Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 1(33)
Нялхсын өвчлөл, эндэгдлийн байдалд хийсэн судалгаанаас
( Судалгааны өгүүлэл )

Ж.Раднаабазар (Доцент)

 
Абстракт

В результате последовательных и многосторонних мероприятий, принятых партией и правительством за годы кародной власти Монголия стала страной низкой смертности (9 на 1000 человек), высокой рождаемости  (39,2 на  1000 человек). Главной причиной смертности детей в возрасте до 1 года являются недонощенность, асфиксия и родовые тразмы, болезни органов дыхания и пищеварения. На причину смертности детей раннего возраста также влияет состояние их питания, климатические условия и др. Одной из главных задач медицинской помощи детям в МНР на ближайшие годы является расширение и правильная организация специализированкой и поликлинической педиатрической помощи, с учетом условий Монголии.

Нам засгаас авч байгаа дэс дараатай олон талын арга хэмжээний дүнд тус улсын хүн ам эрүүлжиж, өндөр төрөлт (38.2) цэвэр өсөлттэй (29.2) болж, хүн амын ерөнхий нас баралт буурч (9%) байна.

Нийт хүн амын дотор 0-1 насны хүүхэд 4%, 0-16 насны хүүхэд 47%-ийг тус тус эзэлж, хүн ам залуужиж хөдөөгийн хүн амын эзлэх хувийн жин өндөр 74% (аймгийн төвийн хүн амыг оролцуулан), 0-1 насны хүүхдийн 77.5% нь хөдөө орон нутагт байгаа зэрэг нь тус улсын хүн амын онцлогийг тодорхойлж байна. Үүнээс үндэслэн эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх, ялангуяа 0-1 насны хүүхдийн өвчлөл, нас баралтыг тууштай бууруулах асуудал манай эрүүлийг хамгаалах ажлын чухал зорилт болж, эх нялхсын байгууллага эрүүлийг хамгаалах системд томоохон суурийг  эзэлж байна. 0-1 насны нялхсын өвчлөл, эндэгдлийн байдалд биологи ба нийгэм ахуй, анагаах ухааны дараах хүчин зүйлс хоорондоо нягт холбоотойгоор нөлөөлдөг.

  1. Биологийн хүчин зүйлд: төрөлтийн байдал, төрсөн хүүхдийн хоорондын зай, дутуу төрөлт, хүүхдийн хүйсний ялгаа, удамшил,  нялхсын өвчлөлүүд.
  2. Нийгэм ахуйн хүчин зүйлд: Нийгэм эдийн засгийн хөгжлийн хир хэмжээ, эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах талаар авч явуулж байгаа нийт арга хэмжээ, хүн амын соёлжилтын түвшин, дадал заншил, боловсрол, ахуйн нөхцөл (орон сууц, хоол тэжээл, хөдөлмөр г.м) цаг yуp, газар нутаг.
  3. Анагаах ухааны хүчин зүйлд: Анагаах ухааны хөгжлийн түвшин эмнэлэг үйлчилгээний хүрэлцээ, чанар, соёл зэрэг орно.

0-1 насны хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах өвчлөл, эндэгдлийг бууруулах ажлын үр дүн ЗХУ-ын болон ах дүү социалист орнуудын туршлагаас үзэхэд эрүүлийг хамгаалах системийн ажиллагаанаас гадна уул ажилд нийт ард түмэн, нам олон нийтийн байгууллагын оролцолгоо, тусламжаас ихээхэн хамаардаг байна. Иймээс эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах ажлыг бүх нийтийн үйл хэрэг болгон өрнүүлэх  нь  чухал юм. Эх, нялхсын эрүүл мэндийг хамгаалах талаар МАХН-ын программд заасан заалт, намын XVII их хурлаас дэвшүүлсэн зорилт амьдралд хэрэгжиж байна. Сүүлийн жилүүдэд нам, засгаас авсан дэс дараатай олон төрлийн арга хэмжээний дүнд эх, нялхсын байгууллагын материаллаг бааз өргөжин бэхжиж, боловсон хүчний тоо өссөөр байна. Зөвхөн 1975 оноос хойших хугацаанд эх, нялхсын байгууллагын барилга байгууламжинд үлэмж хөрөнгө зарцуулж, хүүхдийн хэсгийн эмнэлгийн үйлчилгээнд олон авто машин олгосон юм. Мөн өргөн хэрэгцээний 100 гаруй төрлийн эмийн үнэ, 12-37 хувь, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн үнэ 22 хувиар хямдрав. Сувилагчдын сарын цалингийн хэмжээг дунджаар 8-16 хувиар нэмэв. Ажиллаж байгаа эхчүүдэд нярай хүүхдээ асрах бололцоог нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийг зургаан сартай болтол нэмэгдэл чөлөө өгч энэ хугацаанд улсаас тэтгэмж олгож байна. Олон улсын хүүхдийн жил-1979 онд хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, амралт, ахуй хангамж зэрэг арга хэмжээнд улсын төсвөөс 625 сая төгрөгийн хөрөнгө зарцуулжээ. 1975 оныг 1979 онтой харьцуулахад эх нялхаст зөвлөлгөө өгөх газар 29, хүүхдийн хэсэг 43.1, ясли 9.3 түүний ор 14, цэцэрлэг 9.7 түүний орны тоо 27.7 хувиар тус тус өсчээ. Ясли, цэцэрлэгт энэ насны хүүхдийн 12-19 хувь хамрагдах боллоо. Түүнчлэн 10000 хүн амд хүүхдийн эмчилгээний 23.1 эх барих эмэгтэйчүүдийн 15.1 ор, хүүхдийн 3.1 эх барих эмэгтэйчүүдийн 1.3 эмч тус тус ногдож байна. Эрүүлийг хамгаалах нийт системийн орны 18.8 хувийг хүүхдийн 14.4 хувийг эх барих эмэгтэйчүүдийн ор, бүх эмч нарын 17.5 хувийг хүүхдийн, 6.3 хувийг эх барих эмэгтэйчүүдийн эмч тус тус эзлэх болжээ. 1979 оны байдлаар улсын хэмжээгээр жирэмсэн эмэгтэйчүүдийн 94 хувийг диспансерийн хяналтанд хамарсны дотор хотод 83.3 хувь, их эмчийн салбар, сум дундын эмнэлэгт 99.8-99.9 хувьтай байна. Үүнээс эхний 3 сартайд нь улсын хэмжээгээр 44.6 хувь, хотод 38.7 хувь, их эмчийн салбар, сум дундын эмнэлэгт 50-252.2 хувийг диспансерийн хяналтанд авчээ. Эхчүүдийн эмнэлэгт төрөлт улсын хэмжээгээр 99.4, хотод 99.9 хувь, бага эмчийн салбар, их эмчийн салбар, сум дундын эмнэлэгт 96.0-99.3 хувьтай байна.

Манай оронд сахуу, бөгшүүлэг ханиад, татран, саа, улаан бурхан, сүрьеэ, цагаан цэцэг зэрэг цочмог халдварт 10 гаруй өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг төлөвлөгөөт арга хэмжээ болгон явуулж, жил бүр дунджаар давхардсан тоогоор нэг сая гаруй хүн, тун тариа хийж улсаас жил бүр 1.2 сая төгрөг зарцуулж байна. Сүүлийн жилүүдэд эх нялхсын эрүүл мэндийг сахин хамгаалах, нярайн өвчлөлт, нас баралтыг бууруулах зорилгоор стафилококийн анатоксиныг төлөвлөгөөт тарилга болгон 1976 оноос жирэмсэн эмэгтэйчүүдэд  тарьдаг боллоо. 1979 оныг 1972 оныхтой харьцуулан үзэхэд жирэмсэн эмэгтэйчүүдийг эхний 3 сартайд, диспансерийн хяналтанд хамрагдалт 9 хувиар жирэмсэн эмэгтэйчүүдийг эмнэлэгт төрүүлэлт, 6.7 хувиар нэмэгдэж төрөхийн хүндрэл 2.9 хувиар төрөх газар, тасгийн нярай хүүхдийн үхэл 0.2 хувиар, эмнэлэгт хэвтээд 24 цаг болоогүй нас барсан хүүхдийн нас баралт 2.9 хувиар тус тус буурч хүүхдийн больниц, тасагт нас барсан хүүхдийн цогцост хийсэн задлан шинжилгээ 3.8 хувиар, яслийн ор-өдрийн төлөвлөгөөний биелэлт 5.8 хувиар нэмэгдсэн байна. Улсын хэмжээгээр бага насны хүүхдийн дунд сүүлийн 2-3 жилд сахуу, халдварт саа өвчин гараагүй бөгөөд татран, сүрьеэ, улаан бурхан зэрэг цочмог халдварт өвчний гаралт буурсан байна.

Нялхсын өвчлөл, нас баралтын шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох зорилгоор 1974 оноос эхлэн Улаанбаатар, Чойбалсан, Өлгий, Дархан, Алтай хотод нярай хүүхдийн өсөлтийг когортын аргаар судлах судалгааны ажлыг явуулж, Улаанбаатар хотод, мөн эх, нэг хүртэлх насны хүүхдийн нас баралтыг статистикийн аргаар судлах судалгааны ажлыг 1977 оноос эхлэн тодорхой аргачлалаар улсын хэмжээгээр явуулж 1977-1978 онд хот, хөдөөний эмнэлэгт нас барсан хүүхдийн материалд судалгаа хийлээ. Эхийн нас баралтыг шалтгаанаар нь улсын хэмжээгээр (1967, 1970, 1973) 3 жилийн байдлаар авч үзэхэд цус алдалт 54.6, экстрагениталь өвчин 21.0 умайн урагдалт 8.9 эклампси 7.6 үжил халдвар 4.6 хувь, бусад шалтгаанаар 4.3 хувь байна. Нялхсын нас баралтад дутуу төрөлт, нялхсын эрт нас баралт, перинаталь үхэл ихээхэн нөлөөлж байна. 1977, 1978 онд хот, хөдөөд, нас барсан хүүхдийн картанд хийсэн статистикийн судалгаанаас үзвэл нярай болон нялхсын нас баралтанд дутуу төрөлт 18.4 төрөлхийн гажиг 2.04, бүтэлт 12.65, төрөхийн гэмтэл 7.92 хувь байгаа нь нэгэн нөлөөлөх  шалтгаан болжээ. Нас барсан хүүхдийг хооллолтын байдлаар үзэхэд хөхөөр 48.07, холимог 12.64, тэжээвэр 39.7 хувь, тэжээвэр болсон хугацаагаараа эхний нэг сартайд 60.79 хувь, 1-3 сартайд 35-41, 1-ээс дээш сартайд 3.79 хувь байгаа нь нялхсын эндэгдэлд хоол тэжээл нэг хүчин зүйл болж  байгааг харуулж байна.

Нялхсын нас баралтын шалтгааны байдлаар үзэхэд амьсгалын замын өвчин 49.1 хувь (үүнээс уушигны үрэвсэл 74.8 «ОРЗ» амьсгалын замын халдвар 19.9 бусад 5.3 хувь), хоол боловсруулах замын өвчин 17.5 хувь) үүнээс энтероколит 58.6, биж 36.8, цусан суулга 1.2 бусад 3.4 хувь) халдварт өвчин 8.9 нярайн өвчин 8.0 хувь байна. Нярайн эндэгдлийн шалтгааныг үзэхэд цусан үжил 45.3, төрөхийн гэмтэл 32.1 хувь, бүтэлт 16.2 төрөлхийн гажиг 2.6 цусны өвчин 1.9 бусад 1.9 хувь тус тус байна.

Нас барсан хүүхдийн нас баралтын байдлаар авч үзвэл эмнэлэгт хэвтээд хоног болоогүй нас барсан 27.6 хувь байгаа нь хүүхдэд үзүүлэх амбулатори-поликлиникийн тусламжийн хүрэлцээ, урьдчилан сэргийлэлт, хөдөлмөрчдийн дунд зохиох ариун цэвэр гэгээрлийн ажил хангалтгүй   байгааг  харуулж байна. Нас барсан хүүхдээс 606 хүүхдийг эмнэлэгт хэвтсэн удаагаар үзвэл 2 удаа 28.55, 3 удаа 8.42, 4 удаа 3.79, 5-аас дээш удаа 1.55 хувь буюу нийтдээ 40 хувь, дахин хэвтэж байгаа нь хүүхэд эмнэлэгт дутуу эмчлүүлснийг  үзүүлсэн  тоо юм. Нялхсын нас баралтыг улирлын хэлбэлзлээр үзэхэд жилийн нэг, дөрөвдүгээр cap, 6, 7-р cap, 12-р сард өндөр байна. Энэ нь хүйтэн сэрүүний болон дулааны улиралд зонхилж байгааг харуулж байна.

Төрөх газруудад нас барсан нярайн шалтгааныг үзвэл, бүтэлт 32.6 төрөхийн гэмтэл 16.5 уушигны хавчилз (ателектаз) 14.4 тархины цус харвалт 12.4, уушигны хатгалгаа 10.6, төрөлхийн гажиг хөгжил 4.8,  бусад  өвчнүүд 8.7 хувь байна.

Нялхсын эндэгдэлд бодисын солилцооны хямрал нэг нөлөөлөх шалтгаан болдог. Нас барсан нялхсын   45.5 хувь нь сульдаатай 34.8 хувь нь тэжээлийн хямралтай, 19.7 хувь нь сульдаа тэжээлийн хямрал хавсарсан байжээ. Нас барсан нялхсын эхийн нийгмийн байдлаар үзвэл ажилчин 63.2, албан хаагч 18.9, гэрийн ажилтай 12.9, оюутан 3.8, малчин 0.5 хувь, бусад 0.9 хувь байна. Түүнчлэн эхийн боловсролоор үзвэл бага боловсролтой 28.8 дунд (тусгай) 66.0 хувь, дээд 5.2 хувь байна. Хүүхдийн эмнэлгүүдэд нас барсан нялхсын эхийн насны байдлаар үзвэл:

Хүүхдийн эмнэлгүүдэд нас барсан нялхсын эхийн насыг бүх төрөлтөд 1000  тохиолдол тутамд харьцуулж үзвэл:

Эх, нялхсын өвчлөл, нас баралтын шалтгааныг тогтоож, бууруулах арга замыг боловсруулах зорилгоор сүүлийн жилүүдэд төв, хөдөөд явуулсан эрдэм шинжилгээ судалгааны ажлын дүнгээс үзэхэд, эхийн насны байдлаар 20-24 насны эхчүүдээс төрсөн хүүхдийн дунд нялхсын нас баралт хамгийн бага байхад, 35-39 насны үед уг үзүүлэлт 1.1 дахин 40-өөс дээш насанд 3.1 дахин ихэсч байна.Төрөлтийн дарааллаар үзэхэд анхны төрөлтийн үеийн нялхсын нас баралт өндөр (110,7%), II, III төрөлтөд хамгийн бага (54.6%) IV төрөлтөөс нялхсын, нас баралт нэмэгдэж, VII төрөлтөөс эхлэн (VII-92.3%), VIII-112.6%, IX-140.0%, X ба түүнээс дээш 175.5% эрс нэмэгдэж байна. Төрөлтийн хоорондын зайгаар үзэхэд төрөлтийн хоорондын зай нь давтан төрөгсдөд 2.1-2.4 жил, байгаа нь эхийн биеийн эрүүл мэндийн байдал сэргээн нөхөгдөхөд богино хугацаа бөгөөд, ойролцоо бага насны хүүхдүүдийг өсгөн торниулахад бэрхшээлтэй байдал амьдрал  дээр  ажиглагдаж байна. Нялхсын нас баралтыг шалтгаанаар авч үзэхэд хэдийгээр амьсгалын болон хоол боловсруулах замын өвчин, халдварт, нярайн өвчнүүд гол шалтгаан болж байгаа боловч түүнд нөлөөлж байгаа хүчин зүйл нь тэжээвэр, сульдаа, тэжээлийн доройтолтын улмаас биеийн эсэргүүцэл доройтсон хүүхэд олонхи нь байна. Энэ нь бага насны хүүхдийн хоол тэжээлийн асуудал бүрэн шийдвэрлэгдэж чадаагүй байгаатай  шууд холбоотой. Манай орны нөхцөлд нялхсын өвчлөл, нас баралт нь улирлын чанартай байна. Хүйтэн сэрүүний улиралд амьсгалын замын өвчин, дулааны улиралд ходоод гэдэсний өвчин зонхилжээ. Амбулатори-поликлиникоор эх нялхаст үзүүлэх эмчлэн сэргийлэх тусламжийн одоогийн байдлыг авч үзвэл Улаанбаатар хотын эмэгтэйчүүдэд зөвлөлгөө өгөх газрын хэсгийн нэг эмчид 4312 эмэгтэйчүүд (нормативаар нэг хэсэгт 3000-3500 эмэгтэйчүүд   хамрагдах ёстой) тэдгээрийн дотроос жирэмсэн эмэгтэйчүүд 500 байна. Хот, аймгийн төвийн хүүхдийн хэсгийн нэг эмчид дунджаар (0-16 насны) 1300 орчим хүүхэд ногдож тэдгээрийн дотроос 100-130 нь 0-1  насны  хүүхэд байна. Дээрхээс үзэхэд манай орны хүн амын нас хүйсний бүтцийн онцлог, амбулатори-поликлиник, хэсгийн үйлчилгээний хүчин чадал, хүртээмжийн байдлаас болж, хэсгийн нэг эмчийн ачаалал ихэсч, зөвхөн өвчтэй хүүхэд үзэхээс хэтрэхгүйгээс шалтгаалан урьдчилан сэргийлэх арга  хэмжээ  хоцорч байна. 1980 оны байдлаар тус улсын 10,000 хүн амд 22 их эмч, эмнэлгийн орны тоо 1.05, нэг их эмчид 454 хүн ам ногдож байна.

Дүгнэлт

       1.   Нялхсын нас баралтад эхийн нас, төрөлтийн дараалал, жирэмслэлтийн хоорондын хугацаа зэрэг нь нөлөөлөх нэгэн хүчин зүйл болж байна.

  1. Эхийн нас баралтын шалтгаанд умайн цус алдалт, экстрагениталь өвчин (жирэмсэнтэй хосолсон өвчин) умайн урагдалт, жирэмсний хожуу хордлого (эклампорт), үжил халдвар өвчин голлож байна.
  2. Нялхсын нас баралтад дутуу төрөлт болон бүтэлт, төрөхийн гэмтэл уушигны хавчилз, тархины цус харвалт, уушигны хатгалгаа, төрөлхийн гажиг хөгжилт зэрэг нярайн өвчин гол шалтгаан болж байна. Энэ нь эх барих тусламжийн зохион байгуулалт, урьдчилан сэргийлэлт, эмнэлэг үйлчилгээний чанар, соёлтой холбоотой.
  3. Нялхсын нас баралтын гол шалтгаан нь амьсгалын болон хоол боловсруулах замын өвчин, халдварт өвчин нярайн өвчнүүд байна. Нялхсын нас баралтын гол шалтгаан нь хэдийгээр дээрх өвчин бай­гаа боловч түүнд нөлөөлж байгаа хүчин зүйл нь тэжээвэр сульдаа, тэжээлийн хямралын улмаас биеийн эсэргүүцэл доройтсон хүүхэд олонхи нь байна. Энэ нь бага насны хүүхдийн хоол тэжээлийн асуудал бүрэн шийвэрлэгдэж чадаагүйтэй холбоотой байна.
  4. Манай орны нөхцөлд нялхсын өвчлөл, нас баралт нь улирлын чанартай байна. Хүйтэн сэрүүний улиралд амьсгалын замын өвчин, дулааны улиралд ходоод гэдэсний өвчин зонхилж байна.
  5. Нялхсын нас баралтын байдлыг насаар (сараар) авч үзэхэд төрөх газарт байсан үе болон эхний 3 сард бусад саруудаас өндөр байна.
  6. Нялхсын өвчлөл, нас баралтын байдлыг эмнэлэг үйлчилгзэний шатлалаар үзэхэд их, бага эмчийн салбарын үйлчлэх хүрээнд нилээд хэсгийг хамарч байна. Энэ нь сумдад хүүхдийн нарийн мэргэжлийн тусламж  хүрэлцээгүйтэй   холбоотой юм.

Намын программ, МАХН-ын 17-р их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн «Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг цаашид сайжруулах арга хэмжээний тухай» 1979 оны 21-р тогтоолын заалт бүрийг биелүүлэх нь манай эх нялхсын байгууллагын чухал зорилт болж байна. Эх хүүхдийн эрүүлийг хамгаалах ажлыг бүх нийтийн үйл хэрэг болгох асуудлыг эрүүлийг хамгаалах байгууллага хошуучлах ёстой. Нялхсын өвчлөл эндэгдлийн гол шалтгаан болж байгаа амьсгалын замын халдвартай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг зөв зохион байгуулж, эмчилгээний шинэ арга барилыг практикт нэвтрүүлэх, хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг шинжлэх ухааны үндэстэй шийдвэрлэх нь тун чухал. Хүүхдийн поликлиник ялангуяа хэсгийн үйл ажиллагааг улам боловсронгуй болгон, хэсэгт дадлага туршлагатай эмч нарыг тогтвор суурьшилтай ажиллуулбал зохино. Эрүүлийг хамгаалах хууль болон эх нялхсын талаар гарсан тогтоол шийдвэрийн биелэлтэнд тавих гүйцэтгэлийн хяналт шалгалтыг тогтмолжуулан сайжруулах явдал чухал байна. Эх, хүүхдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх   ажилд ЗХУ, социалист бусад орон болон өөрийн орны тэргүүн туршлагыг, бүтээлчээр нэвтрүүлэх хэрэгтэй. Эх нялхсын байгууллагын барилга байгууламжийн ажилд тавих хяналт шалгалтыг сайжруулж, түүнд олгосон хөрөнгийг бүрэн ашиглах хэрэгтэй. Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн шалтгаанд дүн шинжилгээ хийж арга хэмжээг шуурхай авч, хүүхдийн сүүний газруудыг орон байр, материаллаг баазаар ханган тэнд бэлтгэж байгаа хоолны нэр төрлийг олшруулах шаардлагатай байна. Хүүхдийн хэвийн өсөлт хөгжлийг хангах, өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлэхэд эхийн хөхний сүү чухал ач холбогдолтой. Иймээс хүүхэд бүрийг хөхний сүүгээр хооллоход их  анхаарал  тавивал зохино. Бага насны хүүхдийн өвчин эсэргүүцэх чадварыг сулруулж, өвчлөл эндэгдлийн шалтгаанд гол хүчин зүйлийн нэг болж байгаа сульдаа, тэжээлийн доройтолоос сэргийлэх, эрүүлжүүлэх ажлыг системтэй зохион явуулахад анхаарах шаардлагатай боллоо. Эх нялхсын эрүул мэндийг хамгаалах асуудлаар 1982 онд болох улсын зөвлөлгөөнийг угтаж, зохиох   ажлын төлөвлөгөө   гаргаж, уг асуудлыг эрхлэх комиссыг аймаг, хотод байгуулан ажиллах нь зүйтэй.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3687
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК