Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2003, 3(125)
Үргүйдэлтэй гэр бүлүүдийн тамхи татдаг ба татдаггүй зрэгтэйчүүдийн үрийн шингэний үзүүлэлтүүдийг харьцуулсан нь
( Судалгааны өгүүлэл )

П.Баясгалан, Д.Наранбат, Ж.Раднаабазар

Эх нялхсын эрдэм шинжилгээний төв

 

ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий дээр жилд дунджаар 4 сая орчим хүн тамхинаас шалтгаалсан өвчний улмаар нас бардаг байна. Тамхи таталт нь эрэгтэйчүүдийн дунд харьцангуй элбэг байдаг бөгөөд нийт эрэгтэйчүүдийн дунд тамхи татдаг эрэгтэйчүүдийн эзлэх хувь Европд 50%, Азид 40% байдаг болох нь тогтоогджээ. Тамхи нь эрэгтэйчүүдийн үргүйдэлд нөлөөлөх чухал хүчин зүйл болдог. Никотины судасны хана агшаах үйлчилгээний улмаас төмсөгний паренхимид дегенераци өөрчлөлтүүд гарч, дайвар булчирхай, түрүү булчирхай зэрэг бэлгийн булчирхайнуудын ялгаралт багасч, улмаар эрэгтэйчүүдийн эр бэлгийн эсийн боловсролт алдагддаг болохыг суурь шинжлэх ухааны судалгаанууд харуулжээ (Стехун, 1979). Гадаадын судлаачдын үргүйдэлтэй гэр бүлүүдийн тамхи татдаг ба татдаггүй эрэгтэйчүүдийн үрийн шингэний үзүүлэлтүүдийг хаьцуулан судалсан нилээд олон судалгаа хэвлэгдсэн бөгөөд харилцан адилгүй дүгнэлтэд хүрчээ. Viczian 1969, Mak, 2000, Kunzle, 2003 зэрэг судлаачид тамхи таталт нь эрэгтэйчүүдийн үрийн шингэний үзүүлэлтэд сөрөг нөлеетэй гэж дүгнэсэн бол Rantala (1987), Osser (1992), Acacio (2000), Trummer (2002) зэрэг судлаачдын судалгаагаар тамхи татдаг ба татдаггүй эрэгтэйчүүдийн үрийн шингэний үзүүлэлтүүд ач холбогдол бүхий, зөрөөгүй байсан (supp): 52-53. байна. Үүнээс гадна Chia (2000) удаан буюу их хэмжээгээр тамхи татах иь үрийн шингэний үзүүлэлтүүдэд сөрөг нөлөөтэй гэж үзжээ. Дээрхи судалгаануудаар үрийн шингэний үзүүлэлтүүдэд тамхины үзүүлэх нөлөө харилцан адипгүй гарсан нь үргүйдэлтэй гэр бүлүүдийн эрэгтэйчүүдийн зарим нь тамхинаас хамаараагүй эр бэлгийн эсийн боловсролтын алдагдалтай байдагтай холбоотой байж болзошгүй бөгөөд эдгээр өвчтөнүүдийг судалгаанд хамруулсан тохиолдолд судалгааны үнэ цэнэ алдагдах боломжтой юм. Иймд бидний судалгааны гол зорилго нь үргүйдэлтэй гэр бүлүүдийн хэвийн үрийн шингэнтэй эрэгтэйчүүдийг сонгон авч, тамхи татдаг ба татдаггүй эрэгтэйчүүдийн үрийн шингэний үзүүлэлтүүдийг харьцуулан судлахад оршиж байлаа.

Судалгааны материал, арга зүй. Тус судалгаагаар 1997-2002 онуудад ЭНЭШТ-ийн Эх Барих Эмэгтэйчүүдийн Клиникийн Нөхөн Үржихүйн Эрүүл Мэндийн Зөвлөх Поликлиникийн Андрологийн кабинетад хандсан, хэвийн үрийн шингэнтэй, тамхи татдаг 98, тамхи татдаггүй 103 эрэгтэйчүүдийн үрийн шингэний үзүүлэлтүүдийг (гадаад байдал, консистенци, pH, хэмжээ, эр бэлгийн эсийн тоо, амьд эсийн эзлэх хувь, хөдөлгеөнтэй эсийн хувь, хэвийн бүтэцтэй эсийн эзлэх хувь, лейкоцитийн too) харьцуулан ретроспектив аргаар задлан шинжилгээ хийв. Үрийн шингэний шинжилгээг ДЭМБ-ын аргачлалын дагуу хйисэн бөгөөд үрийн шингэний хэвийн үзүүлэлтүүдийг Хүснэгт 1 -т үзүүллээ.

Хүснэгт 1. Үрийн шингэний шинжилгээний хэвийн үзүүлэлтүүд

Судалгааны боловсруулалтыг компьютер статистикийн “SPSS for Windows” программыг ашиглан гүйцэтгэв. Тамхи татдаг ба татдаггүй эрэгтэйчүүдийн үрийн шингэний үзүүлэлтүүдийн зөрөөг Т-тестээр шалгасан бөгөөд үнэн магадлалын хувийг 95%-иар авч үзлээ.

Судалгааны үр дүн. Судалгаанд хамрагдсан 201 эрэгтэйчүүдийн 125 нь Улаанбаатар хотын 76 нь хөдөө орон нутгаас хандсан өвчтөнүүд байлаа. Тамхи татдаг ба тамхи татдаггүй бүлгүүдийг насны байдлаар харьцуулан үзэхэд ач холбогдол бүхий ялгаа илрээгүй. Тамхи татдаг эрэгтэйчүүдийн дундаж нас 30.1 ±1.3, тамхи татдаггүй эрэгтэйчүүдийн дундаж нас 30.9±2.4 байлаа. Хэвийн үрийн шингэнтэй тамхи татдаг эрэгтэйчүүдийн үрийн шингэний хэмжээ, эр бэлгийн эсийн тоо, амьд эсийн эзлэх хувь, А ба В зэргийн хөдөлгөөнтэй эсийн хувь, хэвийн бүтэцтэй эсийн эзлэх хувь гэсэн үрийн шингэний үндсэн таван үзүүлэлтүүдийг хэвийн үрийн шингэнтэй тамхи татдаггүй эрэгтэйчүүдийи үрийн шингэний үзүүлэлтүүдтэй харьцуулан үзүүлэв (Хүснэгт 3). Хэдийгээр тус судалгаанд хэвийн үрийн шингэнтэй эрэгтэйчүүдийг сонгон авсан боловч тамхи татдаг эрэгтэйчүүдийн үрийн шингэний үзүүлэлтүүд тамхи татдаггүй эрэгтэйчүүдтэй харьцуулахад харьцангуй буурсан байна. Хэрэв тамхи татдаггүй эрэгтэйчүүдийн үрийн шингэний дундаж хэмжээ 3.55±0.13 мл, 1 мл үрийн шингэнд тоологдож байгаа эр бэлгийн эсийн тоо 75.6±4.92 сая байгаа бол тамхи татдаг эрэгтэйчүүдийн үрийн шингэний дундаж хэмжээ нь 3.00±0.11 мл, 1 мл үрийн шингэнд тоологдож байгаа эр бэлгийн эсийн тоо 67,1 ±4.17 сая байна.

Хүснэгт 2. Тамхи татдаг ба татдаггүй эрэгтэйчүүдийн үрийн шингэний үзүүлэлтүүд

Мөн түүнчлэн тамхи татдаг эрэгтэйчүүдэд тамхи татдаггүй эрэгтэйчүүдээс амьд эсийн эзлэх хувь 10.25%-иар, хэвийн бүтэцтэй эсийн эзлэх хувь 4.12%-иар, A ба В зэргийн хөдөлгөөнтэй эсүүдийн эзлэх хувь 3.96 %-иар тус тус бага байна. Тамхи татдаг ба татдаггүй эрэгтэйчүүдийн үрийн шингэний үзүүлэлтүүдийн зөрөөг Т-тестээр шалган үзэхэд 1 мл үрийн шингэнд тоологдож байгаа эр бэлгийн эсийн тооноос (р=0.19) бусад бүх үзүүлэлтүүдийн зөрөө статистикийн хувьд үнэн магадлалтай байна (Хэмжээ р=0.02, Амьд эсийн эзлэх хувь р=0.05, Хэвийн бүтэцтэй эсийн эзэлх хувь р=0.00, А ба В зэргийн хөдөлгөөнтэй эсүүдийн эзлэх хувь р=0.00).

Дүгнэлт: ЭНЭШТ-ийн Андрологийн кабинетад хандсан хэвийн үрийн шингэнтэй тамхи татдаг 98, тамхи татдаггүй 103 эрэгтэйчүүдийн үрийн шингэний үзүүлэлтүүдийг харьцуулан үзэхэд тамхи татдаг эрэгтэйчүүдийн үрийн шингэний үндсэн үзүүлэлтүүд тамхи татдаггүй эрэгтэйчүүдтэй харьцуулахад харьцангуй буурсан байгаа бөгөөд үрийн шингэний хэмжээ (р=0.02), амьд эсийн эзлэх хувь (р=0.05), хэвийн бүтэцтэй эсийн эзлэх хувь (р=0.00), А ба В зэргийн хөдөлгөөнтэй эсийн эзлэх хувь (р=0.00) гэсэн үзүүлэлтүүдийн зөрөө нь статистикийн хувьд үнэн магадлалтай байна. Үүнээс үзэхэд тамхи таталт нь эр бэлгийн эсийн боловсролтод хортой нөлөөтэй болох нь харагдаж байна.

Ном зүй

1. Стехун Ф.И. Табакокурение как возможные причины бесплодия у мужчин. Вестники Дерматологии 1979. 7: 61-65
2. Mak V, Jarvi К, Buckspan М, Freeman М, Hechter S.Zini A. Smoking is associated with the retention of cyto¬plasm by human spermatozoa. Urology 2000 Sep 1;56(3):463-6
3. Kunzle R( Mueller MD, Hanggi W, Birkhauser MH,Drescher Н, Bersinger NA. Semen quality of male smok¬ers and nonsinokers in infertile couples. Fertil Steril 2003 Feb; 79(2): 287-91
4. Rantala ML, Koskimies Al. Semen quality of infer¬tile couples-comparison between smokers and non-smok- ers. Andrologia 1987 Jan-Feb; 19(1 ):42~6
5. Osser S, Beckman-Ramirez A, Liedholm P. Semen quality of smoking and non-smoking men in infertile couples in a Swedish population. Acta Obstet Gynecol Scand 1992 Apr; 71(3):215-8
6. Acacio BD, Gottfried T, Israel R, Sokol RZ. Evalution of a large cohort of men presenting for a screening se¬men analysis. Fertil Steril 2000 Mar; 73(3):595-7
7. Trummer H, Habermann H, Haas J, Pummer K. The impact of cigarette smoking on human semen param¬eters and hormones. Hum Reprod 2002 Jun; 17(6): 1554-9
8. Chia SE, Lim ST, Tay SK, Lim ST. Factors associ¬ated with male infertility: a case-control study of 218 infer¬tile and 240 fertile men. BJOG 2000 Jan; 107(1):55-61 ]
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Б.Шижирбаатар


Нийтлэлийн нээгдсэн тоо: 910
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК