Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 3(112)
Ундны усны фторын агууламж, шүдний зарим өвчлөлд нөлөөлөх нь
( Судалгааны өгүүлэл )

И.Болормаа, Л.Нарантуяа

Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн

 
Абстракт
  1. Flourine content in drinking N.Bolormaa, L.Narantoya, Intitufc of Pulerc Health water is highest in Dornogobi and Sukbaatar aimags and prevalence of fluorosis also is highest in these aimage.
  2. Flourine content in drinking water of Khangai-Khentii and Altai mountain regions is much than the hygienic normal value, and it may influence the mor­bidity ot cariosis among the population
  3. Тпе flourine content in drinking water has strong direct correlation to flourosis and strong indirect to the cariosis.

Pp. 13-14, Table 1, Figure 1, Refernces 4.

        Аливаа улс оронд тухайн газар нутгийн онцлог, геохимийн бүтэцтэй холбоотой хүн амын дунд тохиолдох өвчлөлийг "Нутагшмал өвчин" гэж нэрлэдэг. Манай орон хангай, говь хосолсон өргөн уудам нутагтай бөгөөд хөрс, усандаа фторын ихсэлтэй холбоотой газар нутгийн хүн амыг олноор хамран шүдний флюороз өвчин элбэг тохиолддогийг зарим судлаачид тогтоосон байна /3/. Мөн манай орны хүн амын дунд шүд цоорох өвчний эрчим улам бүр өсөн нэмэгдэж бүх насны хүнийг хамарч байгаад нөлөөлөх нэг гол хүчин зүйл нь усны фторын хэмжээ эрүүл ахуйн нормоос бага байгаатай холбоотой. Үүнд: ундны усны фторын агууламж 0.1-0.3 мг/дм байхад шүд цоорох өвчний тархалт 1.0 мг/дм фтортой ус хэрэглэдэг хүн амаас 2 дахин их байдаг.

        Фторын эрүүл ахуйн ач холбогдол нь хүний биө махбодын яс, тухайлбал шүдний бүтэц үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүн фторыг гадаад орчноос ус, хоол хүнс, агаараас авах боловч ихэнх /70 орчим/ хувийг уснаас авдаг. Фтор байгаль дээр өргөн тархсан элемент бөгөөд усанд агуулагдах дундаж хэмжээ нь 0.01-27 мг/л хооронд хэлбэлзэж байдаг. Ундны усанд агуулагдах фторын агууламж уг усны эрдэсжилт, түүний уусах шинж чанараас хамаарна. Улирлын байдлаар худгийн усан дахь фторын хэмжээ 0.3-0.5 мг/л-ийн хооронд хэлбэлзэх бол жилээр онц өөрчлөлтгүй байдаг. Харин гол горхи, нуур, цөөрмийн ус нь улирлын байдлаар 0.4-6.0 мг/л -ийн хооронд хэлбэлздэг. Учир нь зун, намрын улиралд хур бороо элбэгшин усны эрдэсжилт багасаж улмаар хөрсний ус доошилсноос өөртөө ууссан фтороор гадаргын усыг баяжуулж чадахгүйгээс багасдаг байна. Өвөл, хаврын эхээр газар хөлдөж газрын гүний ус дээшилснээс гадаргуугийн усан дахь фторын агууламж нэмэгдэж эхэлдэг /4.1/.

Судалгааны арга зүй

Судалгаанд улсын хэмжээний бүх аймаг, хот сум сууринг хамруулан хүн амын унд ахуидаа хэрэглэх усны 790 дээжинд фторын агууламжийг ионмер багажаар потенционметрийн аргаар тодорхойлсон дүнг нэгтгэн дүгнэж улмаар хүн амын дунд фтортой холбогдон үүсэх шүдний эмгэгийг илрүүлэх зорилгоор хийсэн үзлэгтэй харьцуулан судалж дүнг аймаг, мужаар гаргалаа.

Судалгааны үр дүн

Судалгаанд хамрагдсан нийт аймаг, хот, сумдын хүн амын унд ахуйдаа ашиглаж буй усны фторын дундаж агууламжийг мг/дм илэрхийлснийг авч үзвэл:

  • Нийт сум, суурингийн 72,3 хувьд эрүүл ахуйн нормоос бага, 16.89 хувь нь эрүүл ахуйн норм, 8.1 хувьд нь эрүүл ахуйн нормоос их байна.
  • Аймгуудын дүнгээр: Архангай /0.09/, Баян-Өлгий /0.14/, Булган /0.07/, Өвөрхангай /0.15/, Сэлэнгэ /0.22/, Төв /0.18/, Удс /0.28/, Ховд /0.24/, Улаанбаатар /0.058/, Дархан / 0.04/, Орхон /0.04/, Баянхонгор /0.614/, Говь-Алтай /0.38/, Дундговь /0.51/, Завхан /0.61/, Хөвсгөл /0.37/, Хэнтий /0.58/ аймгуудад эрүүл ахуйн нормоос бага /0.3-0.7 мг/дм/
  • Дорнод /0.96/, Өмнөговь /0.914/ аймгуудад эрүүл ахуйн нормд /0.7-14.5 мг/дм/
  • Сүхбаатар /25.171, Дорноговь /1.93/ аймагт эрүүл ахуйн нормоос их /1.5 мг/дм дээнш/ фтор агуулсан усыг хүн ам хэрэглэж байна.
  • Газар зүйн мужлалаар: Алтайн уулархаг мужийн 91.2 хувь, Хангай, Хэнтийн мужийн 85.9 хувь эрүүл ахуйн нормоос бага фтор агуулсан усыг унд ахуйдаа хэрэглэж байна. Говийн их муж, Дорнодын талархаг мужуудад усны фторын хэмжээ эрүүл ахуйн нормд байна. /хүснэгт/

Усны фторын агууламжийн ихсэлт, багасалттай холбоотой үүсэх шүдний флюороз болон шүд цоорох өвчний өвчлөлийг авч үзэхэд Шүдний флюороз өвчний тархалт нийт аймаг, хот сууринд түгээмэл буюу 71.4 хувьд нь өндөр тархалттай байгаа бөгөөд улсын дундаж 154.3+45.6 байна. Үүнээс Дорноговь, Сүхбаатар аймгуудад хамгийн өндөр тархалттай байна.

Шүдний кариес өвчний тархалт нийт аймаг, хот, сууринд түгээмэл буюу 71.4 хувьд нь өндөр тархалттай байгаа бөгөөд улсын дундаж 600.7+28.3 байна. Үүнээс Улаанбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгудад хамгийн өндөр тархалттай байна. Шүдний өвчнийг газар зүйн мужлалаар авч үзвэл: шүд цоорох өвчин Хангай-Хэнтийн уулархаг мужид хамгийн өндөр 612.08+46.45 флюорозын өвчлөл говийн мужид хамгийн өндөр 593.3+82.5 тархалттай байна.

Дүгнэлт

  1. Ундны усны найрлага дахь фторын агууламж Дорноговь, Сүхбаатар аймгуудад хамгийн өндөр байгаа ба шүдний флюороз өвчбний тархалт ч эдгээр аймагт хамгийн өндөр байна.
  2. Газар зүйн мужлалаар авч үзвэл: Хангай-Хэнтий, Алтайн уулархаг мужуудын ундны усан дахь фторын агууламж эрүүл ахуйн нормоос хэт бага байгаа нь хүн амын дунд шүд цоорох өвчин үүсэх нөхцлийг бүрдүүлж байна.
  3. Газар зүйн мужлалаар ундны усны торын агууламжийн ихсэлт нь шүдний флорозтой шууд хүчтэуУ хамааралтай /Rxy=0.89/ цоорох өвчинтэй урвуу хүчтэй хамааралтай //Rxy=-0.9/ байна.
Ном зүй

1.Авцын А.П.Жаворонков А.А.Риш М.А, Микроэлементозы человека.-М, 1991. с. 146-371
2.Вредные химические вещества. Неорганические соединение элементов V-VII групп: Справ. изд. /Бандман А.Л., Волкова Н.В., Грехова Т.Д. идр. Под ред. Филова В.А. идр. Л.Химия, 1989 с.592
3.Габович Р.Д., Николадзе Г.И., Савельева Н.П Фторирование и обесфторирование питвьевой воды. М.Медицина. 1968 с. 224
4.Бирзана. О.Банзрагч Г., Дашням Ц., Дорнод говийн муж ба Монгол Алтайн Хархирааны дэд мужийн усны фторын хэмжээ // Химийн хүрээлэнгийн бүтээл, УБ. 1972 N11 х. 203¬279
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Б.Бурмаа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3488
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК