Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 5(36)
Орхон, Дархан-Уул аймагт вирүс судлалын салбар лаборатори байгуулагдлаа
( Товч мэдээлэл )

Ц.Наранзул

ХӨСҮТ

 

 

2010 оны 2 сарын 8-13-д ХӨСҮТ-ийн вирүс судлалын лабораторийн эмч, анагаах ухааны магистр Ц.Наранзул вирүс судлалын салбар лабораторийн үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор Орхон, Дархан-Уул аймгуудын Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

Дэлхийн банкны “Шувууны томуу, хүний томуугийн цартахалтай тэмцэх чадавхийг сайжруулах”, АНУ-ын ӨХСТ-ийн “Томуугийн тандалтын сулжээг бэхжүүлэн хөгжүүлэх” төслийн санхүүжилтээр нийлүүлэгдэж буй багаж төхөөрөмжийг суурилуулж, лабораторийн хэрэгсэл зарим урвалж бодисуудыг хүлээлгэн өгөв. Салбар лабораториудад томуугийн вирүсийн өвөрмөц ген илрүүлэх Бодит Хугацааны Полимеразын Гинжин Урвал(бх-ПГУ)ын машин суурилагдаж, лабораторийн шинжилгээ эхэллээ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 282
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК