Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 1(106)
1998 онд дэд докторын зэрэг хамгаалсан эрдэмтэд
( Товч мэдээлэл )
 

Гүржавын Наран

/горилогч-АУИС/   АУИС-ийн  Клиникийн төв  эмнэлгийн  лабораторийн тасгийн эрхлэгч Г.   Наран

" Архаг гломерулонефрит, түүний хүндрэл, бөөрний архаг дутагдлын үеийн гемостазын тогтолцооны зарим үзүүлэлтүүд” сэдвээр 1998 оны 1 дүгээр сарын15-ны өдөр анагаах ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ.

Судлаач өөрийн ажлаар монгол орны нөхцөлд архаг гломерулонефритийн нефроз, холимог, далд хэлбэрүүд, түүний хүндрэл бөөрний архаг дутагдлын үе шатуудад гемостазын тогтолцооны байдлыг стандарт аргуудыг хэрэглэн анх удаа судалж, уул эмгэгийн явцад гемостазын тогтолцооны байдлыг хэрхэн өөрчлөгддөгийг тогтоосон байна.

Эрүүл  монгол  хүний  гемостазын тогтолцооны зарим үзүүлэлтийн хэвийн хэмжээг тогтоож, архаг гломерулонефритийн үед бүлэгнэлтийн эсрэг эмчилгээг гемостазын шинжилгээний үндсэн дээр хийх нь зүйтэйг нотолж, гемостазын тогтолцооны байдлыг судлах 7 аргачлалыг манай орны эмнэлгийн практикт нэвтрүүлэх боломжтойг онол практикийн талаас баталж өгөв.

Рүвжирийн Сандуйжав

/горилогч, АУИС/

АУИС-ийн багш Р. Сандуйжав нь "Элэгний анхдагч өмөнгийн мэс заслын эмчилгээ" сэдвээр 1998 оны 4 дүгээр сарын 09-нд Улаанбаатар хотноо анагаах ухааны дэд докторын  зэрэг хамгааллаа.

Судлаач бүтээлдээ Элэгний анхдагч өмөнгийн үед элэг тайрах мэс заслын эмчилгээний шинэчилсэн аргын онолын үндэслэл, түүний заалт, эсрэг заалт, энэ   өвчнийг   этанолоор эмчлэх арга, хэсгийн хими эмчилгээний заалт, эсрэг заалтыг тогтоож, арга техникийг нь боровсруулж эмчилгээний практикт нэвтрүүлснээр өвчтөний амьдрах хугацааг 2.5-13 жил хүртэл хугацаагаар уртасгах боломжтой болжээ.

Хэт авиаг хагалгаанд ашиглан элэг тайрах хэмжээ, хязгаар, чиглэл, ЭАӨ-ийн үед хэт авианд гарах шинжүүд, тэдгээрийн оношлогооны ач холбогдлыг тус тус судлан тогтоожээ.

Рүвжирийн Шагдарсүрэн

/горилогч, Гэмтэл согогийн клиникийн төв эмнэлэг/
ЭМНХЯ -ны   гэмтлийн ерөнхиймэргэжилтэн Р. Шагдарсүрэн "Шуу, бугуйн  түвшин  дэх хам гэмтлийн бичил мэс засал" 1998 оны 4 дүгээр сарын   09-нд   Улаанбаатар хотноо анагаах ухааны дэд докторын зэрэгхамгаалжээ. Судлаач Р. Шагдарсүрэн нь шуу, бугуйн гэмтлийн зэргийг харгалзан энэ хэлбэрийн гэмтлийн ангиллын санал боловсруулж, шуу, бугуйн хавсарсан гэмтлийн үед мэдрэл, шөрмөсний гэмтлийн зэргийг харгалзахгүйгээр мэс заслын анхны тусламжийг үзүүлэх нь уг эмчилгээний дараа мэдрэл, шөрмөсний үйл ажиллагаа удаан сэргэх нөлөөтэйг тогтоож, эмчилгээний аргыг боловсронгуй болгосноор мэс заслын эмчилгээний үе шатыг богиносгохын зэрэгцээ, мэс заслын дараа гар сарвууны үйл ажиллагаа богино хугацаанд хэвийн байдалд орох боломжийг бүрдүүлсэн байна.

Р. Шагдарсүрэн нь монгол орны нөхцөлд гэмтлийн бичил мэс заслыг нэвтүүлсэн байна.

Нямжавын Жаргалсайхан

/горилогч, АУИС/

АУИС-ийн багш Н. Жаргалсайхан нь "Халдвар хордлого- хандлагат мэдээллийн тогтолцооны эмнэлзүйн анагаахын өгөөж" сэдвээр 1998 оны 5 дугаар сарын 07-нд Улаанбаатар хотноо анагаах ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ.

Судлаач халдвар хордлогоор хүндрэгсдийн оношлогоо-эмчилгээг төгөлдөржүүлэх чиглэлтэй мэдээллийн тогтолцоог үндэслэн боловсруулж, эмнэлзүйн анагаахын зарим үр дүнг судалжээ.

Судлаач Байесийн аргад тулгуурлан: хүчил-суурь-хийн тэнцвэрлэмжийн (ХСХТ) хямрал, амьсгал дутмагшил, халдвар- хордлогын клиникийн физиологийн 55 хувилбарыг ялган оношлох цогц шалгавар, халдвар хордлогоор хүндрэгсдийн эмчилгээг шинжлэх арга зүйг боловсруулсан нь зарчмын шинэ шийдэлт болсон байна. Тэрээр мөнхүү клиник физиологийн хувилбарын эмнэлзүйн-гомеостазын онцлог-шүтэлцээ, эмийн үр нөлөө эрсдэл, эмчилгээ,   сонголтын   ялгааг тодорхойлон бичжээ.

Энэхүү сэдэвт ажлын хүрээнд ХСХТ-ийн үзүүлэлт болон амьсгал дутмагшлыг цахим тоолуураар тооцоолон оношлох арга болон ХСХТ хямрал-амьсгал дутмагшил-халдвар хордлого- эм гэсэн харилцан даамжруулах эргүүлгийн зүй тогтлыг илрүүлж халдвар хордлогоор хүндрэгсдийн оношлогоо-эмчилгээний онол арга зүйн үндсийг боловсруулсан байна.

Далхжавын Оюунчимэг

/горилогч, НЭМХ/

НЭМХ-ийн  секторын эрхлэгч Д.  Оюунчимэг "Монгол  улс дахь
Иод дутлын эмгэгийн тархалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний үндэслэл"   сэдвээр ОХУ-ын Москва хотод 1998 оны   5 дугаар  сарын 09-ны өдөр анагаах ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ.

Судлаач Монгол улсын хүн амын дундах иод дутлын эмгэгийн байдлыг анх удаа судлан тогтоож, тархалтыг аймаг, хот, газар зүйн мужуудаар зураглалаар илэрхийлж, ундны усны иодын хэмжээг улсын хэмжээнд судлан тогтоож, хүн амын дундах иод дутлын эмгэгийн байдалтай хэрхэн хамааралтай байгааг үзүүлсэн.

Судалгааны ажлын үр дүнд үндэслэн иод дутлын эмгэгээс сэргийлэх аргыг боловсруулан монголд анх удаа давс иоджуулах техник, технологийн үндэслэл гарган мөрдүүлж байна. Түүнчлэн иод дутлын эмгэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж засгийн газрын тогтоолоор батлуулан хэрэгжүүлж байна.

Шаравын Болд

/горилогч, ЭМНХЯ/

"ЭМНХЯамны мэргэжилтэн Ш.Болд "Халуун, хүйтэн судасны илрэлийн талаарх "Монголын уламжлалт анагаах ухааны онолын мөн чанарыг судлах асуудалд" сэдвээр 1998 оны ч 5 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотноо анагаах ухааны дэд докторын зэрэг хамгааллаа.

Судлаач нь Монголын уламжлалт анагаах ухааны халуун, хүйтэн судасны илрэл тухайлбал халууны судас, гиперкинетик төрхийн судасны тонус бүхий шарын өвөрчлөл илрэх гол механизм нь мембранд альфа төлөв нэмэгдэн нэвчимтгий чанар хэт исэлдэлтийн бүтээгдэхүүн ихсэх замаар, хүйтний судас гипокинетик төрхийн судасны тонус илрэх гол механизм нь эсийн мембранд бетта төлөв нэмэгдэн нэвчимтгий чанар хэт исэлдэлтийн бүтээгдэхүүн багасгах замаар явагддагийг тогтоожээ.

Тироксин гормоны илүүдэл, дутагдал, халуун хүйтэн судасны илрэлийн үед холестерин, өөхний хэт исэлдэлтийн бүтээгдэхүүний TOO, хэмжээ, үзүүлэлтүүдийг цусны ийлдэс, эсийн мембран, шээсэнд хэмжиж тогтоосон нь эрдэм шинжилгээ, сургалт, эмчилгээ, оношлогооны чухал ач холбогдолтой юм.


Баянцагааны Бүдээ

/горнологч,  Гэмтэл  согогийн клиникийн төв эмнэлэг/

ГСКТЭ-ийн   тасгийн эрхлэгч Б.Бүдээ нь "Гурав   хүртлэх насны хүүхдийн    түнхний төрөлхийн мултралыг эрт оношлох, эмчилгээг сонгох" сэдвээр 1998 оны 6 дугаар
сарын  11-нд анагаах ухааны дэд докторын  зэрэг хамгааллаа.
Судлаач 0-3 насны хүүхдийн түнхний төрөлхийн мултралыг эрт оношлох, эмчилгээний аргыг сонгох, мэс заслын бус аргыг боловсронгуй болгох зориолгоор судалгаа хийж, хүүхдийн түнхний үеийн мултралын үед илрэх гол шинжүүдийг тогтоож, түнхний мултралыг рентгений болон чанд авианы шинжилгээгээр оношлох аргыг боловсронгуй болгож, энэ төрлийн эмгэгийг эвийн аргаар эмчлэх нь 93.8%-ийн үр дүнтэй болохыг тоггоожээ.

Б. Бүдээ судалгааны дүндээ үндэслэн түнхний төрөлхийн мултралыг эрт илрүүлэх, оношлох эмчлэх талаар практикийн эмч нар, эцэг, эхэд хандсан  зөвлөмжийг боловсруулжзэ.

Магсарын Түмэннасан

/горилогч, ЭНЭШТ/ ЭНЭШТ-ийн  мэс заслын клиникийн захирал М.Түмэннасан нь "Хүүхдийн  улаан  хоолойн хими түлэгдэл, сорвижсон нарийслын эмчилгээг сонгох" сэдвээр 1998 оны 6 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотноо анагаах   ухааны дэд докторын зэрэг хамгаалсан.

Судлаач Г.Түмэннасан хүүхдийн улаан хоолойн химийн түлэгдэл сорвижсон нарийслын шалтгаан, бутэц, онцлогийг судалж, эмгэгийн хамаарлыг тогтоож, энэ төрлийн өвчний оношлогооны шалгуур, хэлбэн тэлэх эмчилгээний заалтыг нас, эмгэг бүрээр нь боловсруулж, хүүхдийн улаан хоолойн түлэгдлийн эмчилгээнд лазерын шарлага хэрэглэн түүний давуу талтайг баталж, Улаан хоолойг бүдүүн гэдэсний хэсгээр орлуулах мэс заслын хувилбар боловсруулан нь заалт бүхий өвчтөнийг өөрийн оронд эмчлэх боломжийг бүрдүүлсэн байна.

Товуугийн Навчаа

/аспирант, ЭНЭШТ/ ЭНЭШТ-д их эмч Т. Навчаа нь "Хүүхдийн Шенлейн-Генохын өвчний оношлогоо, эмчилгээг боловсронгуй болгох нь" сэдвээр  1998  оны 10 дугаар  сарын   15-нд Улаанбаатар хотноо анагаах ухааны дэд докторын зэрэг хамгааллаа. Т. Навчаа нь хүүхдийн Шенлейн-генохын өвчний шалтгаан, түүнд нөлөөлөх хүчин   зүйл, өвчний явц, төгсгөлийг   анх судлан тогтоожээ. Байэсийн зарчмаар алгоритмчлалын магадлалын загварчлах аргаар бөөрний хам шинж үүсч болзошгүй өртөмтгий өвчтөнийг илрүүлэх шалгуур боловсруулж, оношлогоонд дундаж молекулт пептидийн хэмжээг тодорхойлох аргыг анх удаа ашиглажээ.

Дүгэрийн Гомбосүрэн

/горилогч, Говь-Алтай, НЭМТ/

Говь-Алтай   аймгийн НЭМТ-ийн ихэмч.Д. Гомбосүрэн нь Товь-Алтай

аймгийн хүн амын эрүүл мэнд-усны хүчин зүйлийн эрүүл ахуйн үнэлгээ" сэдвээр 1998 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод анагаах ухааны дэд докторын зэрэг хамгааллаа.

Говь-Алтай аймгийн хүн амын эрүүл мэндийн байдлыг усны хүчин зүйлтэй холбон судалж, ундны усны найрлага, эрүүл мэндийг зарим үзүүлэлтийг сумдаар нь картограммд оруулан харуулсан нь НЭМ-ийн удирдах ажилтан төдийгүй, бусад мэргэжлийн хүмүүсийн практик үйл ажиллагаанд ач тустай юм.

Пүрэвдоржийн Цэдэн

 

 

/аспирант, АУИС/ АУИС-ийн багш П. Цэдэн нь " Толгодын бударганы фарма-кологийн судалгаа" сэдвээр 1998 оны 10 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотноо анагаах ухааны дэд докторын зэрэг хамгаалав.

Судлаач П. Цэдэн манай оронд өргөн тархацтай Толгодын бударгана /Salsola coliina. Pail/ ургамлаас элэг хамгаалах, антиоксидант, таталтын эсрэг, хэм алдагдлын эсрэг, артерийн даралт бууруулах эм гаргаж авах үндэслэлийг боловсруулсан байна. Элэг хамгаалах үйлдэл нь уг бэлдмэлийн антиоксидант иммуномодулятор, мембраностабилизатор үйлдлээр нөхцөлддөг болохыг тогтоожээ. Судалгааны явцад цусны улаан эс, элэгний хурц ба архаг үрэвслийн үед дархлал дарангуйлах шинжтэй болж хувирдаг, харин толгодын бударганы бэлдмэлээр уг үйлдэл арилж дархлал  сэргээдэг нь тогтоогдсон байна.

Сандагийи Цогтсайхан

/аспирант, АУИС/ АУИС-ийн  багш, аспирант С. Цогтсайхан "Зарим өмөнгийн үндсэн эмчилгээний үеийн дархлаа хяналт" сэдвээр 1998    оны    12 дугаар   сарын   10-нд Улаанбаатар хотноо анагаах ухааны дэд докторын зэрэг хамгаалсан байна.

Судлаач С. Цогтсайхан бүтээлдээ хорт хавдрын эмчилгээний үндсэн арга болох мэс засал, хими, туяа эмчилгээний үед дархлааны чадамж өөрчлөгдөх онцлогийг судалж, хорт хавдрын үед монгол хүнд дархлааны чадамж өөрчлөгдөх зарим үр дүн байгааг илрүүлж, улмаар эмчилгээний хүндрэл гарах эрсдэл бүхий бүлгийг илрүүлэх боломж байгааг тогтоожээ. Дархлаа хяналт хийж эмчилгээний оновчтой хувилбар сонгох аргачилсан зөвлөмж боловсруулсан байна.

Дэмчигжавын Загдсүрэн

/горилогч, БТСҮТ/

БТСҮТөвийн их эмч Д. Загдсүрэн нь "Монголын тамирчдын ажиллах чадвар, морфо-физиологийн зарим үзүүлэлт" сэдвээр 1998 оны 12 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотноо анагаах ухааны дэд докторын зэрэг хамгааллаа.

Судлаач бүтээлээрээ тамирчдын ажиллах чадварын хэмжээг спортын төрөл тус бүрээр тогтоож хүчилтөрөгчийн оролцоогүй нөхцөлд булчингийн ажиллах чадварыг судлан дүгнэлт өгч, тамирчдын физиологийн нөхөн сэргэлт удаан байгааг анх удаа тогтоожээ. Бөхийн чөлөөт барилдааны 62,68, жу-до бөхийн 60-71, самбо бөхийн 54-63.5 кг жингийн тамирчдад ажиллах чадвар, хүчилтөрөгчийн харьцангуй хэрэглээний сайн үзүүлэлттэй байгааг тодорхойлсон байна. Харьцуулсан судалгаагаар хурд хүчний төрлийн тамирчид хурд хүчний төрлийн тамирчдад /цана, тэшүүр/ ажиллах чадвар болон хүчилтөрөгчийн хэрэглээний үзүүлэлт сайн байгааг тогтоосон байна.

Спортын бэлтгэл дасгалжуулалтын эцэст тамирчдын цусан дахь сүүний хүчил, глюкозын хэмжээ доогуур хэмжээтэй байгаа нь монголын тамирчид хүчилтөрөгч оролцоогүй /анаэроб/ нөхцөлд ажиллах чадвар хангалтгүй байгаатай холбоотой гэдгийг илрүүлжээ.

Гэндэнгийн Зулхүү

/горилогч, АУИС/

АУИС-ийн    багш    Г. Зулхүү "Хүүхдийн  дельта гепатиты н эмнэлзүй, төгсгөл, эмчилгээ" сэдвээр Улаанбаатар  хотноо 1998  оны 12 дугаар сарын 17-нд анагаах ухааны | дэд докторын зэрэг хамгааллаа. Г. Зулхүү нь   Монголд анх удаа хүүхдийн дунд  тохиолддог дельта гепатитын эмнэлзүй, төгсгөл, эмчилгээний онцлогийг судлан, дельта гепатит нь архагшдаг, интерферноор эмчлэхэд үр дүнтэй  болохыг тогтоожээ.

Давагсүмбэрэлийн Гончигсүрэн

/ горилогч, АУИС/ АУИС-ийн   багш   Д. Гончигсүрэн

нь Рентген   ба компьютерт томографийн аргаар уушгины өмөнг
оношлох асуудалд" сэдвээр 1998 оны 12 дугаар сарын 17-нд Улаанбаатар
хотноо анагаах ухааны дэд докторын зэрэг хамгааллаа.

Д. Гончигсүрэн нь Компьютерт томографийн (КТ) аргаар цээжний хөндийн эрхтний аксиаль бүтцийг судалж уушгины хавдрыг оношлох, ялган оношлоход шаардлагатай нягтын болон шугамын хэмжээсүүдийг гаргав. Уушгины өмөнгийн янз бүрийн хэлбэрүүдийн үед илрэх рентген шинжүүдийг КТ ба ердийн шинжилгээгээр харьцуулан судалж, зарим рентген шинжүүдийг шинээр томъёолсон байна. Уушгинаас биопсийн шинжилгээ авах аргачлалыг орчин үеийн түвшинд боловсруулж, түүнийг эмнэлзүйн практикт нэвтрүүлж, КТ -ийн аргаар уушгины өмөнгийн үсэрхийлэл, алсын үсэрхийллийг илрүүлэх, хавдарын үе шатыг тогтоох боломжтойг баталсан байна.

Пүрэвийн Отгонбаяр

/горилогч, ЭНЭШТ/

ЭНЭШТ- ийн эрдэм шинжилгээний ажилтан П. Отгонбаяр нь "Хүүхдийн тархины саа өвчний тархалт, эрт илрүүлэлт" сэдвээр 1998 оны 12 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотноо анагаах ухааны дэд докторын зэрэг хамгаалсан байна. Судлаач хүүхдийн тархины саа /ХТС/ өвчний тархалтыг Монголд анх удаа судлан тогтоож, ХТС үүсэхэд мөлөөлж буй хүчин зүйлсийг өөрийн орны нөхцөлд тодорхойлж, саа үүсэхээс урьдчилан сэргийлэх арга, ХТС өвчнийг эрт илрүүлэх оношлогооны шалгуурыг боловсруулжээ.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1130
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК