Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 1(33)
Амниоскопийн тусламжтай ургийн байдлыг үнэлэх нь
( Судалгааны өгүүлэл )

Д.Ичинхорлоо (Анагаах ухааны дээд сургуулийн багш)

Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

Очень важным разделом акушерской науки и практики является антенатальная охрана плода. Состояние внутриутробного, плода важно определять для того, чтобы при тех или иных его патологических изменениях своевременно оказать необходимую помощь. Из методов определения состояния плода в последние годы широко внедряются в акушерскую практику амниоскопия. Сущность ее состоит в осмотре оболочек и околоплодных вод, которые видны через неповрсжденные оболочки (амнион и гладкий корион), прилегающие к внутреннему зеву. Амниоскопия показана в тех случаях беременности, когда можно предполагать внутриутробное страдание плода (поздние токсикозы, перенашивание беременности, заболевания сердечно сосудистой системы, гипоксия неизвестной этиологии и др). Патологическими при амниоскопии считаются следующие состояния:

  1. Окрашивание околоплодных вод в зеленый, желтый цвет.
  2. Отсутствие околоплодных вод.
  3. Уменыыение околоплодных вод по сравнению с предыдущими исследованиями. При патологическом состоянии околоплодных вод (резкое уменьшение их количества, окрашивание в зеленый цвет) показано родоразрешение. Методом выбора обычно является вскрытие плодного пузыря с последующим родовозбуждением. Ввиду своей простоты данный метод исследования должен найти широкое применение во многых родовспомогательных учреждениях нашей страны.

Эх барихын практикт ургийг төрөхөөс өмнө хамгаалах нь чухал ач холбогдолтой. Хэвлий дэх ургийн байдлыг тодорхойлж ямар нэгэн эмгэг өөрчлөлт илэрвэл тухайн цаг үед нь зайлшгүй тусламж үзүүлэх хэрэгтэй болдог. Шинжлэх ухаан, техникийн хөгжлийн эрин үед эх барихын практикт хэвлий дэх ургийн байдлыг электро ба фонокардиограф, биомонитороор мэдэх, эх ба ургийн цусны хүчил шүлтийн тэнцвэрийг тодорхойлох шинжилгээ нэвтэрч байна. Мөн ургийн усны хүчил шүлтийн тэнцвэр, бусад үзүүлэлтээр ургийн байдлыг тодорхойлж байна. Сүүлийн үед хэвлий дэх ургийн байдлыг бодитойгоор үнэлэх хамгийн энгийн арга нь амниоскоп юм. Энэ аргыг анх 1962 онд Э.Залинг хэрэглэсэн юм. Энэ нь тусгай дурангийн тусламжтайгаар усны хальс бүтэн байхад ургийн байдлыг тодорхойлдог арга юм. Умайн хүзүүгээр амниоскопийг жирэмсний сүүлчийн саруудад бэрхшээлгүй нэвтэрч орох болсон үед энэ аргыг хэрэглэнэ. Энэ нь гэрэлтүүлэгчээр тоноглогдсон тусгай багаж юм. Үүнд: янз бүрийн диаметртэй (12, 16, 20 мм) амниоскопийн төмөр хоолойнууд сэтгүүртэй байхаас гадна батерейгаас тэжээл авдаг тусгай жижиг гэрэлтүүлэгч байх ёстой. Амкиоскопийн төмөр хоолойг хэрэглэхийн өмнө буцалган спиртээр арчина. Жирэмсэн эмэгтэйг, эмэгтэйчүүдийн үзлэгийн орон дээр хэвтүүлээд дотуур үзлэг хийсний дараа амниоскопоор дурандана. Жирэмсний сүүлчийн 7 хоногт анхны төрөгч эмэгтэйн 70%, давтан төрөгч эмэгтэйн 90% нь умайн хүзүүний амсар нэг хуруу нээлттэй байдаг тул уг шинжилгээг хийхэд хялбар байдаг. Амниоскопийн гуурсан хоолойг сэтгүүртэй нь хамт хуруугаа дагуулан умайн хүзүүнд оруулж, ургийн түрүүлсэн хэсэгт хүрээд харах талбайг олж, ураг орчмын усыг харна. Хэрэв харах талбайд салслаг цугларсан байвал хөвөн хавчсан хавчуураар арчина. Амниоскопийг хэвлий дэх ургийн бүтэж болох жирэмсний хүндрэл өвчний үед (хожуу хордлого, илүү тээлт, зүрх судасны өвчнүүд, ямар нэгэн шалтгаанаар хүчилтөрөгч дутагдах гэх мэт) хэрэглэнэ. Хэвийн явцтай жирэмсний үед ураг орчмын ус нь тунгалаг байхаас гадна усанд янз бүрийн хэмжээтэй түүдгэнцрүүд үзэгдэнэ. Дараахи байдлыг өөрчлөлтэйд тооцно.

  1. Ураг орчмын ус нь ногоон, шар, хүрэн өнгөөр будагдсан байх.
  2. Ургийн орчмын ус байхгүй байх.
  3. Түрүүчийн шинжилгээтэй харьцуулахад ураг орчмын ус нь багассан байх.

Хэвлий дэх ураг бүтэхийн эрт илрэх шинжийн нэг нь зунгаг бүхий ус харагдах явдал мөн. Ураг орчмын ус нь ногоон өнгөөр жигдхэн будагдсан байвал энэ нь ураг эртнээс бүтэж эхэлснийг гэрчлэх ба хэрэв ус нь түүдгэнцрүүдтэй байвал ураг бүтэж эхэлж байгааг гэрчилнэ. Мөн ураг орчмын ус нь түрүүчийн шинжилгээнээс хэмжээ нь багадсан байвал илүү тээлтийн шинж юм. Жирэмсний хожуу хордлогын хөнгөн ба дунд зэргийн хэлбэрийн үед төрөхөөс 14 хоногийн өмнө, хүнд хэлбэрийн үед 4 долоо хоногийн өмнө амниоскопийгоор шинжлэхэд ураг орчмын ус нь багассан, ногоон өнгөтэй байдаг. Амниоскопийг өргөн хэрэглэсиий дүнд жирэмсний хожуу хордлогын үед перинаталь үхлийг 5,1-ээс 2,6% хүртэл бууруулсан байна. Ургийн усны байдал өөрчлөгдөж ирмэгц хүүхдийг төрүүлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Гэхдээ эхлээд усны хальсыг хагалж дараа нь төрөлтийн үйл ажиллагааг сэдээх эмчилгээ хийнэ. Орчин үед хамгийн их үр дүнтэй гэж тооцогдож байгаа эмчилгээ нь окситоциныг судсанд дуслаар хийх эмчилгээ юм. Төрөх үйл ажиллагааг сэдээх эмчилгээг хийхийн өмнө умайн хүзүү бэлтгэгдсэн эсэхийг сайн мэдэх хэрэгтэй. Умайн хүзүү бэлтгэгдээгүй үед төрөх үйл ажиллагааг сэдээх эмчилгээ үр дүнд хүрэхгүй. Умайн хүзүү нь зөөлөрч богиноссон, нэг хуруу нээлттэй умайн хүзүү нь бага аарцагт голлож байрласан байвал умайн хүзүү төрөхөд бэлтгэгдсэнийг гэрчилдэг. Амниоскопийг илүү тээлттэй жирэмсний үед хэрэглэх нь ураг дотроо үхэхээс сэргийлэх гол арга юм. Илүү тээлтийн үед ураг орчмын ус багасах нь хэвийн жирэмслэлтийн үеэс 4,5 дахин элбэг тохиолдох (И.В.Ильин) ба ус багассанаас түүдгэнцрийн тоо цөөрч хөдөлгөөн нь багасч болно. Илүү тээлтийн үед түүдгэнцрүүд багасах ба огт үгүй болох нь 2,4 дахин элбэг тохиолдоно. Төрөхөөс өмнө зунгагтай ус харагдах үед бүтэлттэй хүүхэд төрөх нь тунгалаг устай байхаас 15 дахин их тохиолддог ажээ. Илүү тээлтийн үед ураг орчмын усанд өөрчлөлттэй байвал яаралтай төрөлтийг сэдээх хэрэгтэй. Үүнд эхлээд мөн усны хальсыг хагалаад окситоциноор төрөлтийг сэдээнэ. Ураг орчмын усанд өөрчлөлтгүй бол өөрөө төрөх хүртэл хүлээж болно. В.Мозлерынхоор илүү тээлттэй жирэмсэн эмэгтэйн амниоскопийн шинжилгээгээр 12,8% нь эмгэг өөрчлөлттэй байжээ. Эдгээр эхээс төрсөн нярайн бараг 60% нь илүү тээлтийн шинж тэмдэгтэй байжээ. Дээрх шинжилгээний үр дүнд илүү тээлтийн үеийн перинаталь үхлийг 0,16-0,014% хүртэл буруулж байна. Зүрх судасны системийн ба сахарын өвчнүүдийн үед хэвлий дэх ураг хүчилтөрөгчөөр дутагдаж ураг орчмын ус мөн зунгагаар бохирддог. Иймд энэ шинжилгээ нь ургийн эрүүл төрөх эсэхийг эх барихын практикт шийдэх гол арга юм. Ихсээр түрүүлсэн үед амниоскопийг хэрэглэж болохгүй. Шинжилгээний үед ямар нэгэн хүндрэл бараг тохиолдохгүй. Энэ нь хамгийн энгийн бөгөөд ашигтай арга учир манай орны төв хөдөөний бүх амаржих газар салбарт өргөн нэвтрүүлж хэрэглэх нь зүйтэй байна.

Ном зүй

1.A.В.Венцкаускос. Амниоскопия в оценке состояния внутриутробного плода, Акущерство и гинекология. 1968. № 7 стр. 43-46.
2.A.С.Егоров. В.А.Саморский. Комплексная оценка состояния внутриутробного
плода. В кн: Акушерство и гинекология Киев. Выпуск 4. 1974. стр 101,102,
3.P.А.Киселев, В.П.Пухов, В.Н.Улъянов Амниоскопия в диагностике состояния плода при беременности с повышенным риском. Вопросы охраны материнства и детства. 1795. № 8. стр 84-85.
4.В.И.Корнев. Амниоскопия и кольпо-цитологическое исследование в оценке состояния внутриутробного плода при перенашивании беременности. Акушерство и гинекология 1974. № 7. стр. 44-45
5.A.B.Кукушкина. Значение амниоскопии в ранней диагностике гипоксии внутриутробного плода при переношенной беременности. Физиология и патология сократительной деятельности матки Свердловск. 1976. стр. 113—116.
6.Л.Л.Левинсон. Методы оценки состояния плода во время беременности. Медицина Л. 1975.
7.Л.С.Персианинов, И.В.Ильин, Б.А.Красин Амниоскопия в акушерской практике. м. 1973.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2814
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК