Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 1(33)
0-1 настай хүүхдийн цусан дахь тослогийн солилцооны зарим үзүүлэлтийн дундаж хэмжээ
( Судалгааны өгүүлэл )

Н.Цэдэнжав (Эрдэм шинжилгээний ахлах ажилтан)

 
Абстракт

В нашей стране до сих nop не изучались общие липиды и их фракции у здоровых детей в возрасте до одного года. Исходя из практической важности применения в качестве биохимических показателей для оценки липидного обмена при патологических состояниях, автор исследовал его основные показатели у 20 здоровых детей первого года жизни находившихся на естественном и искусственном вскармливании. В результате проведенных исследований автором существенных отклонений в числовых показателях (общие липиды, общий холестерин, свободный и эфиросвязанны холестерин» коэффициент эстерфикации, триглицеридов, α β-липопротеидов и фосфолипидов) липидного обмена в сравнении с данными советских авторов не обнаружено.

Цусан дахь липидүүд бол органик уусгагчид харилцан адилгүй уусдаг, усанд уусдаггүй бодисууд юм. Липидүүд нь нэг талаас нейтраль тослог буюу триглицеридүүд нөгөө талаас тостой төсөө бүхий бодис болох липойдууд гэсэн хоёр бүлгээс бүрддэг байна. Фосфорын хүчилтэй нэгдсэн липойдууд нь бие махбодод чухал үүрэгтэй. Тухайлбал: Лецитин, Кефалин, Фосфатидилсерин, ацетилфосфатуудыг нэршэж болно. Нейтраль тослог буюу триглицеридүүд бол бие махбодод хоёр хэлбэрээр агуулагддаг нь судлаачдын судалгаагаар батлагджээ. Эдгээр нь эсийн протоплазмын бүтэцийн үндсэн элемент хэлбэрээр байхаас гадна бие махбодод нөөцлөгдөх байдлаар оршино. Ер нь тослогийн шингэц, түүний бүлгүүд бодисын солилцоонд аль хир идэвхтэй оролцох эсэх нь хүүхдийн эрүүл мэнд, ялангуяа тэдний элэг цөсний үйл ажиллагаа, цөсний хүчлийн био идэвхтэй нарийн холбоотойг одоо хүртэл  эрдэмтэд  нарийвчлан  судалсаар байна. В.Г.Колбо, В.С.Камышников (1976) нар тослогийн солилцооны хямралын байдлыг зөв тогтоох биологийн үндсэн материал бол эрүүл, өвчтэй хүмүүсийн цус болохыг онцлон тэмдэглэсэн байдаг. Хүүхдийн тослогийн солилцооны хямралыг судалсан дүн, хэвлэлд нилээд байх боловч нэг хүртэлх насны эрүүл хүүхдийн тослогийн солилцооны онцлогийг судалсан материал харьцангуй бага байна. Судлаачдын материалаас үзэхэд эрүүл хүүхдийн нийт липидийн үндсэн фракцуудын дундаж норматив харилцан адилгүй байгаа нь хөхүүл насны хүүхдийн бие махбодын үйл ажиллагааны болон бодисын онцлог, тэдний өсөлтийн хурдцаас шалтгаалан цусны ийлдсийн нийт липидийн хэмжээ тогтворгүй байдаг гэж судлаачид үзэж байна. (И.Тодоров-1966, Fomos,S-1967, С.М.Лейтес-1964), Нөгөө талаар уул фракцуудыг тодорхойлж байгаа арга барилын өөр өөр байгаад оршино. Манай оронд нэг хүртэлх насны эрүүл хүүхдийн цусны нийт липид, түүний үндсэн фракцуудыг судалсан материал ховор байгаа ба практикт шаардагдаж байгаа чухал талыг үндэс болгон 0-1 насны эрүүл хүүхдийн тослогийн солилцооны үндсэд үзүүлэлт болох нийт липидийг тодорхойлохдоо сульфофосфованилины урвалж бүхий өнгийн урвалаар, нийт холестриныг Сталкевичийн аргаар, фосфолипидыг ФЭК-Н-56 аппаратаар, триглицеридыг тооцооны аргаар, липопротейдыг гипарины тусламжтайгаар тус тус хийлээ. Судалгаанд авсан 20 хүүхдийн бие бялдрын үзүүлэлт, хэрэглэж «байгаа бодит хоолыг тооцооны үндсэн дээр дүгнэв. Бид 0-1 насны тэжээвэр болон нэмэгдэл хоол идэж байгаа эрүүл хүүхдийн липидийн солилцооны үндсэн үзүүлэлт болох фракцуудын дунджийг тогтоох зорилгоор нийслэлийн 36, 16-р яслид бойжиж байгаа хүүхдийг сонгон авч уул судалгааг хийв. Дурдсан хүүхдийн насны байдлыг авч үзвзл: 0-3 сартай хүүхэд-1, 1-3 сартай-8, 7-9 сартай-4, 10-12 сартай-2, нэгээс дээш насны-5 хүүхэд хамрагдсан юм. Эдгээр хүүхдийн хэрэглэсэн хоолны тооцоог биеийн жингийн 1 кг жинд ногдож байгаа шимт бодисын дунджаар тооцоолон гаргав. Шимт бодисын хэмжээг  1-р хүснэгтэд үзүүлэв.

Эрүүл хүүхдийн цусан дахь нийт липидийн хэмжээг судлаачид харилцан адилгүй тогтоожзэ. Үүнийг 2-р хүснэгтээр үзүүлэв.

Судалгаа нь нярай үед нийт липидийн хэмжээ бага байж, хүүхдийн нас ахих тутам түүний түвшин ихэсч байгааг харуулж байна. Бидний судалгаагаар нэг хүртэлх насны хүүхдийн нийт липидийн хэмжээ нь 441,6±9,9 мг% байгаа ба хооллох хэлбэр, хүүхдийн насны хувьд тодорхой ялгавар ажиглагдаагүй тул нийт дүнг нэгтгэн гаргасан юм. Судалгааны дүнг И.Н.Дмитрюкийн 1970 оны материал, 1974 оны зөвлөмжийн дүнтэй харьцуулан дүгнэв. Үүнийг 3-р хүснэгтээр үзүүлэв.

Тослогийн солилцооны фракцуудаас ихээхэн судлагдсан хэсэг нь холестерин юм. Бидний судалгааны дүнгээс үзэхэд 143.2±2.9 мг% байгаа нь дээрх судлаачдын тогтоосон дүнтэй тохирч байна. (142±2.7 мг%). М.С.Маслов, И.Тодоров нар бичихдээ хоол тэжээлийн нөлөөгөөр нийт холестерин ихэсдэг талтайг заасан байдаг. Гэтэл Н.А.Попова, М.С.Ашерова нар холестерины ихсэлтийг физиологийн бус харин «В» бүлгийн витамины дутагдал ба хүнс тэжээл дэх нүүрс ус, уургийн харьцааны алдагдалтай холбон үзсэн юм. Холестерин нь ферментийн нөлөөний дор чөлөөт болон эфир холестерины фракцуудыг үүсгэдэг билээ. Бидний судалгаагаар эфир холестерин 80.3±8.4 мг% байхад И.Н.Дмитрюкийн судалгаагаар (1.70) 86.8±4.6 мг%, чөлөөт холестерин бидний судалгаагаар 61.0±2.6 мг% байхад дээрх судлагчийнхаар 52.1±2.6 мг% байгаа. Үүнээс үзэхэд 0-1 насны хүүхдийн холестерины нийт хэмжээ, түүний фракцуудад онцын ялгаа харагдсангүй. Коэффициент эстерификаций (эфирсвязанный холестерин-0.55) байдаг гэж эрдэмтэд үзэж байна. Бидний судалгаагаар холестерины эстерификаци нь 0.56 байгаа нь уул судалгаатай тохирч байлаа. Нэг хүртэлх насны эрүүл хүүхдийн цусан дахь фосфолифидийн хэмжээ ихээхэн хэлбэлзэлтэй тогтоогджээ. Тухайлбал И.Н.Дмитрюк (1970) Т.А.Балезина, Е.Г.Михновская (1970) фосфолипидийн хэмжээг 103.6±3.5 мг%-аар тогтоосон байхад М.С.Масловынхаар 125 мг% байна. Бидний судалгааны дүнгээр 179±6.6 мг% байгаа нь эдгээр судлаачдынхаас даруй 75.8±16.4 мг%-иар их байна. Бидний саналаар, энэ нь тослогийн эд эсүүдэд зөөвөрлөгдөх үйл ажиллагаатай холбоотой байх боловч цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай. Фосфолипидын хэмжээ хүүхдийн хэрэглэж байгаа хоолны тослогтой холбоотой байдаг учир дээрх зөрүү гарч болох талтай гэж үзэж байна. Нэг хүртэлх насны эрүүл хүүхдэд α-липопротейд 62-68%, β-липопротейд 32-38%, триглицеридүүд 132.2 мг% байлаа. Элэгний цэвэршүүлэх үйл ажиллагааны үзүүлэлт болох Квикийн сорил нь 50.1±0.65% байгаа нь хэвлэлийн дундажтай дүйж байна.

Товч дүгнэлт

1.Нэг хүртэлх насны хүүхдийн липид болон түүний бүлгүүдийн
дундаж хэмжээ ЗХУ-ын судлаачдын дундаж хэмжээтэй тохирч байна.

2.Дурдсан насны эрүүл хүүхдийн цусан дахь нийт липид 441.6±
9,9 мг% нийт холестерин 143.2±2.9 мг%, чөлөөт   холестерин-61.0±2,6 мг%, эфир холестерин 80.3±8.4 мг%. Холестерины коэффициент 2.6±0.13, фосфолипид 209.5±6.6 мг% тус тус байна.

3.α-липопротейд 62-68%, β-липопротейд 32-38%, триглицеридүүд дунджаар 131.2 мг%. Элэгний цэвэршүүлэх үйл ажиллагааны Квикийн сорил нь 50.1 ±0.65% тус тус байна.

4.Дээрх үзүүлэлтийг клиникийн практик болон сургалтын материалд  ашиглаж  болох  үндэстэй  гэж үзлээ.

Ном зүй

1.Методы исследования липидного обмена у детей в норме и при патологии (Методические рекомендации) М. 1974 г.
2.И.Н.Дмитрюк. Некоторые особенности жирового обмена у здоровых детей раннего возраста «Педиатрия», выпуск № 1 1970.
3.И.Тодоров, Ст. Статева, обмен веществ в детском возрасте. София, 1967 г.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 972
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК