Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 1(33)
Цусны даралт ихсэх өвчний үед илрэх мэдрэлийн эмнэлзүйн шинж тэмдэг
( Судалгааны өгүүлэл )

Д.Баасанжав, Ц.Норжмаа

 
Абстракт

Авторы изучили частоту неврологических к некоторых общеклинических симптомов у 280 человек с гипертонической болезныю II А. Б. стадии. При сравнительном с данными советских авторов анализе частоты субъективных симптомов авторами установлено, что в местных условиях у больных гипертонической болезнью II А. Б стадии наиболее часто встречаются жалобы на головокружение быструю утомляемость, «пелену» перед глазами снижение памяти и существенио меньше жалобы на боль в области сердца. Co стороны неврологического статуса у этих больных часто выявлялись хоботковый симптом-в 57,5% случаях, симптом Маринеско-Родовича-в 43,2%, повышение сухожильно периостальных рефлексов-в 37,8%, кистевые патологические рефлексы-в 32,4% и изменения со стороны зрачков (легкая деформация, сужение их, снижение реакции на свет)-в 43,6% случаях. При гипертонической болезни II, А, Б стадии, по данным авторов, редко встречаются выраженные проявления атеросклеротического поражения экстрапирамидной и пирамидной систем мозга, расстройства психической и умственной деятельности. По анамнезу почти у 20% больных, как отмечают авторы, имелось указание на сосудистые пароксизмы типа гипертонического криза. Таким образом, при гипертонической болезни неврологически выявляетея не только чисто невростенический синдром, но и «микро» очаговые симптомы, в возникновении которых, по мнению авторов, большую роль играет нарушение функционального взаимодействия разных структур, в частности, коры и подкорки, а также диэнцефальной области головного мозга на фоне неадекватности мозгового кровоснабжения.

Цусны даралт ихсэх өвчний үед мэдрэлийн талаас гарах эмнэлзүйн байдлыг судлах асуудал мэдрэл судлаачдын анхаарлыг байнга татсаар байна. Судлаачдын нэг хэсэг нь (Л.И.Александрова 1952, Л.И.Александрова и Л.Г.Кобелянская 1953 г.м) уг өвчний эхний үед (I, II A-Б үе) мэдрэлийн системийн талаас гарах өөрчлөлт ихэнх өвчтөнд невроз хэлбэрийн шинж тэмдгээр тодорхойлогддог гэжээ. Зарим судлаачид (Г.А.Акимов 1969) сэтгэхүйн талаас уг өвчний эрт үед гарах өөрчлөлт нь (депресси, ипохондри, истери) байдлын шинж тэмдэгтэй өөрчлөлт зонхилсон хам шинжээр илэрхийлэгддэг гэж үзэж байна. А.Л.Мясников (1965) цусны даралт ихсэх өвчний үед тарах мэдрэлийн бодит шинж тэмдэг нь нэг талаас тархины үйлийн өөрчлөлтөөр нөгөөтэйгүүр хоёрдогч гарлаар үүссэн тархины эд эсийн өөрчлөлттэй холбоотой гэжээ. Цусны даралт ихсэх өвчний үед гарах мэдрэлийн өөрчлөлт нь мэдрэлийн системийн зөвхөн үйл ажиллагааны өөрчлөлтөөр хязгаарлагдахгүй, бас тархины эд эсийн органик өөрчлөлтийн шинж тэмдэг өвчний эрт үед ч гарч болохыг зарим судлаачид тэмдэглэж байна. (Н.В.Коновалов, Е.В.Шмидт нар 1952, Г.3.Левин 1959, Г.Д.Лешенко, 3.Ю.Светник 1963, Н.К.Боголепов 1963, A.Р.Винницкий 1967, М.Б.Хаит 1967, С.А.Кириллов 1972, Д.Баасанжав 1972). Тус орны нөхцөлд цусны даралт ихсэх өвчин буюу артерийн гипертонийн тохиолдол 40-65 насны хүн амын дотор 22 хувь хүрч харьцангуй дээгүүр хэмжээнд байгаа тухай, мөн уг өвчний эмнэлзүй гол төлөв тархины хэлбэрээр (63%), хүндрэлийн 65%, уг өвчнөөс нас барах шалтгааны 90 хувь нь тус тус тархины инсульт байгаа тухай бид түрүүчийн судалгаандаа тодорхойлсон билээ. (Д.Баасанжав 1967,1976), Иймд артерийн гипертони өвчинтэй тэмцэх асуудал тус орны эрүүлийг хамгаалахын чухал зорилтын нэг юм. Гэтэл уг өвчний үед мэдрэлийн талаас гарах эмнэлзүйн шинж тэмдгийг клиник-статистикийн аргаар судалсан ажил хараахан үгүй. Иймд бид энэ асуудлыг хөндөж энэхүү судалгааг хийв.

Судалгааны ажлын хэмжээ, зорилт, аргачлал: Уг судалгаанд артерийн даралт ихэссэн нийт 280 өвчтөн (өвчний үе шат I, II-тай 206; өвчний II-III үетэй-74 өвчтөн) хамрагдав. Анамнез, зовиур, эмнэлзүйн ерөнхий шинж, мэдрэлийн үзлэгийн байдлыг тусгай асуулт бүхий картаар судалж, судалгааны үзүүлэлтэд статистик боловсруулалт хийж субьектив, обьектив шинж тэмдгийн тохиолдлын хэмжээг илрүүлж уг өвчний үед олонтой ба цөөн, эрт ба хожуу илрэх зарим мэдрэлийн шинж тэмдгийг ялган тодорхойлох зорилт тавив. Судалгаанд хамрагдсан шинжлүүлэгчид өвчний үе шат, нас хүйсний байдлаараа эрс ялгаагүй байлгахыг хичээсэн. Энэ нь субьектив, обьектив эмнэлзүйн шинж тэмдгийн тохиолдлыг судлахад зохих чухал нөхцөл гэж үзсэн.

Шинжлүүлэгчдийн нас хүйсний байдлаас үзэхэд бүх шинжлүүлэгчид 40-64 насны хооронд, ихэнх хувь нь зөвхөн 50-59 насных бөгөөд шинжлүүлэгчдийн эрэгтэй, эмэгтэйн ялгаа ойролцоо байв. Өвчтөний өвчний болон амьдралын анамнезын судалгаагаар анхаарал татахуйц зарим үзүүлэлт илэрсэн. Үүнд: Судалгаан дахь нийт өвчтөний 19,2% (54 өвчтөн) цусны даралтын хурц хямрал буюу тархины цусны эргэлтийн цочмог түр өөрчлөлт болж байсан анамнезтай байв. Нийт өвчтөний 7,1% буюу 20 өвчтөн тархины инсуль болж байсан буюу инсультээс уламжилсан мэдрэлийн үлдэц шинж тэмдэгтэй байв. P.А.Ткачев нар (1967) иш татсанаар Бехгарын (1960) судалгаагаар цусны даралт ихтэй өвчтөний 3,5 хувьд тархины хурц энцефалопатийн шинж тэмдэг гарч байсан анамнезтай байна. Энэ нь цусны даралт ихсэлтийн судасны хурц хямралын нилээд хүнд хэлбэр юм. Манай судалгаанд цусны даралт ихсэлтийн судасны хурц хямралын нийт хэлбэр (хөнгөн, хүнд г.м) орсноор уг үзүүлэлт (19%) дээрхээс өндөр (5,4 дахин их) байгаа байж болох юм. Гэвч манай орны нөхцөлд цусны даралт ихэсдэг өвчний үед судасны хурц хямрал харьцангуй олонтоо тохиолдож болох талтай байна. Уг өвчний үед өвчтөнд тохиолдох гол субьектив шинж тэмдэг, зовиурыг судалж, тэдгээрийн тохиолдлын хэмжээг гаргасан үзүүлэлтийг 2-р хүснэгтэд харуулав.

Бусад зовиур анхаарал татахуйц олонтой бус учир энд авч үзсэнгүй. Дурдсан 11 төрлийн зовиураас мартамхай болох, толгой өвдөх, толгой эргэх, амархан ядрах, нүд бүрэлзэх зовиур өвчтөний 50-84%-д чих шуугих, амьсгаадах сэтгэл хөдлөл ихсэх, нойр муудах байдал өвчтнүүдийн 35-37%-д, цаг агаарын өөрчлөлттэй уялдан бие тавгүйдэх (метеореореакци) 23%-д, зүрхний хавьд өвдөх зовиур нь өвчтөний 18,6%-д буюу хамгийн цөөн тохиолджээ. Толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих зэргийн патомеханизмыг бараг бүх судлаачид даралт ихсэх өвчний улмаас үүсдэг ангиоспазм, ангиодистони зэрэг тархины судасны үйлийн өөрчлөлтийн механизмаар тайлбарлаж байна. Мартамхай болох, амархан ядрах, агаар муудахад бие тавгүйтэх, сэтгэл хөдлөл зэрэг шинж тэмдэг тархины гадар болон дотор бүтцүүд, тухайлбал: диэнцефал, ретикуляр формаци зэрэг бүтцийн үйлийн өөрчлөлт, их тархины эсийн үйл идэвхт байдлын сулралтай холбож тайлбарлах нейрофизиологийн үндэслэлтэй юм. Эдгээр шинж тэмдэг орчин үеийн седатив, гипотензи, мато-болизмын эмчилгээний үр дүнд мэдэгдэхүйц засардгийг клиникийн өдөр тутмын практикаас үзэхэд дурдсан зовиуруудын патомеханизмын үндсэн зарчим зөв болохыг баталж байгаа юм. Манай судалгаан дахь өвчтөнүүдийн 30% орчим тохиолдолд толгой өвдөх зовиур байхгүй байлаа. Энэ нь өвчний хожуувтар үе шаттай өвчтөнд тохиолдов. Ер нь өвчний хожуу үе шатанд толгой өвдөх зовиур төдий л гол зовиур болдоггүйг судлаачид анхаарч үздэг боловч учрыг бүрэн тайлбарлаагүй байна. Манай сүдалгаанд өвчний хожуу үе шаттай (II-III, III үетэй) өвчтөнүүд нийт өвчтөний 26,4%  (74 өвчтөн) байв. Эмнэлзүйн ерөнхий үзлэгээр илэрсэн гол шинж тэмдэг, тэдгээрийн тохиолдлын хэмжээг судлахад гарсан үзүүлэлтийг дараахи хүснэгтэд (3-р хүснэгтэд) харуулав.

Клиникийн ерөнхий үзлэгээр гарсан шинжийн дотроос: Нүдний цагаан цагираг («Хөгшрөлтийн цагираг») манай судалгааны нийт өвчтөний 86,4%  (242 өвчтөнд) тохиолдолд илэрсний 136 өвчтөн (48,6%) илэрхий илрэлтэй (бүтэн цагираг) байв. Нүдний цагаан цагираг нь бидний үзэж байгаагаар атеросклерозтой холбоотойгоор үүсч илэрдэг атеросклерозын гадаад илрэлийн гол шинж тэмдэг юм. Гэхдээ уr шинж тэмдгийн клиник физиологийн холбогдлыг цаашид нарийвчлан судлах шаардлагатай байна. Зүрхийг чагнахад аорт дээр II авиа чангарсан нь (55,7% үүний 9,6% нь төмөрлөг дуутай байсан) цусны эргэлтийн нөхөн зохицуулалттай уялдан гарч байгаа шинж тэмдэг юм. Ингэж нөхөн зохицуулан чадахаа байж зүрхний дутагдлын үе эхлэхэд амьсгаадах шинж тэмдэг гардгийг судлаачид дурдсан байдаг. (Г.Ф.Ланг, 1950). Нийт өвчтөний 1/3 орчим нь цусны эргэлтийн үйл ажиллагааны дутагдлын II үетэй гэж оношлогдсон юм. Цусны эргэлтийн дутагдлын III үетэй өвчтөн 0,7% эзэлж байв (зүрхний цохилтын хэм алдагдалтай, хавантай г.м. шинжтэй). Гавлын гадна талын магистраль судсуудын лугшилт асимметри байдлаар суларсан тохиолдол 0,7% (2 өвчтөн) ажиглагдав. Ерөнхий үзлэгээр наснаасаа илэрхий ахимаг харагдаж, алхаа-хөдөлгөөний илэрхий өөрчлөлт 2,8-8,% хүртэл тохиолдолд ажиглагдав. Эдгээр шинж тэмдгийн тохиолдлын хэмжээ нь гипертонийн үед атеросклерозын клиникийн шинж илэрхий гарсан тохиолдлын хэмжээг судлахад зохих ач холбогдолтой гэж үзсэн. Бидний судалгаа цусны даралт ихтэй хүнд ч гэсэн судасны хатуурлын илэрхий шинж цөөн байгаа нь тус орны нөхцөлд атеросклероз өвчин аажим явцтай байгаа бөгөөд түүний хурдан илрэлтэй хэлбэр ховор гэсэн зарим судлаачдын (Н.Дондог 1967: И.И.Крыжановская, Гүр 1963 г.м) дүгнэлттэй тохирч байна. Мэдрэлийн байдлын үзлэгээр илэрсэн шинж тэмдэг, тэдгээрийн тохиолдлын хэмжээг судлахад гарсан үзүүлэлтийг 4-р хүснэгтэд харуулав.

Хүснэгтэд харуулснаас үзэхэд мэдрэлийн байдлын үзлэгээр цусны даралт ихтэй өвчтөнд тохиолдох гол шинж тэмдэг нь рефлексийн системийн өөрчлөлт үүнд: шөрмөсний ба периостын рефлекс нэмэгдэх, субкортикал рефлекс (орал автоматизм), гарын сарвууны эмгэгт рефлексүүд, хүүхэн харааны өөрчлөлт (миоз, деформаци, гэрлийн урвал сулрах) зэрэг бичил голомтолсон шинж бүх өвчтөний 32-57%. тохиолдолд илэрч байна. Артерийн даралт ихдэх өвчний эрт үед мэдрэлийн системийн талаас органик шинж тэмдэг гардаггүй зөвхөн невростенийн шинж тэмдэг гардаг гэдэг ойлголт мэдрэлийн эмч нарт байдаг нь уг чанартаа буруу гэж үздэг судлаачдын (A.Р.Винницкий, 1967 г.м) дүгнэлттэй бидний судалгаа тохирч байна. Иймээс уг өвчний үед мэдрэлийн талаас гарах өөрчлөлтийг зөвхөн невростенийн буюу мэдрэлийн үйл ажиллагааны алдагдлаар хязгаарлаж болохгүй юм. Бидний судалгаанд мэдрэлийн талаас гарах органик шинж тэмдгийн дотроос хамгийн олонтой нь хошууны рефлекс (57,5%), Маринеско-Родовичийн рефлекс (43,2% тохиолдолд), дараа нь шөрмөс-периостын рефлекс нэмэгдэх (37,8%), гарын сарвууны эмгэгт рефлекс (32,4%), хүүхэн харааны өөрчлөлт (27%) тус тус илэрсэн. Тархины эмгэгийн илэрхий том органик шинж (хөнгөн тал саа, нистагм, координацийн өөрчлөлт г.м) 4% орчим тохиолдолд илрэв. Энэ нь гол төлөв тархины цусны эргэлтийн хурц өөрчлөлт болж байсан өвчтөнд тохиолдож байна. Бидний судалгаагаар илэрсэн олонтой тохиолдох бичил органик шинжийн патомеханизм гипертони өвчний үүсэл, хөгжил, явцын патомеханизмтай салшгүй холбоотой юм. Энэ чанараараа эдгээр шинж тэмдэг нь гипертони өвчний талаар онолын зарим ач холбогдолтой байна. Субкортикол рефлекс нь дсевдобульбар хэм шинжийн нэг тул гипертони өвчний үед тархины хоёр талын кортик-муклеар системийн үйл сулрах үзэгдэл илэрхий гардгийг харуулж байгаа нь уг өвчний патомеханизмд холбогдох тархины бүтэц нь уртавтар тархиас дээших бүтцүүд-бор гадар, диэнцефал хэсгийн үйлийн өөрчлөлттэй холбоотой байгааг харуулж байна. Хүүхэн харааны зүгээс гарч байгаа өөрчлөлт нь вегетатив мэдрэлийн систем (парасимпатик, симпатик мэдрэл), түүний үйлийн дээд төвийн нэг болох диэнцефал бүтцийн үйлийн өөрчлөлтийг харуулж байгаа клиникийн шинж тэмдэг гэж үзэх үндэстэй байна. Субкортикал рефлексийн үүслийн механизмд тархины бор гадрын эсийн саатуулах, зохицуулах үйлийн механизм суларч филогенез ба онтогенезийн хөгжлийн хувьд эртний субкортикал рефлекс хяналтаас чөлөөлөгдөж байгаатай холбоотой гэж судлаачид үздэг. (Б.Л.Маламуд 1964, A.Р.Винницкий 1967, Э.Ф.Кудрявцева 1969, A.М.Дембо 1968 г.м) Иймээс эдгээр рефлексийн илрэл нь гипертони өвчнөөс уламжлан тархины гадар-гадрын дорхи бүтцийн харьцааны өөрчлөлт тухайлбал, тархины гадрын эсээс тархины гүн дэх бүтцийн үйлийг саатуулан зохицуулах үйл суларсныг үзүүлэх мэдрэлийн бодит шинж тэмдэг гэж үзэх үндэстэй байна. Тархины гадрын эсийн саатуулан зохицуулах үйлийн сулрал нь уг өвчний үе дэх гемодинамийн өөрчлөлтөөс уламжилсан гадрын эсийн метаболизмын өөрчлөлттэй гол төлөв холбоотойгоор үүсч байна гэж бид үзэж байна. Гэвч энэ пато-механизм нь хэдийгээр хоёрдогч гаралтай боловч өвчний цаашдын хөгжилд шууд нөлөөлөх шинжтэйгээрээ даралт ихдэх өвчин болон хөгжих процессын патомеханизм ч болж байж болох юм. Бидний ажиглалтаар гарын сарвууны эмгэгт рефлексийн дотроос Россолимо, Мендель-Бехтеров, Жуковскийн шинж пирамид системийн эсийн үйлийн дутагдлын илэрхий бус үеийн шинж тэмдэг (субклиник), харин Якобсон-Ляскогийн рефлекс нь уг системийн үйлийн дутагдлын нилээд илэрхий шинж болох нь ажиглагдлаа. Хүүхэн харааны Аргайль-Робертсоны шинж нийт өвчтөний 9,2 %-д (27 тохиолдол) ажиглагдсан нь анамнездаа люесээр өвчилж байсан тохиолдол байв. Судалгааны нийт өвчтөний дотор цусны серологийн шинжилгээгээр Вассерманы урвал эерэг гарч люесийн эсрэг эмчилгээ хийлгэж байсан анамнез бүхий тохиолдол 11,4% (32 өвчтөн) байв.

Үүнээс үзэхэд: 1. Цусны даралт ихсэх өвчний үед тохиолдох субьектив (зовиур) шинж тэмдгээс мартамхай болох, амархан ядрах, толгой эргэх, нүд «Бүрэлзэх» шинж зонхилж байна. Эдгээр шинж өвчтөний 50-84% тохиолдолд ажиглагдаж байна. Харин толгой-чих шуугих нь өвчтөнүүдийн 35%-д өвчний харьцангуй хожуу үед ажиглагдаж байна. Эдгээр шинжийг тархины цусан хангамжийн дутагдлыг илэрхийлэх эмнэлзүйн эрт илрэх субьектив шинж тэмдэг гэж үзвэл зохино. «Зүрхний хавьд өвдөх» зовиур манай орны нөхцөлд уг өвчний үед ихээхэн цөөн (18,6%) тохиолдож байна.

  1. Тархины бичил голомтолсон шинж тэмдгийн дотроос субкортикал рефлекс (хошууны ба Маринеско Родович), шөрмөс ба периостын рефлекс нэмэгдэх, гарын сарвууны эмгэгт рефлекс илрэх, хүүхэн харааны өөрчлөлт (деформаци, миоз, гэрлийн урвал сулрах г.м) зэрэг шинж тэмдэг тод бус илрэлээр олонтой (57% хүртэл) тохиолдож байна.
  2. Зүрхний нөхөн зохицуулах механизмтай уялдсан эмнэлзүйн шинж (уушигны артери болон аорт дээр зүрхний авиа чангарах (35-56%-д), нүдэнд «Хөгшрөлтийн цагираг» (86,4 %-д) өвчтөнд олонтой ажиглагдаж байна. Харин тархины атеросклерозын хэт илэрхий илрэлийн шинж (экстрапирамид, пирамид системүүд, сэтгэхүйн, оюун-ухааны өөрчлөлт г.м.) харьцангуй цөөн тохиолдож байна.
  3. Цусны даралт ихдэх өвчний II A-Б үе шаттай өвчтөнд тархины судасны хурц хямрал-криз манайд нийт өвчтөний 20% шахам тохиолдолд буюу олонтой тохиолдож байна.
  4. Цусны даралт ихэдсэн өвчний үед гарч байгаа мэдрэлийн «Бичил» голомтолсон дээрх шинж тэмдэг эхлэлтийнхээ үе шатанд тархины цусан хангамжийн түвшин дутагдалтайгаас уламжилсан их тархины гадар, дотор бүтцийн эсийн үйл органик бус, зөвхөн үйл ажиллагааны зохицуулалт өөрчлөгдсөнтэй холбогдох механизмтай гэж үзэх үндэстэй. Иймээс тэдгээр нь эмчилгээний үр дүнд засрах боломжтой гэж үзнэ.
Ном зүй

1.Д.Басанжав. Некоторые особенности клиники гипертонической болезни и влияние на ее течение метеорологических факторов в условнях г. Уланбатора «Сборник научных трудов Института медидины АН МНР» Улан-Батор, 1967, 10. стр. 68-75
2.Д.Басанжав. Частота артериальной гипертензии в различных районах МНР, Материалы 3-его съезда монгольских врачеп. Тезисы докладов. г. Улан-Батор. 1976. стр. 64-66
3.Д. Басанжав. Значение количественного анализа биоэлектрической активности мозга для изучения некоторых форм мозговых сосудистых заболеваний. Дис. канд. 1972 стр. 57-58
4.Н.Дондог. Характер питания и частота инфарктов миокарда в МНР. Автореф.канд. диссертации. г. Москва, 1967.
5.Л.И.Александрова. Клинико-физиологический анализ неврологического синдрома начальной фазы гипертонической болезни и значение сонного торможения в этом анализе. Журн. невропат, и психи. им. С.С.Корсакова. 1952. вып. 9 стр 42-48
6.Л.И.Александрова и Л.Г.Кобелянская. Неврологическая характеристика начальных фаз гипертонической болезни. Журн. Клин. мед. 1953 31. 9. стр. 43-46
7.Н.К. Боголепов. Гипертоническам болезнь. В кн: Многотомное руководство по неврологии. М. 1963. Т-4 стр 34-47
8.A. Р. Винницкий. Неврологические симптомы при ранних фазах гипертонической болезни. Нарушение нервной системы при гипер. болезни. (Материалы областной научно-практической конференции 19-20 окт. 1967) Киев. 1967. стр 8-11
9.A.М. Дембо. Значение субкортикальных рефлексов в дифференциальной диагностике неврозов и неврозоподобных состояний. Журн. Врач. дело. 1968. 2. стр. 142
10.И.И.Крыжановская. ГУР. К вопросу об этиолопы, особенностях, течении гипертонической болезни и атеросклероза в МНР. (по материалам ЦРБ-цы МНР) Гипертоническая болезнь, атеросклероз корон, недост-ть (Укр. НИИ клинич. мед им., Н.Д.Стражеско) Киев. 1963. стр 69.
11.Э.Ф.Кудрявцева. Динамика некоторых субкортикальных рефлексов у больных гипертонической болезнью под влиянием лечения в биотроне. Автореф, дисс, на-соискание уч. ст. канд. мед. наук. Симферополь. 1969.
12.С. А. Кириллов. Клиника гипертонической болезни в последние годы. Матер. науч. конф. ин-та биофизики (27-28 октября) М. 1970. стр. 92-96.
13.Н.В.Коновалов и Е.В.Шмидт. Некоторые вопросы этиологии и патогенеза гипертонической болезни. Журн. невропат и психиат 1952. в 9. стр 3-10.
14.Г.3.Левин. Клиника и дифференциальная диагностика неврологических нарушений при гипертонической болезни. В кн: Нервные и психические нарушения при гипертонической болезни. М. 1959. стр. 77-95
15.Г.Ф.Ланг. Гипертоническая болезнь. М. 1950.
16.Г.Д.Лещенко, 3.Ю.Светник. Некоторые особенности церебральных расстройств при гипертонической болезни. Журн. Совет. мед. 1963. 1. стр. 28-30
17.А.Л.Мясников. Гипертоническая болезнь н атеросклероз. М. 1965 стр 151.
18.Б.Л.Маламуд. Ладонно-подбородочный и другие аксиальные рефлексы как ранние признаки нарушения мозгового кровообращения В кн: Атеросклероз и
расстройство мозгового кровообращения, инфекционные психозы, алкоголизм, Оренбург. 1964. стр 89-95
19.P.А.Ткачев. Катамнез и прогноз преходящмх нарушений мозгового кровогобращения. В кн: Преходящие нарушения мозгового кровообращения. М. 1967. стр 96
20.М.Б.Хайт. Неврологическая симптоматика ранних стадий гипертонической болезни. В кн: Наруш. нервной системы при гипер. болезни. Материалы обл. научно-практич. конфер. 1967. стр. 56.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2192
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК