Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 1(110)
Ерөнхий эрхлэгчийн зурвас
( Товч мэдээлэл )

П.Нямдаваа

 

Шинэ зууны босгон дээр Монгол улс эрүүл мэндийн үйл явдлын бас нэгэн шинэ даваан дээр гарч явна. Энэ бол Монгол улсад полиомиелит өвчнийг устсаныг баталгаажуулах даваа. Энэ даваа Монголын эрүүл мэндийн албаны хөгжлийн нэг тодорхой шав, гэхдээ эрүүл мэндийн асуудал маань дэлхийчлэгдэж байгааг илэрхийлэж шав болно. Өөрөөр хэлбэл, энэ шавыг бид дангаараа тавьж дийлэхгүй, гэхдээ бид энэ даваан дээр гарснаа батламжилж чадахгүй бол дэлхий полиомиелит гэдэг энэ зэрэмдэглэгч өвчнийг устгаснаа зарлах нөхцөлгүй болно.

ДЭМБ-ын 41 дүгээр чуулганаас полиомиелит өвчнийг 2000 он гэхэд дэлхий дахинд устгах зорилт дэвшүүлсэн 1988 онд дэлхий дахинд энэ өвчний 35000 гаруй тохиолдол бүртгэгдэж байсан бол өнгөрсөн 1989 онд энэ тоо 6659 болж зургаа дахин буурчээ. ДЭУБ-ын зургаан бүсээс Америкийн бүсэд 1991 оноос, манай улс хамаарагддаг Номон  далайн баруун эргийн бүс(НДБЭБ)-эд 1997 оноос, Европийн бүсэд 1998 оноос хойш дотроосоо гарсан (indigenous) полиомиелитийн тохиолдол бүртгэгдээгүй байна. Манай улсад энэ өвчний сүүлчийн тохиолдол 1993 онд бүртгэгдсэн. ДЭМБ-ын НДБЭБ-ийн гишүүн 36 оронд энэ онд энэ өвчний шинэ тохиолдол бүртгэгдэхгүй, полиовирүсийн зэрлэг омог эргэлтэнд байхгүй бөгөэд полиомиелит гаднаас зөөгдсөн (импортлогдсон) тохиолдолд тэр дор нь илрүүлж, хазаарлан зогсоох чадвартай гэж үзвэл манай бүс полиомиелит өвчнийг устгаснаа баталгаажуулсан ДЭМБ-ын хоёрдох бүс болох болно. Энэ зорилтыг хангах нь манай бүсийн гишүүн орнуудын хамтын хариуцлага болж байна.

Дэлхийн олон улс оронд полиомиелит өвчин гарахаа больсон боловч энэ өвчнийг дэлхий нийтээрээ устгасныг баталгаажуулах түвшинд хүрээгүй байгаа энэ үе бол олон жилийн нөр их хөдөлмөрийн сүүлчийн бөгөөд нэн хариуцлагатай үе шат юм. Энэ тун амаргүй үе шатанд:

•Зохих насны хүүхдийг полиовакцинаар товлолын дагуу хүүхэд завсардуулалгүй вакцинжуулах,

•Цочмог сул саажилт(ЦСС-АРР:acute flaccid paralysis)-ыг эмнэл зүйн шинжээр нь идэвхитэй хайн илрүүлэх (15 хүртпэх насны 100000 хүүхэд тутамд эмнэлзүйн энэ шинж жилдээ нэгнээс багагүй тохиолдох ёстой гэж ДЭМБ-ын экспертүүд тогтоосон),

•ЦСС-ын тохиолдол бүрээс оношлооны дараахи 14 хоногт багтаан хоёр удаа баасны сорьц авч полиовирус илрүүлэх шинжилгээг ДЭМБ-аас тогтоосон стандартын дагуу хийх,

•вирус ялгавал ийлдэс судлалын болон генетикийн хэвшинжийг тогтоосон хугацааны дотор тодорхойлох чадвартай байх шаардлага бүхий шалгуураар улс орон бүрийг, ДЭМБ-ын бүс бүрийг шалган баталгаажуулахыг Полиомиелит устсаныг баталгаажуулах олон улсын комисс (ПУБОУК) шаардаж байгаа юм.

Энэ үе шатанд полиомиелит гарч болох хоёр нөхцөл байгаа нь өвчлөл нутагшмал байгаа (эндемик) улс орноос полиовирус зөөвөрлөгдөх, лолиовирус лабораториос алдагдах хоёр байх болно гэж ДЭМБ үзэж байна. Ийм осол манай бүсийн аль ч оронд тохиолдоход бэлэн байгааг өнгөрсөн оны эцсээр манай урьд хөршид гарсан полиомиелитийн тохиолдол баталлаа. БНХАУ-ын Чинхай (Манайтай хилэлдэг Гансу мужтай ззргэлдээ, Төвд орох замд буй мужийн Гейзи тосгоны эмч 1999 оны 10 дугаар сарын 13-нд ой дөрвөн сартай сэла омгийн хүүд ЦСС гэсэн онош тавьж, тоттоосон журмын дагуу баасны сорьцийг 14 хоногийн зайтай 2 удаа авснаас нь мужийн вирус судлалын лабораторид 11 дүгээр сард нэгдүгээр хэв шинжийн полиовирус ялгаж, түүнийг нь Бээжин дэхь Төв лабораторид 12 дугаар сард зэрлэг омог болохыг нь баталжээ. Энэхүү ялгасан зэрлэг омгийн нуклейн хүчлийн нуклеотидийн дарааллыг олон улсын лавлагаа төвүүдтэй хамтран тогтоож, хэв шинжит омгуудтай харьцуулан судалснаар энэ омог нь Энэтхэг, Балбад нутагшмал байгаа генотип болохыг 2000 оны нэгдүгээр сард баталсан нь энэ тохиолдол зөөвөрлөгдсөн вирусээр үүсгэгдсэн гэж үзэх үндэслэл болсон байна. БНХАУ-ын ЭМЯ уг тохиолдол бүртгэгдсэн тосгоныг тойруулан 400 км-ын радиуст нэмэлт вакцинжуулалт болон бусад яаралтай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлснээр гарч болзошгүй дэгдэлтийг таслан зогсоожээ. Ийм тохиолдолд бид бэлэн байх шаардлагатай болж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 419
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК