Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 5(36)
АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэргэжилтнүүд үнэлгээ хийв
( Товч мэдээлэл )

Р.Туул

Томуугийн Үндэсний Төв

 

АНУ-ын Атланта хот дахь Өвчний Хяналт, Сэргийлэлтийг Төв (ӨХТ)-ийн Томуугийн салбарын, улс хоорондын хөтөлбөрийн Монгол улсыг хариуцсан ажилтан Тереза Турски тэргүүтэй мэргэжилтнүүд манай улсын томуугийн лабораторийн ба эпидемиологийн тандалтын үйл ажиллагаанд 2010 оны 6 дугаар сарын 21-нээс 25-нд үнэлгээ хийж, зөвлөмж гаргалаа.\

АНУ-ын Род Айланд муж улсын Нийгмийн эрүүл мэндийн лабораторийн эрхлэгч Роберт Айрланд, АНУ-ын ӨХТ-ийн Томуугийн лавлагаа лабораторийн мэргэжилтэн, доктор Бо Шү нар ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторит ажиллаж АНУ-ын ӨХТ-өөс боловсруулсан лабораторийн үнэлгээний 10 бүлэг асуумжийн дагуу ярилцлага хийж, ТҮТ-ийн лабораторийн үйл ажиллагаа шаардлага бүрэн хангаж байна гэж дүгнээд, цаашид анхаарах асуудлын талаар мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгөв.
АНУ-ын ӨХТ-ийн мэргэжилтэн Скотт Эппэрсон Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн “Тэгш мэнд”, Хан уул дүүргийн “Манал үйлс” өрхийн эмнэлгүүд, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, ЭНЭШТ зэрэг томуугийн харуулдан тандалтын гурван түвшингийн эмнэлгүүдэд ажиллаж томуугийн мэдээ өгөлт болон томуугийн тандалтын үйл ажиллагааны явцтай танилцаж, зөвлөмж өглөө.

Мөн АНУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төв (ӨХТ)-ийн мэргэжилтэн Тереза Турски, Скотт Эпперсон нар оролцсон Монгол улсын томуугийн цартахлын үндэсний бэлэн байдлыг дахин-үнэлэх уулзалт ярилцлага 2010 оны 6 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Монголын Шинжлэх Ухааны Академийн Их чуулганы хурлын танхимд боллоо. Тус ярилцлагад Монгол улсын ЭМЯ, ХӨСҮТ, БГХӨСҮТ, ОБЕГ, НҮБХС, ХХААЯ, УМЭАЦТЛ, ЭМГ-ын төлөөлөл 28 мэргэжилтэн оролцож үнэлгээг 2008 онд боловсруулсан асуумжийн дагуу 2008 онд хийсэн үнэлгээний дүнтэй харьцуулан хийв (Хүснэгт 1). Томуугийн цар тахлын бэлэн байдлын одоогийн үнэлгээний нэгдсэн дүн 1,77 оноотой буюу дундаж түвшинд байна гэж үзлээ.

Хүснэгт 1. Томуугийн цар тахлын бэлэн байдлын үнэлгээний 2008 болон 2010 оны харьцуулсан дүн



ЭМЯ-ны мэргэжилтэн Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, дэд захирал Г.Сүрэнханд нар АНУ-ын ӨХСТ-ийн үнэлгээ хийсэн багийн болон манай мэргэжилтнүүд оролцсон үнэлгээний урьдчилсан дүнг танилцуулах уулзалт ярилцлагад 2010 оны 6 дугаар сарын 25-нд оролцлоо. Манай улсын томуугийн лабораторийн ба эпидемиологийн тандалтын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх ажил амжилттай болж өнгөрлөө.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 412
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК