Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 5(36)
Интернэтэд Суурилсан Томуугийн Мэдээллийн Систем нэвтрүүлэх тухай Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Ерөнхий захирлын 2010 оны 9 дугаар сарын 13 өдрийн А/67 тоот тушаал
( )
 

Томуу, томуу төст өвчний мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор
ТУШААХ нь:

1. Аймгийн Эрүүл Мэндийн Газар, дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдэл, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн томуугийн тандалт хариуцсан халдвар судлагч, дүн бүртгэгч эмчийн томуу, томуу төст өвчний мэдээг интернэтээр дамжуулах зааврыг нэгдүгээр, мэдээг бүртгэх загварыг хоёрдугаар, мэдээг мэдээлэх аймаг, дүүргийн эмнэлгийн нэрсийн жагсаалтыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. 2010 оны 10 дугаар сарын 1-нээс энэ тогтолцоог туршин нэвтрүүлэхийг гуравдугаар хавсралтанд заагдсан эрүүл мэндийн байгууллагуудын захирал, дарга нарт үүрэг болгосугай.
3. Мэдээллийн тогтолцоог нэвтрүүлэх, үйл ажиллагааг жигдрүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудаас томуу, томуу төст өвчний мэдээ, мэдээллийг нэгтгэн авч www.flu.mn сайтад 7 хоног тутам байршуулахыг Халдварт Өвчний Тандалт Судалгааны алба (А. Амбасэлмаа )-нд даалгасугай.
4. Энэхүү тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг тандалт, сэргийлэлт хариуцсан дэд захирал (Г.Сүрэнханд)-д үүрэг болгосугай.
ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Д. НЯМХҮҮ


Томуугийн мэдээг интернэтээр дамжуулах заавар
2010 оны 9 дугаар сарын 13 өдрийн А/67 тоот тушаалын нэгдүгээр хавсралт

1. Өрхийн эмнэлгийн дүн бүртгэгч нь өдөр тутам өрхийн эмнэлгийн эмч бүрээс мэдээгээ авч нэгтгэн, өрхийн эмнэлгийн ахлагчаар хянуулж, ХӨСҮТ-ийн Томуугийн Үндэсний Төв /ТҮТ/-д www.flu.mn вэб-сайтаар өдөр тутам мэдээлнэ. Хэрвээ интернэтээр өгөх боломжгүй бол аймаг, дүүргийн томуугийн тандалт хариуцсан халдвар судлагч эмч эсвэл дүн бүртгэгчид мэдээлнэ.
2. Аймгийн Эрүүл Мэндийн Газар, дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдэл, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн томуугийн тандалт хариуцсан халдвар судлагч эмч эсвэл дүн бүртгэгч нь “Маягт 1”-ын дагуу өдөр тутам, “Маягт 2”-ын дагуу 7 хоногт нэг удаа www.flu.mn вэб-сайтад цахим хэлбэрээр ХӨСҮТ-ийн ТҮТ-д тогтмол мэдээлнэ.
3. Өдөр тутмын мэдээг дараа өдрийн 12 цагаас өмнө, 7 хоногийн мэдээг дараа 7 хоногийн Мягмар гарагийн 9 цагаас өмнө мэдээлнэ. Тухайн хугацаанд мэдээлж амжаагүй бол хоцорсонд тооцно

2010 оны 9 дугаар сарын 13 өдрийн А/67 тоот тушаалын хоёрдугаар хавсралт
Маягт 1.

Маягт 2.

Нэг. Нийслэл хотод:
1.1 Өрхийн эмнэлэг

1.2.Эмнэлэгт суурилсан харуулдан тандалтын нэгж

Хоёр. Аймагт:

2.1 Өрхийн эмнэлэг

2.2 Эмнэлэгт суурилсан харуулдан тандалтын нэгж Томуугийн Харуулдан Тандалтын Нэгжүүдийн 2009 он болон


 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 525
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК