Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1991, 2(78)
Анагаах ухаан 1986—1990 онд
( Товч мэдээлэл )

Б.Дэмбэрэл, Л.Лхагва

 

1986—1990 онд Анагаах ухааны эрдэм шинжилгээний байгууллагуудын хувьд зохион байгуулалтын нилээд арга хэмжээ авчээ.

Тухайлбал, эх нялхсыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнг эх, нялхсын улсын нэгдсэн төвтэй нэгтгэж, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний улсын нэгдсэн төв, Биотехнологийн аргаар биобэлдмэл гарган үйлдвэрлэх үүрэг бүхий Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн нэгдсэн тэв, ШУА-д Анагаах ухааны салбар, сургалт-эрдэм шинжилгээний байгууллага байгуулах зорилгоор Анагаах ухааны их сургууль, Хүн судлалын үндэсний төвийг тус тус байгуулжээ. Хүрээлэн, төвүүдэд олон тооны сектор шинээр байгуулсан байна. Эрдэм шинжилгээний байгууллагуудын боловсон хүчний хангамж 1990 оныг 1986 онтой харьцуулбал 34,1, нийт төсөвт зардал 36,5, нийт үндсэн хөрөнгө 60,4 хувиар тус тус нэмэгдэж, 7,946,8 мян. төгрөгийн хөрөнгө оруулсан байна. Эрдэм шинжилгээний боловсон хүчин бэлтгэх ажилд чанарын ахиц гарч, 1981—1985 онд анагаах ухааны салбарт 47 хүн эрдмийн зэрэг хамгаалсны дотор докторын зэрэгтэй хүн үгүй байсан бол 1986—1990 онд эрдмийн зэрэг хамгаалсан 51 эрдэмтний 10 нь шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Эрдэм шинжилгээний байгууллагын ажилтнуудаас нэг хүн шинжлэх ухааны нээлт гаргаж, 10 хүн төрийн шагнал хүртэж, нэг хүн ардын эмч цолоор шагнуулсан байна. Эрдэм шинжилгээний байгууллагууд 1 шийдвэрлэх асуудал, 7 даалгавар, 28 сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээ, боловсруулалтын ажил гүйцэтгэж, 233 үр дүн гаргахаар төлөвлөсөн билээ.

Эрүүлийг хамгаалахын зохион байгуулалт, нийгмийн эрүүл ахуйн сэдвээр 3 хүн ажиллаж, хүн амд үзүүлэх эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох ажлын хүрээнд эмнэлгийн тусламжийн хэрэгцээний нормативыг тогтоож нутаг дэвсгэрийн поликлиникийн үйл ажиллагааны зарчмыг насанд хүрэгчид, хүүхэд, нэгдсэн гэсэн гурван хэлбэрээр боловсруулж, малчдын эмнэлэг үйлчилгээний 2000 он хүртэлх хөтөлбөр, сумын эмнэлэг, бригадын бага эмчийн үйл ажиллагаа, явуулын эмнэлэг үйлчилгээ болон сум дундын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны тухай зөвлөмжүүдийг боловсруулсан байна.

— Нийт хүн амыг үе шатчилан диспансерчилах зохион байгуулалтын үр дүнтэй арга хэлбэрийг боловсруулах чиглэлээр диспансерчлалын одоогийн байдалд үнэлгээ, дүгнэлт өгч 1986 онд үндэсний симпозиум зохион байгуулсны дээр ам­булатори-поликлиникийн тусламж, диспансерчлал, хүн амыг шатлан диспансерчлах, туршилт судалгааны нэгдсэн аргачлал боловсруулж, тус улсын хүн амыг нийтээр диспансерчлах зорилтот цогцолбор хөтөлбөрийн үндэслэлийг гаргасан байна. Мөн уушгины үрэвслэзр өвдсөн хүүхэд, зүрх, мэдрэл, хавдрын өвчтэй өвчтөнүүд экстрагениталь өвчтэй эхчүүдийг диспансерчлах аргыг боловсруулжээ. Судалгааны дүнгээр дууссан ажлын тайлан 1 нэг сэдэвт зохиол 2-ыг бичсэн байна.

— Эрүүлийг хамгаалах салбарт удирдлагын автомат системийг боловсруулах, нэвтрүүлэх, тооцоолох электрон машин ашиглах зорилгоор ДЭХБ-ын тусхамжаар авсан 10 гаруй персональ компьютер ашиглаж, эмнэлэг, урьдчплан сэргийлэх байгууллагуудын шуурхай мэдээ эмнэлгийн анхан шатны зарим мэдээлэл, Эрүүлийг хамгаалах яамны (хуучин нэрээр) аппаратад бичиг баримтад хяналт тавих, боловсон хүчний мэдээллийн автоматжуулсан системийн бааз байгуулах пакет программууд болон поликлиникийн мэдээллийн автоматжуулсан системийн баримтлал тус тус боловсруулсан байна.

— Хүний физиологийн чиглэлийн сэдвийн хүрээнд 0—1 насны хүүхэд болон монгол эрүүл хүний физиологийн хэвийн хэмжээ тогтоох зорилгоор явуулсан судалгааны дүнд нэг хүртэл насны хүүхдийн бие бялдар, мэдрэл сэттэцийн хөгжил, цусны бичил элементийн тухай нэг сэдэвт зохиол бичигдэж, монгол эрүүл хүний амьсгал, мэдрэл, сонсгол, дулаан зохицлын үйл ажиллагааны зарим үндсэн үзүүлэлтийг тогтоож «Монгол хүний физиологийн зарим онцлог, дасан зохицох байдал» тайлан бичигдсэний дээр хүн, амьтныг экстремаль нөхцөлд оруулж, физиологийн зарим үзүүлэлтийн хоногийн хэмнэлийг судалж, хэмнэл хямралд орж байгааг тогтоожээ. Мөн дархлалын гурван төрлийн эрхтэнд гистологийн судалгаа хийж, 0—1 насны хүүхдийн сэрээ булчирхайн гистологийн хэвийн бүтцийг тогтоосон байна.

— Хүүхэд, эх барих-эмэгтэйчүүдийн өвчний чиглэлээр 3 сэдвийн хүрээнд судалгаа хийж, уушгины стафилококкт анхдагч цочмог үрэвсэлтэй хүүхдийн иж бүрэн эмчилгээний аргачлал, бага насны хүүхдийн амьсгалын зам бөглөрөх үрэвслийн оношлогоо, эмчилгээний аргачлал, хүүхдийн уушгины цочмог үрэвслийн үеийн амин хүчлийн солилцооны хямрал эмчилгээ нэг сэдэвт зохиол, хүүхдийн уушгины цочмог үрэвслийн янз бүрийн хэлбэрийн үеийн гемостаз нэг сэдэвт бүтээл тус тус туурвисан байна.

Бага насны хүүхдийн амьсгалын замын эрхтний цочмог өвчнийг эмчлэх эм, эмийн бус эмчилгээний аргын талаар явуулсан судадгааны дүнд олон дахин өвчлөмтгий архаг бронхит бүхий хүүхлэд зүү төөнө засал эмчилгээг биологийн идэвхт тодорхой цэгүүдэд хийхэд иммуноглобулин А, Ж-ийн нийлэгжилтийг нэмэгдүүлэх, макроглобулин М-ийн хэмжээг бууруулах, Т-лимфоцитын тоог ихэсгэх зэрэг иммуномодулятор үйлчилгээтэй болохыг тоттоооон байна.

— Перинаталь үеийн өвчлөл болон эх, эмэгтэйчүүдийн хавсарсан эмгэгийн шалтгааныг судлан, оношлох, эмчлэх сэргийлэх аргууд боловсруулах ажлын дагуу дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлэх аргачилсан зөвлөмж, төрөлтийн үе дэх цус алдалтаас сэргийлэх арга, цусны даралт ихдэх өвчний үеийн жирэмсний онцлог, ураг хамгаалах арга, жирэмсний хордлогын үед лазер ба зүү эмчилгэз хэрэглэх арга, өндгөвчийн үйл ажиллагааг хэвээр байлгах мэс заслын арга боловсорч, хэрэглэгдэж байна.

Үргүйдлийн шалтгаан, оношлогоо, эмчилгээ, нярайн гавал тархины гэмтлийн талаар явуулсан судалгаанд үндэслэн нэг сэдэвт бүтээл хоёрыг туурвисан байна. Мөн нярай хүүхдийн уураг, нүүрс ус, энергийн солилцооны энзимүүдийн хэвийн хэмжээ, төрсний дараах дасан зохицох процесст хэрхэн оролцож буй онцлогийг тогтоожээ.

— Эх хүүхдийн удамшлын өвчнийг судлах ажлын хүрээнд хүүхдийн удамшлын өвчний тархац, бүтцийг судлах судалгаа зонхилж, удамшлын нийт өвчин 1000 хүнд 2,5—3 ухаан хомсдол 10 байгааг тоттоож, судалгааны материалд тулгуурлан удамшлын өвчин, цусан төрлийн ойртолт, удамшлын шалтгаан ухаан хомсдлын талаар авах арга хэмжээний санал боловсруулсан байна. Хүний удам зүйн судалгааны хэд хэдэн аргыг нэвтруүлжээ.

— Халдварт өвчний чиглэлээр 5 сэдвийн хүрээнд судалгаа явуулсаны үр дүнд вирус судлалын шинжилгээний шинэ аргууд эзэмшиж, вируст гепатиттай тэмцэх 2000 он хуртэлх хугацааны зорилтот хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Судалгааны явцад манай оронд дельта болон В-гепатит архагших нь илүүтэй байгааг тогтоожээ.

Вируст гепатитын эдгэрэлтийн байдлыг үнэлэх шалгуур, хүнд хэлбэрийн гепатитыг даралттай хүчилтөрөгч (гипербарическая оксигенация)-аар эмчлэх зөвлөмж боловсруулж, практикт нэвтрүүлсний зэрэгцээ ДЭХБ-тай хамтран БНМАУ-д В гепатитийн зсрэг дархлаажуулалт хийх хөтөлбөр боловсрууллаа. Мөн БНМАУ-ын ШУТ-ийн дэвшлийн 2005 он хүртэлх хугацааны цогцолбор программын «Биотехнологи» хэсгийн «Анагаах ухааны биотехнологи» дэд программ боловсруулж хэрэгжүүлж байна.

—Хүн амын томуу, томуу төст өвчний эсрэг дархлаа тогтоцын түвшинг дархлал судлалын аргаар тодорхойлж, томуу-гийн А вирусын зсрэг 50—60%, В вирусын эсрэг 10—25%, иж томуугийн эсрэг 5—30%, аденовирусын эсрэг 15—35% дархлалт тогтоцтой байгааг тогтоожээ.

Тайлангийн хугацаанд томуугийн вирусын 8 омог ялгаж, хүрээг тодорхойлсон байна.

Янз бүрийн насны хүүхдийн цусны ийлдсэнд улаан бурханы эсрэг дархлал тогтоцыг тодорхойлсны үр дүнд вакциныг хүүхэд бүрт нас бууруулж тарих нь зүйтэй болохыг баталж, үр дүнг практикт нэвтрүүллээ.

БНМАУ-ын хүн амын сахуу, татран өвчний эсрэг дархлал тогтоцын байдлыг судлан, дархлалын түвшин дооуур байгаа нь хүн амын дунд өвчлөл гарахын шалтгаан болж байгааг тогтоож, 7—15 насны бүх хүүхдийг (нийт 350 000 хүүхэд) нэмэлт давтан вакцинжуулалтад хамруулжээ.

Тус улсын хүн амын доторхи менингококкт халдварын эсрэг дархлал тогтоцын байдлыг судалж 63% менингококкийн А, 48% нь В, 71% нь С бүлгийн халдварын эсрэг дархлаатай байгааг тогтоосон байна.

— Ходоод гэдэсний цочмог болон бусад халдвар үүсгэгчийн бүрэлдэхүүн, тархах зам, тархалтыг судалж ялгах онош, сэргийлэх арга барилыг боловсронгуй болгох зорилгоор явуулсан судалгааны үр дүнд энтеровируст халдварын хяналтад хамрагдсан хүмүүсээс вирус ялгах шинжилгээг нэвтрүүлж, «БНМАУ-д полимиелит өвчинтзй тэмцэх 2000 он хүртэлх хугацааны үндэсний хөтөлбөр» боловсруулав Мөн гэдэсний балнадыг оношлох улаан эсийн Ви-оношлуур бэлтгэх технологи стандарт, Балнадын онош зүйн наалдуулах Ви-ийлдэс шинэ бүтээлээр батлагдсан байна.

— Хүн амын дунд тархсан халдваргүй өвчний чиглэлээр 7 сэдвийн хүрээнд судалгаа явуулж, байгаль, газар зүйн янз бүрийн бүсэд оршин суугч хүн амын дунд тохиолдох зүрх судас, уушгины өвчинд нөлөөлөх хүчин зүйлс, клиникийг сүдлах, сэргийлэх арга, боловсруулах ажлын хүрээнд үйлдвэрийн ажилчдын дунд цусны даралт ихдэх, титэм судасны дутагдал өвчний болон нөлөөлөх зарим хүчин зүйлсийн тархалт тэдгээртэй тэмцэх ажлыг боловсронгуй болгох, Улаанбаатар хотын нөхцөлд хэрлэг өвчний эмнэл зүй, хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн зарим онцлогийг тогтоож, зүрхний далд хэлбэрийн ишеми өвчнийг эрт илрүүлэн оношлох арга боловоруулж, манай орны байгаль газар зүйн янз бүрийн бүсэд оршин суугч хүн амын дунд тохиолдох зүрх судасны зарим өвчний тархалтын онцлог тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийг тогтоосон нэг сэдэвт бүтээл 3-ыг туурвив. Зүрх судасны өвчтэй хүмүүсийг удаан хугацаанд хянан бүртгэх «Моника» хөтөлбөрийг хэрэгжүүлэх аргын тухай зөвлөмж, хүмүүсийн орчиндоо дасан зохицох чадвар сулрахад үүсэх уушги зүрхний хам шинжийн онош, эмчилгээний асуудлыг боловсруулж, зүрхний хэм алдагдлын хэлбэр, пейсмекэрийг эмнэлгийн практикт хэрэглэх, хэрэгцэзний тухай зөвлөмж боловсруулж, монгол хүмүүсийн артерийн даралтын дундаж норматив тогтоож, нарны шулуун ба соронзон цацрагийн бүтэц дэх хэт нил цацрагийн хэмжээ тодорхойлох математик арга боловсруулжээ.

— Зүрхний гажиг, титэм судас, бөөрний судасны эмгэгийн мэс заслаар эмчлэх, орчин үеийн аргыг иж бүрэн боловсруулж, практикт нэвтрүүлэх ажлын үр дүнд зүрхний нэг ба хоёр хавтаст хавхлагыг орлуулан механик хавхлага зүрхэнд суулгаж эмчлэх арга, зүрхний хоёр хавтаст хавхлагын гажигийг ялган оношлох арга боловсруулж, зүрхний төрөлхийн гажигтай бага насны хүүхдэд хийгдэх зүрх сэтгүүрдэх ба ангиокардиографийн шинжилгээний онцлогийг тогтоож, гурав хүртэлх настай хүүхдэд зүрхний гажгийг засах мэс засал хийсэн аргын үр дүн 92 хувьтай байна. Мөн зүрхний хавхлагын олон янзын гажиг тухайлбал гол судас ба зүрхний хоёр хавтаст хавхлагыг мэс заслаар нэгэн зэрэг засч эмчлэх аргыг нэвтрүүллээ. Зүрхний титэм судасны цус тасалдах өвчин, зүрхний шигдээсийг мэс заслаар эмчлэх асуудлаар нэг сэдэвт бүтээл туурвисан байна. Бичил судасны мэс заслын аргыг практикт нэвтрүүлж эхэлж байна.

— Хорт хавдрын судалгааны хүрээнд «БНМАУ дахь хорт хавдрын эпидемиолог» нэгэн сэдэвт зохиол бичигдэж, улаан хоолой, ходоод, элэг, уушги, умайн хүзүүний өмөнгийн үүсэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлсийн онцлогийг тогтоожээ. Мөн умайн хүзүүний өмөнгийн суурь урьдал өвчнийг эмчлэх арга, элэгний анхдагч өмөн, урьдал өвчний эс зүйн ангилал, БНМАУ-д халдвар судлалын тусламжийг 2005 он хүртэл хөгжүүлэх зорилтот хөтөлбөр боловсруулж хөрөгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

— Хоол боловсруулах, цус төлжүүлөх эрхтний эмгэгийг оношлох, эмчлэх эмийн болон мэс заслын үр дүнтэй аргууд боловсруулах зорилгоор явуулсан судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд мэс заслын хэд хэдэн шинэ оношлогоо, эмчилгээний арга практикт нэвтэрлээ. Үүнд элэгний уйланхайг тайрч, сэмжээр бөглөх арга, элэгний буглаа, үүдэн венийн үрэвслийг гуурс тавьж эмчлэх арга, элэгний дээр байрласан бэтгэнд мэс заслын аргаар хүрэх хялбар арга, шохойжсон бэтгийг оношлох, эмчлэх шинэ арга, ходоодны нугалуур хэсгийг тайрч, нарийн гэдсийг «у» хэлбэртэй залгах арга, нарийн гэдсэнд «у» хэлбэрт залгаа хийж, дагуул нь хаймсуурдах арга, гэдэсний төгсгөлийг чихэж залгах арга, нойр булчирхайн уйланхайтай, хавдартай хэсгийг тайрах шинэ арга зэргийг юуны өмнө дурьдаж болохоор байна. Элэг, цөсний эмгэгийг мэс заслаар эмчлэх эдгээр аргуудыг практикт нэвтрүүлсэн эрдэмтэд төрийн шагнал хүртлээ.

Мөн уйланхайг эхографаар ялган оношлох арга, төрөх насны эмэгтэйчүүдийн дунд төмрийн дутагдлыг илрүүлэх арга боловсруулсан байна.

— Мэдрэл, сэтгэц, гэм судлалын өвчнийг оношлох, эмчлэн сэргийлэх, шинэ аргуудыг боловсруулах талаар 100 000 шахам хүнд хийсэн судалгааны дунгээс үзэхэд сэтгэл мэдрэлийн өвчин 1000 хүнд 20—24, оюун ухааны хомсдол 8,6 байгааг тогтоов. Хүзүүний остеохондрозын шалтгаант тархины артери, венийн судасны үйл ажиллагааны дутлын эмнэл зүй, оношийн хэмжүүр боловсруулж, хүн амын дундах мэдрэл цочрогдол, невроз өвчний шалтгаан, тархалт, эмнэл зүй, сэргийлэх асуудлаар нэг сэдэвт бүтээл туурвиж, тархины цус хуралтыг цереброскоп аспиратор ашиглаж, эмчлэх арга боловсруулсан байна.

Мөн архаг архидалтаас сэргийлэх талаар сэтгэл мэдрэл наркологийн тусламжийн цогцолбор асуудал боловсруулжээ. Нүд, шүд, чих хамар хоолойн өвчнийг оношлох, эмчлэх, сэргийлэх дэвшилт арга боловсруулах зорилгоор хийсэн судалгааны ажлын үр дүнд нүдний болор цийх өвчний нэвчмэл хэлбэрийг мэс заслын сорох аргаар эмчлэх, 10-аас дээш насны хүүхэд болон өндөр настныг нүдний болор цийх өвчинд мэс засал хийж хүүхэн харааны дунд ба арын хоргод хиймэл болор суулгах мэс заслын арга, нулимсны эрхтний сорвижилтыг сэргээх шинэ арга, нүдний даралт ихдэх, солонгон бүрхүүлийн уйланхай, хүүхэн харааны наалдац, хоёрдогч болор цийх өвчтэй өвчтөнд лазерын туяагаар мэс засал хийх аргачлал тус тус боловсруулж практикт нэвтрүүлсэн байна.

Шүдний тойрон эдийн өвчин, хүүхдийн эрүү шүдний гажгийг оношлох иж бүрэн арга, хүн амын дундах флюорозын тархалт, шүд, эрүү нүүрний-хөгжлийн гажгийн талаар нэг сэдэвт бүтээл 2, дунд чихний архаг үрэвслийн үеийн сонсголын гуурсны үйл ажиллгааны өөрчлөлтийг оношлох, эмчлэх, БНМАУ-ын хүн амд тимпанопластик хийх асуудлаар нэг сэдэвт бүтээл 2-ыг тус тус туурвилаа.

— Эрүүл ахуй, халдвар судлалын чиглэлийн 2 сэдвээр БНМАУ-ын хүн амын янз бүрийн хэсгийн эрүүл мэндийн байдалд хөдөлмөр, ахуй, сүргалтын нөхцөл хэрхэн нөлөөлөх асуудлыг судалж, хот хөдөөгийн 16—20 насны хүүхэд өсвөр үеийнхний өсөлт, хөгжилтийн дундаж хэмжээг тогтоож, Хөтөлийн цемент шохойн комбинат, Улаанбаатарын байшин үйлдвэрлэх комбинат, Төмөр бетон заводын эрүүл ахуйн нөхцөл, ажилчдын өвчлөлд хийсэн судалгааны материалд тулгуурлан хөдөлмөрийн нөхцөлийг эрүүлжүүлэх, хөдөлмөрийн чадвар түр алдуулах өвчлөл мэргэжлийн өвчнийг бууруулах аргачлалыг боловсруулжээ.

— Эм, биобэлдмэлийн чиглэлээр 2 сэдвээр судалгаа явуулж, шинэ эмийн бодист клиникийн өмнөх ба клиникийн туршилт хийх нэгдсэн аргачлал боловсруулж төлөгч өвсний фармокалогийн судалгааг дуусгаж, Бадааны мэхээрийн шахмалын стандарт, хүн хорсын үндэсний стандарт, хүн хорсын өтгөн хандын стандарт, хүн хорсын содтой шахмалын стандарт, пективий түрхэцийн технологийн заавар тус тус боловсруулж, эмийн сангийн үйл ажиллагаанд хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах асуудлаар нэг сэдэвт бутээл туурвижээ.

— Антибиотик, гормон, витамин, элэг цөс, зүрх судасны өвчин анагаах эмийн 15 жилийн хэрэглээний хөдлөл зүй, түүнд нөлөөлөх нийгэм, эдийн засаг, эмнэлэг-биологийн хүчин зүйлийг тогтоож, 1995 он хүртэлх прогноз гаргасан байна.

— Хүний цус, амьтны гаралтай түүхий эдээр эмчлэх, оношлох, сэргийлэх иммунобиологийн бэлдмэл үйлдвэрлэх оновчтой технологи боловсруулах ажлын хүрээнд хүний хэвийн иммуноглобулины технологи, гистаглобулины технологийг шинэчлэн боловсруулж, ургамлын тоосны харшлын оношлуур, аллерген, эмчилгээний тарилгын технологийн схем, цэвэршүүлэн шингээгдсэн стафилококкийн хоргүйсүүр бэлтгэх технологи боловсруулсны сацуу, ийлдэсийн альбуминыг хүний судсанд тарих зориулалтаар гарган авч практикт нэвтрүүлсэн байна. Биобэлдмэлийн эдгээр ажлын үр дүнгээр ЭАХНСУИ-ийн хэсэг ажилтан төрийн шагнал хүртжээ.

— Ардын эмнэлгийн чиглэлийн 2 сэдвээр судалгаа хийж хурц дэгд, цэх галуун таваг ургамлын биологийн идэвхтэй бодисыг гарган авч, цэврээр ялгаруулан бүтэц, байгууламжийг тогтоосны зэрэгцээ цэх галуун тавгийн нийлбэр алкалойдын фармакологи, химийн судалгааг дуусгаж, шинэ эм бүтээж байна. Судас хаггуурах өвчний эерэг үйлчилгээтэй шинэ эм гаргах зорилгоор талын бирааг ургамлын тосны химифармакологийн судалгааг явуулж, уг ургамлын үрийг эм болгохоор шийдвэрлэсэн байна. Ходоодны салст бүрхэвч хамгаалах үйлчилгээтэй шинэ эм бүтээх зорилгоор гахайн ходоодны салстаас бэлдмэл гаргаж, фармакологийн судалгаа явуулжээ.

Зүрх судасны өвчин анагаах үйлчилгээтэй эмийн судалгаа, шинэ эм бүтээх ажлын дүнд монгол алтан хундаганаас «Адоннзид—М» шинэ эм гаргаж авсан байна

Монгол анагаах ухааны тулгуур онол болох хий шар, бадганы тухай ойлголтыг эсийн мембрант байгууламжийн онцлогтой холбон тайлбарласан шинэ санал дэвшүүлж, нотлон дүгнэсэн байна.

Ардын уламжлалт эмнэлгийн үр дүнтэй аргуудын шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулж, орчин үеийн анагаах ухааны практикт нэвтрүүлэх ажлын хүрээнд тархи доргилтыг монголын уламжлалт бариа заслаар эмчлэх аргачлал боловсруулж, үйлчилгээний механизмыг тайлбарлах санал дэвшүүлж, уул арга шинэ бүтээлээр батлагдав. Лүнрэг Дандар маарамбын «Манжи-чойнжүн» (эмийн түүх) номыг орчуулж, өвөрмонголд хэвлүүлэхээр шилжүүлсэн байна.

Архаг архичдыг зүүгээр эмчлэх, нүдний мэс заслын үед зүүгээр мэдээ алдуулах арга боловсруулж, бөерний түүдгэнцэр ба тэвшинцэрийн үрэвсэлт өвчний үед зүү-төөнө заслын эмчилгээ үр дүнтэй болохыг судалж тогтоосон байна.

— Хүнс, орчны эрүүл ахуйн чиглэлийн 2 сэдвээр судалгаа явуулсны дүнд, монгол эхийн сүүний уураг, аминхүчил, тосны хүчлийн найрлагыг судлан тогтоож, үр дүнгэзр нь нэг сэдэвт зохиол 3-ыг бичсэний дээр «Бүүвэй I, II», «Баялаг сүү», идэвхжүүлсэн «Д» витаминтай сүү хийх аргачлал боловсруулсан байна. Таргалалт, зүрхний цус тасалдах өвчний үед клиникийн болон сувилалын нөхцөлд хэрэглэх эмчилгээний хоолны жор, технологи боловсруулан практикт нзвтрүүлж, дууссан ажлын тайлан бичжээ. Энэ сэдэвт ажлын хүрээнд ШУА-ийн химийн хүрээлэнтэй хамтарч Тарваганы тосны химийн найрлагыг судлан, түүнийг эмчилгээний хоолонд хэрэглэх талаар 4 шинэ бүтээгдэхүүний жор технологийг боловсруулжээ.

Мөн хүнсний үйлдвэрийн эрдэм шинжилгээ зураг төслийн институттэй хамтран Витамин В12-оор баяжуулсан исгэлэн холимог буюу «Тамир» хэмээх сувилалын хоол бий болгож, шинэ бүтээлээр батлагдсаны зэрэгцээ ЭХЭМХЭШУНТ-өөс Иммуноглобулин «А»-аар баяжуулсан био-бэлдмэлийн технологи, стандартын нөхцөлийг  батлуулсан байна.

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Шарын гол, Чойбалсан зэрэг хүн ам төвлөрсөн үйлдвэрийн хотуудын агаарын бохирдлын эх үүсгэврүүд тэдгээрээс хийн мандлын агаарт гаргаж байгаа бохнрдлын хэмжээг тогтоож, хийн мандлын агаарыг бохирдлоос хамгаалах, хүн амын өвчлөлийг бууруулах арга хэмжээний шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулжээ.

Мөн БНМАУ-ын нутаг дэвсгэрийн агаар, хөрс, ус, барилгын материал, хүнсний үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүн дэх цацрагийн хэвийн хэмжээ, хөдлөл зүй, нийт аймаг, хот, сумын нутгийн хүн амын цацрагийн шаралтын тунгийн түвшинг судлан тогтоож, цацрагийн хяналтын цэгүүд бий болгон, бохирдолтод хяналт тавих  нэгдсэн систем боловсруулжээ.

— Шинжлэх ухаан, техникийн дэвшлийн 15—20 жилийн цогцолбор программ боловсруулах ажлын хүрээнд БНМАУ-ын ШУТ-ийн дэвшлийн 2005 он хүртэлх хугацааны цогцолбор программын «Хүн амын эрүүл мэндийг хамгаалах дэд программ» боловсруулан батлуулсан байна.

1986—1990 онд Анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудаас хийж гүйцэтгэсэн ажлын тойм ийм байна. Энэ хугацаанд эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээс биологийн ухааны доктор Ж.Шагжийн «Хүн ба хөхтөн амьтдын гэдэсний бүдүүн хэсэгт дулааны энерги үүсэх үзэгдэл» хэмээх бүтээл шинжлэх ухааны нээлтээр батлагдаж, хүний иммуноглобулин, элэгний бэтэгийг хэт авиагаар оношлох, арга, нарийн гэдэсний төгсгөлийн хэсгийн түгжрэлийг мэс заслаар эмчлэх арга, тархи доргилтыг эмчлэх уламжлалт бариа заслын арга, Прокаприн эм бэлдмэл зэрэг 16 шинэ бүтээл, элэгний том уйланхайг мэс заслаар эмчлэх, нарийн бүдүүн гэдсийг залгах арга, хүн хорсын өттөн ханд, Бамбайн экстракын үрэл, ус зөөлрүүлэх аппарат, хар модны идээлэх бодис, сахуу, татрангийн эсрэг төрөгчийн, улаан эст оношлуур зэрэг 63 оновчтой санал гарч, В-вируст гепатитын хүнд хэлбэрийн онош, эмчилгээний тактик амьсгалын замын эрхтнии хурц үрэвсэлтэй бага насны хүүхдийн бөөрний цочмог дутагдлыг оношлох, эмчлэх аргачилсан зөвлөмж, хүүхдийн сульдаа төст өвчний онош, эмчишгээ, жирэмсний хожуу хордлогын үеийн эрчимт бүрдмэл эмчилгээний зарчим, Бактерийн аллерген бэлтгэх технологи стандарт, үйлдвэрийн ажилчдад үзүүлэх эмнэлгийн тусламжийн хэрэгцээний норматив зэрэг 309 ажлыг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлсэн буюу шилжүүлсэн байна.

Мөн хугацаанд хзвийн болон өвөрмөц иммуноглобулины стандарт, алтан зул, нангиад ороонго, сүү цагаан идээнд макро ба микроэлемент тодорхойлох аргууд зэрэг 69 стандарт, техникийн нөхцөл боловсруулжээ.

Тайлангийн хугацаанд ЭАХНСУИ-ийн иммуноглобулины тасаг альбумин, гастаглобулин хэвийн иммуноглобулин, протейн стафилококкын эсрэг иммуноглобулин зэрэг биобэлдмэл үйлдвэрлэж, Ардын эмнэлгийн хүрээлэнгийн туршилт, үйлдвэрлэлийн цех Алюмекатин, нейровален, Розацеревит ззрзг 30 гаруй эм, тан үйлдвэрлэж 1,8 сая төгрөгийн борлуулалтын орлого, анагаах ухааны хүрээлэн шинэ эмийн технологи үйлдвэрт нэвтруүлснээр 1,247,000 төгрөгийн ашиг улсад оруулжээ.

Мөн нээлттэй зүрхний мэс засалд гемодилюцийн арга, перфузат эргүүлэн сэлбэх, алдсан цусыг эргүүлэн сэлбэх зэрэг аргуудыг клиникт нэвтрүүлснээр 200 000 гаруй төгрөшийн хэмнэлт гаргасан байна.

Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний улсын нэгдсэн төвийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээс В12 витаминаар баяжуулсан тараг кесоров хагалгааны дараах хэвлийн гялтангийн үрэвслийг эрт оношлох, ураг нярайн гавал тархины гэмтэл, түүнээс сэргийлэх, хүүхдийн бөөрний архаг үрэвслийг эмчлэх, хүүхдийн сувилалын хоолны орцыг тогтоох, удамшлын зөвлөлгөөний кабинет, удамшлын өвчин оношлох аргууд жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдийг диспансерчлах загвар, биопсийн шинжилгээний усгүйжүүлэх арга, эхийн сүүнээс иммуноглобулин ялгаж авах арга зэрэг заавар зөвлөмж, арга нэвтрүүлснэзс шууд бүс замаар 2,75 сая төгрөгийн эдийн засгийн тооцоот үр ашиг олсон байна.

Анагаах үхааны их сургуулийн эрдэмтэн багш нарын эрдэм судлалын ажлын ур дүнд тухайлбал элэг, цөсний замын эмгэгийг мэс заслаар эмчлэх эрдэм шинжилгээний ажлаас таван жилд 200 мянган төгрөгийн ашиг, нэг хүртэлх насны хүүхдийн тэжээлийн «Бүүвэй» сүүн хольц үйлдвэрлэснээр жилдээ 233 мян. рублийн хүүхдийн хоол тэжээл, гадаадаас авахгүй байх боломжийг олгож байна.

Хүүхдийн уушгины стафилококкт анхдагч цочмог үрэвслийн талаар хийсэн хам-судалгааны үр дүнд өвчтэй хүүхдийг эмчлэх зардлыг жилд 2 сая орчим төгрөгөөр багасгах боломжтой тооцоо гарлаа. Нийтэд нь авч үзвзл АУИС-ын багш нарын бүтэөлээс 3,9 сая төгрөгийн тооцоот үр ашиг гарч байна.

Тайлангийн хугацаанд эрдэм шинжилгээний байгууллагуудын нийт төсөвт зардал 28888,6 мян. төгрөг үүнээс цалингийн фонд 1,5895,5 төгрөг болсон байна.

Манай нийт эрдэм шинжилгээний байгууллагууд эрдэм шинжилгээний ажилд (цалинг оролцуулахгүйгээр) 12,993,1 төгрөг зарцуулжээ.

Түүнээс олсон орлого болон тооцоот үр ашиг 13,947 мян. төгрөг болж байна. 1986—1990 онд салбарын хэмжээгээр сурах бичиг, гарын авлага 46, нэг сздэвт зохиол 37, дууссан ажлын тайлан 35, товхимол 34,өгүүлэл, илтгэл 557-г тус тус туурвиж, хэвлүүлсэн байна.

Хэдийгээр бидний ололт багагүй байсан боловч төлөвлөсөн ажил биелэхгүй байх явдал гарсныг эрдэм шинжилгээний байгууллагуудаар  авч үзвэл.

—Ардын эмнэлгийн хүрээлэнгийн уушги, амьсгалын замын өвчин анагаах шинэ эм боловсруулах, «Ташитан» эмийн клиникййн судалгаа явуулж, эмнэлгийн практикт нэвтрүүлэх, хүдрийн заарын үрэвслийн процесст үзүүлэх нөлөөг судлах 3 ажил тасарч, ходоодны салст бүрхэвч хамгаалах үйлчилгээтэй шинэ эм боловсруулах, дорно дахины ардын эмнэлгийн жоруудыг тооцоолон электрон машинд оруулах программ зохиох 2 ажил хагас биеллээ.

—Анагаах ухааны хүрээлэнгийн зүрх-ний гбиологийн хавхлага бүтээх, суулгах, БНМАУ-ын хүн амын сүрьеэгийн халдварлалтын түвшин, Биологийн зарим эд эрхтэнг эмчилгээнд хэрэглэх арпа, тус орны нөхцөлд өвчтөнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслын арга, хүн амд үзүүлэх хавдар судлалын тусламжийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох хэлбэр, Монгол хүний бодисын солилцооны биохимийн зарим хэвийн хэмжээ хэмээх 6 ажил хагас.

—Эрүүл ахуй, халдвар нян судлалын улсын институтийн В гепатитын эсрэг генийн инженерчлалийн вакцин хэмээх 1 ажил хагас.

—   АУИС-ийн, төлөгч өвсний стандарт, техшюлогийн заавар зэрэг 1 ажил хагас.

—   ЭХЭМХЭШУНТ-ийн өвчтэй хүүхдийн биеийн байдлыг үнэлэх математик арга, хэмээх ажил тасарч эмэгтэйчүүдийн үргүйдэл үрэвсэлт өвчнийг эмийн бус эмчилгээгээр эмчлэх арга 2 ажил тус тус хагас биелэлттэй байна.

Нэгтгэж үзвэл 1986—1990 онд судалгааны ажлаас 233 үр дүн гарахаас 4 ажил тасарч, 13 ажил хагас биелж, салбарын хэмжээгээр төлөвлөгөөт ажил 94 хувийн биелэлттэй байна.

Эрдэм шинжилгээний төлөвлөгөөт ажил дутуу биелж байгаагийн нэг үндсэн шалтгаан нь эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлт, зохион байгуулалт оновчтой биш, судалгааны ажлын аргачлалыг тооцоо муутай, дутуу дулимаг хийж, удирдлагын зүгээс тодорхой хяналт тавьж ирээдүйтэй холбоотой байна.

Эрдэм шинжилгээний ажилд оршиж буй өөр нэг дутагдал нь манай ихэнх эрдэмтдийн судалгааны ажлын шинжлэх ухааны түвшин дэлхийн хөгжилтэй орнуудын судлаачдын түвшинд хүрэхгүй байгаа явдал юм. Энэ нь юуны өмнө судлаачдын өргөн мэдлэг шинжлэх ухаанд хандах хандлага, гадаад хэлний боловсрол, судалгааны нарийн хэмжилтийн багаж, тоног төхөөрөмж, эм, реактивын хүрэлцээ хомс байгаагаас шалтгаалж байна.

Ажилд оршиж буй нөгөө нэг дутагдал нь эрдэм шинжилгээ, практикийн байгүуллагын уялдаа төдийлөн сайжрахгүй байгаагаас практиикийн байгууллагаас эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтдийг зүй ёсоор шүүмжлэх явдал багасахгүй байна.

Анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлын үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд:

— Дэлхийн анагаах ухааны хөгжлийн хандлага, өөрийн орны эрүүлийг хамгаалахын хэрэгцээ, шаардлагатай; уялдуулан эрдэм шинжилгээний байгууллагын зохион байгуулалтын бүтэц, удирдлагыг боловсронгуй болгож, хэмжээг нэмэгдүүлж, биотехнологи, удамшил зүй, вирус, дархлал судлал, монгол хүний эмнэлэг, биологийн судалгаа, уламжлалт анагаах ухааныг тэргүүлэх чиглэлээр хөгжүүлэхийн хамт хавсарга судалгааг эрдэм шинжилгээ-практикийн нэгдэл, эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллага, төвүүд, судалгааны түр хамтлаг зонхилон хийж эрдэм шинжилгээний ажлыг төслөөр төлөвлөж, гэрээгээр санхүүжүүлэх зарчимд шилжинэ

—  Анагаах ухааны бүс нутгийн салбар байгуулах чиглэл баримталж тухайн нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн байдалд нөлөөлөх биологи, хүн ам зүйн онцлог, үйлдвэрлэлийн болон байгаль, орчны хүчин зүйлүүдийг судалж, орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт шинэ, үр дүнтэй оношлогоо, эмчилгээ, урьдчилан сзргийлэлтийн арга боловсруулж нэвтрүүлнэ

—  Эд, эрхтэн шилжүүлэн суулгах технологийн судалгаа, туршилтын ажлыг явуулж эхэлнэ

— Вируст гепатитын вакцин, уурагт-бэлдмэлүүд, төрөл бүрийн эм, халдварт ба халдваргүй өвчнийг эрт илруүлэх мэдрэмтгий оношлууруудыг өөрийн оронд үйлдвэрлэх онолын ба клиникийн судалгаа явуулж, үр дүнг практикт нэвтрүүлнэ

—  Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эм эмнэлгийн хэрэглэлээр хангах ажилд бичил тооцоолуур хэрэглэх, техникжүүлэх, автоматжуулах чиглэл баримтлана.

Улс орон даяар зах ззэлийн эдийн засагт шилжиж буй өнөө, үед анагаах ухааны эрдэм шинжилгээний байгууллага түүний гадна үлдэхгүй нь лавтай билээ. Ийм нөхцөлд, эрдэм шинжилгзэний ажилд үнэнхүү дур сонирхолтой, мэдлэг чадвар сайтай хүмүүст ихийг бүтээх зам нээлттэй байх болно.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1706
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК