Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2003, 3(125)
Согтууруулах ундааны талаархи хүн амын мэдлэг, хандлага, дадлын байдал
( Судалгааны өгүүлэл )

Г.Цэцэгдарь, А.Энхжаргал, С.Цэгмэд

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

 

Халдварт бус өвчин дэлхийн нийтийн төдийгүй манай орны хувьд ч тулгамдсан асуудал болоод байна. Тухайлбал Эрүүл Мэндийн Хөгжлийн Үндэсний Төвийн Эрүүл мэндийн статистик судалгааны албаны мэдээллээс үзэхэд 1990 оны байдлаар зүрх судасны өвчин 2-р байр, халдвар 3-р байр, осол гэмтэл, хордлого 5-р байр эзэлж байсан бол 1993 оноос хүн амын нас баралтын шалтгааны бүтцэд өөрчлөлт орж зүрх судасны өвчин 1-рт, хавдар 2-т, осол гэмтэл, хордлого 3-рт орох боллоо. Судалгаагаар зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар зэрэг халдварт бус өвчин үүсэхэд хөдөлгөөний хомсдол, бухимдал, тамхи татах, архидан согтуурах хорт зуршил, хоол, хүнсний зохистой бус хэрэглээ, биеийн жингийн илүүдэл зэрэг хүмүүсийн амьдралын хэв маяг, зан үйл чухал нөлөөтэй болох нь харагдаж байна (1, 3, 4, 5). Манай удсын, насанд хүрэгчдийн 51.2% нь архийг байнга хэрэглэж байна. Тэдний 8% нь эмэгтэйчүүд байгаа төдийгүй 20-оос доош насны өсвөр үеийнхний 70.5% нь, 16 наснаас доош насныхны 54.7% нь архи хэрэглэж үзсэн гэж нэргүй асуумжинд хариулж байв (2). Энэ бүгдээс үндэслэн бид архидалт ба түүний талаарх мэдлэг, дадал хандлага насанд хүрэгсдийн дунд ямар түвшинд байгааг судлан тогтоох зорилт тавьсан юм. Судалгааг манай хүн амын 1/3-ээс илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотод явуулав. ч Улаанбаатар хотын үйлдвэрлэл, албан )байгууллагуудыг төлөөлж чадахуйц 300-аас дээш ажилтантай 15 байгууллагыг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар ижил төлөөлөлтэй байх зарчмыг баримтлан сонгосон болно. Судалгаанд нийт 15 байгууллагын 2400 хөдөлмөрийн насны хүн ам хамрагдсан бөгөөд судалгаанд хамрагдагсдын дундаж нас 33.7±0.2 байна. Судалгааг 2001 оны 9-р сарын 1-нээс 11 сарын хугацаанд хийв.

Судалгааны зорилго нь: Хүн амын дунд согтууруулах ундааны талаарх мэдлэг, дадал, хандлагын түвшинг тогтооход оршино. Энэхүү судалгаагаар:

  1. Согтууруулах ундааны хэрэглээ, түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлийг тодорхойлох
  2. Согтууруулах ундааны хэрэглээний талаарх хандлагын байдлыг топгоох
  3. Согтууруулах ундааны хор хөнөөлийн талаарх мэдлэгийн түвшинг тогтоох зорилт тавив.

Судалгааны үр дүн: Согтууруулах ундааны хэрэглээ Нийт судалгаанд хамрагдагсдын 87.9% нь ямар нэгэн төрлийн согтууруулах ундаа хэрэглэдэг бол, 12.1% нь огт хэрэглэдэггүй байв.

Зураг 1. Согтууруулах ундаа хэрэглэдэг байдал

Судалгаанд хамрагдсан нийт эрэгтэйчүүдийн 93.8 хувь (806), эмэгтэйчүүдийн хувь 84.5хувь (1303) нь согтууруулах ундаа хэрэглэдэг дадалтай байна (Зураг 1). Судалгаагаар согтууруулах ундаа хэрэглэдэг нийт хүмүүсийн (87.7%, 2105) 44.1 хувь нь цагааи архи, 2.5 хувь нь виски, 6.7 хувь нь дарс, 34.5% нь шар айраг, 12.2 хувь нь айраг хэрэглэдэг байна (Зураг 2).

Зураг 2. Хэрэглэж буй согтууруулах ундааны төрөл

Согтууруулах ундаа хэрэглэх давтамж Согтууруулах ундаа хэрэглэх давтамжийн хувьд нийт судалгаанд хамрагдагсдын 75.7 хувь нь зөвхөн баяр ёслолоор, 14.6 хувь нь сард 1-2 удаа согтууруулах ундаа хэрэглэх дадалтай байна.

Хүснэгт 1. Согтууруулах ундаа хэрэглэдэг давтамж, хүйсээр

Судалгаанд хамрагдагсдын 7 хоногт 1-2 удаа архи хэрэглэх давтамжийг өрхийн орлогын түвшинтэй нь харьцуулан үзэхэд ядуу (38.3%) болон чинээлэг түвшингийн хүмүүс (24.6%) хамгийн ихээр архи хэрэглэдэг байна (Зураг 3). Согтууруулах ундаа хэрэглэх давтамжинд насны ялгаа харагдаж байна. Тухайлбал согтууруулах ундаа хэрэглэх давтамж нас ахих тусам нэмэгдэж байгаа бөгөөд 7 хоногт 1-2 удаа хэрэглэж байгаа хүмүүсийн дундаж нас 33.4±0.25, зөвхөн баяр ёслолоор хэрэглэгчдийн дундаж нас 33.4±0.51, сард 1-2 удаа хэрэглэгчдийн дундаж нас 35.7±0.7 байна (Хүснэгт 2).

Хүснэгт 2. Согтууруулах ундаа хэрэглэх давтамж, насаар

7 хоногт 1-2 удаа согтууруулах ундаа хэрэглэдэг дадал 55-аас дээш насныханд 21.1%, 50-54 насныханд 1.1%, 45-49 насныханд 12.6%, 40-44 насныханд 11.9% байгаа бол 18-24 насныхны 6.9%, 25-29 насныхны 7.8%, 30-34 насныханд 8.0% байна (Хүснэгт 1). Түүнчлэн согтууруулах ундааг их хэрэглэдэг дадалтай хүмүүсийн хувьд тамхи татах хорт зуршилтай хүмүүсийн хувийн жин (62.1%) нэмэгдэж байна.

Хүснэгт 3. Тамхи таталтыи байдал, согтууруулах ундаа хэрэглэх давтамжаар

7 хоногт 1-2 удаа согтууруулах ундаа хэрэглэх дадалтай хүмүүсийн 62.1% (127) нь тамхи татдаг бол зөвхөн баяр ёслолын үеэр согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүсийн 71.6% (1142) нь тамхи татдаггүй байна (Хүснэгт 3)

Согтууруулах ундаа хэрэглэх хэмжээ Согтууруулах ундаа хэрэглэхдээ судалгаанд хамрагдагсдын өөрсдийнх үнэлгээгээр бага буюу 1-3 хундага архи уудаг хүмүүс 43.6%, дунд зэрэгтааруулж хэрэглэдэг 47.5%, их буюу бүр согтотлоо архи хэрэглэдэг хүмүүс 8.9% байна. Архинд гүнзгий орсон эсэхийг шалгах хэд хэдэн шалгуур үзүүлэлт байдаг. Тухайлбал архиар шараа тайлдаг, архийг их хэмжээгээр согтотлоо хэтрүүлэн хэрэглэдэг зэрэг нь дээрх шалгуур үзүүлэлтүүдийн нэг болдог бөгөөд мөн архинд орж буй хүний гэр бүлийн маргааны гол шалтаг нь голчлон архинаас үүдэлтэй байдаг.

Хүснэгт 4. Архины хэрэглээний шалгуур үзүүлэлтүүд

Хүснэгт 4-өөс үзэхэд согтууруулах ундаа хэрэглэдэг дадалтай хүмүүсийн 15.0% нь нэг ба хоёр хундага архи уусны дараа биеэ албадалгүйгзэр больж чаддаггүй бол 8.8% нь архиар шараа тайлдаг муу зуршилтай байна. Харин нэг ба хоёр хундага архи уугаад биеэ албадалгүйгээр больж чаддаггүй хүмүүсийн 57,3% нь их буюу согтотлоо архи уудаг дадалтай байна (Хүснэгт 4).

Зураг 4-өөс харахад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү ихээр архиар шараа тайлдаг дадалтай байна. Архиар шараа тайлах дадал нь архинд орсныг илэрхийлдэг нэг үзүүлэлт юм. Архиар шараа тайлдаг хүмүүсийн дундаж нас 34.9±8.66 байна. Эрэгтэйчүүдийн 34.6%; эмэгтэйчүүдийн 35.0% нь архидалт гэр бүлийн маргааны гол шалтгаан болдог байна. Архидалт гэр бүлийн маргалдах гол шалтгаан болдог хүмүүсийн 89.3% (665) нь архины хэрэглээг багасгах шаардлагатай, 5.2% (39) нь шаардлагагүй, 5.6ЗД1) нь энэ талаар мэдэхгүй гэж хариулсан байна.

Шар айрагны хэрэглээ: Сүүлийн уед монголчууд шар айргийг өргөнөөр хэрэглэдэг болсон. Бид шар айргийг хэр зэрэг хэрэглэдэг талаар судалсан бөгөөд судалгаанд хамрагдагсдын 71.3% нь шар айргийг ямар нэг хэмжээгээр хэрэглэдэг байна.

Хүснэгт 5. Шар айраг хэрэглэх дадал, хүйсээр

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 71.3 хувь нь шар айраг хэрэглэдэг ба тэдний 34.5 хувь бага, 35.2 хувь дунд, 1.6 нь их хэрэглэдэг байна. Харин 28.7 хувь шар айраг уудаггүй байна (Хүснэгт 5).

Зураг 5. Шар айраг хэрэглэдэг дадал, хүйсээр

Зураг 5-аас харахад эрэгтэйчүүд (82.4%) эмэгтэйчүүдээс (64.9%) 17,5 хувиар илүү шар айраг хэрэглэдэг байна (Х2=52.6, Р<0.001).

Шар айраг хэрэглэдэггүй хүмүүсийн дундаж нас 35.6±0.42, шар айраг бага зэрэг хэрэглэдэг хүмүүсийн дундаж нас 34.3Ю.32, дунд зэрэг хэрэглэдэг хүмүүсийн дундаж нас 31.4±0.27, их буюу согтотлоо хэрэглэдэг хүмүүсийн дундаж нас 31.0±1.96 байгаагаас харахад шар айраг хэрэглэх дадал залуучуудад их ажиглагдаж байна (Р<0.001).

Хүснэгт 6. Шар айраг хэрэглэх дадал, ажлын хүнд хүчрийн зэргээр

Биеийн хүчний дунд зэргийн ачаалалтай хүмүүсийн (35.1%) шар айраг бага хэрэглэх дадал оюуны болон биеийн хүчний хөнгөн ачаалалтай хүмүүсээс (29.6%). Архины хэрэглээг багасгах эсэхийг мэдэхгүй болон шаардлагагүй гэж хандаж буй хүмүүсийн хандлага бага буюу боловсролгүй хүмүүс дээд боловсролтой хүмүүсээс 20.1 хувиар, тусгай дунд боловсролтой хүмүүсээс (8.1%) 23.5 хувиар, бүрэн дунд боловсролтой хүмүүсээс (9.7%) 21.9 хувиар, бүрэн бус дунд боловсролтой хүмүүсээс 20 хувиар тус тус илүү байгаа нь архины хэрэглээг бууруулах эсэхэд хандаж буй хүмүүсийн хандлага боловсролын түвшин нөлөөлж байгааг харуулж байна (Хүснэгт 7-8).

Хүснэгт 7. Архины хэрэглээнд хандах хандлага, боловсролын түвшингээр

Архины хэрэглээг багасгах эсэхийг мэдэхгүй болон шаардлагагүй гэжхандажбуй хүмүүсийн хандлага бага буюу боловсролгүй хүмүүс (.№) дээд боловсролтой хүмүүсээс 20.\ хувиар, тусгай дунд боловсролтой хүмүүсээс (8.1%)23.5 хувиар, бүрэн дунд боловсролтой хүмүүсээс (9.7%).21.9 хувиар, бүрэн бус дунд боловсролтой хүмүүсээс (20 хувиар тус тус илүү байгаа нь архины хэрэглээг бууруулах эсэхэд хандаж буй хүмүүсийн хандлага боловсролын түвшин нөлөөлж байгааг харуулж байна (Хүснэгт 7).
Архины хэрэглээг багасгах шаардлагатай гэж үзэж буй гэр бүлтэй (83.3%) болон гэрлээгүй хүмүүсийн (82.2%) хандлага ойролцоо байхад салсан (80.5%) болон бэлэвсэн хүмүүсийн (80.4%) дээрхи хандлага мөн ойролцоо байна. Эмэгтэйчүүдийн 52.6 хувь эрэгтэйчүүдийн 46.2 хувь нь дээрхи хэрэглээг багасгах шаардлагатай гэж үзсэн байна.

Хүснэгт 8. Шар айрагны хэрэглээний хандлага, боловсролын түвшингээр

Хүснэгт 8-д судалгаанд хамрагдсан дээд боловсролтой хүмүүсийн 38.3 хувь тусгай дунд боловсролтой хүмүүсийн 28.6 хувь, дунд боловсролтой хүмүүсийн 31.8 хувь, бүрэн дунд боловсролтой хүмүүсийн 23.8 хувь, бага болон боловсролгүй хүмүүсийн 21.1 хувь нь шар айрагны хэрэглээг багасгах шаардлагагүй гэж үзсэн байна. Шар айргийн хэрэглээг багасгах шаардлагагүй гэж хандаж буй хандлагад боловсролын түвшин нөлөөлж байна. Гэр бүлтэй (51.5%) болон гэрлээгүй хүмүүсийн (46.0%) шар айрагны хэрэглээг багасгах шаардлагатай гэж хандах хандлагын түвшин ойролцоо байхад салсан (57.7%) буюу бэлэвсэн хүмүүсийн (57.4%) энэ хандлага мөн ойролцоо байгаа төдийгүй шар айрагны хэрэглээг багасгах шаардлагатай гэж үздэг байна.

Архинаас шалтгаалан үүсдэг өвчнүүдийн талаархи мэдлэг: Бид асуумжиндаа архинаас шалтгаалан үүсдэг өвчнүүдээс зүрх судасны, даралт ихдэх, элэг цөсний өвчнүүдийг түүвэрлэн авсан. Судалгаанд хамрагдагсдын 16.5 хувь зүрх судасны евчин, 25.6 хувь нь даралт ихдэх евчин, 23.2 хувь нь элэг цөсний евчин архинаас шалтгаалан үүсдэг гэж үзэж байхад 51.1 хувь нь энэ өвчнүүдэд нөлөөлөх халгаат хүчин зүйлийн нэг нь архи болохыг мэддэггүй байна.

Хүснэгт 9. Архинаас шалтгаалан үүсдэг өвчнүүдийн мэдлэгийн түвшин

Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 100 хувь зөв хариулсан байхад 4,5 хувь мэдэхгүй буюу буру хариулсан хүмүүс 51,1 хувь байв (Хүснэгт 9).

Дүгнэлт

  1. Судалгаанд хамрагдсан нийтхүмүүсийн 87.9 хувь нь ямар нэг согтууруулах ундаа хэрэглэдэг дадалтай байна.
  2. Эрэгтэйчүүдийн 93.8 хувь, эмэгтэйчүүдийн 89.5 хувь нь согтууруулах ундаа хэрэглэдэг бөгөөд долоо хоногт 1-2 удаа согтууруулах ундаа хэрэглэх давтамж эрэгтэйчүүдэд (19.2%) эмэгтэйчүүдээс (3.6%) 15.6 хувиар илүү байна.
  3. Өрхийн орлого буурах болон ихсэхэд аль алинд нь согтууруулах ундаа хэрэглэх давтамж нэмэгдэж байна.
  4. Согтууруулах ундаа хэрэглэх давтамж нас ахих тутам нэмэгдэж байна.
  5. Тамхичдын (62.1%) согтууруулах ундаа хэрэглэх давтамж тамхи татдаггүй хүмүүсээс илүү байна.
  6. Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 71.3 хувь, эрэгтэйчүүдийн 82.4 хувь, эрэгтэйчүүдийн 64.9 хувь нь шар айраг хэрэглэдэг байна.
  7. Шар айраг их хэмжээгээр хэрэглэгчдийн дундаж нас 31.0±1.96 байна. Залуучуудын шар айраг хэрэглэх дадал ахимаг насныхнаас илүү байна.
  8. Архины хэрэглээг бууруулах шаардлагатай гэсэн хандлагатай хүмүүс шар айрагны хэрэглээг багасгах шаардлгатай гэсэн хандлагатай хүмүүсээс илүү байна.
  9. Архинаас шалтгаалан үүсдэгөвчнүүдийн талаархи мэдлэг хангалтгүй байна.
Ном зүй

1. The World Health Report 2002 Reducing Risk, Pro¬moting Healthy Life” Нийгмийн эрүүл мэнд шинэ мянганд* Улаанбаатар хот, 2001 он х.169
2. Regional Office for the Western Pacific Profile of Cardiovascular Disease, Diabetes Mellitus and Associ¬ated Risk Factors in the Western Pacific Region* Manila, Philippines 1999
3. Regional Office for the Western Pacific *Manuel on Monitoring Gardiovascular Diseases* Manila, Philippines 2001.
4. Christopher J.L. Murray, Alan D. Lopez *The global epidemiology of noncommunicable diseases* Harvard School of Public Health, USA. 2000.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ц.Мухар


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3284
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК