадамсэд нарынхтай тохирохгүй байна. Бидний судалгаанаас ажиглахад элэгний хэмжээс нь биеийн жингийн индекстэй шууд хамааралтай байгаа нь ажиглагдаж байна.

Хүснэгт 2.Элэгний болон доод хөндийн венийн голч (мм)

Бид элэгний венийн болон доод хөндий венийн ерөнхий хэмжээсийг хяналтын булгийн 18-67 насны 1000 хүнд хэмжихэд элэгний венийн баруун салаа 7,86±0,96мм, дунд салаа 7,6810,52mm, зүүн салаа 5,8±0,34 мм, доод хөндий вен 16,8±0,24мм голчтой байхад эрэгтэйчүүдэд дээрх судаснууд 8,1±0,10мм, 7,95±0,22мм, 6,3± 0,27мм, 17,6±0,18мм, дундаж нь 7,98±0,54мм, дунд салаа нь 7,81 ±0,31 мм, зүүн салаа 6,05±0,30мм, доод хөндий вен 17,2±0,21мм байгаа нь баруун салаа 8,2±1,9мм, дунд салаа 8,3±1,7мм, зүүн салаа 6,7±1,6мм гэсэн Н.В.Шурандинагийнхаас (1989) жижиг байна. Эдгээр венүүд зах тийшээ жигд 2мм голчтой байсан нь гадаадын судлаачдынхтай тохирч байна. Эдгээр судаснуудын голч нь хэвлийгээр гүн амьсгалуулахад 100% өөрчлөгдөж байсан нь элэг уян болохыг гэрчилж байлаа. Энэ нь элэгний вен 6-1 Омм гэсэн гадаадын судлаачдынхтай ойролцоо байна.

Дүгнэлт:

  1. Монгол хүний элэгний хэт авиан хэмжээс нь: баруун дэлбэнгийн зузаан нь 107,510,78mm, зүүн дэлбэн нь 59,3±0,31мм байна.
  2. Монгол хүний үүдэн венийн хэт авиан голч 9,99±0,11 мм, дэлүүний венийнх 5,68±0,28мм, чацархайн дээд венийн голч 6,31±0,29мм байна.
  3. Элэгний хэмжээс нь биеийн жингийн индекс, хүйстэй шууд хамааралтай байна.
  4. Элэгний хэмжээс нь 18-аас 47 нас хүртэл харьцангуй зузаан, харин 48-67 насанд харьцангуй нимгэрч байна (Р<0,04).
  5. Элэгний венийн баруун салааны хэт авиан хэмжээс монгол хүнд 7,98±0,54мм, дунд салаа 7,81 ±0,31 мм, зүүн салаа 6)05±0,30мм, доод хөндий вен 17,210,21mm, элэгний вен нь захдаа 2мм байна.
Ном зүй

1. Аллахвердов Ю.А. Атлас ультразвуковой диагностики. Ростов-на-Дону. 1996. с. 9-11
2. Бадамсэд Ц, Цэрэндаш Б, Туяа С. Монгол хүмүүсийн элэг ба цөсний замын хэт авиан шинжилгээний лавламж хэмжээ. Анагаах Ухаан. 2000. №2.х. 6-7.
3. Богер М.М, Мордвов С.А. Ультразвуковая диагностика в гастроэнтерологии. Новосибирск. Изд. \\\"Наука”. 1988. с. 34-35
4. Гоош Б. Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын өвчин. 1994. х. 10-11
5. Гоош Б. Мэс заслын өвчин. 2000. х. 405
6. Дөргачев А.И. Ультразвуковая диагностика заболеваний внутренних органов. Справочные пособия. 1995
7. Долгор П, Гоош Б, Даваацэрэн Н, Мөнхтогоо Б. Мэс заслын зарим өвчний оношлогоо, эмчилгээ. 1995. х. 7-12.
8. Дорошенко Л.Н. 1986. Дергачев Л.А
9. Митьков М.М. Руководство по ультразвуковой диагнастике. Т. 1996
10. Сонин С. Ультразвуковая диагностика кистозных заболеваний печени. Канд дисс. 1990. УБ.
11. Цэцэгээ Ж, Амартүвшин Б. Монгол хүний дотор эрхтний чанд авиан хэмжээсний загварчлал. Шинэ бүтээлийн патентийн гэрчилгээ. 2000. Оюуны өмчийн Патент №1788
12. Н.В.Шурандина 1989. Дөргачев
13. Энхбаяр Д, Бадамжав С. Элэгний дотоод бүтэц, судсыг судлах нь. Онош. 2000. №1. 36
14. Яхонтовский О.И. Дергачев, Kane R.A. Ultrasonographic anatomy kf the liver and biliary tract. Ultrsound. 1980.1: 87-95
15. Kane R.A. Sonographic anatomy of the liver. - Senin. Ultrasound. 1985. 190-197
16. Niderau C., Sonenberg A., Mueller J.E. e.a. Sonographic meashurements of the normal liver, spleen, pancreas end portal vein II Radiol. -1983. -V. 149. p. 537 540.
17. Weill F.S. Ultrasonography of digestive disease. Second edit. Lonis -Toronto-London. C.V. Mosby Com¬pany 1982.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Онхуудай


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1113
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК