Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 1(33)
Сурагчдын цусны даралтын хэвийн хэмжээний зарим асуудал
( Судалгааны өгүүлэл )

Ц.Дашдаваа (Хүүхдийн эмч), 3.Лувсандагва (Эх нялхсыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, анагаах ухааны дэд эрдэмтэн)

 
Абстракт

Изучение кровяного давления у детей и подростков в нашей стране представляет особый интерес и является одной из актуальных проблем физиологии школьного возраста. Кроме того, для выявления патологических изменений кровяного давления необходимо установить возрастные нормы. Исходя из этого положения, авторы установили возрастные нормы артериального давления у школьников в возрасте от 8 до 18 лет в условиях Завханского аймака.

Сургуулийн насны хүүхдийн артерийн цусны даралтын хэвийн хэмжээг өөрийн орны нийгмийн хөгжил, байгаль цаг уурын өвөрмөц нөхцөлд судлан тодорхойлох нь анагаах ухаан, сурган хүмүүжүүлэх ухаан, улс төр эдийн засаг, сэтгэл судлал болон онол практикийн чухал   ач холбогдолтой. Хүүхдийн цусны даралтын дунджийг тогтоох, эмгэг өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх талаар судалгааны ажил багагүй хийжээ. (A.М.Попов, М.С.Маслов А.Ф.Тур, А.Эккерт, Н.П.Гундобин, Е.Е.Гранат, А.Д.Островский, Ф.Я.Бранина, P.М.Липовицекая, И.Молчанов, 3.М.Вольнский,   И.И.Исаков, С.И.Яковлев, А.Кейзер, И.К.Пагава, Е.Н.Алисова, Т.П.Гетуа, Н.И.Мелиз, И.И.Чаговадзе, В.Е.Ишатьев, 1927, A.С.Дурнова 1928, В.С.Пятернев 1929, В.Г.Кузнецов 1930. Е.Г.Шекосян 1930, Н.В.Попов 1938, В.В.Бунак 1941, Я.Я.Рочинский, М.Г.Левии 1955, В.П.Цикковский 1957, Т.К.Кушаков 1962, А.Г.Цейтлин 1963, Ц.Дугарням 1959, Э.Г.Шварц 1966, В.М.Левин 1966, И.Н.Вульфсон 1969, В.Н.Засухина, Е.В.Федрова 1969, И.Е.Абрамова 1970, Т.С.Криворучко 1973 Г.К.Долголикова 1976, В.Я.Виноградова 1976, Г.Дэжээхүү 1978).

XX зууны сүүлийн хагас бол зөвхөн шинжлэх ухаан техникийн агуу их хөгжлийн эрин үе болоод зогсохгүй, бас хүний бие махбодын өсөлт хөгжилт, акселерацийн хурдаслын асар их өөрчлөлтийн зуун билээ. Одоогоор манай оронд эрүүл ба эмгэг байдлын зарим нэг үзүүлэлтийг гадаадын судлаачдынхтай харьцуулан дүгнэлт хийж байгаа нь тэр болгон бодит амьдралтай тохирохгүй учир бид Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын артерийн цусны даралтын хэвийн хэмжээ, судасны даралтын дунджийг тогтоох зорилт тавин ажиллалаа. Судалгаанд 8-17 насны хүүхэд хамрагдсан бөгөөд насны бүлэг, хүйс тутамд 100-193 хүүхэд оржээ. Судалгаанд хамрагдагсдыг нас хүйсээр нь ангилан вариац эгнээ зохиож статистикийк аргаар боловсруулалт хийж Ц.Дугарням (Эрүүл мэнд 1964), Г.С.Криворучко (Молдав ССР, 1976) зэрэг судлаачдынхтай харьцуулан дүгнэлт хийлээ. Артерийн цусны даралтыг карманы «сфигмомонометрээр хүүхдийн баруун гарны бугалагийн артерт суугаа байдалд (10 минут тайван байлгасны дараа) хэмжсэн. Бидний хэрэглэсэн маншет 8-12 насанд 8,5 х 20 см, 13-14 насанд 10,5 х 22 см, 15-17 насанд 12,5x26,5 см хэмжээтэй байв. Хэмжилгийг 1979 оны 11-12-р сард 9-13 цагийн хооронд (Ц.Дугарням 1959 оны 3,4-р сард 9-12 цагийн хооронд) хийлээ. Судлаачид цусны даралтын байдлыг харилцан адилгүй нөхцөл байдалд тонометр, сфигмомонометр зэрэг өөр өөр аппаратаар хэмжсэн байдаг. Иймд цусны даралтын хэвийн хэмжзэ мөнгөн усны баганын 10-20 мм хэмжээний хэлбэлзэлтэй байхыг хэвийн (В.Н.Засухина, Е.В.Федорова 1969) гэж үзжээ. Бид энэ судалгааны үндсэн дээр сурагчдын артерийн цусны даралтын хэвийн хэмжээ, судасны цохилтын байдлыг дараахь байдлаар тодорхойлов.

Сурагчдын цусны даралтын хэвийн хэмжээ 16-17 насандаа: М.Гундобин (1913) 134/88, В.А.Белоусов 1963 116/76, P.А.Калюжная 1975 130/72,5 гэж тогтоожээ.

Дээрхээс үзэхэд:

  1. Сурагчдын артерийн цусны их ба бага даралтын хэвийн хэмжээ хүүхдийн нас ахих тутам ихэсч байна.
  2. Цусны даралтын хэвийн хэмжээний ихээхэн хэлбэлзэл бэлгийн бойжилтын үед илэрч байгаа бөгөөд бэлгийн бойжилт эмэгтэй хүүхдэд эрэгтэй хүүхдийг бодвол эрт явагдаж байна.
  3. Цусны даралтын хэвийн хэмжээ нас ахих тутам нэмэгдсээр 16-17 настайдаа том хүний даралтын дундаж хэмжээ (Я.Дондог 1970, Н.Цэгмид 1970, Но.Дондог 1978)-нд хүрч байна.
  4. Сурагчид, идэр насны хүмүүсийн артерийн цусны даралтын хэвийн хэмжээг өөрийн opны байгаль цаг уур, нийгмийн хөгжлийн өвөрмөц нөхцөлд судлан тогтоох нь цусны даралт өөрчлөгдөх, ялангуяа цусны даралт ихдэх өвчнөөр өвчлөх, нас барахаас урьдчилан сэргийлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байна.
Ном зүй

1.Б.Бадамцэрэн. БНМАУ, ШУА-ийн мэдээ. 1969. № 2 66-70
2.Т.А.Долженко, Ц.Дугарням, Улаанбаатар хотын хүүхдүүдийн артерийн цусны даралт, Мэдээлэл, Эрүүл мэнд. 1963. 1964.
3.Д.Дондог, Дундговь аймгийн зарим сумын хүн амын артерийн даралтын байдал. 1965. 4, 12
4.Я.Дондог. Улаанбаатар хотод оршин суугчдын цусны даралт багадалт ямар байгаа тухай. 1964. 3. 28
5.Б.Рагчаа. Эрүүл хүмүүсийн цусны даралтыг судалсан нь. 1961. 1. 8
6.Н.Цэгмэд. Анагаах ухааны эрдэм шинжилгээний бичиг. № 12. 20. 1970
7.Е.Н.Занина, И.Н.Вульфсон, О.О.Куприянова. Оценка индивидуальной нормы артериального давления у школьников. Вопросы охраны материнства и детства. Медицина. 1979.
8.В.Н.Засухина. Е.В.Федерова Гипертонические и гипотонические состояния у детей и подростков. Москва 1969
9.Т.С.Криворучко. Особенности физического развития детей и подростков. Кишинев. 1976.
10.P.А.Калюжная. Школьная медицина. Москва 1975.
11.Э.П.Нисинман, Изучение сосудистых дистоний гипортонического типа у детей в условиях школы. Педиатрия. 1973. № 5. 64-66
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2435
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК