Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 3(112)
Нойрны өөрчлөлт
( Судалгааны өгүүлэл )

Г. Цагаанхүү, Ц. Дэлгэрмаа

Анагаах Ухааны Их Сургууль

 
Абстракт

The authors summarised sleeping disorders, in four grouos: insomnia, hypersomnia, narcolepsi and parasomnia. and was given the main clinical symp­toms above mentioned disorders.

Pp. 18-20, References 3

Нойр нь хүний биеийн физиологийн амин чухал хэрэгцээг хангана. Орчин үед тархины цахилгаан бичлэг /ЗЗГ/, полисомнографийн /тархины биопотенциал булчингийн цахилгаан идэвхжил, нүдний алимны хедөлгөөнийг хамт бичих/ шинжилгээний тусламжтайгаар нойр, сэргэлэнгийн физиологийн холбогдлыг судласнаар нойрсолт нь нүд хурдан хөдлөх буюу хурдан нойр, нүд үл хөдлөх буюу удаан нойрны үечлэлтэйгээр, сэргэлэнгийн байдал нь тайвширсан хүчилсэн хэлбэртэй явагддагийг тогтоосон байна. Нойр, сэргэлэнгийн физиологийн эдгээр онцлог үзэгдэл нь ЭЭГ-ийн шинжилгээнд харах тархины биопотенциалын харилцан хамааралт өвөрмец идэвхжилээр тодорхойлно. Удаан нойрны үе нь гүн нойрсох, зүрх судас, амьсгалын хэм удаашрах, АД буурах, нүднмй алим хөдөлгөөнгүй болох, бодисын солилцол идэвхжих агуулгаар илэрдэг бол, хурдан нойрны үе нь өнгец нойрсох, судасны цохилт, амьсгалын хзм хурдсах, нүдний алим хурдан хөдлөх, зүүдлэх, өдрийн цаг шийдлийг олоогүй асуудалд хайлт хийх зэрэгт сэтгэцийн үйл явц идэвхжих агуулгаар явагддаг бөгөөд эдгээр зүй тогтол нь полисомнографийн шинжилгээний үзүүлэлтэзр батлагдана. Шөнийн туршид хурдан нойрны үе нь удаан нойрны үеэр 90-100 минут мөчлөгтэйгээр 4-5 дахин солигдоно. Нойрны физиологийн хэрэгцээ нь насны уруу хамааралтай, балчир хүүхдэд хамгийн их , өндөр насанд хамгийн бага нойртой байна. Нойрны хямрал насанд хурэгчдэд нэн өндөр давтамжтай тохиолдоно. Өндөр насанд нойргүйтэх зовиур унтсаныгаа мэдэхгүй нойрондоо ханахгүй байдлаар илрэх нь цеөнгүй тохиолдоно. Нойрны өөрчлөлтийг нойр багасах хэт ихсэх, нойрг сэргэлэнгийн хэм алдагдах зэрэг хэлбэрүүдзд хувааж судална.

1.Нойргүйтзл /инсомни/ хэмээх ойлголтоор нойрны үргэлжлэх хугацаа багасах нойр ханахгүй байх эмнэлзүйн хэлбэрүүдийг авч үзнэ. Нойргүйтлийн үндсэн илрэл нь хэвтсэнээс хойш удаан хугацаанд нойр хүрэхгүй байх /пресомни/, шөнө олон дахин сэрж нойр хулжих /интрасомни/, хэт эрт сэрэх /постсомни/, нойрсолт хангалттай үргэлжилсэн ч, түүнд ханахгүй зэрзг шинжээр тодорхойлогдоно. Нойргүйтэл нь түр зуурын буюу богино хугацааны хямрал байдлаар тохиолдохоос гадна ихэнх тохиолдолд анхдагч нойргүйтэл архаг явцаар илрэнэ.

Нойргүйтэлд нэрвэгдэх нь сэтгэлийн дарамт, невроз, дотоод шалтгаант сэтгэцийн эмгэг, нойрны зохицуулгыг хангах тархины бүтцүүдийг гэмтээсэн мэдрэлийн органик өөрчлөлт, зүрх судас, амьсгалын замын өвчин хийгээд архи дарс хэтрүүлэн хүртэх, тайвшруулах, нойрсуулах эмүүд, кофеин, никотин агуулсан бэлдмэл удаан хугацаагаар дур мэдэн хэрэглэх, тэдгээрт дасах зэрэг шалтгааны хүчин зүйлстэй холбоотой.

Нойр хямрахын өөр нэг хүчин зүйл нь хөл хөдөлгөөнтөх хамшинж бөгөөд энэ нь тайван хэвтэж байх үед хөлийн шилбэ, гуяны гүнд чинэрэх маягийн нэн эвгүй сэрэл үүсч, хөлөөрөө хөдөлгөөн хийх, бүр босож явахад хүргэнэ. Хэдэн минут холхиж явсны дараа энэ байдал намдах боловч орондоо хэвтсэн даруйд дахин хөл эвгүй оргиж, босож явахаас өөр аргагүй болно. 20-40 насанд тохиолдох ба харин кофе хэтрүүлэн хэрэглэх, полиневропати, уреми, төмрийн дутагдал, жирэмсний үед хоёрдогчоор үүснэ. Нойргүйтлийг эмчлэхэд, юуны өмнө, шалтгааны хүчин зүйлийг арилгахад чиглэгдсэн арга хэмжээг авна. Тайвшруулах, нойрсуулах үйлчлэлтэй эмийг яаран хэрэглэхээс аль болохоор зайлсхийж, тодорхой цагт унтах, босох дэглэмийг баримталж сурвал зохино. Архаг явцтай нойргүйтлийн үед нойрсуулах эмийг бага тунгаар долоо хоногоос 2-3 орой завсарлагатай хэрэглэхээр тооцож, 4 долоо хоногоос хэтрэхгүй хугацаанд богино курсээр змчилгээг явуулна. Бензодиазепины бүлгээс диазепам 5-10 мг, фенозепам 1-2 мг, нитрозепам 5-10 мг, алпрозалам 0.5-1 мг тунгаар унтахын өмнө хэрэглэнэ. Сүүлийн үеийн эмүүдээс имован /зопиклон 7.5 мг/ буюу ивадалыг /золпидем 0.05г/ завсарлагатайгаар буюу курс эмчилгээний хэлбэрээр эрхлэхэд харьцангуй тогтвортой үр дүн өгнө. Сэтгэл засал, аутотренинг, усан дасгал эмийн эмчилгээнээс илүү ашигтай болохыг анхаарах нь чухал. Хөл хөдөлгөөнтөх хамшинжийн үед дофамин идэвхт бэлдмэлүүдийг / наком, бромкриптин 2.5-7.5 мг/ хэрэглэх ба тохирохгүй тохиолдолд бензодиазепины бүлгийн эмүүд / клоназепам 0.5-1 мг, триазолам 0.125-0.5 мг, темазепам 10-30 мг, эсвэл вольпроат натри, пропранолол, оксибутират натри, габапентин, клофелин зэрэг эмүүдийг хэрэглэхэд үр дүнтэй, харин нейролептик, антидепрессант үйлчлэлтэй эмүүд харшилна.

2. Хэт нойртол /гиперсомни/-өдрийн цагаар ямарч нөхцөл байдалд үе үе богино хугацаагаар нойронд автагдахыг хэлнэ. Хэт нойртлын бие даасан хэлбэрт анхдагч гиперсомни хамаарах бөгөөд эмнэлзүйн хувьд шенийн нойрны үргэлжлэх хугацаа үлэмж уртсах, едрийн цагаар нойронд автах, нойрмоглох шинжээр илрэнэ. Шөнийн нойр 12-15 цаг буюу түүнэзс ч илүү хугацаагаар уртасч, өдрийи цагаар хэд хэд дахин унтах ба нойрмотлолтын үед бие нозоорох, сулрах, баримжаалал алдах, будилах байдал ажиглагдана. Хэт нойртлын үед богино хүзүүтэй, махлаг тарган хүмүүст нойрон дунд амьсгал тасалдах шинж илэрдэг. Нойронд амьсгал тасалдах нь гүн унтах, хүчтэй хурхирах, 10 секундээс илүү хугацаагаар амьсгалын хзм үе үе саатах шинжээр илрэнэ. Төвийн гарлаар нойронд амьсгал тасалдах нь амьсгалын төвийн зохицуулга алдагдсантай холбоотой бөгөөд энэ үед амьсгалын хөдөлгөөн ч, агаар сорох ажиллагаа ч саатна. Харин амьсгалын дээд замын гаралтай /өрц дээр байрлах, хэл унах, согтуу байх/ амьсгал тасалдлын үед амьсгалын хөдөлгөөн хадгалагдах авч уушгинд агаар сорогдож орохгүй. Нойронд амьсгал тасалдах нь зүрхний шигдээс, тархины цус харвалтыг нөхцөлдүүлэх хүчин зүйл болох нь цөөнгүй. Эмчилгээний үндсэн зарчим нь биеийн жинг хасах, архи, дарс, нойрсуулах эм хэрэглэхээс татгалзах, амьсгалык дээд замын гажигийг засахад чиглэгдэхээс гадна сэтгэц сэргээх бэлдмэлүүдийг / сиднофен, сиднокарб 10-15 мг, индопан 30-50 мг, фенкарон 75-100 мг/ үдээс өмнө хзрэглэх нь үр дүнтэй. Сүүлийн үед тусгай аппаратын тусламжтайгаар амьсгалын дээд замд байнгын даралт бий болгох замаар нойронд амьсгал тасалдахаас сэргийлэх аргыг үр дүнтэй хэрэглэж байна.

З.Нарколепси -нойр, сэргэлэнгийн мөчлөгийг зохицуулах тархины баганын бүтцүүдийн удамшлын гаралтай өөрчлөлтийн улмаас үүсэх эмгэг байдал юм. Нарколепси эмнэлзүйн илрэлийн хувьд дараах 5 үндсэн  шинжийг багтаана.

  1. Өдрийн цагаар дийлдэхгүй нойр хүрч, ямарч нөхцөл байдалд олон дахин богино хугацаагаар унтана,
  2. Гэнэт булчингийн тонус суларч гулжийж унана, үүнийг катаплекси гэж нэрлэнэ, ихэвчлэн толгой гулжийх, өвдөг нугарах байдлаар илрэнэ.
  3. Нойронд хараа, сонсгол, мэдрэхүйн агуулгатай хий үзэгдэл үзэгдэнэ,
  4. Унтаж эхлэх буюу сэрэх яг тэр агшинд аливаа нэгэн хөдөлгөөн хийж чадахгүй болох түр зуурын  шинж илрэнэ, үүнийг нойрны саажил гэнэ,

б.Шөнө олон дахин сэрэх, нойр хулжих, аймшгийн зүүд зүүдлэх байдал ажиглагдана.

Нарколепсийн байнгын илрэл нь өдрийн цагаар нойр дийлдэхгүй хүрч нойронд автах, булчингийн тонус гэнэт суларснаас гулжийн унах катаплексийн хөдлөл бөгөөд катаплексийн үзэгдэл, инээх, уур дүрс хийх зэрэг сэтгэлийн хөдөлгөөний үед илрэх хандлагатай байдаг. Унтаж эхлзх, сэрэх үеийн нойрны саажлыг бас өөрөөр унтах, сэрэхийн катаплекси хэмээн нэрлэх бөгөөд ямар нэг хөдөлгөөн хийж эхэлмэгц агшин зуурын хугацаанд тэр байдлаас гардаг онцлогтой. Нарколепсийн хөдлөл суугаа байрлалд нэгэн хэвийн ажил хийж буй, биеийн идэвхгүй байдлын үед ч үсэх магадлал илүүтэй байдаг. Нойр дийлдэхгүй хүрэх үед босож явах, нүүрээ хүйтэн усаар угаах, гүнзгий амьсгал авах зэрэг идэвхтэй үйлдэл хийх нь нарколепсийн хөдлөлийг бага ч гэсэн хойшлуулах талтай.

Катаплексийн хөдлөлийг дарах зорилгоор сэтгэл уналын эсрэг бэлдмэлүүдийг /имизин, мелипрамин хоногт 75-100 мг/ хэрэглэнэ.

4.Парасомни-нойртой холбоотой, түүнийг дагалдаж үүсэх сэтгэц-хөдөлгөөний өөрчлөлт бөгөөд хэд хэдэн хувилбар шинжээр илрэнэ.

Нойрны татвалзал-унтаж эхлэх үед гар, хөл, их биеийн аль нэгэн хэсэгт булчингийн ганц нэгэн миоклони чичигнэл илрэнэ.

Шөнийн миоклони-унтах эхний агшинд хоёр хөлд жигд хэмт чичигнэл үе үе үүснэ, хөл хөдөлгөөнтөх хамшинж бүхий өвчтөнд ажиглагдана.

Шүд хавирах /бруксизм/-нойрондоо шүдээ хавирах нь хүмүүсийн дунд нэн элбэг тохиолдох үзэгдэл бөгөөд шүд элэгдэх, эрүү нүүрний орчим өвдөлт бий болохыг угтвар нөхцөл болно. Тусгай бэлтгэсэн резинэн жийргэвч хэрэглэх замаар шүд элэгдэхээс сэргийлнэ.

Нойрны саажил /унтах, сэрэхийн катаплекси/-унтаж эхлэх агшинд буюу сэрэх тэрхэн мөчид алив нэгэн хөдөлгөөн хийх, нүдээ нээх, дуугарах чадавхи түр зуур алдагдаж, хэдхэн секундын дотор сэргэнэ. Өрх бүлийн анхдагч гаралтай нойрны саажлын үед ийм хөдлөл шөнийн туршид хэд дахин давтагдана.

Нойрондоо явах-нойрсолтын эхний 1-2 цагт, ихэвчлэн гүн нойрны үед ажиглагдана, хүүхдүүдийн 5-10 %-д тохиолдож, 7-14 насанд арилна, өрх бүлийн шинж чанартай тохиолдох нь элбэг. Гол төлөв, хэсэгчилсэн хэлбэрээр явагдаж, хүүхэд орноосоо өндийж суух, ямарч зорилгогүй хөдөлгөөн хийх байдал ажиглагдана, сэрсэн тохиолдолд хэсэг хугацаанд баримжаалалгүй болох ба энэ тухай хүүхдийн ойд үлдэхгүй. Энэ тохиолдолд хүүхдийг гэмтэл аваас сэргийлнэ.

Шөнийн айдас-гэнэт хашгирах, дутуу сэрэх, айх, мэгдэх, зүрх дэлсэх, хөлрөх шинжээр илрэнэ. Энэ нь өрх бүлийн гаралтайгаар хүүхдийн 1-3 %-д тохиолдох ба голчлон нойронд ярих шинжтэй хавсарна.

Нойрондоо явах, шөнийн айдасын хүнд явцтай тохиолдолд диазепамыг 2.5-5 мг тунгаар унтахын өмнө хэрэглэнэ.

Ном зүй

1. Adams R., Victor М. Principles of Neurology - New York, 1997,c.Pp. 302-319
2.Gilroy J. Basic Neurology. -New York, 1990, 188-193
3.Samuels M. Manual of Neurologic Therapeutics, -Bos- ton, 1995, c.Pp.35-39
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Д. Баасанжав


Нийтлэлийн нээгдсэн тоо: 7395
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК