Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 1(33)
БНМАУ-ын сэтгэл мэдрэлийн эмнэлгийн тусламжийн өнөөгийн байдал, хэтийн төлөв
( Тойм өгүүлэл )

Ш.Доржжадамба (Анагаах  ухааны  дэд  эрдэмтэн, доцент)

 
Абстракт

В статье автор подытоживает исторический путь развития и достижения психоневрологической помощи в стране, дает характеристику современному состоянию внебольничной, больничной и реабилитационной формы обслуживания психических больных. На основе эпидемиологического обследования нервнопсихической болезненности паселения города и сельских районов даются научно-обоснованые прогнозы различных видов психоневрологической помощи на предстоящее пятилетие (1981-1985 г) и перспективу до 1990 года.

МАХН, засгаас хөдөлмөрчдийн эрүүл мэндийг сахин хамгаалах асуудлыг нэн тэргүүнд анхаарч байдгийн нэг нотолгоо нь ардын хувьсгал ялсан анхны үеэс эхлэн ардын эрүүлийг хамгаалах асуудлыг зохион байгуулахын хамт мэдрэл, сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүст үзүүлэх эмнэлгийн тусламжийг Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар   зохион   байгуулсан  явдал мөн.

1929 оны 11-р сард засгийн газрын шийдвэрээр манай анхны эмнэлэг болох иргэний эмнэлгээс (Одоогийн клиникийн төв эмнэлэг) сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийг тусгаарлан тус улсын тусгай мэргэжлийн анхны эмнэлгийг «Хий судлалын больниц» нэртэйгээр 15 ортой байгуулжээ.

Сэтгэл мэдрэлийн эмнэлгийн тусламжийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулж, дэлхийн сэтгэц гэм судлалын түүхэнд уламжлан ирсэн өвчтөнийг хавчлагагүй үйлчлэх энэрэнгүй ёсны системийг үйлчилгээнд нэвтрүүлэхэд 1931-1935 онд ажиллаж байсан Зөвлөлтийн эмч, эрдэмтэн И.В.Стрельчук, A.В.Ильин нар асар их үүрэг гүйцэтгэсэн юмаа. Мэдрэл, сэтгэл мэдрэлийн тусламжинд үр бүтээлтэй ажилласан үндэсний ууган эмч нар БНМАУ-ын гавъяат эмч Л.Дагзмаа,  Б.Дарь  профессор  Лодон нар юм. Ингэж сэтгэл мэдрэлийн тусламж анх зохион байгуулагдсанаас хойш эмнэлгийн үйлчилгээ жил ирэх тутам өргөжсөөр ирлээ. Сэтгэл мэдрэлийн больницод 1936 оноос хөдөлмөр эмчилгээ, 1943 оноос нугасны шингэн шинжлэх арга, 1955 оноос инсулин эмчилгээ, 1956 оноос шүүхийн сэтгэл мэдрэлийн магадлагаа 1958 оноос орчин үеийн сэтгэц-нөлөөт эмийг, 1960 оноос сэтгэл мэдрэлийн эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа, 1963 оноос эмээр, цахилгаанаар нойрсуулах эмчилгээ, 1971 оноос хоол сойх эмчилгээ, реаблитацын шинэ хэлбэрийг эмчилгээ үйлчилгээний практикт нэвтрүүлсний дүнд сэтгэл мэдрэлийн больницын  тусламж  жилээс жилд  өргөжлөө. 1961 оноос сэтгэл мэдрэлийн амбулаторийн бие даасан үзлэг, үйлчилгээг эхэлж, 1971 оноос сэтгэл мэдрэлийн больницын дэргэд сэтгэл мэдрэлийн диспансерийг ажиллуулсан нь сэтгэл мэдрэлийн өвчтөний больницын гадуурхи түсламжийг сайжруулахад чухал үр дүнтэй боллоо. Сэтгэл мэдрэлийн нарийн мэргэжлийн тусламжийг өргөтгөн хөдөлмөрчдөд улам ойртуулах зорилгоор БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор сэтгэл мэдрэлийн больницын диспансерыг 1975 оны нэгдүгээр сараас эхлэн сэтгэл мэдрэлийн улсын диспансер болгож улсын хэмжээгээр сэтгэл мэдрэлийн өвчтөнд үзүүлэх эмнэлгийн тусламжийг нэгтгэн зохион байгуулах, удирдах, сэтгэл мэдрэлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний явц тавиланг хянаж эмчлэх, судалгаа шинжилгээний төв  байгууллага болголоо. Одоо манай улсад сэтгэл мэдрэлийн улсын диспансер, сэтгэл мэдрэлийн өвчнийг эмчлэх больниц ажиллаж байна. Түүнчлэн сэтгэл мэдрэлийн өвчтөний хөдөлмөр эмчилгээний газар, Дархан хот, Дорнод, Архангай, Ховд аймгуудад аймаг дундын сэтгэл мэдрэлийн диспансер ажиллаж байна. Сэтгэл мэдрэлийн улсын диспансер» сэтгэл мэдрэлийн өвчнийг эмчлэх больниц орон нутаг дахь салбаруудад одоо үндэсний мэргэжилтэн их эмч, олон зуун эмнэлгийн ажилчид, ажиллаж байна.

Сэтгэл мэдрэлийн эмнэлгийн тусламжинд орчин үеийн сэтгэц гэм судлалын эмчилгээ үйлчилгээний практикт ЗХУ болон бусад оронд хэрэглэж байгаа пневмоэнцефалограф, зхоэнцефалограф, электроэнцефалографын аппарат төхөөрөмжүүд депо-нейролоптикууд карбонит-литий, сиднокарб, тегретол, гаммалон, амитриптиллин зэрэг эмийг хэрэглэн оношлогоо, эмчилгээний тэргүүний туршлагыг нэвтрүүлэх талаар  нилээд  амжилт олж байна.

Сэтгэл мэдрэлийн өвчнийг анагаах больницод эмчилгээний үндсэн тасгаас гадна неврозын, хүүхдийн, архины архаг хордлогын эмчилгээний тасаг ажиллаж байна. Сэтгэл мэдрэлийн өвчнийг эмчлэх больницын үндсэн үзүүлэлт нь ЗХУ болон бусад социалист орнуудын сэтгэл мэдрэлийн больницын үзүүлэлттэй ойролцоо боллоо. Сэтгэл мэдрэлийн улсын диспансерт үйлчилгээний үндсэн кабинетуудаас гадна наркологийн кабинет, хүүхдийн сэтгэл мэдрэлийн эмчийн кабинет, хүүхдийн хэл засал, секс эмгэгийн эмчилгээний, сэтгэл засал, үйл оношийн кабинетууд, яаралтай тусламжийн бригад ажиллаж сэтгэл мэдрэлийн өвчтөний амбулаторийн үнэгүй эмчилгээ, гэрээр хэвтүүлэн эмчлэх эмчилгээг үр дүнтэй хийж байна.

Одоо сэтгэл мэдрэлийн улсын диспансер, шизофрени, эпилепси, тархины гэмтэл, судасны өөрчлөлтийн шалтгаант эмгэг, олигофрени зэрэг сэтгэл мэдрэлийн үндсэн онош бүхий өвчтөнд диспансерийн байнгын хяналт тавьж эрүүлжүүлэх арга хэмжээг авч байна. 1976-1979 онд сэтгэл мэдрэлийн улсын диспансер, больницын эмч нар хот хөдөөгийн хүн амын дунд мэдрэл, сэтгэл мэдрэлийн өвчнийг илрүүлэх хяналтад авах эпидемиологийн үзлэг судалгааг явуулсан   нь  үр   дүнтэй боллоо. Монгол улсын их сургуульд сэтгэц гэм судлалын хичээлийг 1946 оноос зөвлөлтийн мэргэжилтэн (И.Андриашева) 1957 оноос үндэсний багш (Ш.Доржжадамба) зааж эхэлсэн бөгөөд одоо Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний ангид клиникийн сэтгэц гэм судлал, хүүхдийн эмчийн ангид хүүхдийн сэтгэц гэм судлал, эрүүл ахуйн ангид нийгмийн сэтгэц гэм судлал, бүх ангид анагаах ухааны сэтгэл судлал, улсын их сургууль, хуулийн дунд сургуульд шүүхийн сэтгэц гэм судлалыг төрөлжүүлэн  зааж байна. Сэтгэц гэм судлаар анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан 4 зохиол бичиж 10 шахам хүн судалгааны тодорхой сэдэвт ажлыг хийж 300 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэн «Монгол дахь мэдрэл сэтгэцийн өвчний судалгаа» товхимлыг 5 удаа гаргаж, мэдрэл сэтгэл мэдрэлийн эмч нарын онол практикийн бага хурлыг  6 удаа зохиожээ. Манай орны төв хөдөөний хүн амын дунд сүүлийн жилүүдэд бидний хийсэн сэтгэл мэдрэлийн өвчний эпидемиологийн судалгаагаар бүртгэгдсэн өвчинт байдал 1000 хүн амд 15.0 (хотод 19.0 хөдөөд 10.2) байна. Зарим судлаачдын (Ц.Гүрдорж, Долгорсүрэн, Б.Батжаргал, 1979) хүн амын мэдрэл цочирдлын байдлыг төвлөрсөн газар хийсэн судалгаанд уг үзүүлэлт нилээд өндөр (25.6) байна. Гэвч эдгээр үзүүлэлт нь ЗХУ болон бусад социалист орнуудад хийгдсэн ийм судалгааны  дүнгээс  бага  байгаа юм. Сэтгэл мэдрэлийн өвчнүүдийн дотор невроз сэтгэлийн шалтгаант өвчин (21%), ухаан хомсдол (19.1%), мэдрэлийн системийн халдвар (9.7%), эпилепси (11.8%), шизофрени (3.4%) зэрэг өвчин зонхилон тохиолдож байгаагаас гадна нийт өвчтөний зөвхөн 15-20 хувь нь сэтгэл мэдрэлийн больниц тасагт хэвтэн эмчлүүлэх, 80-85% нь сэтгэл мэдрэлийн кабинет диспансеруудад больницын гадуурхи тусламж шаардлагатай байна. Сэтгэл мэдрэлийн улсын диспансерийн сүүлийн 3 жилийн ажиллагааны үзүүлэлтээс үзвэл Улаанбаатар хотын 1 иргэнд жилд сэтгэл мэдрэлийн змчийн 0.12 үзлэг ногдож байна. Дээр дурдсан судалгааны баримтын дунджид тулгуурлан, ЗХУ-д сэтгэл мэдрэлийн тусламжинд баримталж байгаа норм, норматив болон БНМАУ-ын хөдөлмөр цалин хөлсний улсын хорооноос баталсан сэтгэл мэдрэлийн тусламжийн орон тооны норматив зэргийг харгалзан үзвэл манай улсын сэтгэл мэдрэлийн тусламжийг хөгжүүлэх одоогийн болон хэтийн (1990 он) төлөвлөлтийн үндсэн байр чиглэлийг гаргах  боломжтой   байгаа юм. Манай улсын Эрүүлийг хамгаалахын хэтийн төлөвлөгөөнд (1990 он) хүн амын сэтгэл мэдрэлийн болыницын тусламжинд 2000 ор (асрамжийн орыг оруулахгүйгээр) түүнд ажиллах 100 их эмч, төв хөдөөгийн хүүхэд насанд хүрэгчдийн сэтгэл мэдрэлийн больницын гадуурх тусламжинд 70 их эмч ажиллахаар урьдчилсан дүн гарч байна. Иймд 5 жилд (1981-1985) сэтгэл мэдрэлийн өвчтөнд диспансерийн үйлчилгээний хэлбэрээр үзүүлэх тусламжийг онцгойлон анхаарч сэтгэл мэдрэлийн улсын болон аймаг дундын диспансерийг зохион байгуулалт материаллаг бааз, боловсон хүчнээр бэхжүүлэн сэтгэл мэдрэлийн төрөлжсөн тусламжийг хөдөлмөрчдөд ойртуулах зорилгоор БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1974 оны 174-р тогтоолд заасан аймгуудын нэгдсэн эмнэлгийн сэтгэл мэдрэлийн кабинетыг байгуулан ажиллуулах  хэрэгтэй байна. Сэтгэл мэдрэлийн улсын диспансерт сэтгэл мэдрэлийн өвчтөний бүх төрлийн реаблитацын асуудлыг онцлон анхаарч, эрүүлжүүлэх болон хөдөлмөрийн нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой хөдөлмөр эмчилгээг өргөтгөн, больницын орны ачаалалыг эрс багасгах нөлөөтэй, эдийн засгийн ашигтай үйлчилгээ болох өдрийн стационар, шөнийн сувиллыг нээж сэтгэл судлал, шүүхийн магадлагааны болон нийгэм хууль эрхийн кабинетыг ажиллуулах шаардлагатай байна. Сэтгэл мэдрэлийн өвчнийг эмчлэх больнцод байгаа неврозын болон хөдөлмөр эмчилгээний тасгийг өргөтгөж, архаг архичдын болон шүүхийн сэтгэл мэдрэлийн магадлагааны харуул хамгаалалт хатуу дэглэмтэй тасгийг өргөтгөн шинэчлэн байгуулах, өвчтөний оношлогоонд онц ач холбогдолтой тархины цахилгаан бичлэг, нугасны шингэн судлал, удам судлал, нейрогистологийн лабораторийг зохих ёсоор байгуулан ажиллуулах  хэрэгтэй юм. Сэтгэл мэдрэлийн эмнэлгийн тусламжийн манай оронд зохион байгуулагдаагүй байгаа нэг салбар нь сэтгэл мэдрэлийн өвчин архагшиж идэвхтэй байнгын эмчилгээ шаардагдахгүй, хөдөлмөрийн чадваргүй зөвхөн асрамж сувилгаа шаардлагатай сэтгэл мэдрэлийн эмнэлгийн   асаргааны  тасаг юм. Төв, хөдөөд оюуны хомсдолтой хүүхдэд зориулсан хөнгөвчилсөн сургалттай тусгай сургууль, анги зохион байгуулж ажиллуулах зайлшгүй  шаардлага  гарч байна. Сэтгэл мэдрэлийн тусламжийн бодит хэрэгцээ шаардлага өсч, уг тусламжийн хүрээ өргөсөж байгаа байдлыг харгалзан үзэж сэтгэл мэдрэлийн тусламжийн зохион байгуулалт, сэтгэц гэм судлал, анагаах ухааны сэтгэл судлалын эрдэм шинжилгээ сургалтын нэгдсэн төвийг буй  болгох  нь  зүйтэй байна. Дээрх арга хэмжээг ойрын ирээдүйд төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлснээр манайд сэтгэл мэдрэлийн тусламжийн улсын бүхэл бүтэн систем тогтох юм.

Ном зүй

1.Ш.Доржжадамба БНМАУ-д сэтгэл мэдрэлийн тусламжийг зохион байгуулах, төлөвлөх, онолын үндэслэл, хэлбэрүүд.1979. Сэтгэл мэдрэлийн албаны 50 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал (материал)
2.Гольдовская Т.И. Пути и методы изучения нервно-психической заболевае-мости. Москва.1964.
3.Цунг-И-Лин, К. Стендли.
4.Роль эпидемиологии в психиатрии ВОЗ. Женева 1962
5. Б.Д.Петраков Психическая заболеваемость в некоторых странах в XX веке. Москва. 1972
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 827
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК