Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 2(34)
Изотопийн шинжилгээний аргаар элэгний архаг өвчнүүд ба элэгний өмөнг ялган оношлох бололцоо хүрээ
( Судалгааны өгүүлэл )

П.Онхуудай (радиолог эмч), Б.Рагчаа (Доктор, профессор), Ш. Жигжидсүрэн (Анагаах ухааны дэд эрдэмтэн)

 
Абстракт

Методы радиоизотопной диагностики являются ценными для распознавания заболеванйй печени. Применение сцинтилляционного скеннирования и радиоизотопных исследований функций данного органа значительно расширяет диагностические возможности в гепатологии и имеет большие перспективы в ранней определении диффузных и очаговых заболеваний печени. Впервые в медицинской практике в МНР меченные атомы-радиоизотопы для диагностики начали применять с 1975 г. Авторы применяли методы гепатосцинтиграфии гепатографии с помощью золота-198-коллоид и иода-131-бенгаль роза 10-250 микрокюри или 370-9150 беккерель вводился внутривенно. Обследовано 633 человека, из них 80-практически здоровых лиц, хронический холецистит был у 21 больного, хронический гепатит-у 276, цирроз печени-у 116 эхинококк-у 40 и рак печени-у 100 больных. Оказалось, что гепатосцинтиграфия при хроническом гепатите и циррозе печени дает характерные данные в виде увелечения печени и поглощения изотопа в селезенке и диффузных изменений печени. Для гепатосцинтиграфии при очаговых поражениях печени были характерные уменьшение печени при раке (в 470 случаях) и увелечение печени при эхинококке (в 85% случаях) с единичными и множественными очагами (холодные узлы). Гепатография дает возможность выявить степень снижения поглотительно-выделительной функции печени при ее хронических заболеваниях.

Сүүлийн жилүүдэд элэгний архаг өвчин ба өмөн жилээс жилд ихсэх хандлагатай болсон нь манай орны болон гадаадын судлаачдын ажиглалтаас тодорхой байна. Элэгний янз бүрийн өвчнийг ялган оношлох асуудал бэрхшээлтэй юм. Манай оронд 1961 онд гарсан элэгний халдварт гепатитын эпидеми элэгний архаг өвчний гол шалтгаан болж байна. Энэ талаар Б.Рагчаа, С.Сүндэв нарын судалгаа бичигдсэн юм. Элэгний нэрт судлаач X.Калк бичихдээ «Элэгний архаг гепатит бол элэгний өвчин эмчлэгдэх эмчлэгдэхгүйн хоорондын зааг юм» гэжээ. ЗХУ-ын нэрт эрдэмтэн А.Ф.Блюгер, A.С.Логинов, С.Д.Подымов, Е.В.Крутских, X.X.Мансуров нар элэгний архаг гепатит, элэгний цирроз өмөн сүүлийн арван жилд олширч, хамгийн тархмал өвчинд тооцогдох болсон бөгөөд хөдөлмөрийн чадвартай идэр насны хүмүүст олонтой тохиолдох болов гэж бичиж байна. Клиник болон лабораторийн шинжилгээ хэдий сайн хөгжсөн ч гэсэн элэгний өвчний янз бүрийн хэлбэрийг төдийлөн төгс, эрт оношлож хараахан чадахгүй байгаа юм. Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд Цөмийн онош зүйн лаборатори 1975 онд байтуулагдаж элэгний өвчнийг тэмдэгт атом-изотопоор оношлох шинэ арга нэвтэрлээ. Элэгний өвчнийг оношлоход зориулагдсан маш олон төрлийн шинжилгээ байх боловч шинжилгээ бүр элэгний олон талт үйл ажиллагааны зөвхөн нэг л хэсгийг тодорхойлдог учир дутагдалтай байгаа тул төгс оношлох тийм онош зүйн  аргыг эрдэмтэд эрэн сурвалжилж байна. Цөмийн анагаах ухаан хөгжсөн 1960-аад оноос элэгний цөмийн изотопын оношлогоор практикт нэвтрэн клиник, лаборатори, рентген, бусад шинжилгээтэй нийлэн элэгний бүтэц, үйл ажиллагааны тухай бүрэн мэдээлэл өгч, уг өвчнийг эрт оношлоход тодорхой дэвшил гарлаа. Цөмийн изотопын оношлогоо нь давуу талтай бөгөөд ирээдүйн шинэ боломжийг нээж байгаа юм гэж ЗХУ-ын эрдэмтэн Г.А.Зедгенидзе, С.А.Бондарь нар үнэлж байна.

Цөмийн онош зүйн шинжилгээний аргаар:

  1. Элэгний байрлал, дүрс, хэмжээг тогтоох
  2. Элэгний цуллагийн голомтот ба нэвчимтгий өөрчлөлт
  3. Элэгний шингээн авах ба ялгаруулах үйл ажиллагааг судална.

Арга зүй

1. Гепатосцинтиграфи.

Энэхүү арга нь элэгний байршлын (локаль) оношийг тогтоох изотопын шинжилгээний үндсэн арга юм. БНУАУ-ын «ГАММА» үйлдвэрийн «СЦИНТИКАРТ НУМЕРИК» нэртэй скеннер аппаратаар шинжилгээг явуулав. Шинжилгээний үр дүнд элэгний байрлал, дүрс, хэмжээ, изотопын хуралдалтын ижил төрөлшил, бүтцийн шинж төлөв зэргээр мэдэхээс гадна элэгний цуллаг дахь голомтот ба нэвчимтгий өөрчлөлтийг бүхэлд нь зургаар харуулна. Өвчтөнг эхлээд тусгай орон дээр гэдрэг харуулж хэвтүүлнэ. Скеннерийн оцинтилляцийн тоолуурын толгойг элэгний тус газар 5 см-ийн тусгалтай оноон байрлуулдаг. Өвчтөнд изотоп алт-198-ыг коллоидын уусмалтай (0,5-1,0 мл) 200 микрокюри буюу 7400 беккерель судсанд тарин 30 минутын дараа зураг бичлэг эхэлнэ. Энэ зургаа Гепатосцинтиграмм гэж нэрлэдэг.

2. Гепатографи.

Изотопын шинжилгээний энэ арга нь элэгний эсийн үйл ажиллагааг шалгах бөгөөд мөн «ГАММА» үйлдвэрийн 2 сувагт аппаратаар хийгдэнэ. Изотоп ойд-131-ийг бешгаль роза- (өнгөт бодис)-тай 0,5-1,0 мл эзлэхүүнтэйгээр 10 микрокюри буюу 370 беккерель-ийг өвчтөний судсанд тарин, нэгэн зэрэг аппаратан дээр элэгний шингээн авах ба ялгаруулах үйл ажиллагааны «муруй»-г зурна. Аппаратын сцинтилляцийн тоолуурын толгойг, баруун хавирганы нуман дээр, доод ирмэгийг хүргэн, суганы урд шугам харалдаа тоолуурын голчийг тохируулдаг. Тохируулгыг хийхдээ цөсний хүүдий дэх идэвхжил элгэн дэх идэвхжилд саад болохгүй байхыг анхаарах хэрэгтэй. Элэгний үйл ажиллагааг зуран гаргасан «муруй»-г Гепатограмм гэж нэрлэдэг.

Материал

Бид шинжилгээндээ 633 хүнийг хамруулав. Үүнд:

  1. Эрүүл 80 хүнийг шинжилж, харьцуулан судлахад зориулав.
  2. Цөсний хүүдийн архаг үрэвсэлтэй 21 өвчтөн
  3. Архаг гепатиттай 276 өвчтөн
  4. Элэгний циррозтой 116 өвчтөн
  5. Элэгний өмөнтэй 100 өвчтөн
  6. Элэгний бэтэгтэй 40 өвчтөн хамрагдав.

Дээрх оношууд клиник, лаборатори, рентген, лапароскопи, патогистологийн шинжилгээгээр батлагдсан байв. Улсын клиникийн төв эмнэлгийн дотор, мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлж байсан өвчтөнүүдийг шинжилгээнд сонгон авсан ба 1975-1979 оны материал дээр үндэслэв.

1. а) Эрүүл гэж тогтоогдсон 80 хүнд элэгний үйл ажиллагааг шалгах гол сорилтуудыг хийхэд түүний үзүүлэлтүүд хэм хэмжээнээс онц хазайлтгүй байв. Эрүүл 80 хүнд тепатосцинтигpамм хийхэд, хэв шинжит «гурвалжин» элэгнээс (31,3%) гадна 13 янзын дүрс ажиглагдав.

Гепатосцинтиграмм дээр эрүүл хүний элэгний хэв шинжит «гурвалжин» дүрс, шинжилгээнд бидний авсан эрүүл хүмүүст 31,3 % тохиолдож байхад, И.Кароли ба И.Бонневилла нарт 41%, И.Г.Мкаффее нарынхаар 47% байна. Дээрх судлаачид, эрүүл элэгний хэв шинжит гурвалжин дүрсээс ялгаатай эрүүл элэгний дүрсийн 11 вариантыг олж тогтоожээ. Бид эдгээрийн 10 дүрс вариантыг нь олсон ба эрүүл элэгний 3 шинэ вариантыг нэмж ажиглав. Үүнд: Вариант № 11-д элэгний зүүн дэлбэн «Алга» болсон юм шиг «бөөрөнхий» элэг, вариант № 12-т харин элэгний зүүн дэлбэн ихэд хөгжсөн учраас баруун дэлбэнтэйгээ хэмжээгээр адилхан «1:1» элэг вариант № 13-т элэгний баруун дэлбэнгээс «Ургасан» юм шиг урт нарийн зүүн дэлбэнтэй элэг зэрэг онцлог дүрсүүд гепатосцинтиграмм дээр илэрлээ. Эрүүл элэгний хэв шинжит «гурвалжин» ба гурвалжиндуу дүрсийн вариантууд бүх тохиолдлын 77,7% (Мкаффее 65%)-ийг эзэлж байгаа нь эрүүл элэгний дүрс ерөнхийдөө гурвалжиндуу байдгийг баталж өглөө. Белл ба түүний хамтран судлаачдынхаар 104 эрүүл элэгний доод ирмэг, 60%-д яг хавирганы нумаар, 29% нь хавирганы нумнаас илүү гарсан, 10%-д хавирганы нумнаас дотогш байсан бол бидний ажиглалтаар 80 эрүүл элэгний доод ирмэг 32,5%-д хавирганы нумаар, 28,7 %-д хавирганы нумнаас илүү гарсан 38,8%-д хавирганы нумнаас дотогш гепатосцинтиграмм дээр зурагдсан нь ажиглагдав. Эрүүл бүх хүмүүст изотопын элгэн дэх хуралдалтын төв нь баруун дэлбэнгийн голд байсан ба төвөөс зах руугаа болон зүүн дэлбэн рүү нэгэн жигд багассан изотопын хуралдалтын ижил төрөлшилтэй байлаа. Эрүүл элэгний үйл ажиллагааны муруйг хугацааны утгаар үнэлэн үзсэнээ, мөн адил aргaap хийсэн ба үнэлсэн А.И.Икониковынхтой харьцуулахад манай эрүүл хүмүүсийн элгэнд изотопын хуралдалтын туйлын хугацаа (ХТХ) ба изотопын элэгнээс ялгарах хагас үеийн хугацаа (ЯХҮХ) үл мэдэг удаан байв.

2. а) Цөсний хүүдийн архаг үрэвсзлтэй 21 өвчтөнд гепатосцинтиграмм хийхэд:

Цөсний хүүдийн архаг үрэвсэл өвчнийг цөмийн изотопын оношзүйгээр судалсан тохиолдол, судалгааны баримт материал ховор юм. Бидний ажиглалтаар элэг ихэнхдээ үл мэдэг томрох хандлагатай ба цацраг идэвхит изотопын тархан хуралдалтын ижил төрөлшил мөн үл мэдэг нэвчимтгий өөрчлөлтөнд орсон байх боловч хүнийг гепатосцинтиграммын хэв шинжит чанарын хэмжүүр гэж үзэж болохгүй. Гепатосцинтиграмм дээр дөнгөж 5 тохиолдолд дэлүүн дэх изотопын хуралдалт зурагдсан явдлыг цөсний хүүдийн архаг үрэвслийн зэрэгцээ элэгний цуллагийн ямар нэгэн гэмтэл хавсарсан байна гэж үзэх ёстой.

3. а) Архаг гепатиттай 276 өвчтөнд Гепатосцинтиграмм хийхэд:

Элэгний үйл ажиллагааны алдагдлын зэргийг гепатограмм дээрх «муруй»-н хугацааны утгаар, элэгний шингээн авалт ба ялгаралт илэрхий удааширснаар (52 мин ба 120 мин-аас дээш) мэдэж байна.

4. а) Элэгний цирроз өвчтэй 116 хүнд Гепатосцинтиграмм хийхэд:

Ихэнх тохиолдолд элэгний баруун дэлбэн жижгэрч, зүүн дэлбэн илүү  томорсон   (62,1%) байв.  Энэ нь  порталь, постнекрозын циррозны үед давамгайлна.  Элгэнд голдуу цацраг идэвхит ижил төрөлшил  алдагдсан, жижиг толбонцортой  (77,6%)   ба дэлүү xaмт зурагдах байдал (81,9%) бүх хэлбэрт ажиглагдав. Ингэж гепатосцинтиграмм дээр элэг «хорхойд идэгдсэн таар» шигээр зурагдсан нь хэв шинжит хэмжүүрийн нэг нь юм. Элгэн дэх изотопын тархан хуралдалтын төв нь зүүн дэлбэн рүүгээ болон дэлүүрүүгээ «нүүн» шилжиж байгаа нь ажиглагдсан болно. Давшингуй цирроз буюу өвчний тавилан муугаар төгсөх үед (45,3%) дэлүү бага зэргээс илэрхий том болж зурагддаг байна. Бид энд элэгний циррозын үеийн гепатосцинтиграммын үзүүлэлтэнд өгөх (3-4 оноот) циррозын шинж чанарын магадлалыг (критери) цоо шинээр санал болгов. Энэхүү оноот хэмжүүр тухайн хэлбэрийн циррозын үе шат, эмчилгээний үр дүн, өвчний тавиланг үнэлэхэд бодит туслалцаа болох бөгөөд элэг, дэлүүдэх цацраг идэвхт тархан хуралдалтын зэргээр тогтоогдоно. Хэрэв гепатосцинтиграммын үзүүлэлтийг дээрх хэмжүүрээр үнэлэхэд шинж чанарын оноот хэмжүүрийн нийлбэр 6 буюу 7-д хүрвэл тэр өвчний тавиланг муу гэж үзнэ. Бидний судалгаанд 2 жилийн дотор 44 өвчтөн (37%) 6-7 гэсэн нийлбэртэй оноот хэмжүүрт хамаарагдсан бөгөөд эцэстээ нас барсан байна. Элэгний үйл ажиллагааг гепатограммаар үзэхэд циррозын 3 хэлбэрт үйл ажиллагааны илэрхий алдагдлаас шалтгаалан элэгний шингээн авах ба ялгаруулах ажиллагаа нь маш их уртассан нь гепатосцинтиграммын үзүүлэлттэй  яв  цав  тохирч байна.

5. а) Элэгний анхдагч өмөнтэй 100 өвчтөнд гепатосцинтиграмм хийхэд:

Элэгний өмөнтэй 100 өвчтөнд гепатосцинтиграмм хийхэд өмөнгийн байрласан хэсэгт изотоп очиж хуралдахгүй ба тодорхой хэмжээтэй «Хүйтэн» голомт үүсдэг байв. Бид түүнийг хэмжээгээр нь жижиг ба том толбот болон бага согогт «Хүйтэн» голомт гэж ангилан үзэхэд бага (27%) ба их (59%) согогт «Хүйтэн» голомт (86%)-ийг эзэлж байна. Энэ нь нэг талаас элэгний хорт хавдар ихэнх тохиолдолд оройтож оношлогджээ гэдгийг харуулна. Зөвхөн 14%-д нь жижиг (8%) ба том (6%) толбот «хүйтэн» голомт илэрсэн нь эрт оношлож болохыг харуулж байна. Нэгд өвчтөн оройтож эмнэлэгт ирэх, хоёрт эмчид үзүүлсний дараа олон янзын шинжилгээ хийлгэж цаг алдсан зэрэг шалтгаан нөлөөлсөн байж болно. «Хүйтэн» голомт ихэнхдээ элэгний баруун дэлбэнд (60%) тохиолдож байна. Элэг 53 өвчтөнд томорсон, 47 өвчтөнд багассан нь гепатосцинтиграмм дээр ажиглагдав. Элэгний өмөнгийн «Хүйтэн» голомтын хэмжээ томрох тутам тэр элэгний ажиллаж буй эд эс цөөрч багасаж ирэх бөгөөд гепатосцинтиграмм дээр элэг улам бага болж зурагдаж байгаа нь илэрхий харагдав. Элэгний өмөнгийн үед гепатосцинтиграмм дээр илэрсэн «хүйтэн» голомт бүр нь хязгаарлагдмал элэгний нэг хэсэг алга болчихсон юм шиг зураг харагдана.

6.а)Элэгний бэтэгтэй 40 өвчтөнд Гепатосцинтиграмм хийхэд:


Элэгний бэтэг өвчний оношлогооны гол арга нь изотопын гепатосцинтиграфи юм. Элэгний бэтэг байрласан хэсэгт жижгээс (12,5%) том (87,5%) согогт «Хүйтэн» голомт зурагдсан ба элгийг дээш доош зүүн тийш ямагт түлхэн шахсан нь тодорхой харагдана. Элгэнд цацраг идэвхт ижил төрөлшил хадгалагдсан  (15%)  ба   ихэнх тохиолдолд (85%) үл мэдэг нэвчимтгий өөрчлөлттэй байна. Элэгний бэтгийн үед элэг томроод «Ихэсдэг» ба гепатограммаар элэгний үйл ажиллагаанд онц алдагдал илэрдэггүй ажээ.

Дүгнэлт

  1. Эрүүл хүний элэг нь гепатосцинтиграммаар үргэлж «гурвалжин» дүрстэй байдаггүй нь дахин нотлогдов. И.Кароли, И.Бонневиллеба И.Г.Мкаффе нарын судалгаагаар илэрсэн элэгний дүрсийн 11 вариантаас гадна 3 өөр вариант буйг ажиглав. Үүнд: Вариант № 11-д элэгний зүүн дэлбэн «алга болсон юм шиг» «бөөрөнхий» элэг, вариант № 12-т харин элэгний зүүн дэлбэн ихэд хөгжсөн учраас, баруун дэлбэнтэйгээ хэмжээгээр адилхан «1:1» элэг вариант № 13-т элэгний дэлбэнгээс «ургасан» юм шиг урт нарийн зүүн дэлбэнтэй элэг гепатосцинтиграмм дээр илрэв. Гепатограммаар элэгний шингээх ба ялгаруулах ажиллагааг шалгахад гадаадын эрдэмтдийн судалгаатай тохирч байна.
  2. Цөсний хүүдийн архаг үрэвслийн үед гепатосцинтиграммаар элэг үл мэдэг томрох ба цацраг идэвхт ижил төрөлшил элгэнд хадгалагдах, үл мэдэг нэвчимтгий өөрчлөлттэй зэрэг нь цөмийн изотопын онош зүйд хэв шинжит хэмжүүр болж чадахгүй. Харин элэгний цуллагийн ямар нэгэн гэмтэл хавсарвал нэвчимтгий өөрчлөлт элгэнд илэрч болно. Гепатограммаар ч гэсэн онцгой өөрчлөлт шинж харагдахгүй байна.
  3. Гenатосцинтиграммаар архаг гепатитийн үед дорхи шинж илрэв.
  • Элэг өөрийн гурвалжиндуу дүрсээ ерөнхийд нь алддаггүй боловч зарим тохиолдолд баруун дэлбэн томорсноос «дугуйдуу» дүрстэй болдог байна.
  • Ихэнхдээ  элэгний  баруун  дэлбэн  томорно. (70,7%)
  • Элэгний цацраг идэвхт ижил төрөлшил үл мэдгээс тодорхой нэвчимтгий өөрчлөлтөнд ордог (100%)
  • Гепатограммаар элэгний үйл ажиллагааны алдагдлын зэргийг харуулж чадах ба архаг гепатитийн үед элэгний изотоп шингээн авалт 52 минут, түүний ялгаралт 120 минутаас дээш удааширдаг байна. Өвчтөний   өгүүлэл, клиник лабораторийн   болон гистологийн үзүүлэлттэй цөмийн онош зүй хавсарвал оношлогоо илүү их үнэнд хүрч чадна.
  1. Элэгний циррозын үед цөмийн изотопын онош зүйн дорхи онцгой шинж илэрч байна.
  • Элэгний хэвийн дүрс 100% өөрчлөгдөнө.
  • Элэгний зүүн дэлбэн томорч баруун дэлбэн жижгэрнэ. (62.1%).
  • Элгэнд цацраг идэвхт ижил төрөлшил алдагдсан толбонцортой байх ба дэлүү ихэнхдээ зурагдана, мөн томорно. Ингэж элэгний зураг «Хорхойд идэгдсэн таар» шиг харагдана.
  • Элгэн дэх изотопын тархан хуралдалтын төв нь зүүн дэлбэн рүү болон дэлүү рүү өвчний үе шатаас хамааран байнга нүүж байдаг.
  • Гепатосцинтиграммын үзүүлэлтэд өгсөн оноот хэмжүүрээр тухайн хэлбэрийн циррозын үе шат эмчилгээний үр дүн өвчний тавиланг үнэлж болно. Оноот хэмжүүрийн нийлбэр 6 ба 7-д хүрвэл өвчний тавиланг муу гэж үзнэ.
  • Гепатограммаар циррозын үед түүний янз бүрийн үе шатыг тодорхойлоход элэгний изотопыг шингээн авах ба ялгаруулах ажиллагааны алдагдлын зэргийг тодорхойлж чадах мэдрэмтгий сайн сорил юм.
  1. Элэгний өмөнгийн үед дорхи онцгой шинжүүд гепатосцинтиграмм дээр байна. Элэгний цуллагт өмөнгийн бүрэлдэл болсон хэсэгт изотоп очиж хуралдахгүй ба тэнд «Хүйтэн» голомт үүсдэг (100%)
  • Бага ба их согогт «Хүйтэн» голомт голдуу тохиолдов.
  • «Хүйтэн голомт»-ын хэмжээ томрох тутам, гепатосцинтиграмм дээр элэгний зураг улам багасна. Ингэж элэг өөрөө томорсон мөртлөө, багассан зураг гардаг.
  • «Хүйтэн голомт» бүр хязгаарлагдмал хилтэй, элэгний цуллагийн гүн рүү чиглэсэн, шигдсэн байдалтай харагдана.
  • Элгэн дэх изотопын тархан хуралдалтын төв өмөнд нэрвэгдээгүй элэгний хэсэг рүү байнгад шилжиж байна.
  • Өмөнгийн хүйтэн голомт өмөнд нэрвэгдээгүй байгаа элэгний хэсгээ түлхдэггүй шахдаггүй онцлогтой.
  1. Элэгний бэтгийн үед дараахи онцлог шинж илэрнэ.
  • «Хүйтэн голомт» гепатосцинтиграмм дээр гарна. Том согогт «Хүйтэн голомт» давамгайлдаг байна.
  • «Хүйтэн голомт» элгийг зүүн тийш ба доош ямагт түлхэн шахсан байдаг.
  • Элэгний бэтэгт нэрвэгдээгүй хэсэг томорсон байх ба тэнд цацраг идэвхт ижил төрөлшил ихэнх тохиолдолд үл мэдэг нэвчимтгий өөрчлөлтөнд орсон байна. (85%)
  • Элэг гепатосцинтиграмм дээр ихэнхдээ томорч зурагдсан байна. (85%).
Ном зүй

1.Онхуудай.П. Рагчаа Б, Жигжидсүрэн Ш. «Элэгний архаг өвчин ба элэгний өмөнг ялган оношлох гепатосцинтиграфийн боломж» (Герман хэл дээр) Радиолгия диагностика (БНАГУ) 1 (1979) х. 123-127
2.Онхуудай П, Рагчаа Б. Жигжидсүрэн Ш. «Изотопын шинжилгээгээр элэгний өмөн оношлох ач холбогдол» (Герман хэл дээр) БНАГУ-ын Цөмийн анагаах ухааны 15-р симпозиумын илтгэлийн эмхтгэл номонд Берлин, 1978 он. х 132-137
3.Онхуудай П. «Цөмийн анагаах ухаан, түүний онош зүй» Эрүүл мэнд 1978. № 3. х. 59-62
4.Онхуудай П, Жигжидсүрэн Л, Гоош Д. «Элэг, цөсний өвчнийг багажаар оношлох» Улаанбаатар, 1980
5.Рагчаа Б «Боткины өвчин» Улаанбаатар, 1971
6.Блюгер А. Ф, «Структура и функция печени» Москва, 1964
7.Бондарь С.А., «Клиническая гепатология» Москва, 1970
8.Гранов A.М. Петровичев Н.Н. «Первичный рак печени» Ленинград, 1977
9.Логинов A.С. «Актуальная проблема гастроэнтерологии» Москва, 1977
10.Зедгенидзе Г.А. Зубовский Г.А, «Клиническая радиоизотопная диагностика» Москва, 1968
11.Андрисек О, Берндт X, «Элэгний сцинтиграфи» (Герман хэл дээр) Берлин, 1965
12.Бендер М.А., Блау М. «Анагаах ухаан дахь сцинтиграфри» (Англи хэл дээр) Нью-Иорк, 1964
13.Вайсс В, «Элэгний изотопон шинжилгээг алт-198-аар хийсэн дүн» Германы анагаах ухааны 7 хоног сэтгүүл 5 (1978) х. 188-192
14.Декарт X. «Цөмийн анагаах ухаан» (Герман хэл дээр), Йена, 1973
15.Кароли И. Бонневилле Б. «Элэгний сцинтиграфийг алт-198-аар хийхэд» (Англи хэл дээр) Онош зүйн архив 51 (1962) х. 455-469
16.Мостбек А, Пэшл Л. «Цөмийн анагаах ухааны гепатологи» (Герман хэл дээр) Австрийн эмч нарийн сэтгүүл 31/9 (1976) х. 565
17.Маффее И.Г. «Элэгний цөмийн оношлогоо» (Англи хэл дээр) Америкийн дотрын өвчний архив 116 (1965) х. 95
18.Поппер X, Шаффнер Ф. «Элэгний өвчний судлал, дэвшил» Англи хэл дээр Нью-Йорк, Лондон 1961
19.Таплин Г, «Элэгний стинциграфи» (Англи хэл дээр) Америкийн цөмийн анагаах ухаан 5 (1964) х. 264
20.Шаффнер Ф, Шерлок Ш, Лийви К.М, «Элэг ба түүний өвчин» (Англи хэл дээр) Штутгарт, 1974
21.Феллингер К, Хоефер Р. «Цацраг идэвхт изотопын онош зүй клиник ба судалгаанд» Боть 3, 4, 5, 6, 7, 8, 9, Вена, 1958, 1965, 1967. 1969, 1971, 1973, 1975
22.Ямада,X, Китани,К. Сасак-и И «Цөмийн анагаах ухааны гепатологи» (Англи хэл дээр) Штутгарт, 1974.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1519
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК