Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 2(34)
Зүрх судасны эмийн стационар хэрэглээг судлахад өвчний түүх ашиглах боломж
( Судалгааны өгүүлэл )

Л. Хүрэлбаатар (Эрдэм шинжилгээний ажилтан)

 
Абстракт

Автором изучено потребление медикаментов, применяемых при лечении сердечно-сосудистых заболеваний. Для анализа динамики потребления медикаментов использованы 426 истории болезней (5% исследуемой совокупности) за 5 лет (1974-1978). Установлено, что лекарственные средства применяемые в стране для лечения сердечно-сосудистых заболеваний, насчитывают около 200 наименований различных фармакотерапевтических групп. Исследование показало возможность использования истории болезней, как достоверного источника информации для анализа потребления сердечно-сосудистых средств.

Хүн амыг эмээр хангах ажлын чанарын түвшин нь эмийн эрэлт хэрэглээг судласны үндсэн дээр эмийн хэрэгцээг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв тодорхойлохоос хамаарна. Орчин үед зүрх судасны эмийн хэрэглээг индексийн арга экстраполяцийн тэгшитгэх арга, эдийн засаг математикийн олон факторт болон статистикийн корреляцирегреосийн загвар байгуулах зэргээр судалж байна. Зүрх судасны өвчин нь манай оронд нилээд тархсан өвчин бөгөөд түүнийг анагаахад хэрэглэгдэж буй эмийн хэрэглээг нарийвчлан судалж, тодорхойлох явдал чухлаар шаардагдаж байна. Зүрх судасны эмийн стационар хэрэглээг судлахад өвчний түүхийн материалыг ашиглах боломжийг тодорхойлох зорилтыг энэ судалгаанд тавилаа. Зүрх судасны эмийн хэрэглээг бүсчлэн судлах бөгөөд эхний шатанд судалгааг Хөвсгөл, Говь-Алтай аймгуудад хийлээ. Судалгааны материалд тус хоёр аймгийн нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, их эмчийн салбаруудад сүүлийн 5 жилд (1974-1978) стационарт эмчлүүлсэн нийт зүрх судасны өвчтөний өвчний түүхийн 5% (426 өвчний түүх)-ийг хамруулан ашиглав. Судалгааг доорхи аргаар хийлээ. Өвчний түүхээс эмийн хэрэглээ болон түүнтэй холбогдох (ор хоногийн тоо, он cap, өвчний түүхийн болон эмнэлгийн дугаар, өвчний шифр г.м) материалуудыг тусгай хүснэгтээр түүвэрлэн авч, зүрх судасны өвчнийг анагаахад хэрэглэгдэж буй эмийн нэр төрөл, стационар жорын хэмжээг тодорхойлж, дараа нь бүлэг тус бүрийн болон эм тус бүрийн стационар хэрэглээний бүтцийг судлан, коэффициентийг (100 ор хоногт ноогдох эм тус бүрийн хэмжээ) тогтоож, түүний динамикийг экстраполяцийн аргаар судлаж, хэрэгцээг дараах томъёогоор тодорхойлов.

Судалгаанаас үзэхэд тус хоёр аймагт зүрх судасны өвчнийг анагаахад фармакологийн 12 бүлгийн 196 нэр төрлийн эм давхардсан тоогоор 4417 удаа хэрэглэгджээ. Нэг өвчтөнд дунджаар 8-12, зарим тохиолдолд 26 хүртэл нэр төрлийн эм хэрэглэсэн байна.

1-р хүснэгтээс үзэхэд өвчний түүхэнд бичсэн антибиотик 22,01%, витамин 22,98%, мэдрэлийн системийг тайвшруулах эмүүд 15,67%, өвчин намдаах ба үрэвслийн эсрэг эмүүд 7,16%, зүрхний гликозидын бэлдмэлүүд 7,20%-ийг эзлэж нийт хэрэглээний ихэнх хувийг (75.02%) эзэлж байна. Үүнээс зүрхний гликозидын эмүүдийн хэрэглээг нарийвчлан судалж үзэхэд:

Харьцангуй үзүүлэлтээр түргэн үйлчилгээтэй зүрхний гликозидын бүлгийн стационар хэрэглээ сүүлийн 5 жилд 14,0 %-иар буурч, дотуур хэрэглэх эм болон дигиталисын бүлгийн хэрэглээ 1,2-15,6-иар нэмэгдэж байна. Энэ нь зүрх судасны өвчтөнийг стационараар эмчлэх явдал ихэсч, хэвтэж  эмчлүүлж  байгаа    зүрх  судасны өвчтөний дотор зүрхний хурц дутагдалтай өвчтөний хувийн жин багасч, зүрхний архаг дутагдалтай болон зүрхний неврозтой өвчтөний хувийн жин нэмэгдэж байгаатай холбоотой юм.

3-р хүснэгтээс үзэхэд зүрхний гликозидын стационар хэрэглээ абсолют дүнгээр 8,3%-иар өсч байгаа бөгөөд дигиталисын болон дотуур хэрэглэх зүрхний гликозидын хэрэглээ их хэмжээгээр нэмэгдэж байна. Зүрхний гликозидын бүлгийн хэрэглээний ихэнхи хувийг (79,2-93,0%) кардиовален, изоланид, строфантин К, корглюкон эзлэж байна. Хуруувчин цэцгийн гликозидууд (изоланидаас бусад ацедоксин, дигоксин, кардитоксин зэрэг)-ын хэрэглээ, хангамж тогтмол бус, бусад эмийг тасарсан үед орлуулах буюу тохиолдлын чанартай хэрэглэж иржээ. Хуруувчин цэцгийн хандны хэрэглээ эрс буурсан бөгөөд алтан хундаганы бэлдмэлийн хэрэглээний түвшин сүүлийн 5 жилд нэгэн хэмжээнд байна.

Дүгнэлт

1.Зүрх судасны өвчнийг анагаахад тус 2 аймагт фармакологийн 12 бүлгийн 196 нэр төрлийн эм, үүнээс антибиотик, үрэвслийн эсрэг эмүүд зүрхний гликозидууд давуу хэрэглэгдэж байна.

2.Зүрхний гликозидын хэрэглээ харьцангуй үзүүлэлтээр жилд дунджаар 0,65%, абсолют үзүүлэлтээр 8,3%-иар өсч байна. Уг судалгаанаас үзэхэд зүрх судасны эмийн хэрэглээг өвчний түүхийн материалаар судлах боломжтой байна.

Ном зүй

1.Прокопишин В.И. Организация снабжения аптечных учреждений М. 1970. 108. III
2.Кечатов Е.А. Гацан В.В. Фармация. М. 1979. 3. 44-49
3.Методические рекомендации и указания по организации, учету и планированию
аптечного дела. М. 1976. 2. 4-15.
4.Шугалаева М.В. Королева М.Г. Фармация. М. 1974. 2. 15-19.
5.Рагчаа Б. Балжиниям С. Монголын анагаах ухаан. 1972. 3. 53-54.
6.Гэндэнжав Н. Монголын анагаах ухаан. 1972. 3. 46-47.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1617
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК