Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 1(106)
Эрүүл мэнд, анагаах ухааны мэдээлэл хайхад мэдээлийн компьютержсэн сүлжээг ашиглахуй
( Лекц )

П.Нямдаваа, Н.Наранбаатар

Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, "Гялс" Анагаах ухааны төв ХХК

 
Абстракт

A practical advise for beginners of internet on health and medical purposes has been presented.

Pp. 25-27, Lit: 9 citations

 

 

Эрүүл мэнд, анагаах ухааны тодорхой чиглэлээр дэлхий дахинд хийж буй судалгааны хандлага, үр дүнг мэдэхгүй бол ашиггүй судалгаанд хөрөнгө, хүчийг үр дүнгүй зарахад хүрдэг бол, хүний өвчин, эмгэгийн онош, эмчилгээ, сэргийлэлтэнд нийтээр баримтлах болж буй шинэ чиглэл, зарчмыг цаг тухайд нь мэдэхгүй бол хүний эрүүл мэндийг хохирооход хүрэх билээ. Тиймээс ч эрүүл мэндийн үйлчилгээ, анагаах ухааны сургалт, судалгааны алинд нь ч шинэ мэдээллийн хэрэглээ байнга өсч, үйлчилгээний чанар, сургалт, судалгааны өгөөжийг шийдвэрлэх гол хүчин зүйлийн нэг болж байна. Дэлхий нийтийг хамарсан мэдээллийн компьютержсэн сүлжээ (МКС)-нүүд бий болсон нь мэдээллийг хадгалах, дамжуулах, боловсруулах цоо шинэ боломжийг нээж, тийм хэлхээг ашиглах нь сонирхогчдын явцуу хүрэзнээс халин улам бүр зайлшгүй хэрэглээний шинжтэй, хэвлэмэл (цаасан) мэдээллийг халах чиглэлтэй болж байна (1,2,3,4, 5). Компьютерийн туслалцаатайгаар зөвхөн бичмэл мэдээлэл төдийгүй дүрс, дуу авиаг хадгалах, дамжуулах,   боловсруулах   бололцоо бий болсон нь зүрхний цахилгаан болон авиан бичлэг, дүрслэх оношлол зэргийн электрон хувилбарыг өндөр нарийвчлалтайгаар жиших, алсад дамжуулах болон дуурайлгасан үйлдэл(Virtual realitу)-ээр мэс заслын зэрэг гар ажилбаруудыг хийх, нуклеотидийн болон амин-хүчлийн дарааллыг богино хугацаанд харьцуулан жиших зэрэг хэвлэлийн уламжлалт аргад байгаагүй бололцоог МКС хэрэглэгчдэд олголоо (3, 4, 6, 7, 8).

Дэлхийн дахинаа буй болсон энэ шинэ нөхцөл байдал нь компьютержсэн мэдээллийн тогтолцооны гадна хоцорвол нэн удалгүй дэлхийн түвшин дэхь анагаах ухааны хөгжлийг баримжаалахгүйд хүргэх болж байгаа хийгээд одоо хэр манай мэргэжлийн хэвлэлд энэ тухай нийтлэгдээгүйг харгалзан, өөрсдийн өчүүхэн туршлагад дулдуйлан энэхүү зөвлөмжийг бичиж, уншигчдын мэргэн оюунаар шүүлгэхээр  толилуулж байна.

Дэлхий дахинд хамгийн өргөн хэрэглэж буй МКС бол Интернет(Internet)бөгөөд тусгаар хэрэглэгчид нь интернетэд холбох үйлчилгээ явуулдаг төрөлжсөн компаниуд(wed provider)-Map дамжин сүлжээнд холбогддог. Одоогоор манай улсад интернетэд холбох үйлчилгээ явуулж байгаа ганцхан компани байна. Бусад  улс орны жишгээс үзвэл, ийм холбогч хичнээн л олон байвал нэгж хэрэглэгчийн шугамын ачаалал багасч, үйлчилгээний чанар, боломж сайжирдаг ажээ. Түүнээс гадна МКС-тэй холбох үйлчилгээг хэд хэдэн компани өрсөлдөн үзүүлэх нь хэрэглэгчийг монополь үйлчилгээний үнийн дарамтаас чөлөөлдөг. Тиймээс МКС-д хожуу орж эхэлсэн улс орнуудад ч холбогчийн тоо хурдан өсч байна. Тухайлбал, манай хойд хөрш Оросын Холбооны Улсад одоо 400 гаруй холбогч ажиллаж байгаа нь 300000 орчим хүн амд нэг холбогч ногдож байна гэсэн үг юм.

МКС ашиглах гэсэн хэрэглэгчид тохирох компьютер, модем, программ хангамж шаардлагатай. Орчин үеийн МКС-ний бололцоог бүрэн дүүрэн ашиглахын тулдPentium ММХ-200 Мгц-ээс доошгүй хүчин чадал бүхий процессортой, 32 МБ-аас доошгүй санах ойтой, дуу-дүрс боловсруулах(mul­timedia)карттай компьютертэй байвал зүйтэй.

МКС-д холбох программ хангамжийг сүлжээний хөтөч(web browser or navigator)гэдэг. Одоогоор манай ихэнх хэрэглэгчNetscape Communications юм уу,MS (Microsoft) Internet Explorerхөтчийг ашиглаж байна. Сүүлийн үед компьютерийг худалдаанд гаргахад нь дээрхи хоёр хөтчийн аль нэгийг суулган зарах болсон учир энэ хоёр программ дэлхийн зах зээлдноёрхох хандлагатай болжээ. Гэвч хэрэглэгч бүр өөрийнхөө сонирхлын дагуу ямар ч хөтчийг сонгон хэрэглэж болох ба бөгөөд одоо дэлхий дахинд хэрэглэж буй хэдэн зуун хөтөч программ байна. Тэдний дотор дурын 80x86 процессортой, 425 КБ санах ойтой компьютерийгDOSорчноос интернетэд холбодог Arachne (http://www.c3ldera.c0.uk)зэрэг хөтөч байдаг нь манайх шиг техникийн бааз султай орны хэрзглэгчдэд сонирхолтой байж болох нь юм. Хөтөч нь интернетэд байгаа аль нэг хаалгач(web рог-talj-д хэрэглэгчийг холбож өгдөг. Одоо интернетэд хэдэн тзрбумаар тоологдох вэбсайт(web site),вэб хуудас(web page)байгаа тул ийм зориулалтын тусгай сервергүйгээр сонирхсон мэдээллээ олох тухай төсөөлөх аргагүй болно. Хайлт хийхэд хялбар (user friendly),олон вэбсайт хамарсан зэрэг үзүүлэлтээрээ хэрэглэгчдийн таашаал хүлээж шалгарсанNetscape, Microsoft, Yahoo, Excite, Lycos, Infoseek, AltaVistaзэрэг программ хангамжаар төрөлжсөн компаниудын хаалгач нь нийтэд нэрд гарсан бөгөөд бид алийг нь ч ашиглах боломжтой. Туршлагаас үзэхэд хэд хэдэн хаалгачийн үйлчилгээтэй танилцаад, цаашдаа бол аль нэгийг нь дагнан ашиглаж дадах нь зүгээр санагдсан. БидNetscape-ийн хаалгачNetcenter (http:// home.netscape,corn)-ийг байнгын хэрэглээндээ ашиглаж байгаа бөгөөд ер нь аль ч салбарын анхан хэрэглэгчийн хувьд энэ хаалгач хэрэгцээг тань нэг хэсэгтээ л найдвартай хангана. Түүнээс гадна аль ч хаалгачаас нөгөө хаалгачруу шилжих нь төвөггүй болно. Аль нэг хаалгачийн сүлжээнийжагсаалт(Web Directory)-aac Health(эрүүл мэнд)
гэсэн нэрийг нээхэд зүйлчилсэн жагсаалт гарчирдэг. Тухайлбал,Netcenter Health-ийг нээхэддараах зүйлчилсэн жагсаалт гарч ирнэ:
Alternative MedicineУламжлалт (албан бус) анагаахухаан,Childrens HealthХүүхдийн  эрүүл мэндDiet & NutritionЭмчилгээний хоол, Хүнс тэжээлDiseases & ConditionsӨвчин, эмгэгExercise & Fitness              Дасгал, ЧийрэгжүүлэлтMen's HealthЭрчүүлийн  эрүүл мэндMental Health       Сэтгэцийн  эрүүл мэндSenior's HealthАхмадуудын эрүүл мэнд

Women's Health                         Эмэгтэйчүүдийн  эрүүл мэнд

General Health                           Эрүүл мэндийн тухай ерөнхиймэдээлэл

Professional Health                     Нарийн мэргэжпийн мэдээлэл

Quick Reference Лавлагаа

Үүний эхний есөн бүлэг нь эрүүл мэндийн мэдээлэл хайсан мэргэжлийн бус хүмүүст голлон зориулсан бөгөөд холбогдох шинэ мэдээлэл зөвлөлгөө агуулдаг. Сүүлчийн гурван бүлэг нь мэргэжлийн хүмүүст зориулсан бөгөөд дотроо зарим эмгэг (хавдар, шижин гм) болон мэргэжлийн чиглэл, бие даасан мэдээллийн сангуудын хаяг, шилжилтийн жагсаалт агуулдаг. Эдгээрээс анагаах ухаан, эрүүл мэндийн хамгийн өргөн хүрээтэй мэдээллийн сан нь АНУ-ын Үндэсний анагаах ухааны номын сангийн вэбсайт:http:// Error! Hyperlink reference not valid.юм. Мэдээллийн энэ сан нь хэд хздэн дэд сантай бөгөөд АНУ-д нийтээр хэрэглэхээр зөвшилд хүрсэн онош, эмчилгэз, сэргийлэлтийн технологийн заавар, хүн болон биологийн бусад зүйлийн генүүдийн нуклеотидийн болон амин-хүчлийн дарааллын хамгийн бүрэн жагсаалт, хүний удамшлын эмгэгийн нийтээр хүлээн зөвшөөрсөн цомог болох Виктор А. МкКьюсикийн " Mendelian Inheritance in Мап"-ийн онлайн (сүлжээн дэх) хувилбар зэрэг олон чухал мэдээллийг эндээс үзэж болно. Нуклеотидийн болон амин-хүчлийн дарааллын хувьд бол мэдэгдэж буй дарааллуудыг зөвхөн үзэх төдийгүй1 хооронд нь харьцуулсан жишилт хийх, өөрт буй дарааллыг уг санд буй дарааллын алинтэй нь хэр зэрэг төстэй болох зэргийг судлан тогтоох боломжтой. Анагаах ухаан, эрүүл мэндийн мэдээллийн сангуудруу дээр дурьдсан нийтлэг хаалгачаар дамжин орохоос гадна бас анагаах ухаан, эрүүл мэндийн асуудлаар дагнасан хаалгачийг ашиглан орж болно. Тийм дагнасан хаалгачийн дотроос бидний мэдэхээсHealthgate (http://www.healthgate.com)болонbeWELL (http:/ /beWELL.com)тун зүгээр. Энэ дагнасан хаалгачууд нь нийтлэг хаалгачийн эрүүл мэндийн салбарт нь байх зүйлчилсэн жагсаалтыг бүрэн агуулахаас гадна олон нэмэлт мэдээлэл, Ройтер агентлагийн өдөр тутмын шинэ мэдээнэзс эрүүл мэндийн холбогдолтойг   багцлан оруулдаг давуу талтай. Ройтерийн мэдээний дэлгэрэнгүй хувилбарын төгсгөлд мэдээллийн анхдагч эх үүсвэр (сэтгүүлийн нэр, дугаар гм.)ийг оруулдаг тул нийтлэл мэдээллээс мэргэжлийн мэдээлэлд орох боломж олгодог. Орос хэлээр дамжин мэдээлэл авах сонирхолтой хүмүүс болRussian Medical Server (http:// www. rusmedserv.сот)гэцэг хаалгачийг мөн ашиглаж болно. Нийгмийн эрүүл мэндийн болон олон улсын холбогдолтой эрүүл мэндийн мэдээлэл цаг алдалгүй олж авах найдвартай эх сурвалж нь бидний мэдэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын болон АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн вэбсайтууд ( WHO-http://:www. who.ch, CDC-http:// www.cdc.gov

Хөгжиж байгаа орнуудын, түүний дотор манай судлаачдад хамгийн оэрхшээлтэй зүйлийн нэг нь мэргэжлийн шинэ соргог мэдээллээс хоцрохгүй байх шаардлага байдап Зарим судлаачдын бичиж байгаагаар(5,9)энэ бэрхшээлээс гарч болох нэг арга нь МКС-г ашиглах болж байна. Учир нь одоо олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сэтгүүлүүдээс вэбсайтгүй сэтгүүл бараг үгүй болсон бөгөөд200шахам сэтгүүл нийтлэлүүдийнхээ бүрэн эхийг интернетээр ашиглуулж байгаагаас гадна ихэнх сэтгүүлийн өгүүллийн товчлолыг интернетээр төлбөргүйгээр авч болох болжээ (4, 5).Сонирхсон сэтгүүлийнхээ интернетийн хаягийг аль нэг хаалгачийнWeb Searchпрограммаар юм уу, эрдэм шинжилгээний сэтгүүлээр дагнасан хэвлэлийн газруудын вэбсайт (Elsevier http://www.elsevier.com. Lippencot-Raven-http://ww.lrpub.com, Springer-http://www.springer-ny.com, Wiley Interscience-http//www2 interscience. wiley.com), Institute for Scientific lnformation-ын вэбсайтhttp://www.isinet.com)зэргээс хайж олж болно. Хамгийн өргөн мэдээлэл авч болох хаягууд гэвэл эрүүл мэндийн мэргэжлийн сэтгүүлүүдээс барууны орнуудад хамгийн их иш татдаг долоо хоног тутмын анагаах ухааны ерөнхий мэргэжлийн сэтгүүл болохBritish Medical Journal (http:// www.bmj.com)lhe New England Journal of Medi­cine http://www.nejm,org, The Lancet (http:// www,thelancet.com)болно.hitp://www.elsevier.com, -ын нийтлэлүүдийг бүрэн эхээр нь болон товчлолыг нь төлбөргүй үзэх бололцоотой.The New England Journal of Medicine, The Lancet хоёрын хувьд товчлол, редакцийн тайлбар зэргийг л төлбөргүй үзэж болох бөгөөд нийтлэлүүдийг бүрэн эхээр нь үзэх гэвэл төлбөртэй захиалганд орох буюу сонирхсон өгүүллийн хуулбараа төлбөртэйгээр хуулуулан авах хэрэгтэй болдог. Нийтлэлүүдийг бүрэн эхээр нь олж авч болох өөр нэг хувилбар бол онлайн товчлолд ихэнхдээ дэлгэрэнгүй хавсаргадаг зохиогчийн шуудангийн буюу электрон хаягаар нь репринт хүсэх явдал болно. Вэб-сэтгүүлүүд бичмэл сэтгүүлээсээ давуу тал олгох зарим нэмэлт үйлчилгзэтэй бөгөөд тухайлбал,British Medical Journalонлайн хэвлэгдсэн бүх дугаараас нь тодорхой сэдвээр нийтэлсэн бүх бүтээлийн жагсаалтыг гаргах, тухайн нийтлэлтэй холбоотой онлайн бүртгэгдсэн бүх нийтлэлийн жагсаалтыгPubMed (MEDLINE) -ээс гаргах г.м-ийн хөгжиж буй орны судлаачдад бол юугаар ч орлуулшгүй чухал хайлтуудыг төлбөргүй хийх бололцоо олгодог бол,The New England Journal of Medicine-д эмгэг тохиолдлыг өнгөт зураг, дүрслэх оношийн болон бусад шинж тэмдгээр нь "таах" замаар мэдлэгээ сорих, дээшлүүлэх бололцоо олгодогImages Quiz(Дүрслэх оношийн таавар) гэдэг булан байдаг. Анагаах ухааны биологийн чиглэлээр хамгийн шинэ мэдээллийг болhttp://www.nature.com(Nature), http://sciencemag.org (Science), http://www.pnas.org (Proceedings of the National Academy of the USA) хаягуудаас үзэж болно. Бидний мэдэхээс орос хэлээр интернетэд үзэж болох хэвлэлүүд нь одоогоор " Медицинская газета"(http: // www. pharmamed.ru/тд), "Русский Медицинский Журнал" (http://www.rmj,net)хоёр байна.

Эрүүл мэнд, анагаах ухааны вэбсайтуудын ивээн тэтгэгчид нь голдуу эм, эмнэлгийн тоног, төхөөрөмж үйлдвэрлэгч, борлуулагч компаниуд, анагаах ухааны хэвлэлийн газрууд байдаг тул тэдгээрийн тухай болон шинэ бүтээгдэхүүнийнх нь тухай мэдээллийг цаг алдалгүй авах үүд хаалга МКС-г ашиглагчдад мөн байнга нээлттэй байх болно.

Ном зүй

1.Council on Scientific Affairs and Council on Long Range Planning and Development of the American Medical Assocation (1990). Medical Informatics - An Emerging Medical Discipline, J.Med. Systems, 14(4): 161-179;
2.Glowniak, J.V., Bushway, M.K. (1994): Computer Networks as Medical Resource (Accessing and Using the Internet), JAMA, 271(24): 1934-1939;
3.McKenzie, B.C. (1997): Medicine and the Internet. 2nd Edition, Oxford etc., Oxford University Press;
4.Красножон, Д.(1998): Интернет для врача, Мир Internet, 12(27): 26-30;
5.Butler, D. (1999): The Writing is on the web for science journals in print, Nature, 397: 195-200;
6.Robbins, R.J. (1994): Biological Databases: A New Scientific Literature, Publishing Research Quarterly, 10: 1-27;
7.Robbins, R.J. (1996): Bioinformatics: Essential Infrastructure for Global Biology, J. Com put. Biol, 3(3): 465-478;
8.Computers in Medicine, \"Computerized Systems in Clinical Care\", http://www.ama-assn.org/sci-pubs/journals/archive/jama/voL2280/no_ 15/Jssue.htm:
9.Canhos, V. et al. (1999): Close the South-North knowledge gap, Nature, 397: 201-202;

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1991
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК