Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2003, 3(125)
Хоёрдогч мэнэн өвчний өвчлөл эндэгдлийн байдал, мэнэн үүсэхэд нөлөөлж буй зарим хүчин зүйлс
( Судалгааны өгүүлэл )

П.Сувдаа, А.Оюунчимзг, П.Отгонбаяр, Ч.Лхамсүрэн, Б.Баясгалантай, Д.Бадамгарав

Эх нялхсын эрдэм шинжилгээний төв

 

Судалгааны ажлын үндэслэл, зорилго, зорилт: Янз бүрийн шалтгаант идээт мэнэн нь хүүхдийн өвчин судлалын практикт элбэг тохиолддог, үгдрэл хүндрэл, нас баралт өндөртэй эмгэгийн нэг юм. Уг өвчнийг эрт оношилж, эмчлээгүйгээс хүүхэд маш түргэн хугацаанд тархины эдийн үрэвсэл, тархи усжих зэргээр хүндэрдэг бөгөөд үүний улмаас хүүхэд хараа, сонсголгүй болох, хэл яриа, оюун ухааны хөгжлийн хоцрогдол, зан төрх, сэтгэцийн өөрчлөлтөнд орох, уналт, таталт егөх зэрэг хүнд үлдэцтэй болдог (Файген Р.Д, Пейрлмен Е, 1997). Мэнэнгээр евчлөгсдийн 5 ба түүнээс дээш хувь нь нас бардаг ба энэ нь одоог хүртэл шийдвэрлэгдээгүй асуудал болон үлдсэн хэвээр байна (Файген Р.Д, Кракан Ж. Клайн Ж.О, 1992). Манай оронд хүүхдийн өвчлөл, эндэгдлийн дотор хоёрдогч мэнэн өвчний эзлэх байр суурь өндөр байдаг хэдий ч уг өвчний талаар хийгдсэн судалгаа шинжилгээний ажил хомс байна. Иймд бид хүүхдэд тохиолдож байгаа мэнэн өвчний өвчлөл, эндэгдлийн байдал, өвчин үүсэхэд нөлөөлж буй зарим хүчин зүйлс, эмнэл зүйн байдалд дүгнэлт хийх зорилгоор судалгаа явуулж, үр дүнг тооцов. Дээрхи зорилгыг хэрэгжүүлэхийн тулд бид дараах зорилтуудыг шийдвэрлэсэн болно. Үүнд:

  1. 1998- 2002 онд ЭНЭШТ-ийн мэдрэл, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хоёрдогч мэнэн өвчнөөр өвчилсөн буюу эндсэн хүүхдийн евчний түүхэнд дүн бүртгэл, эмнэл зүйн судалгаа хийх
  2. Хоёрдогч мэнэн үүсэхэд нелеелж буй хүчин зүйлийг еерийн орны нехцелд тогтоох

Судалгааны ажлын аргачлал. Судалгаанд ЭНЭШТ-ийн Хүүхдийн мэдрэлийн болон Хүүхдийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт 1998- 2002 онд хоёрдогч мэнэн евчний улмаас эмчлэгдсэн 287 хүүхдийн евчний түүхэнд эпидемиологийн эргэмж судалгааны аргаар судалгаа явуулж, статистик боловсруулалтыг Стьюдентын аргыг ашиглан хийв.

Судалгааны ажлын үр дүн. Хоёрдогч мэнэнгээр евчлегсдийн евчлел, эндэгдлийн байдал: Бидний судалгаанд хамрагдсан 287 хүүхдийн Ц (16.2%) нь 1998 онд , 51 (17.7%) нь 1999 онд, 53 (18.4%) нь 2000 онд, 57 (19.9%) нь 2001 онд, 80 (27.8%) нь 2002 онд тус тус эмчлэгдсэн байна. Эдгээр хүүхдийн 46 (16.02%) нь уг евчний улмаас энджээ (Хүснэгт 1).

Хүснэгт 1. 1997-2002 онд ЭНЭШТ-ийн Хүүхдийн мэдрэлийн болон Хүүхдийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хоёрдогч мэнэн евчний улмаас эмчлэгдсэн хүүхдийн евчлел, эндэгдлийн байдал

Хүснэгт 1-ээс үзэхэд хоёрдогч мэнэнгээр ) евчлегсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь харагдаж байна (Р< 0.05). Бид хоёрдогч мэнэнгээр өвчилсен хүүхдүүдийг насны бүлгээр авч үзсэн бөгеөд судалгаанд хамрагдагсдын 161 ( 56.09%) нь0-1 хүртэл насны хүүхдүүд, 30 (10.4%) нь 1-3 нас, 30 (10.4%) нь 4-7 нас, 66 (22.9%) нь 8-18 хүртэлх насны хүүхдүүд тус тус эзэлж байсан ба түүний дотор хоёрдогч мэнэнгээр 0-3 насны хүүхдүүд илүүтэй (66.5%) өвчилсөн байв. Хоёрдогч мэнэнгээр өвчилсөн хүүхдүүдийг идээт, шүүдэст мэнэн хэмээн 2 бүлэг болгон хувааж, тэдгээрийн тохиолдлыг харьцуулан судалж үзсэн юм. Ингэхэд судалгаанд хамрагдагсдын 233 (81.1%) нь идээт мэнэнгээр, 54 (18.9%) нь шүүдэст мэнэнгэзр уөвчилсөн байв. Насны бүлгээр авч үзэхэд идээт мэнэнгээр өвчлөгсдийн 155 (66.5%)-ийг 0-1 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байхад шүүдэст мэнэнгээр сургуулийн насны (8-18 нас) хүүхдүүд илүүтэй (29 буюу 53.7%) евчилсен байв (Хүснэгт 2).

Хүснэгт 2. Хоёрдогч мэнэнгээр евчлегсдийн насны байдлыг мэнэнгийн хэлбэрүүдэд харьцуулсан нь

Эмчлүүлэгсдийн эмнэлэгт хэвтсэн ор хоногийг авч үзвэл идээт мэнэнгээр эмчлүүлэгсдийн 55.8% нь 11-20 -ухоног, 31.3% нь 21-30 хоног эмчлүүлсэн байхад шүүдэст мэнэн, түүний дотор сүрьеэгийн мэнэнгээр эмчлүүпэгсдийн 27.3% нь 11-20 хоног, 40.9% нь 21-30 хоног, 13.6% нь 1 сараас дээш хоног эмчлүүлсэн байна. Үүнээс үзэхэд сүрьеэгийн мэнэнгээр эмчлүүлэгсдийн эмнэлэгт хэвтэх ор хоног их байгаа нь шилжүүлэх үйл ажилллагаа удаашралтай байгаатай холбоотой байна гэж үзэхээр байна (Хүснэгт 3).

Хүснэгт 3. Хоёрдогч мэнэнгээр эмчлүүлсэн хүүхдүүдийн эмнэлэгт хэвтсэн ор хоног

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 147 (51.2%) , нь сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ авсан ба тэдгээрийи 46 (31.3%) нь эндсэн байна. Дээрх хүүхдүүдийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлсэн ор хоногийг авч үзвэл: идээт мэнэнгийн улмаас эндэгсдийн 47.4% нь 1-3 хоног, 31.6% нь 7-10 хоног, сүрьеэгийн мэнэнгээр эндэгсдийн 71.4% нь 7-Юхоног эмчлүүлжээ (Хүснэгт 4).

Хүснэгт 4. Хоёрдогч мэнэнгээр эндсэн хүүхдүүдийн эмнэлэгт хэвтсэн ор хоног

Ийнхүү хоёрдогч мэнэнгээр евчилсен хүүхдүүд сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа тохиолдол ендер байгаагийн гол шалтгааныг тодруулахын тулд тухайн хүүхэд евчлелийнхөе хэд дэх хоногт эмнэлэпг хандаж байгаад дүгнэлт хийж үзэв. Бидний судалгаагаар идээт мэнэнгээр эмчлүүлсэн хүүхдүүдийн 52.8% нь өвчлөлийнхөө 4-өөс дээш хоногт эмнэлэгт хандсан ба тэдгээрийн 50.2% нь эндсэн байна . Харин шүүдэст мэнэнгээр өвчилсөн хүүхдүүдийн 48.57% нь 4-өөс дээш хоногт эмнэлэгт хандаж, тэдгээрийн 44.47% нь эндсэн байв (Хүснэгт 5).

Хүснэгт 5. Хоёрдогч мэнэнгээр өвчилсөн хүүхдүүд өвчлөлийнхөө хэд дэх хоногт эмнэлэгт хандсаныг судалсан дүн

Эмнэлэгт ийнхүү оройтож ирж байгаагийн нэг шалтгаан нь эцэг эхчүүд хүүхдээ бариачаар үзүүлж, цаг хугацаа алдаж байгаатай холбоотой болох нь судалгааны явцад ажиглагдлаа. Тухайлбал судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 48 (16.8%) нь бариачид үзүүлсний дараа эмнэлэгт хэвтсэн байв.

Хоёрдогч мэнэнгийн шалтгаан, эрт илрүүлэх эмнэлзүйн шинж, өвчний тавилан: Бид хоёрдогч мэнэн үүсч байгаа шалтгааныг судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дунд тодорхойлох зорилгоор тухайн хүүхдийн бие мах бодод байсан анхдагч голомтыг тодорхойлохыг зорьсон юм. Судалгаанд хамрагдагсдын дотор амьсгалын замын цочмогхалдвар 103 (35.8%), үрэвсэлтөвчин 34 (11.8%), тархинд цус харвалт 13 (4.5%), сүрьеэгийн бронхаденит 12 (4.18%), вакцины дараахь мэнэн 6 (2.1%) тус тус зонхилон тохиолдож байв. Мэнэн үүсгэж байгаа шалтгааныг мэнэнгийн хэлбэр тус бүрээр авч үзэхэд идээт мэнэнгийн үед амьсгалын замын цочмог халдвар, үрэвсэлт өвчин зонхилон гохиолдож байсан бол шүүдэст мэнэнгийн үед амьсгалын замын цочмог халдвар, сүрьеэгийн бронхаденит тус тус давамгайлж байв (Хүснэгт 6).

Хүснэгт 6. Хоёрдогч мэнэн үүсэхэд нөлөөлж буй зарим хүчин зүйлс

Бидний судалгааны явцад хүүхэд гэмтэл авсан гэсэн өгүүлэл олонтаа тохиолдож байсан бөгөөд энэ нь уг өвчин үүсэхэд шууд нөлөөлөхгүй ч түүнийг сэдээгч хүчин зүйл болдог билээ. Судалгаанд хамрагдагсдын 63 (21.9%) нь гэмтэ.п авсан байсан. Түүнчлэн судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн (давхардсан тоогоор) 45 (15.8%) нь сульдаатай, 19 (6.6%) нь тураалтай, 67 (23.3%) нь цус багадалттай, 41 (14.2%) нь шүүдэст эмзэгшилтэй, 124 (43.2%) нь тархины хүчилтөрөгч цусан хангамжийн дутмагшилтай байлаа (Хүснэгт 7).

Хүснэгт 7. Хоёрдогч мэнэнгээр өвчилсөн хүүхдүүдийн суурь өвчний байдал

Хоёрдогч идээт мэнэнгээр өвчилсөн хүүхдүүдиин өвчний явцыг авч үзэхэд эмчлүүлэгсдийн 83.7% нь эдгэрсэн, 16.3% нь нас барсан байв. Дээрхи хүүхдүүдийн 21.0% нь тархины эдийн үрэвсэл, 9.01% тархины усжилтаар хүндэрсэн байлаа. Харин сүрьеэгийн мэнэнгээр өвчилсөн хүүхдүүдийн 7 (24.14%) нь нас барж, 22 (75.86%) нь сүрьеэгийьц эмнэлэгт шилжин эмчлүүлжээ. Эдгээр хүүхдүүдийн 13 (44.8%) нь тархины эдийн үрэвслээр хүндэрсэн байна.

Дүгнэлт

  1. Хоёрдогч мэнэнгээр евчлөгсдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд идээт мэнэнгээр бага насны хүүхдүүд (66.5%), шүүдэст мэнэнгээр сургуулийн насны хүүхдүүд (53.7%) зонхилон өвчилж байна.
  2. Хоёрдогч мэнэн үүсэхэд зонхилон нөлөөлж буй хүчин зүйлд идээт мэнэнгийн хувьд амьсгалын замын цочмог халдвар (33.9%), үрэвсэлт өвчнүүд (13.3%), харин шүүдэст мэнэнгийн хувьд амьсгалын замын цочмог халдвар (24.1%), сүрьеэгийн бронхоаденит (22.2%) орж байна.
Ном зүй

1. Барафф Л.Ж; Шригер Д.Л.” Хүүхдийн хоёрдогч мэнэнгийн судалгааны үр дүн” Хүүхдийн халдварт өвчин сэтгүүл 1993. №12. х. 389
2. Файгон Р.Д; Кракен Ж; Клайн Ж.О.” Мэнэнгийн оношилгоо, эмчилгээ”. Хүүхдийн халдварт өвчин сэтгүүл. 1992. №11. х.785.
3. Файген Р.Д; Пеарлмен Е. “Хоёрдогч мэнэн”. Хүүхдийн халдвартөвчин ном. 4-р хэвлэл. 1997. х.122.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Н.Цэнд


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1324
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК