Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 3(59)
Улаанбаатар хотын зарим эмнэлэгт үзүүлэхээр ирэгчдийн нэг өдрийн судалгааны дүн
( Судалгааны өгүүлэл )

Ө.Омборгаваа, Л.Ролзодмаа

Эрүүлийг хамгаалах яам

 

Улаанбаатар хотын 9 поликлиникт үзүүлэхээр ирэгчдэд нэг өдрийн судалгаа хийв.

Судалгааг амбулатори-поликлиникийн үзлэгийн цагийг зохицуулан үзлэгийн эмч нарын ажлын цагийн ачааллыг жигдрүүлж, хөдөлмөрчдийн хүлээгдлийг багасган амбулатори-поликлиникийн ажиллагааг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах үндэслэл гаргах зорилгоор хийлээ. Судалгааг 1985 оны 3 дугаар сарын 25-нд (үзүүлэгчдийн тоо бусад өдрийнхөөс хамгийн их.байдаг даваа гаригт) үзлэгийн бүтэн өдөр нэгэн зэрэг хийв. Судалгаанд 3381 хүн хамрагдаж, үзүүлэхээр ирэгчдийг тусгай бэлтгэсэн талонд бүртгэн түүнийг статистик аргаар боловсруулав.

 

Тайлбар: УКТЭ — Улсын клиникийн төв эмнэлэг

УБХКТЭ — Улаанбаатар хотын   клиннкийн төв

НрНэ — Найрамдлын районы нэгдсэн эмнэлэг

ОрНэ —Октябрийн районы нэгдсэн эмнэлэг АрНэ — Ажилчны районы нэгдсэн эмнэлэг

АрХЭ, ОрХЭ, НрХЭ, СрХЭ — Ажилчин, Октябрь, Найрамдал, Сүхбаатарын районы хүүхдийн эмнэлгүүд.

Хүснэгт 1-ээс үзэхэд судалгаа хийсэн эмнэлгүүдэд өглөөний 8-11 цагийн хооронд нийт үзүүлэгчдийн 60,1-89,4 хувь нь ирж байгаа нь үйлчилгээг хүндрүүлж, үзлэг хийж буй эмч нарын тухайн цагийн ачааллыг ихэсгэж, хөдөлмөрчид цаг хугацаа алдаж байна.

Энэ өдөр Улсын клиникийн төв эмнэлгийн стоматологийн 2 дугаар ээлжийн эмчид үэүүлэхээр ирсэн 70 хүний 58 /82,9/ нь өглөө 7-11 цагт ирж номер авч карт олуулжээ.

Гэтэл 2 дугаар ээлж нь 13 цагаас 20 цаг хүртэл ажиллах ёстой байв. Тздгээрээс 7 цагт ирсэн 4 хүн тус бүр 6 цаг, 8 цагт ирсэн 16 хүн тус бүр 5-аас дээш цаг, 9 цагт ирсэн 21 хүн 4-өөс дээш цаг тус тус  хүлээсэн буюу нийтдээ 41 хүн 188 цаг хүлээс нийг эдийн засгийн хувьд авч үзвэл хичнээи их зүйл бүтээх цаг хугацаа алдаж байгаа нь тодорхой юм.Улсын клиникийн төв эмнэлэгт энэ өглөө үзлэг хийх бүх эмч нар цагт 140 хүн үзэх байв. Гэтэл өглөөний 8 цагт 334 хүн, 9 цагт 212 хүн үзүүлэхээр ирсэн байв.

Энэхүү 7-9 цагт ирсэн 546 хүнээс 266   нь 2-3 үзүүлсэн байна.Улаанбаатар хотын клиникийн   төв эмнэлгийн  энэ өглөө нийтдээ цагт 103 хүн үзэх ёстой байв. Гэтэл өглөөний 7,8 цагт 153 хүн, 9 цагт 154, хүн, хүн тус тус үзүүлэхээр иржээ. Тэдгээрээс 100 гаруй хүн. 2-Зцаг хүлээсэн байна. Харин өдрийн 12 цагаас хойш үзүүлэхээр ирэгчдийн тоо эмнэлэг бүрт эрс буурч нийт үзүүлэгчдийн дөнгөж 12,6-36,3 хувийг эзэлсэн байна.

 

Хүснэгт 2-оос үзэхэд шүдний эмчийн ачаалал ихэнх эмнэлгүүдэд харьцангуй өндөр, хоёр дугаар ээлжинд ирж үзүүдэгчдийн тоо их байгаа нь энэ ээлжийг сайн зохион байгуулах, шаардлагатайг харуулж байна.

Судалгаанаас үзэхэд эмнэлгүүдэд эмчийн ачаалал жигд биш байна. Насанд хүрэгчдийн эмнэлгүүдэд мэдрэлийн эмчийн ачаалал бараг хэвийн хэмжээнд байхад мэс засал, шүдний эмчийн ачаалал ихэнх эмнэлэгт их байлаа. Харин чих, хамар хоолой нүдний эмчийн ачаалал бага, ялангуяа харшил, хавдар судлал,
эмэгтэйчүүд зэрэг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийн цагийн дундаж ачаалал энэ өдөр 1,2-3,0 байв. Насанд хүрэгчдийн эмнэлэгт дотор, шүдний эмчид хамгийн олон хүн үзүүлэхээр иржээ. Үзүүлэхээр ирсэн хүмүүсийн 37,3-65,6 хувь нь энэ хоёр мэргэжлийн эмчид үзүүлсэн байна.                                                                    

Хүүхдийн эмнэлгүүдэд дотор, чих хамар хоолой, шүдний эмчид хамгийн олон хүүхэд үзүүлэхээр иржээ. Үүнд бүх үзүүлэгчдийн 60,6-83,9 хувь болж байна.

Эмнэлэгт үзүүлэхээр ирэгчдийн ихэнх хувийг эмэгтэйчүүд, ажилчин, албан хаагчид эзэлж байна.

 

Насанд хүрэгчдийн 5 поликлиникт үзүүлэхээр ирэгчдийн дотор 1051 ажилчид байсан нь хотын иргэдээс энэ өдөр үзуүлэгчдийн 48,7%-ийг эзэлж байна.

Насанд хүрэгчдийн 5 поликлиникт үзүүлэхээр ирэгчдийн 63,6-71,7 нь эмэгтэйчүүд, хотын   иргэдийн   48,7% нь ажилчид, байсан нь анхаарал татаж байна.

ДҮГНЭЛТ:

1.  Хотын эмнэлгүүдэд үзүүлэхээр ирэгчдийг зохион байгуулж хэсэг, амбулатори, поликлиникийн эмч нарын үздэгийн цагийн ачааллыг жигдрүүдэх талаар одоогоор тодорхой ажил хийгдээгүй байна. Иймээс өглөөний ээлжинд ажиллаж байгаа эмч нар хэт их, ачааалалтай, 2 дугаар ээлжинд буюу 12 цагаас хойш ажиллаж байгаа эмчид бараг үзүүлэх хүнгүй болж байна.

2.  Эмнэлэгт үзүүлэхээр өглөө эрт ирдгийн гол шалтгаан нь үзүүлж чадахгуй буцахаас болгоомжилдогтой  холбоотой байна.

3.  Судалгааны дүнг үндэслэж, хотын эмнэлгүүдэд үзүүлэхээр ирэгчдийг зохион байгуулж, эмнэлгүүдийн үзлэгийн цагийн ачааллыг жигдрүүлэн, эмнэлэгт үйлчлүүлэхээр хүлээж цаг хугацаа алддагийг аль болохоор багасгах арга хэмжээг зохион байгуулах нь чухал байна.

Редакцид ирсэн 1985—06—11

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 706
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК