Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2003, 3(125)
Умайн гуурсны битүүрлийг сэтгүүрдэх эмчилгээ
( Судалгааны өгүүлэл )

Д.Гончигсүрэн, С.Пүрэвсүх, Д.Мөнхбаатар, Ц.Отгонтуяа

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

 

Умайн гуурсны эмгэгүүдийг гистеро- сальпингографи, гистеросонографи зэрэг дүрслэл оношлогооны аргуудаар оношлох, рентген, хэт авиа, соронзон резонанст томографийн шууд хяналтын доор эмчлэх асуудал өнөедөр хоёрдогчоор үүссэн үргүйдлийн оношлогоо, эмчилгээнд чухал байр суурийг эзэлж байна (1, 2). Умай болон умайн гуурсны (УГ) эмгэгүүдийг оношлох зорилгоор хийгддэг гистеросальпингографийн (ГСГ) шинжилгээний үед умайн хүзүүвч буюу умайн гуурсны нарийн хэсгийн битүүрэл 10-20% тохиолдож байна (3-5). УГ битүүрэлтэй тохиолдолд голчлон лапароскопи ба лапаротоми хийж түүнийг баталдаг. Харин бид 1999 оноос эхлэн УГ-ыгумайн хүзүүгээр сэтгүүрдэх эмчилгээг анх хийж эхэлсэн бөгөөд лапароскопи болон лапаротоми хийлгүйгээр энэ аргаар УГ-ны битүүрлийн шалтгааныг тодорхойлж рентген туяаны хяналтан дор УГ-ны битүурлийг сэтгүүрдэн эмчлэх боломж бүрдсэн.

Судалгааны материал, арга зүй. Бид 1999-2002 онд умайн хөндийн үрэвсэлт өвчнүүдийн улмаас УГ нь битүүрч, хоёрдогчоор үргүйдэл үүссэн 35 эмэгтэйд (дундаж нас 34) сонгомол гистеросальпингографийн (СГСГ) шинжилгээ хийж, битүүрлийн байрлалыг нь тогтоосны үндсэн дээр умайн хүзүүгээр дамжуулан умайн гуурсыг сэтгүүрдэх эмчилгээг хийлээ. Эмчилгээний өмнө өвчтөнүүдийн 11 нь нэг талын, 24 нь хоёр талын умайн гуурсны битүүрэлтэй байв. Сэтгүүрдэх эмчилгээг биений юм ирж дууссанаас хойшхи эхний 5 хоногт хийсэн ба халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээ хийх өдрийн өмнөх оройноос эхлэн антибиотик эмчилгээг эхэлж, эмчилгээ дууссанаас хойш 5 өдөр үргэлжлүүлэн хийсэн. Сэтгүүрдэх эмчилгээ эхлэхийн өмнө өвдөлтөөс сэргийлж өвчин намдаах эмийг (fentanyl 100mg) бүх өвчтенд хэрэглэсэн. Учир нь умайн хендийд тодосгогч бодис шахах үед умай тэлэгдэж ихэнх өвчтөнүүдэд хүчтэй өвдөлт мэдрэгддэг. Умайн гуурсыг сэтгүүрдэхэд 4-5 French-ийн (Fr) тахир үзүүртэй, уян сэтгүүр, битүүрлийг нээж суваг гаргахад 0,41-0,89 мм-ийн голчтой тефлон бүрхүүлтэй J-Terumo (Japan) хөтлөгчийг ашиглан эмчилгээг Medix- 130(Hitachi, Japan) Рентген аппаратын хяналтан дор хийв. J-Teruma хөтлегчеөр сэтгүүрдэх боломжгүй үед 0,018-н хялгасан хөтлөгчийг (Тarget Therapeutics, Santa Monica, CA) ЗРг-ийн бичил сэтгүүрийн хамт хэрэглэж сэтгүүрдэх эмчилгээг хйисэн.

  1. Умайн хүзүүнд зөөлөн шовх үзүүртэй, баллон бүхий каннюль (Bard, Billerica, МА) байрлуупж, түүний голоор 5 Ег голчтой сэгүүрийг умайн хөндийд оруулах ба энэ сэтгүүрээр тодосгогч бодис (Urographin, Ultravist) шахаж умайн хөндий болон 2 талын УГ-ыг шалгав.
  2. Хэрэв ГСГ дээр аль нэг талын УГ битүүрсэн шинж илэрсэн тохиолдолд тахир үзүүртэй 5 Fr-н сэтгүүрийг эмгэгтэй талын УГ-ны амсарт оруулан тодосгогч бодис шахаж, Сонгомол ГСГ-н шинжилгээ хийсэн.
  3. УГ-д сонгомолоор тодосгогч бодис шахах үед түүний нарийн хэсэг буюу умайн хүзүүвч битүүрсэн шинж илэрсэн тохиолдолд 5 Fr сэтгүүрийн голоор 3 Fr- ийн нарийн сэтгүүр оруулж, түүгээр дамжуулан 0,018- ийн хетлегчөөр сэтгүүрдсэн.
  4. 0,018-ийн хөтлөгч нарийссан хэсгээр амархан цаашлах бөгөөд хөтлөгч дээгүүр бичил сэтгүүрээ түлхэж УГ-д лав оруулсны дараа хөтлөгчөө сугалан авч түүгээрээ тодосгогч бодис шахаж УГ-ны дунд болон захын хэсгийг шалгаж зураг авсан. Нэг удаагийн эмчилгээг 30 минут хийсэн бөгөөд эмчилгээний дараа 1 цаг өвчтөнөө ажиглаж ямар нэгэн зовиур ба бусад шинж тэмдэг илрээгүй тохиолдолд гэрт нь гаргасан.

Судалгааны ажлын дүн хэлцэмж Бид УГ-ны нэг тал нь битүүрсэн 11, хоёр талын битүүрэлтэй 24, нийт 35 өвчтөний 59 умайн гуурсанд сэтгүүрдэж, суваг гаргах эмчилгээгхийлээ. Эмчилгээний үр дүнд 51 (86.4%) УГ бүрэн нээгдэж, 8 (13.5%) тохиолдолд сэтгүүрдэх 5оломжгүй байлаа. УГ-ыгсэтгүүрдэх боломжгүй байсан 8 өвчтөний 2 нь нэг, 6 нь 2 талын УГ-ны битүүрэлтэй байсан ба эдгээр 6 өвчтөний 2-д нь хоёр талын УГ битүү үлдсэн бөгөөд 4 тохиолдолд нь зөвхөн нэгталын нь УГ нээгдсэн. Бид гурван тохиолдолд сэтгүүрдэх эмчилгээг давтан хийсэн. Бичил хетлөгчийг УГ-д оруулах үед УГ хэлбэрээ өөрчлөн голчлон шулуун буюу нумарсан хэлбэртэй болж байлаа. Рентгений хяналтан дор хийсэн ердийн ГСГ-ын шинжилгзэгээр битүүрэлтэй гэж оношлогдсон 6 УГ-д Сонгомол ГСГ (Ostial salpingography) хийж шинжлэхэд 4 тохиолдолд УГ тод харагдаж, битүүрэлгүй болох нь нотлогдсон. Энэ нь сэтгүүрдэх эмчилгээний өмнө УГ-ыг заавал Сонгомол ГСГ-ын шинжилгээр шалгаж байх нь ердийн ГСГ-аас 3 дахин илүү оношлогооны ач холбогдолтой гэсэн A.S.Thurmond (1987) нарын судалгааны дүн баталж байна. L.Mashan (2002) нарын судалгаагаар сэтгүүрдэх эмчилгээ хийсэн УГ-ны ойролцоогоор 25% нь 6 сарын дотор дахин бөглөрдөг бөгөөд энэ хугацаанд жирэмслээгүй бол УГ- ыг дахин шалгах буюу сэтгүүрдэх шардлагатай байдаг г-;байна. Бид эхний эмчилгээнээс хойш 6 сарын хугацаанд жирэмслээгүй 3 өвчтөнд давтан эмчилгээг хийхэд 2 тохиолдолд нь УГ битүүрсэн байсан боловч сэтгүүрдэхэд амархан нээгдэж байлаа. Сэтгүүрдэх эмчилгээ хийгдсэн нийт 59 умайн гуурсны 8 (13.5%) нь бодит шалтгаануудаар сэтгүүрдэх боломжгүй байв. Харин V.R.Someshwar (1995) нар 147эмэгтэйд сэтгүүрдэх эмчилгээг хийж 141 өвчтөний УГ~ны (1 ба 2 талын) битүүрлийг онгойлгож, 11 (7.4%) өвчтөний ГХ-н нарийслыг сэтгүүрдэж чадаагүй байна. E.K.Lang (1997), L.S.Mashan (2002) нарын судалгаар умайн гуурсыг сэтгүүрдэх эмчилгээний явцад умайн гуурсны цооролт (1-3%), умайн гадуурхи жирэмслэлт (1%), өвдөлт (16.7%) болон бага аарцгын хөндийн халдвар (1%) зэрэг хүндрэл тохиолдсон бол бидний эмчилгээ хийгдсэн өвчтөнүүдийн 18,4%-д бага зэргийн өвдөлт, 1 тохиолдолд тодосгогч бодисын харшил, 2 өвчтөнд эмчилгээний дараа 1-2 хоног халуурах шинжүүд илэрсэн. Харин умайн гадуурхи жирэмслэлт, УГ-ны цоорол, цус алдалдт зэрэг хүндрэл тохиолдоогүй. Ердийн ГСГ-ийн шинжилгээгээр УГ-ны битүүрэл түр | зуурын шалтгаантай, тухайлбал агшилт (спазм), эсвэл механик битүүрэл байгаа эсэхийг шалгах боломжгүй байв. Ердийн ГСГ-аар УГ-ны механик битүүрлийн шалтгааныг тодруулах, тухайлбал физиологийн уусмалаар зайлж гаргадаг нимгэн наалдац болон зөөлөн дёбриц ба бичил мэс засал шаарддаг хатуу нягт наалдац зэргийг ялгахад бэрхшээлтэй юм. Хэдий ийм хязгаарлагдмал талтай боловч УГ-ны битүүрлийн 30-50% нь ердийн ГСГ-н шинжилгээгээр нотлогдож байна (9). Өнөөгийн практикт Сонгомол ГСГ-р батлагдсан УГ-ны битүүрэлтэй өвчтөнүүдийг, тухайлбал 2 тал нь битүүрсэн бол мэс заслын аргаар голлон эмчилж байна. Умайн хүзүүгээр дамжуулан умайд метилен хех шахсаны дараа лапароскопи хийж хэвлийн хөндийд орсон (асгарсан) эсэхийг ажиглан, хэрэв чөлөөтөй ороогүй, эсвэл өвчтөнд лапароскопи хийх боломжгүй бол лапаротоми хийж, УГ-ыг зүсэж битүүрэлтэй байж болох хэсгээр нь сэтгүүрдэх буюу угааж эмчилж байна (9). УГ-д сэргээх мэс засал хийж УГ-ны битүүрсэн хэсгээр нь тайрч бичил мэс заслаар сэргээх эсвэл умайн хөндийд УГ-ыг дахин шилжүүлэн суулгах мэс заслуудыг хийж байна.

Ийм төрлийн сэргээх мэс засалд орсон өвчтөнүүдийн жирэмслэх магадлал 50-70% байдаг (10). Эдгээр эмчилгээнүүдийн үед хагалгааг ерөнхий унтуулгатай хийх, өвчтөнгэмнэлэгт 7-10 хоног хэвтүүлэх зайлшгүй шаардлага гардаг ба УГ-ны сорвижилт болон наалдац үүсч болно.

Бидний хийгдэж буй умайн хүзүүгээр дамжуулан УГ-ыг сэтгүүрдэх арга нь УГ-ны битүүрлийг лапароскопи, лапаротоми хэрэглэлгүйгээр нарийн оношлох, эмчлэх бүрэн боломжтой арга юм.

Сэтгүүрдэх эмчилгээний төгсгөлд бүх өвчтөнүүдэд гистеро-сальпингографийн шинжилгээг давтан хийж УГ-ны байдпыг шалгасан болно. Судлаачдынхаар УГ-ыг сэтгүүрдэх эмчилгээний дараа жирэмсэлсэн хувь эмчилсэн хүмүүсийнхзэ тооноос хамаарч нилээд хэлбэлзэлтэй буюу дунджаар 30% (9-47%) байна (2, 3, 5). Энэ нь умайн гуурсны дисталь хэсгийн өвчнүүд, өндгөн эс болон эр бэлгийн эс үүсэлтийн эмгэгүүд зэрэг үргүйдэлтэй хобоотой олон хавсарсан шалтгаантай холбоотой гэж судлаачид тайлбарлаж байна. Умайн гуурсыг сэтгүүрдэх эмчилгээ нь УГ-ны нарийн хэсэг буюу проксималь хэсгийн битүүрлийг сэтгүүрдэхэд мэс заслын аргаас илт давуутай байна гэж судлаач S.D.Shetty (1998) нар тэмдэглэсэн байна. Тэдний эмчилгээ хийсэн 35 эмэгтэйн 40% нь 1 жилийн дараа жирэмсэн болсон байна. Одоогоор бидний сэтгүүрдэх эмчилгээ хийсэн өвчтөнүүдийн 11 (31.4%) нь хэвийн жирэмслэсэн болно.

Дүгнэлт: Умайн үрэвсэлт өвчнүүдийн улмаас битүүрсэн умайн гуурсыг сэтгүүрдэх эмчилгээ нь үр дүн сайтай, хүндрэл багтай, пластик мэс заслын эмчилгээтэй харьцуулахад хямд, 2-3 удаа давиан хийх боломжтой, өвчтөндөө зовиур багатай зэрэг олон давуу талтай байна. Түүнчлэн эмчилгээний зэрэгцээ умай болон түүний гуурсны дунд болон захын хэсгийн олон эмгэгүүдийг илрүүлэх оношийн өндөр ач холбогдолтой байна.

Ном зүй

1. Гончигсүрэн Д, Пүрэвсүх С, Мөнхбаатар Д. Умайн гуурсны битүүрлийг умайн хүзүүгээр дамжуулан сэтгүүрдэх эмчилгээ. Эрдмийн чуул ган-42 (илтгэлүүдийн хураангүй). Улаанбаатар 2000:183-184.
2. Choyke PL, Hricak Н, Kenney PJ. et al. The Future of Research in Genitourinary Radiology, through the look¬ing Glass-A view from the Society of Uroradiology. Radi¬ology 1998; 207; 03-06.
3. Houston JG, Mashan L.S. Salpingitis isthmica nodosa: technical success and outcome of flourscopic trancervical fallopian tube recanalization. Cardiovasc intervent Radiology 1998; 21; 31-35.
4. Land EK, Dunaway HJ. Transcervical Recanaliza¬tion of inflammatory occlusion o the Fallopian tube: Long- Term follow-up. 97th Annual Meeting of the American Roentgen Ray Society. May 4-9, 1997 Program.p.81.
5. Mashan L. Selective Salpingography and Fallopian Tube Recanalization. Handbook of interventional Radio¬logic Procedures. Lippincott. 2002: 372-376.
6. Park SW, Choi JC, Kim CJ, Cha I. The result of Transcervical Recanalization with selective salpingogram and the efficacy of the Microcatheter technique using a Hair Wire. American Journal of Roentgenology 1999; 172
7. Shetty SD, Lakhkar B. Fallopian tube recanaliza¬tion. The 8th Asian & Oceanian Congress of Radiology. April 5-8,1998, Kobe, Japan. Program / Abstracts, p.250.
8. Someshwar VR, Waradekar GM. Role of fallopian tube recanalization in the treatment of the infertility. 49th National Congress of the Indian radiological & Imaging Association. 8-12 November, 1995. Bangalore, India. Sou¬venir. P.184.
9. Troumond AS, Novy M, Uchida BT, Rosh J. Fallo¬pian ube obstruction: selective salpingography and reca¬nalization. Radiology 1987; 163: 511-514.
10. Trimbos-Kemper TCM, Trimbos JB, Hall EV. Ad¬hesion formation after tubal surgery: results of the eighth- day laparoscopy in 188 patients. Fertil. Steril. 1985; 44: 704-706.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Б.Шижирбаатар


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2550
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК