Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 1(110)
Шүдний эрдэсжилтэд шар сүүний нөлөөлөл
( Судалгааны өгүүлэл )

Б.Оюунбат,  З.Ичинхорлоо

Анагаах Ухааны Их Сургууль

 

Монгол хүний амьдралын хэв шинж, үндэсний уламжлал, дадал заншил өөрчлөгдсөнтэй холбогдож сүү цагаан идээний хэрэглээ багасч, чихэр ба чихэрлэг хүнсний хэрэглээ ихэссэн нь хүн амын дунд шүд цоорлын өвчин ихсэх шалтгаан болж байна. 1976 оны Дэлхийн Эрүүл Мэндий байгууллагын олон улсын хэмжээнд 12 настай хүүхдүүдийн шүд цоорлын өвчлөлийг тогтоосон судалгаанаас үзэхэд монгол хүүхдэд ноогдох (ЦЛА\Ш) өвчтэй шүдний тоо 1,4 байсан бол 1999 оны дэлхийн эрүүл мэндийн байгууллагын олон улсын хүүхдийн амны хөндийн өвчлөлийг тогтоосон судалгаанаас үзэхэд, нэг хүүхдэд ноогдох өвчтэй шүдний тоо монгол хүүхдэд 2.6 болж нэмэгджээ. Улаанбаатар хотын 3-18 насны 1200 хүүхэд, залуучуудад хийсэн судалгааны байдлаар, 6-18 насны хүүхэд залуучуудын 77.6% нь шүд цоорлын өвчтэй, 3-10 насны хүүхдийн 5 сүүн шүд, 6-10 настай хүүхдийн 1.1 байнгын шүд нь цоорсон байна. (Б.Оюунбат, 1993)

Монгол Улсын Засгийн газар хүн амын эрүүл мэнд ялангуяа амны хөндийн эрүүл мэндэд ихээхэн анхаарч 1999 оны 4 сарын 21-нд "Амны хөндийн эрүүл мэнд" үндэсний хөтөлбөрийг баталсан билээ. Уг хөтөлбөрт 2000-2005 онд шүд цоорлын өвчнийг бууруулах талаар тодорхой үр дүнд хүрэх, шүд цоорлын өвчнөөс урьдчилан сэргийлэхэд уламжлалт хүнсний зүйлс, сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдлыг судлахыг онцлон заасан байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүн нь шүд цоорохын эсрэг үйлчлэлтэй болохыг олон эрдэмтэд туршилтаар баталжээ. (Reynolds and Johnson, 1981; Rosen et аl., 1987; Reyalds and Block, 1987)

Шүдний эрдэсжилтийг тодорхойлох гол үзүүлэлт нь кальци, фосфор зэрэг макроэлементүүдийн тоон харьцаа байдаг. Сүү, цагаан идээ нь кальци, фосфор, бусад эрдэс, уураг, нүүрс-ус, аминдэмийг зохистой харьцаагаар агуулдаг хүнсний бүтээгдэхүүн юм (Б.Индра, 1978).

Манай оронд сүү, сүүн бүтээгдэхүүний шүд цоорлын эсрэг үйлчлэлийг судалсан судалгааны ажил хийгдээгүй байгаа, цоорлын өвчин улам ихсэж байгаа нь уг судалгааны ажлыг хийх үндэслэл болсон юм. Бид энэ судалгаагаар шүдний эдийн эрдэсжилтэд шар сүүний, нөлөөллийг (үйлчилгээг) судлах зорилт тавьсан болно.

Судалгааны арга

Бид судалгаандаа шар сүүгээр эрдэсжүүлэх шингэн бэлтэх, эрүүл ба цоорсон 12 шүдний паалангийн гадаргад туршилт хийсэн болно.

Эрүүл ба цооролтой шүдийг эрдэсжүүлэх шингэнд 0.5, 12, 24, 36, 48, 72, 168 цаг байлгаж, шүдний гадаргууд шингээсэн кальцийн ионы хөдлөл зүйг судалсан.

Шар сүүний буфер чанарыг туршилтын хугацаанд тогтмол (рН = 6.5x7.0) барьж, шингээгдсэн кальцийн концентрацийг комплексонометрийн аргаар шар сүүний дээжээс 0.2 мл авч, натрийн шүлтийн /рН=12/ орчинд 0.003 трилон 5 уусмалаар титрлэн чөлөөт кальцийн хэмжээг тодорхойлов.

Шар сүүний эрдэсжүүлэх шингэнийг бэлтгэхэд хүчил шүлтийн харьцааг хадгалах карбонатын буфер, амт оруулагч бодисууд, шар сүүний гинжин урвалыг удаашруулагч бодис зэргийг нэмсэн билээ.

Үр дүн

Шар сүүний зрдэсжүүлэгч шингэний найрлагыг зарим нэгэн шүдний ооны найрлагатай харьцуулсан үзүүлэлтийг хүснэгт 1-ээр харуулав.

Шар сүүний эрдэсжүүлэгч шингэн нь шүдний оонуудад байхгүй макро, микро элементүүд уураг нүүрс-ус, аминдэм, ферментүүд зэрэг биологийн идзвхит бодисуудыг агуулдаг байна.

Эрдэсжүүлэх шингэнээс шүдэнд шингээгдсэн кальцийн концентрацийн үзүүлэлтийг хүснэгт 2-т үзүүлэв.

Дээрхи судалгаанаас харахад араа болон үүдэн шүдний паалангийн нягтрал харилцан адилгүй байдаг учир эрдэсжүүлэх шингэнээс авах кальцийн ионы концентраци /ханамж/ өөр өөр байна. Хугацаа өнгөрөх тутам шүдэнд шингээгдсэн кальцийн концентраци ихэсч байлаа.

Эрдэсжүүлэх шингэний буфер чанар хүчиллэг /рн=4.5x5.5/ болоход шүдний паалан өнгөө алдаж, гадарга нь барзгар болж байв.

Хэлцэмж

Шар сүүний эрдэсжүүлэх шингэн олон төрлийн макро, микро элементүүдийг агуулахаас гадна, шүд болон хүний биеийн бодисын солилцоонд зайлшгүй шаардлагатай уураг, нүүрс ус, амин дэм, фермент зэрэг биологийн идэвхит бодисуудыг агуулсан амьтны гаралтай бүтээгдэхүүн, хүний биед ямар нэгэн гаж болон хортой нөлөөлөх үзүүлдэггүй зэрэг олон сайн талтай юм.

Судалгаанаас үзэхэд араа, үүдэн шүдний паалангийн нягтрал харилцан адилгүй учир кальцийн ионы шингээлт өөр өөр байхаас гадна шүдний эрдэсжүүлэх шингэнд шүдийг удаан байлгах тусам кальцийн концентраци ихсэж байлаа. Үүнээс үзэхэд шүд цоорлын өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шар сүүний эрдэсжүүлэх шингэн нь тодорхой үр дүн өгөх нь туршилтаас харагдаж байна.

Эрдэсжүүлэх шингэний буфер чанар хүчиллэг (рН=4.5х5.5) болоход шүдний пааланд өөрчлөлт орж эрдэсжилт алдагдаж байгаа нь судалгааны явцад ажиглагдсан билээ. Иймд эрдэсжүүлэх шингэнийг шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх зориулалтаар хэрэглэхэд буфер чанар онцгой чухал болох нь тогтоогдлоо.

Дүгнэлт

Шар сүүний эрдэсжүүлэх шингэн нь шүдний эрдэсжүүлтэд эерэг нөлөө үзүүлдэг нь судалгаагаар батлагдлаа.

Ном зүй

1.Наrрег Ds, Оstorn Jc, Hafferren Jj, Clayton (1986) Саriostatic evaluation of cheeses with diverse physical and compositional characteristice. Caries Res 20: 123-130
2.Нагрег Ds, Оsborn Jj, Неfferren Jj, Clayton (1987) Мodifivation of food cariogenicity in 4 rats by mineral-rich concertrates from milk. J.Dent Res 66: 42-45
3.Индра.Р., Сүү, сүүн бүтээгдэхүүн. (1978)
4.Krobicka A, Bowen WH, Dearson S, Young D.A (1987). The effect of cheese snacks on caries in desalivated rats. J.Dent Res 66: 1116-1119
5.Оуunbat.B Огаlег Gesundheitszutand by monolischen kindern und Empfehlungen Diss. (1993)
6.Reynolds Е.С., Johnson I.Н. (1981) Еffect оf milk оn саries incidence and bacterial composition of dental plague in the rat. Агсh Огаl Вiol 26: 445-451
7.Reynolds Е.С., Вlаск С.L. (1987) Тhе redution of chocolate\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\'s саriogenicity by supplemtation with sodium caseinate. Caries Res 21:445-451
8.Rosen S.,Min D.В., Нагрег Wj, Веск Е.Х., Веск F.М. (1984) Еffect of chеезе, with and withans in rats. J.Dent Res. 63:894-896
9.Silva MF de A, Burtess R.C., Sandham Hj, Jenkins G.N. 66: 38-41
10.DMFT LEVELS AT 12 YEARS, Oral Health Pragramme, WНО, (1976)
11.WHO oral Health Country /Агеа Рrofile Ргоgramme, (1999)
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Л.Нарантуяа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2027
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК