Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 3(112)
Шээс бэлгийн замын хламидийн халдварын судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Б.Хандсүрэн, Б.Ганбаатар, Ч. Долгор

Анагаах Ухааны Их Сургууль

 
Абстракт

Chlamydia is common cureble sexually transmit­ted infection in the world. Chlamydia is caused by the bacteria Chlamydia trachomatis, microorganisms that live as parasites within a cell. It infects the genitals, and sometimes the eyes and throat. Untreated chlamy­dial infections can have serious health consequences for both men and women.

Table 1,  Figure 1, References 4.

Pp. 23-25,

Сүүлийн 30-аад жил, өөрөөр хэлбэл 1970-аад оноос эхлэн шээс бэлгийн зам /ШБЗ/-ын хламидийн халдвар нь практикийн эмч болон эрдэмтэн судлаачдын анхаарлыг онцгой татаж байна. Энэ хугацаанд хламидийн өсгөвөрийг гарган авч энэ нянгийн бүтэц, биологийн шинжийг нарийн судалжээ. Улмаар хламидийн халдварын тархвар, эмнэл зүйн асуудлыг судлан, эмгэг хистологийн шинжилгээ, оношлогооны болон эмчилгээний аргыг практикт шинээр нэвтрүүлжээ. Ийм ололттой аргууд байгаа боловч халдвар улам нэмэгдсээр байгаа нь судлаач, шинжээчдийн анхааралд юу юунаас илүү өртөх боллоо. Иймд бид энэхүү тойм өгүүлэлд ШБЗ-ын хламидийн халдварыг судласан байдлыг нэгтгэн товч Мэдээлэх зорилго тавилаа. Эдүгээ дэлхий дахинд жил бүр дунджаар 50 гаруй сая хүн шээс бэлгийн замын хламидийн халдвараар шинээр өвчилж байгааг Krul, K.G. /1995/ мэдээлжээ /14/.

Англид хийсэн судалгаанд бэлгийн замын хламидийн халдвараар 1995 онд 39.000 хүн шинээр өвчилсөн нь 1994 оныхоос 7% өсчээ /8/.

АНУ-д 1987-1995 онд явуулсан ажиглалтаар жил бүрийн өвчлөл нь 100.000 хүнд 47.8-182.2 болтлоо өссөн байна /16/.

ДЭМБ /Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага/-ын жил бүрийн тайлан мэдээнд БЗХӨ /Бэлгийн замын халдварт өвчин/ 333 сая бүртгэгдсэний дотор 89 сая нь шээс бэлгийн замын хламидийн халдвар байсан тухай тэмдэглэсэн байна /7/.

Манай улсын хувьд гэвэл гонококкийн бус шалтгаантай шээсний сувгийн үрэвсзл эмч мэргэжилтнүүдийн анхаарлыг татсаар 20 гаруй жил өнгөрч байна. Знэ үрэвсэлт өвчин трихомониаз, ШБЗ-ын хламидийн халдвар, гарднерелла, микоплазм хамаарах бөгөөд эдгээр эмгэгүүдийг эмнэлзүйн шинжэзр нь ялган оношлох боломжгүй. Харин бид ШБЗ-ын хламидийн халдварыг лабораторийн аргаар шинжлэх шлнжилгээг тэр бүр хийхгүй байгаа билээ. Манай улоын ДОХ/БЗХӨ лавлах төв, АНУ-ын Алабамагийн их сургуультай хамтран амбулаторт үзүүлж буй хүмүүсийн дунд судалгаа хийхэд хламиди нь эрэггэйд 8.1 хувь /11/135/, эмэгтэйд 9.9 хувь /12/ 12/ олдсон байна /18/. Мөн ДОХ/БЗХӨ лавлах төв жирэмсэн эмзгтэйч үүд, эмчилгээний" дараах хяналтын 600 хүнд судалгаа хийхэд 8.3 хувь нь хламидийн халдвартай  байжээ /6/.

Дээрх баримтуудаас харахад хламиди нь хүн амд нэлээд тархсан нянгуудын нэг бөгөөд хүнийг ихээхэн өвчлүүлдэг болох нь харагдаж байна. Энэ талаар Шинский Г.Э., Мерзляков С.Б., Тимофеева С.Б., нар /1999/ тэмдэглэн бичжээ /7/.

Chlamedia trachomatis /С. trachomatis/ нь 15 ийлдэс хэвтэй байдаг ажээ /1,4,5,10/.

Хүснэгтэзс харахад С. trachomatis-ын D-K ийлдэс хэв нь шээс бэлгийн замын халдвар үүсгэдэг болох нь тодорхой байна /1,3,4,10,17,21/.

С. trachomatis -ын эстэй харилцах механизм

С. trachomatis нь бэлгийн замын бортгон хучуур эдийг /шээсний суваг, умайн хоолойн суваг, шулуун гэдэс, залгиурын арын хана, нүдний салс/ гэмтээдэг байна. С. trachomatis нь эгэл бие, торлог, завсрын бие /торлог биеэс эгэл бие үүсэх/ хэлбэрээр оршдог.

Эгэл бие бэлгийн замын бортгон хучуур эдийн эсэд нэвтрэн орсны дараа дунджаар 8 цаг болоод зс нь хуваагдаж эхлэх бөгөөд знэ үед эгэл бие нь томорч, нэг эсээс хоёр эс үүснэ. Энэхүү хуваагдлын үргэлжлэх хугацааг ойролцоогоор 18-24 цаг гэж үздэг байна. Үүний дараа торлог бие үүсэх ба энэ нь дахин эгэл биед шилжих явцдаа завсрын бие үүсгэнэ. Ингээд эгэл бие тоогоороо олширч давамгайлах боловч, эсийн дотор торлог, эгэл бие хоёул байрладаг ажээ. С. trachomatis эзэн эсийн дотор эгэл биеэс торлог бие болж дахин халдварлах чадвартай эгэл бие болж хувирахыг түүний бүтэн үржлийн мөчлөг хэмээн нэрлэдэг. Бүтэн үржлийн мөчлөг дуусч, халдварласнаас хойш 48-72 цагийн дараа эгэл бие эзэн эсээс дахин чөлөөлөгдөнө /1, 3, 4, 5, 16, 17/ /Зураг 1/

Шинээр үүссэн эгэл бие эзэн эсийн гадна тодорхой хугацаанд амьдрах чадвартай бөгөөд нэг эсээс өөр эсэд дамжин бэхлэгдэх үедээ шууд хавьтлын замаар халдвартай хүнээс эрүүл хүнд дамжин халдварлана.

С. trachomatis-ын үржлийн үед, түүнийг эгэл бие хэлбэртэй байхад нь эзэн эстэй бэхлэгдсэний дараа эзэн эс нь тойрон хүрээлж фагоцитоз хэлбэрээр эсийн дотор оруулдаг. Үүнийг судлаач R.P Friis С. trachomatis-ын фагосом хэлбэр гэж нэрлэсэн байна /16/. С. trachomatis эсийн дотор нэвтэрч орсныхоо дараа эсийн митохондрийн АТФ-r өөрийн өсөлт үржлийн эх үүсвэр болгон ашигладаг учир эсийн туйлбартай паразит гэж нэрлэх болжээ. Бортгон хучуур эсийн дотор дунджаар 100-1000 орчим эгэл бие шинээр бүрэлдэн тогтох чадвартай бөгөөд шинээр өсч бүрэлдсэн эгэл бие агуулж буй эзэн нь гэмтэн эмгэгшиж, тэрхүү эзэн бусад эрүүл эсийг халдварлуулах байдлаар өвчин эмгэг үүсдэг байна. /1, 3, 4, 5, 16, 17/.

Эрдэмтдийн анхаарлыг C.trachomatis-ын "тогтвортой" хэлбэр, өөрөөр хэлбэл С.trachomatis удаан хугацаанд ямар нэг өсөлт үржилгүй эзэн эстэй тэнцвзрийн байдалтай оршдог тухай асуудал анхаарал татаж байна. Энэ үед С. trachomatis нь бодисын солилцооны идзвхигүй байх ба нянгийн эсрзг эмийн үйлдэлд ч мэдрэмжгүй байна /1/. Иймд энэ асуудал эрдэмтдийн судалгааны ажлын гол чиглэл болж байна.

Шээс бэлгийн замын хламидийн халдварын эмнэлзүй

Гонококкийн бус шалтгаант шээсний сувгийн үрэвслийн 30-45 % нь хламидиа трахоматисаас үүсч байна гэж АНУ-ын судлаачид үзэж байна /12, 15/.

ШБЗ-ын хламидийн халдвар нь эрэгтэйчүүдзд шээсний суваг, төмсөгний дайвар, түрүү булчирхай, эмэгтэйчүүдэд умайн хоолой, умайн гуурсан хоолойн үрэвсэл тус тус үүсгэн улмаар умайн гадуурх жирэмслэл, бага аарцгийн хөндийн үрэвсэл, эмэгтэйчүүдийн 29-48 % нь шээс бэлгийн замын аарцгийн хөндийн үрэвсэл, үргүйдэл зэрэг хүндрэлд хүргэдэг байна.

Гонококкийн халдвартай эмэгтэйчүүдийн 29-48 % нь шээс бэлгийн замын хламидийн халдвартай байжээ /19/.

Sweef R, Schachter J, Robbie нарын /1982/ 1973­-1981 онд АНУ-д хийсэн судалгаагаар БЗХӨ-ний клиникт эмчлүүлсэн змэгтэйчүүдийн 19-33% нь хламидиа трахоматисаар үүссэн умайн үрэвсэл 15-­21 % нь шээсний сувгийн үрэвсэлтэй, гонококкийн бус гарлын шээсний сувгийн үрэвслийн 22 % шинж тэмдэггүй хэлбэрээр тохиолдсон ба үүний 17% нь С. trachomatis-aap үүссзн  үрзвсэл байжээ /20/.

АНУ-д жил бүр төмсөгний дайврын цочмог үрэвсэл 500 000 тохиолдол бүртгэгдсэний 50% орчим нь хламидийн халдвартай, мөн гонококкийн бус гарлын шээсний сувшйн үрэвсэлтэй өвчтөний 3% орчим нь үргүйдэлтэй болсны шалтгаан нь мөн с.trachomatis байсан тухай Kaufman R. D., Wiesner P.J. нар өөрийн судалгаандаа бичжзэ /13/.

Архаг явцтай түрүү булчирхайн үрэвсэлтэй өвчтөний өглөөний шээс, үрийн шингэнийг шинжлэж үзэхэд тэдгээрийн 56% нь хламидийн халдвартай болох нь тогтоогджээ /9/.

Лондонд хийсэн судалгаанд бага аарцгийн хөндийн үрэвсэлтэй эмэгтэйчүүдийн 25 хувь нь серологи болон өсгөвөрт С. trachomatis эерэг байв. Цочмог хэлбэрийн умайн гуурсан хоолойн үрэвслийн 20 хувь нь хламидийн халдвартай байсан тухай АНУ-ын судлаачид тэмдэглэжээ /20/. Түүнчлэн ШБЗ-ын хламидийн халдвар эрэгтэйд 50, эмэгтэйд 70 хүртэл хувь нь ямар нэг эмнэлзүйн шинж тэмдэггүй тохиолддог байна /4, 5, 8/.

Эдгээрээс үзэхэд С. trachomatis шээс бэлгийн замд эмнэлзүйн шинж тэмдэгтэй ба шинж тэмдэггүй хэлбэрээр эмгэг өөрчлөлт үүсгэн улмаар цөөнгүй хүндрэлд хүргэдэг болох нь судлаачдын бүтээлүүдэд бичигджээ /8, 3, 4, 5/.

Энэхүү тоймыг дүгнэн үзвэл ШБЗ-ын хламидийн халдвар нь дэлхий дахинд өргөн тархалттай, судлаачдын анхаарлыг татсан асуудал болж байна. Энэхүү халдвар нь эсийн доторхи туйлбартай паразит болох С. trachomatis нянгаар үүсч, улмаар ШБЗ-ын бортгон хучуур эсийг гэмтээж, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, нярай хүүхэд харилцан адилгүй шинж тзмдэгтэй үрэвслийг үүсгэж, хэрвзэ удаан хугацаанд эмчлэхгүй бол үргүйдэл ззрэг хүндрэл хүргэдэг байна. ШБЗ-ын хламидийн халдварыг эмнэлзүйн шинжээр нь бэлгийн замын бусад халдвараас ялган оношлох боломжгүй байдаг учир энэхүү халдварыг оношлох шинжилгээний аргуудыг манай орны эмнэлгийн практик үйл ажиллагаанд нзвтрүүлэх нь нэн чухал байна.

Ном зүй

1 .Адлер М.В.Заболевания передаваемые половым путем. М. 1997.с.3-10
2.Глазкова Л.К., Герамсимова Н.М., Актуальные вопросы дерматологии и венерологии. Сверд. НИИ. 1991.с.85-99
3.Глазкова Л.К., Герамсимова Н.М.,Заболевия передаваемые половым путем. М.1996.4:9.,с.12
4.Козлова В.И. Пухнер А.Ф. Хламидийная урогенитальная инфекция. В.кн: Вирусные, хламидийные и микоплазменные заболевания гениталий. Москва, 1997,с. 305-398.
5.Скрипкин, Ю, К., Хламидийные и микоплазмённые заболевания мочеполовых органов. Кожные и венерические болезни. Руководство для врачей. Москва, М, Том 3, с. 19-240
6.ХӨСТ. Бактеролог лабораторын тайлан. 1998 он
7.Шинский Г. Е., Мерзлякою В.А., Тимофеева С.Б., Эпидемиологические аспекты хламидиной инфекции. Вестник дерматологии и венерологии. 1991.1с.11-13.
8.Annabel Davis., Chlamydia: the most common sexually transmitted infection. Nursing times, 1998, Fedruary 4, Vol. 94, No 5, p.44-51.
9.Bruce AW, Chadwick D, Willett WS, et al. The role of chlamydia in genitourinaru disease.J Uron 1981;126:625-9.
10.Darville. M., Chlamydia, Pediatric in review, 1998, March, Vol. 19, p.85-91
H.Friis RP: Interaction of L cells and Chlamydia psittaci: Entry of the parasite and host responses to ite development. J BacteriL 110, 1972, p. 706
12.Ghadirian FD, Robson HG, Chlamydia trachomatis geni-
tal infections. Br J Vener Dis 1978;55. Pp.415-418
13.Kaufman RD, Wiesner PJ.Nonsjectic urethritis. N EnglJ Med 1974; 289:1175-7.
:14.Krul, K.G. Closing in on Chlamydia Cap today 9 1995, Pp.1-20.19.
15.0riel JD, Ridgway GL. Studies of the epidemiolody of chlamydial infection of the human gtenital tract.In: Mardh P-a, Holmes KK, Oriel JD, et al, eds. Chlamydial infections. Amsterdam: Elsever Biomedocal Press, 1982; Pp. 425-428
16.Morbidity and mortality weekly report. March 7, 1997, Vol.46.No9, Pp. 193-198.
17.Schachter. J., Biology of chlamydia trachomatis. Sexu¬ally transmitted diseases. New York. 1990, p.p. 167-180.
18.Schwebke J.R., Aira T., Jordan N., Sexually transmit¬ted diseases in Ulaanbaatar, Mongolia. J.STD and AIDS. 1998;9;3543-58
19.Svensson L, Westrom L, Mardh P-A. Chlamydia trachomatis in women attending a gynecologic outpatient clinic with lower genital tract infection. Br J Vener Dis 1981 ;57 Pp; 259-262
20.Sweet R, Schachter J, Robbie M. Acute salpingitis: role of chlamydia in the United States. In: Elsevier Biomedical Press, 1982 Pp. 175-8
21.Thompson E., Washington A. Epidemiology of sexually transmitted chlamydia trachomatis infections. Epidemiologic review, 1983, vol 5, Pp. 96-123.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Г.Жамба


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5836
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК