Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2003, 3(125)
Улаанбаатар хотын ундны усны нянгийн бохирдлын түвшинг судалсан дүн, эрүүл ахуйн үнэлгээ
( Судалгааны өгүүлэл )

Ч.Нямрагчаа, Б.Ичинхорлоо, Б.Бурмаа, Н.Сувд, Ш.Энхцэцэг

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн яам

 

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх асуудлын нэг нь хүний едер дутам хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн, унд ахуйн усны хангамж, хүрэлцээ, чанар, аюулгүй байдлын асуудал юм. Иймээс хүн амыг чанарын шаардлага хангасан усаар хүрэлцээтэй хангах асуудал нь дэлхий нийтийн болон бүс нутаг, улс орнуудын тулгамдсан асуудлуудын нэг болж байна (2). Уснаас шалтгаалах евчин эмгэг нь нэгталаас евчин үүсгэгч бичил биетэн, химийн хорт бодисоор бохирлогдсон ус хэрэглэсний улмаас, нөгее талаас усны хомсдлоос шалтгаалан эрүүл ахуй ариун цэврийн дэглэм алдагдсанаас үүсдэг байна (7). Усаар дамжих халдварт өвчний дэгдэлт нь олон хүнийг хамран огцом эхэлж, өвчлөлийн түвшин өндөр хэвээрээ хэсэг хугацаанд үргэлжилж, халдварын эх үүсвэрийг таслахад огцом буурдаг онцлогтой. Усаар дамжих халдварын дэгдэлтийн өмнө усан хангамжийн сүлжээний хэвийн үйл ажиллагаа алдагдан, усны чанарын үзүүлэлтүүд бохирдолт өндөр түвшинд байгааг харуулдаг (4). Үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудад усны химийн бохирдол давамгайлдаг бол хөгжиж байгаа орнуудад нянгийн бохирдол давамгайлдаг байна (6). Усыг бохирдуулах гол эх үүсвэр нь үйлдвэр болон ахуйн гаралтай бохир ус, төрөл бүрийн хог хаягдал болно. Уснаас гаралтай халдварын дэгдэлтийн шалтгаан нь баталгаагүй эх үүсвэр, ялангуяа гадаргын ус хэрэглэх, хатуу, шингэн хог хаягдлаас хөрсний ба газрын гүний ус бохирдох, ус цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагаа алдагдах, цэвэр ус нь ус дамжуулах хоолойд бохирдох зэрэг хүчин зүйлүүд болно (4).

Судалгааны зорилго: Улаанбаатар хотын ундны усны нянгийн бохирдлыг судлан үнэлгээг өгөх.

Судалгааны зорилт

  1. Төвлөрсөн ба төвлөрсөн бус усан хангамж, булаг шанд, голын усны нян судлалын шинжилгээний үзүүлэлтийг эргэмж судалгааны аргаар судлах
  2. Сонгон авсан дүүргийн усан хангамжийн эх үүсвэрт нян судлалын шинжилгээг хийх (угтуулсан)
  3. Судалгааны материалд статистик боловсруулалт хийж, үнэлгээ өгөх

Судалгааны арга зүй: Судалгааны объект: Ундны усны эх үүсвэрүүдийн байрлал, төрлийг хүснэгт 1-д үзүүлэв.

Хүснэгт 1. Судалгаанд хамрагдсан хороодын байрлал, ундны усны эх үүсвэрийн төрөл

Судалгааны тоо хэмжээ, хамрах хүрээ: Судалгааг 2 үе шаттай явуулав.

Эргэмж судалгаа: Ундны усны эх үүсвэрийн усанд 1997 оноос 2002 оны 10 cap хүртэлх хугацаанд хийгдсэн нян судлалын шинжилгээний үзүүлэлтүүдэд эргэмж судалгааны аргаар түүвэрлэлт хийв.

Угтуулсан судалгаа: Сонгогдсон хороодын нутаг дэвсгэр дээрх ТУХ-ийн сүлжээ, УТБ, булаг зэрэг нийт 14 эх үүсвэрээс 2002 оны 8-10 саруудад ундны усны 109 сорьц цуглууллаа.

Судалгааны үзүүлэлт: Нян судлалын үзүүлэлт: нянгийн нийт тоо, коли титр, коли-индекс, дулаанд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар /Е.СоМ, энтеробактер, цитробактер/, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч /салмонелл, шигелл/, энтерококкийн титр, стафилококк

Судалгааны арга:

Нян судлалын арга- Нян судлалын шинжилгээг “Усны чанар-Амьдрах чадвартай бичил биетний тоог тоолох, Тэжээлт орчин дотор нь буюу гадарга дээр ургасан нянгийн бөөгнөрлийг тоолох” MNS4696:1998, “Усны чанар-Гэдэсний бүлгийн бичил биетэн. Халуунд тэсвэртэй бичил биетэн болон таамаглаж буй Е.Coli-г ирлүүлэх ба тоолох" MNS (ISO) 4698:1998, “Усны чанар. Усны чанарын хяналтанд хэрэглэдэг колони тоолох микробиологийн тэжээлт орчны хяналт, үнэлгээний дадал” MNS(ISO) 9998:2001 стандарт аргаар тодорхойлов. Статистик боловсруулалтыг компьютерийн Epi-lnfo, SPSS-10 программыг ашиглан статистик боловсруулалтыг хийв.

Судалгааны ажлын дүн: Ундны усны нян судлалын шинжилгээний эргэмж судалгааны дүн: 1997-2002 онд Баянзүрх дүүргийн булгийн усны нян судлалын шинжилгээний дүнгээс үзэхэд булгийн усны нянгийн тоо, коли-индекс 1998 онд хамгийн өндөр байна. Манай улсад булгийн усны нян судлал, химийн^ үзүүлэлтэд стандарт тогтоогоогүй тул ОХУ-ын булгийн усанд тавигдах эрүүл ахуйн шаардлагатай харьцуулж үнэлгээ өгөв. Булгийн усны нянгийн тоо 1998 онд, коли- индексийн үзүүлэлт 1998, 2000 онуудад эрүүл ахуйн шаардлага хангахгүй байсан бөгөөд 1998 онд нянгийн тоо 493 байгаа нь стандарт хэмжээнээс 93-аар их, коли- индекс 1998 онд ЗХ-нээс 2.3 дахин, 2000 онд 1.1 дахин их байна. 5 жилийн дундаж үзүүлэлтээр булгийн усны коли-индексийн үзүүлэлт ЗХ-нээс их, нянгийн тоо эрүүл ахуйн шаардлага хангаж байна (Хүснэгт 2).

Хүснэгт 2. Баянзүрх дүүргийн булгийн усны нян судлалын шинжилгээний дүн

УТБ-ны усны коли-иидекс 1998 онд ЗХ-нээс 2.7 дахин их байгаа бөгөөд энэ онд ЗХ-нээс их сорьцын хувь хамгийн өндөр буюу 44.4% байна. Бусад онуудад УТБ-ны усны коли-индекс, нянгийн тооны үзүүлэлт эрүүл ахуйн шаардлага хангаж байна. 5 жилийн дундаж үзүүлэлтээр нянгийн тоо ЗХ-нд, коли-индекс ЗХ-нээс 1.3 дахин их байна (Хүснэгт 3).

Хүснэгт 3. Баянзүрх дүүргийн ус түгээх байрны усны нян судлалын шинжилгээний дүн

Булгийн усны нянгийн тоо 2000 онд ЗХ-нээс 517- оор их, ЗХ-нээс их сорьцын хувь хамгийн өндөр буюу 40% байна. Бусад онуудад нянгийн тоо стандартын шаардлага хангаж байсан боловч 1997, 1998 онуудад ЗХ-нээс их сорьцын хувь тус тус 33.3 байлаа. Коли- индексийн үзүүлэлт бүх онуудад эрүүл ахуйн шаардлага хангаж байна. 1997, 1998 онд коли- индексийн үзүүлэлтээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй сорьцын хувь тус тус 33.3 байна. Нянгийн тооны 5 жилийн дундаж үзүүлэлт ЗХ-нээс 48.8- аар их, коли-индексийн үзүүлэлт ЗХ-нд байна (Хүснэгт 4).

Хүснэгт 4. Хан-Уул дүүргийн булгийн усны нян судлалын шинжилгээний дүн

Хан-Уул дүүргийн УТБ, ТУХ-ын усны нянгийн тоо, крли-иидексийн үзуүлэлт бүх онууд болон 5 жилийн дундаж үзүүлэлтээр эрүүл ахуйн шаардлага хангаж байна. Налайх дүүргийн булгийн усны нянгийн тоо, коли-индөксийн үзүүлэлт бүх онуудад болон 5 жилийн дундаж үзүүлэлтээр эрүүл ахуйн шаардлага хангаж байна. Харин 2000 онд коли-индексийн дундаж үзүүлэлт ЗХ-нд боловч ЗХ-нээс их сорьцын хувь 12.5 байлаа (Хүснэгт 5).

Хүснэгт 5. Налайх дүүргийн булгийн усны нян судлалын шинжилгээний дүн

Налайх дүүргийн УТБ-ны усны нянгийн тооны дундаж үзүүлэлт бүх онууд болон 5 жилийн дунджаар эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа боловч ЗХ-нээс их сорьцын хувь 1998, 1999, 2000 онуудад 1.96-6.25 байна. Коли-индексийн үзүүлэлт 1998, 1999 онуудад ЗХ-нээс 1.1-1.2 дахин тус тус их, ЗХ-нээс их сорьцын хувь 1998-2000 онд 9.09-15.1 байна. Коли-индексийн 5 жилийн дундаж үзүүлэлт ЗХ-нд байна (Хүснэгт 6).

Хүснэгт 6. Налайх дүүргийн ус түгээх байрны усны нян судлалын шинжилгээний дүн

ТУХ-ийн нянгийн тооны дундаж үзүүлэлт бүх онуудад болон 5 жилийн дундаж үзүүлэлтээр эрүүл ахуйн шаардлага хангаж байна. Харин 1998 онд ЗХ- нээс их сорьцын хувь 20.0 буюу хамгийн өндөр байна. Коли-индексийн дундаж үзүүлэлт 1999-өөс бусад онуудад эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа ба 1999 онд коли-индекс ЗХ-нээс 1.27 дахин их, ЗХ-нээс их сорьцын хувь 25.0 байлаа (Хүснэгт 7).

Хүснэгт 7. Налайх дүүргийн төвлөрсөн ус хангамжийн усны нян судлалын шинжилгээний дүн

Ундны усны нян судлалын шинжилгээний 5 жилийн дундаж үзүүлэлтийг дүүргээр харьцуулахад булгийн усны нянгийн тоо Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр, Налайх дүүрэгт хамгийн бага, УТБ, ТУХ-ийн усны нянгийн тоо Налайх дүүрэгт хамгийн өндөр, Баянзүрх дүүрэгтхамгийн бага, Налайх дүүргийн булаг, УТБ, ТУХ- ийн усны нянгийн тооны дундаж үзүүлэлт нэг түвшинд байна. Баянзүрх, Хан-Уул дүүргийн булгийн усны нянгийн тоо УТБ, ТУХ-аас харьцангуй өндөр байна (Зураг 1).

Дүүргүүдийн ундны усны нянгийн тооны 5 жилийн ЗХ-нээс их сорьцын хувийг харьцуулахад Хан-Уул дүүрэгт булгийн усанд хамгийн өндөр буюу 33,3%, Налайх дүүргийн УТБ, ТУХ-ийн усанд хамгийн өндөр буюу 2.17-3.55% байна. Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн булаг, Налайх дүүргийн УТБ, ТУХ-ийн ус нь нянгийн бохирдолтой байна (Зураг 2).

Баянзүрх дүүргийн булаг, УТБ-ны усны коли- индексийн 5 жилийн дундаж үзүүлэлт, бусад дүүрэгтэй харьцуулахад хамгийн өндөр бөгөөд ЗХ-нээс 1.5-1.7 дахин их байна. Налайх, Хан-Уул дүүргийн булаг, УТБ, ТУХ-ийн усны коли-индексийн 5 жилийн дундаж үзүүлэлт ЗХ-нд, Налайх дүүрэгг бусад дүүргээс хамгийн бага байна (Зураг 3).

Дүүргүүдийн ундны усны нянгийн тооны 5 жилийн ЗХ-нээс их сорьцын хувийг харьцуулахад Хан-Уул дүүрэгт булгийн усанд хамгийн өндөр буюу 33,3%, Налайх дүүргийн УТБ, ТУХ-ийн усанд хамгийн өндөр буюу 2.17-3.55% байна. Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн булаг, Налайх дүүргийн УТБ, ТУХ-ийн ус нь нянгийн бохирдолтой байна (Зураг 2).

Ундны усны нян судлалын шинжилгээний угтуулсан судалгааны дүн: Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны булгийн усны нян судлалын шинжилгээний дүнгээс үзэхэд, булгийн усны нянгийн тооны дундаж үзүүлэлт 9 дүгээр сард хамгийн өндөр буюу ЗХ-нээс 4400-аар их, коли- индексийн үзүүлэлт бүх саруудад хамгийн өндөр, ЗХ- нээс их сорьцын хувь 100 байна. Нянгийн тооны хувьд 8, 9 дүгээр сард өндөр байснаа 10 дугаар сард буурсан байв. 3 сарын дундаж үзүүлэлтээр нянгийн тоо ЗХ-нээс 3214-өөр илүү, коли-индексийн үзүүлэлт хамгийн өндөр буюу ЗХ-нээс 238 дахин их байна (Хүснэгт 8).

Хүснэгт 8. Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны булгийн усны нян судлалын шинжилгээний дүн

Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны УТБ-ны усны нянгийн тоо 8 дугаар сард хамгийн өндөр буюу ЗХ- нээс 14.2 дахин их, ЗХ-нээс их сорьцынхувь 100, коли- индексийн дундаж үзүүлэлт ЗХ-нээс 25.8 дахин их, 9 дүгээр сард нянгийн тооны дундаж үзүүлэлт эрүүл, ахуйн шаардлага хангаж байгаа боловч ЗХ-нээс их сорьцын хувь 33.3, коли-индексийн үзүүлэлт ЗХ-нээс дахин их, 10 дугаар сард нянгийн тоо, коли- индексийн үзүүлэлт эрүүл ахуйн шаардлага хангаж байна. 3 сарын дундаж үзүүлэлтээр нянгийн too ЗХ- нээс 5.3 дахин, коли-индексийн үзүүлэлт ЗХ-нээс 10.1 дахин их байв (Хүснэгт 9).

Хүснэгт 9. Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны ус түгээх байрны усны нян судлалын шинжилгээний дүн

ТУХ-ийн усны нянгийн тоо 8 дугаар сард хамгийн өндөр буюу ЗХ-нээс 1.9 дахин, коли-индексийн үзүүлэлт 9 дүгээр сард хамгийн өндөр буюу ЗХ-нээс 5,5 дахин их байв. Нянгийн тоо, коли-индексийн үзүүлэлт нь 9 дүгээр сараас эхлэн буурсан ба 10 дугаар сард эдгээр үзүүлэлтүүд нь эрүүл ахуйн шаардлага хангаж байна. 3 сарын дундаж үзүүпэлтээр нянгийн тоо эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа боловч коли-индексийн үзүүлэлт нь ЗХ-нээс 2.8 дахин их байна (Хүснэгт 10).

Хүснэгт 10. Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны төвлөрсөн усан хангамжийн усны нян судлалын шинжилгээний дүн

Хан-Уул дүүргийн 14 дугаар хорооны булгийн усны нян судлалын шинжилгээний дүнгээс үззхэд 8 дугаар сард нянгийн тооны дундаж үзүүлэлт хамгийн өндөр буюу ЗХ-нээс 4793-аар их, коли-индексийн үзүүлэлт 9, 10 дугаар сард хамгийн өндөр буюу ЗХ- нээс 238 дахин их байна. 3 сарын дундаж үзүүлэлтээр нянгийн тоо 3064-өөр их, коли-индексийн үзүүлэлт 222.2 дахин их байна (Хүснэгт 11).

Хүснэгт 11. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны булгийн усны нян судлалын шинжилгээний дүн

Хан-Уул дүүргийн УТБ-ны усны нянгийн тоо 10 дугаар сард хамгийн өндөр буюу ЗХ-нээс 36.1 дахин их, коли-индексийн үзүүлэлт ЗХ-нээс 134 дахин их, 9 дүгээр сард эрүүл ахуйн шаардлага хангаж байна. 3 сарын дундаж үзүүлэлтээр нянгийн тоо ЗХ-нээс 1202- оор их, коли-индексийн үзүүлэлт ЗХ-нээс 46 дахин их байна (Хүснэгт 12).

Хүснэгт 12. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны ус түгээх байрны усны нян судлалын шинжилгээний дүн

ТУХ-ийн усны нянгийн тоо 8 дугаар сард хамгийн өндөр буюу ЗХ-нээс 1649-өөр их, коли-индексийн үзүүлэлт 124 дахин их байв. 3 сарын дундаж үзүүлэлтээр нянгийн тоо ЗХ-нээс 759-өөр их, коли- индексийн үзүүлэлт 61.3 дахин их байна (хүснэгт 13).

Хүснэгт 13. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны төвлөрсөн усан хангамжийн усны нян судлалын шинжилгээний дүн

Налайх дүүргийн 1 дүгээр хорооны булгийн усны нян судлалын шинжилгээний дүнгээс үзэхэд 10 дугаар сард нянгийн тоо хамгийн өндөр буюу 7250-иар их, коли-индексийн үзүүлэлт 9 дүгээр сард хамгийн өндөр буюу 238 дахин их байна. 3 сарын дундаж үзүүлэлтээр нянгийн тоо ЗХ-нээс 2616-аар их, коли-индексийн үзүүлэлт ЗХ-нээс 172 дахин их байна (Хүснэгт 14).

Хүснэгт 14. Налайх дүүргийн 1 дүгээр хорооны булгийн усны нянсудлалын шинжилгээний дүн

Налайх дүүргийн УТБ-ны усны нянгийн тоо 9 дүгээр сард хамгийн өндөр буюу 1269-өөр их, коли- индексийн үзүүлэлт 8 дугаар сард хамгийн өндөр буюу ЗХ-нээс 24.2 дахин их байсан ба бүх саруудад ус нянгийн бохирдол ихтэй байсан байна. 3 сарын дундаж үзүүлэлтээр нянгийн тоо ЗХ-нээс 537-оор их, коли-индексийн үзүүлэлт 53 дахин их байна (Хүснэгт 15).

Хүснэгт 15.Налайх дүүргийн 3 дугаар хорооны ус түгээх байрны усны нян судлалын шинжилгээний дүн

Налайх дүүргийн 2 дугаар хорооны ТУХ-ийн усны нянгийн тоо 9 дүгээр сард хамгийн өндөр буюу ЗХ-нээс 940-өөр их, коли-индексийн үзүүлэлт 10 дугаар сард хамгийн өндөр буюу 27.3 дахин их байна. 3 сарын дундаж үзүүлэлтээр нянгийн тоо 308-аар их, коли- индекс ЗХ-нээс 10.5 дахин тус тус их байна (Хүснэгт 16).

Хүснэгт 16. Налайх дүүртийн 2 дугаар хорооны төвлөрсөн усан хангамжийн усны нян судлалын шинжилгээний дүн

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны булгийн усны нян судлалын шинжилгээний дүнгээс үзэхэд 9 дүгээр сард нянгийн тоо хамгийн өндөр буюу ЗХ-нээс 7937-оор их, коли-индексийн үзүүлэлт 8, 10 дугаар сард хамгийм өндөр буюу ЗХ-нээс 238 дахин их байв. 3 сарын дундаж үзүүлэлтээр нянгийн тоо ЗХ-нээс4361- ээр, колй-индексийн үзүүлэлт ЗХ-нээс 204 дахин их, эдгээр үзүүлэлтүүдийн ЗХ-нээс их сорьцын эзлэх хувь тус тус 85.7 байна (Хүснэгт 17).

Хүснэгт 17. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны булгийн усны нян судлалын шинжилгээний дүн

УТБ-ны усны нянгийн тоо, коли-индексийн үзүүлэлт 8 дугаар сард хамгийн өндөр буюу нянгийн тоо ЗХ-нээс 19-өер их, коли-индексийн үзүүлэлт ЗХ-нээс 244 дахин их байна. Бүх саруудад УТБ-ны усны коли-индексийн үзүүлэлт ЗХ-нээс ендөр, нянгийн бохирдол ихтэй байв. 3 сарын дундаж үзүүлэлтээр нянгийн тоо ЗХ-нд байгаа боловч коли-индексийн үзүүлэлт ендөр, ЗХ-нээс 88.3 дахин их байна (Хүснэгт 18).

Хүснэгт 18. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны ус түгээх байрны усны нян судлалын шинжилгээний дүн

Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны ТУХ-ийн усны нянгийн тоо 9 дүгээр сард хамгийн өндөр буюу ЗХ-нээс 67-оор их, коли-индексийн үзүүлэлт 12.2 дахин их байна. 2 сарын дундаж үзүүлэлтээр нянгийн тоо 64-өөр их коли-индекс ЗХ-нээс 6.8 дахин тус тус их байна (Хүснэгт 19).

Хүснэгт 19. Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны төвлөрсөн ус хангамжийн усны нян судлалын шинжилгээний дүн

Ундны усанд илэрсэн нянгийн бүтэц Булгийн усны нянгийн бүтцээр дүүргүүдийг харьцуулахад, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн булгийн усны энтерококкийн бохирдлын хувь хамгийн өндөр буюу 85.7%, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн булгийн усны E.Coli, энтерококк зэрэг нянгуудийн эзлэх хувь өндөр буюу 42.8-66.6% байна. Хан-Уул дүүргийн булгийн усанд 5, Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүргийн усанд 4 төрлийн нян тус тус илэрсэн байна (Хүснэгт20).

Хүснэгт 20. Булгийн усанд илэрсэн нянгийн төрөл (хувиар, дүүргээр)

ТУХ-ийн усны нян судлалын шинжилгээнд илэрсэн нянгийн бүтцийг дүүргүүдээр харьцуулахад бүх дүүргийн усанд Enterobacter agglomerans илэрсэн ба Баянзүрх дүүргийн усанд хамгийн өндөр буюу 44.4% байна. Сухбаатар, Хан-Уул дүүргийн ТУХ-ийн усанд 3, Налайх дүүргийн усанд 2, Баянзүрх дүүргийн усанд 1 төрлийн нян тус тус илэрсэн байна (Хүснэгт 21).

Хүснэгт 21. Төвлөрсөн ус хангамжийн усны нянгийн бүтэц (хувиар, дүүргээр)

ТУХ-ийн усны нянгийн бүтцийг ерөнхийд нь авч үзэхэд Enterobacter agglomerans 56%, Citrobacter fruindi 25%, E.Coli 13%, Pseudomonas 6%-ийг тус тус эзэлж байна (Зураг 5).

 

УТБ-ны усны нян судлалын шинжилгээнд илэрсэн нянгийн бүтцийг дүүргүүдээр харьцуулахад бүх дүүргүүдийн усанд Enterobacter agglomerans, E.Coli илэрсэн ба Хан-Уул дүүргийн УТБ-ны усанд Enterobacter agglomerans хамгийн өндөр буюу 66.6%, Налайх дүүргийн усанд E.Coli хамгийн өндөр буюу 66.7% байна. Дүүргүүдийн УТБ-ны усны нянгийн бохирдол их байгаа бегеед Налайх дүүргийн УТБ-ны усанд 4, Баянзүрх, Хан-Уул дүүргийн УТБ-ны усанд 3, Сүхбаатар дүүргийн усанд 2 төрлийн нян тус тус илэрсэн байна (Хүснэгт 22).

Хүснэгт 22. Ус түгээх байрны усанд илэрсэн нянгийн төрөл (хувиар, дүүргээр)

Хэлцэмж: Ундны усны нян судлал, химийн шинжилгээний дүнг ДЭМБ-ын “Ундны усны чанарт тавигдах заавар”-ын шаардлагатай харьцуулан үнэлгээ өгөв. Ундны усны нян судлалын шинжилгээгээр Salmonell, Shigell зэрэг гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илрээгүй ба харин 37 хэмд ургадаг гэдэсний бүлгийн савханцар (Total coliform) болох Enterobacter agglomerans, Citrobacter fruindi, Citrobacter amalonaticus, Pseudomonas, Fla- vobacterium зэрэг нянгууд усанд илэрч байгаа нь шим нэгдэл их, ус ямар нэг хэмжээгээр бохирдолтой байгааг харуулж байна. Нийт колиформ бактер нь төвлөрсөн ус хангамжийн усанд илрэх ёсгүй бөгөөд хэрэв илэрвэл цэвэрлэгээ хангалтгүй хийгдсэн, цэвэрлэгээний дараа бохирдсон, шим нэгдэл хэт их байгааг харуулна. Хэдийгээр нийт колиформ бактер нь ялгадасны болон эмгэг төрегчөер бохирдсоны шууд үзүүлэлт болохгүй ч гэсэн төвлөрсөн ус хангамжийн усны чанарыг хянахад чухал ач холбогдолтой (5).

Мөн ундны усанд 37 хэмд глюкоз, лактозыг хүчил хий үүсгэн задалдаг гэдэсний бүлгийн еавханцарыг үзэхээсээ илүүтэй 44 хэмд глюкоз, лактозыг хүчил хий үүсгэн задалдаг дулаанд тэсвэртэй E.Coli үзэх нь практикийн хувьд илүү ач холбогдолтой учир ундны усны нянгийн бохирдолтыг гэдэснии савханцар буюу

E.Coli илэрсэн эсэхээр үнэлгээ өглөө. ДЭМБ-ийн зөвлөмжөөр 100 мл усанд гэдэсний савханцар илрэх ёсгүй гэсэн шаардлага тавигддаг.

Булгийн усанд нянгийн бохирдол хамгийн өндөр байна. Төвлөрсөн усан хангамжийн сорьцын 5.5% буюу нийт 36 сорьцын 2 нь гэдэсний савханцраар бохирдсон байгаа ба ялангуяа Хан-Уул, Налайх, Сүхбаатар дүүргүүдэд нянгийн бохирдолтын түвшин өндөр байгаа нь дараах хүчин зүйлээс хамаарсан гэж үзэж байна. Үүнд: Хан-Уул дүүргийн төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэр болох Б станц нь нам хотгор газар байрладгаас цас борооны ус доошоо шингэдэг, цахилгаан станцуудтай ойрхон оршдог, гүний худгийн хамгаалалтын бүсэд барилгын болон үйлдвэрийн хог хаягдал хаясан зэрэг нь ус бохирдох нөхцлийг бүрдүүлж байна. Мөн эдгээр дүүргүүдийн хувьд орон сууцны барилгуудын усан хангамжийн шугам хоолой он удаан жил болж, хуучирч элэгдсэн, засвар шинэчлэл хийгдээгүй зэрэг шалтгаан нь усны чанарт нөлөөлж байж болох юм. Түүнээс гадна зарим тохиолдолд сорьц авах, зөөвөрлөх явцад техникийн алдаа гарсан байж болохыг үгүйсгэхгүй.

Угтуулсан судалгааны Баянзүрх дүүргийн ундны усны нян судлалын шинжилгээний дүнг Ч.Нямрагчаа (1) нарын судалгаатай харьцуулахад, төвлөрсөн усан хангамжийн усны үзүүлэлтүүд ойролцоо түвшинд байна. Харин ус түгээх байрны усны нянгийн тоо, колиндексийн үзүүлэлт харьцангуй өндөр, булгийн усны нянгийн тоо, колиндексийн үзүүлэлт бага байгаа боловч статистик магадлалгүй байна.

Дүгнэлт

  1. 5 жилийн дундаж үзүүлэлтээр Налайх дүүргийн ундны усны нян судлалын үзүүлэлт стандартын шаардлагын хэмжээнд, Хан-Уул дүүргийн булгийн ус, Баянзүрх дүүргийн булаг, ус түгээх байрны ус нянгийн бохирдолтой; төвлөрсөн усан хангамжийн усны нян судлалын үзүүлэлтүүд ойролцоо түвшинд, харин булгийн усны нянгийн бохирдол он онд хэлбэлзэлтэй байна.
  2. Угтуулсан судалгааны дүнгээр булгийн усны сорьцын 28.6%, ус түгээх байрны усны сорьцын 17.9%, төвлөрсөн усан хангамжийн усны сорьцын 5.5% нь гэдэсний савханцраар бохирдсон байгаа нь ДЭМБ-ын ундны усны чанарт тавигдах шаардлагад нийцэхгүй бөгөөд булгийн усны нянгийн бохирдол хамгийн өндөр; ундны усны бохирдол 8 дугаар сараас 10 дугаар cap хүртэл буурах хандлагатай байна.

Товчилсон үгс:

ТУХ- Төвлөрсөн усан хангамжийн сүлжээ

УТБ- Ус түгээх байр

ЗХ- Зөвшөөрөгдөх хэмжээ

Ном зүй

1. Нямрагчаа Ч, Нарантуяа Л, Болормаа И, Үндны усны шим бохирдолт, усаар дамжих халдвараас сэр^ийлэх эпидемиологийн хяналтын тогтолцоо, урьдчилан сэргийлзлт”, Дууссан ажлын тайЛан, УБ, 2003-
2. Ундны усны чанарын хяналт илтгэл, 1998 он
3. Руководство к практическим занятиям по коммунальной гигиене, 1977
4. Guidelines for drinking-water quality. Second edition, Volume 1 Recommendations, WHO, Geneva, 1993
5. Surveillance of drinking water quality, rural areas, Barry Lloyd, Richard Helmer, WHO, 1991
6. Waterborne disease surveillance, USA, 1980
7. Water supply surveillance, WEDC, Loughborough University, 2002
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Л.Лхагва


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5117
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК