Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 3(112)
Гадна хамар, таславчийн өөрчлөлт түүний шалтгаан
( Судалгааны өгүүлэл )

Л.Шагдар, Ш.Бат-Эрдэнэ

Анагаах ухааны их сургууль

 
Абстракт

From January 1997 till April 2000 in ENT clinik  of  Central   Republic   Hospital 352

Patients. /121 female, 231 male between 18-65 ages/ were undergone sethitik and reconstructive nasal plastic operation. The ethiologie of the nasal deformities were injury after street fighting 44.8%, dur­ing job 19.8%, sport injury 13.3%, pathology paranasal sinus 4.9%, after primary rhinoplasty operation 4.5%, congenital 3.9%. The all patients were 9 clinic group as: deviated nasal septum 28.4%, deviated nasal frame­work with cartilage parts 22.1%, scoliosis nasal bone 11.3%, saddle nose 21%, lordosis, combinated frac­ture each 5.4%, Pinoccio noce 4.5%, defarmation of the nasal alae and rhinophyma each 0.9%.

Pp. 17-18, Tables 4, References 4

Зорилго: Гадна хамар, таславч өөрчлөгдөх гол шалтгаан нь дээр үед тэмбүү өвчин буюу дайн байлдааны үеийн шарх байсан бол орчин үед гэмтэл, хамрын зарим мэс заслууд болж байна. Хамрын яс хугарсан 1000 өвчтөнд судалгаа хийхэд анхны мэс заслын дараа бүх өвчтөны 30-40%-д дахин мэс засал хийх шаардлагатай байдаг байна.

Мөн хамрын ясны хавсарсан хугралын үед зөвхөн гадна хамрын хэлбэрийг засаад зогсохгүй мөн хамрын таславчийг засах ажилбарыг заавал хамт хийх шаардлагатай байдаг

Хамрын муруй, таславчийн тархалтыг 2380 нярай үүхэд, 2112 насанд хүрэгчдэд судлаж үзэхэд нярай үүхдийн 42%-д таславч тэгш, 27%-д бага зэрэг налуу, 33%-д мурий байсан ба насанд насанд хүрэгчдэд энэ үзүүлэлт 21%, 37%, 42% тус тус байжээ. /Gray. L, 1978/ Хамрын таславчийг тайрах мзс заслын дараа 0.4-1 % тохиолдолд хамар нахиу болсон байдаг байна.

Хамрын хэлбэр өөрчлөгдөх, таславчийн муруйгаас шалтгаалсан хамрын Таславчийн муруй 21.7%, хамрын ёроолын төвгөр 26.1%, самалдаг томрох 22.8%, монхор хамар 9.8%, нахиу хамар 3.3%, өргөн хамар 4.4%, тус тус тохиолдсон байна. /Eivhhorn.J, Scroeder.H, 1983/. Судалгааны зорилго нь манай орны нөхцөлд хамрын хэлбэр, таславчийн өөрчлөлт, түүний шалтгааныг тогтооход оршино.

Түлхүүр үг: Хамрын муруйлт, таславчийн муруйлт

Материал, арга зүй: Бид клиник судалгааны ажлыг сэдвийн дагуу 1997 оноос хойш гардан эмчлэгдсэн 352 өвчтний ажиглалт дээр суурилж хийсэн болно.

Бүх өвчтөний 86.1% нь 15.34 насны залуу, эрэгтэй /65.6%/ хүмүүс байлаа.

Залуу хүмүүс ринопластик мэс засал хийлгэх их сонирхолтой байдаг нь зүй ёсны боловч знэ хувь нь залуу эрэгтэйчүүдийн дотор тохиолдох эмгэгийн төрөлтэй нилээд холбоотой байна. Харин хүйсний харьцааны хувьд, бидний эрэгтэйчүүд зонхилж байгаа нь ихэвчлэн нүүрний гэмтэлтэй холбоотой бөгөөд ринопластик гоо сайхны агуулгаараа хийгдэж байвал энэ харьцаа өөрчлөгдөх талтай юм. Иймээс цаашид нас, хүйсний харьцаа өөрчлөгдөх хандлага бий болно.

Манай орны нөхцөлд хамар, таславчийн өөрчлөлтийн гол шалтгаан нь: гэмтэл /86.4%/ эзлэж байгаа бөгөөд үүний дотроос гудамжны гэмтэл 44.8%-ийг эзэлж байгаа нь архидан согтуурч нийгмийн хэв журмын зөрчил гаргасантай холбоотой байна. Хамрын гэмтлийн хоёр дахь шалтгаан нь үйлдвэрийн гэмтэл /19.8%/, дараа нь биеийн тамирын гэмтэл / 13.3%/ орж байна. Бидний судалгаанаас анхаарвал зохих нэг зүйл бол эдгээр бүх өвчтөний 97% нь гэмтлийн дараа нь мэргэжлийн туслалцаа аваагүй явдал байлаа. Өвчтөний өгүүллэгээс үзэхэд хамгийн эрт ирсэн өвчтөн нь гэмтсэний дараа 3 cap өнгөрөөд ирсэн бөгөөд бусад нь түүнээс дээш cap, хэдэн жилийн дараа ирсэн байна. Гадаадын судлаачдын мэдээллийг үзэхэд хамрын хэлбэр, таславч өөрчлөгдөх шалтгааны 30.4-48%-ийг гэмтэл эзэлдэг байна. /Tzadik.A, Gilberts, Sade.J 1988/ .Мэргэжлийн эмчид хандах болсон шалтгааныг нь асуухад бүх өвчтөн хамрын хэлбэр өөрчлөгдөж гоо сайханд муугаар нөлөөлөх болсон, үүнэзс шалтгаалан сэтгэл санаагаар унах, хуучин таньдаг хүмүүсээс дөлөх, гутрах,ичих зэрэг сөрөг тал ажиглагдах болсон байна. Хамрын нэг буюу хоёр тал байнга битүүрдэг, үнэр мэдрэхүй болсон, хамраас звгүй үнэртэй ялгадас гардаг болсон, толгой өвддөг, унтахдаа хурхирдаг гэсэн зовиуртай байлаа.

Удаан хугацаагаар хамар битүүрэх нь амьсгалын дээд замын үрэвсэл үүсэх, хоолой дахин өвдөхөд нөлөөлөх гол хүчин зүйл болохоос гадна толгой өвдөх, мартамхай болох, нойрондоо амьсгал зогсох хам шинж /Sleep apnea syndrom/ үүсэхийн шалтгаан болдог. Хамрын хэлбэр өөрчлөлтийн 86% нь гэмтэлтэй холбоотой учраас хамрын хэлбэр өөрчлөлт янз бүр байсан болно.

Үр дүн:

Манай орны нөхцөлд хамар, таславчийн өөрчлөлтийн гол шалтгаан нь: гэмтэл /86.4%/ эзэлж байгаа бөгөөд үүний дотроос гудамжны гэмтэл 44.8%­ийг эзэлж байгаа нь архидан согтуурч нийгмийн хэв журмын зөрчил гаргасантай холбоотой байна, Хамрын гэмтлийн хоёр дахь шалтгаан нь үйлдвэрийн гзмтэл /19.8%/, дараа нь биеийн тамирын гэмтэл / 13.3%/ орж байна.

Дүгнэлт:

Бидний судалгаанаас үзэхэд манай оронд хамрын ясны зөрсөн ба зөрөөгүй хугарал, нахиу хамар их тохиолдож байгаа бөгөөд энэ гэмтлийн дараа мэргэжлийн тусламж аваагүйтэй шууд холбоотой юм.

Ном зүй

1.Eihhorn.J.H , Scroeder. Н. G , Klaisasser. О , Nachunter suchungen von patienten mit isolierten fraktuen des knochernen nasen skelerres. Laryng. Rhinol. Otol . 62.3: 1983 , pp 112-115.
2.Gary D. Friedman , Ronald P. Gruber . A. Fresh Look at the Open Rhinoplasty Technigue. Plasstik and Reconstructive Surgery. Decemder 1988, Vol.82,6 , pp 973-979.
3.Murray J. A , Maran G .D Open and closed redution of the fractured nose . Arch. Otolaryng 1984, 100,2, pp. 797-802.
4.Tzadik A, Gilder S.E Sade J Complications of submucous resection of the nasal septum . Arch . Otolaryngol. 1988, 245; pp. 74-76.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Б. Гоош


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5400
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК