Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 3(59)
Говь-алтай аймгийн хүн амын өсөлтийн зарим асуудал
( Судалгааны өгүүлэл )

Г.Зуунай, Р.Бямба 

Төмөр замын эмнэлгийн алба, Говь-Алтай аймгийн эрүүлийг хамгаалах газар

 
Абстракт

НЕКОТОРЫЕ ВОПРОСЫ ВОСПРОИЗВОДСТВА НАСЕЛЕНИЯ ГОБИ-АЛТАЙСКОГО АЙМАКА

Г.Зунай, Р.Бямба

На анализе данных за последние 10 лет, авторами рассчитаны показатели рождаемости, смертности и прирост аймачного населения имеется тенденция снижения динамики плодовитости женщины детородного возраста в аймаке. Население в Гоби-Алтайском аймаке за последние 10 лет увеличилось на 17,5%.

Эрүүлийг хамгаалахын удирдлага төлөвлөлтийг боловсронгуй болгож хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн хэтийн төлөвийг тогтооход хүн ам зүйн судалгаа чухал ач холбогдолтой билээ. Ялангуяа тодорхой аймаг хотын хүн амын төрөлт, нас баралт, гэрлэлт зэрэг нөхөн үржилтийн үзэгдэл, түүнд нөлөөлж байгаа бодит хүчин зуйлс, тухайн орчны байгаль газар зүй, орон нутгийн онцлогийг тусгасан судалгааны материал нь эрүүлийг хамгаалахын өмнө тавигдаж байгаа асуудалд зөв шуурхай хариу өгөх зангилаа гол асуудлыг тодруулахад шийдвэрлэх үүрэгтэй юм.

Иймээс бид Говь-Алтай аймгийн төрөх насны эмэгтэйчүүдийн 9 жилийн материалд (1976-1984 он) статистикийн боловсруулалт хийж хүн амын нөхөн үржилтийн байдалд зарим гүнзгийрүүлсэн судалгаа явуулах зорилт тавьсан юм.

Говь-Алтай бол манай орны баруун хязгаарын говь, хээрийн бүс хосолсон 142,5 мянган хавтгай дөрвөлжин талбай бүхий нутагтай, 48 мянган хүн амтай, мал аж ахуй, газар тариалан зонхилон эрхэлдэг аймаг юм.

Нутаг дэвсгэр нь газар зүйн хэвтээ чиглэлээр говь хангай хосолсон төдийгүй, Хантайшир, Хар азарга, Аж богд, Бурхан Буудай зэрэг далайн түвшнээс дээш 3000-4000 м өндөрт өргөгдсөн уул нуруудын завсар хөндийгөөр алдарт Шарга, Бигэр, Номин, Алаг нуурын говиуд салаавчлан оршдогоос нэгэн хэсэгхэн газрын хувьд хүртэл байгаль газар зүйн хэд хэдэн бүсийг босоо чиглэлээр (вертикаль) үүсгэдэг өвөрмөц нөхцөлтэй юм.

Аймгийн төв Алтай хот Хантайширын нурууны бэлд далайн түвшнээс дээш 2160 м өндөрт оршдгоороо тус улсын хамгийн өндөрт байдаг хотын тоонд орно. Алтай хотод аймгийн хүн амын 21,7% нь оршин суудаг. Тус аймгийн нутагт хүн ам сийрзг суудаг. Тухайлбал нэг хавтгай дөрвөлжин км нутагт 0,41 хүн ногдож байгаа нь улсын дунджаас бараг 3 дахин цөөн байгаа хэрэг. Хүн амын 51,3% нь эмэгтэйчүүд буюу аймгийн нийт хүн амын 24,2% нь төрөх насны (15-49 нас) эмэгтэйчүүд байгаа нь хүн амын нөхөн үржилтэнд шууд нөлөөлөх хүчин зүйл юм.

Говь-Алтай аймгийн 18 суманд эхчүүдийн төрөхийн өдмөх амрах байрыг нэгдсэн зураг төслөөр барьсан нь хөдөөгийн малчин эхчүүдийг тохьтой амьдарч, амаржих бодит бололцоогоор хангаж байгаа зохистой арга хэмжээ болжээ.

Тус аймагт аймгийн нэгдсэн эмнэлгээс гадна Баян-Уул, Төгрөг, Бигэрийн сум дундын эмнэлэгт эх барих, эмэгтэйчүүдийн их эмч, бусад сум, зарим   бригадад эх баригч бага эмч ажипладаг.

Ийнхүү Говь-Алтай аймаг газар нутаг, байгаль цаг уурын нөхцөл, эх барих эмэгтэйчүүдийн тусламжийн зохион байгуулалт, хангамж, хүрэлцээний хувьд бусад аймаг орон нутгийг төлөөлүүлж болох нийтлэг нэлээд шинж чанартай юм.

Бид аймгийн хүн амын зүйн сүүлийн 10 жилийн (1975-1984 он) материалд судалгаа хийж үзэхэд аймгийн хүн ам сүүлийн 10 жилд 17,5% өсч 16 хүртэлх настай хүүхэд хун амын бараг 50%-ийг эзлэх болжээ. 1984 оны байдлаар тус аймгийн 1000 хүн амд жилдээ 37,4 төрөлт ногдож 27,6 промиллийн цэвэр өсөлттэй байгаа нь улсын дунджаас дээгүүр байгаа үзүүлэлт юм. аймгийн нийт жирэмсэн эхчүүдийн 30,5%, үүнээс анхны төрөлтийн 24% нь Алтай хотод төрж байна. Энэ нь ч зүйн хэрэг. 1981 онд тус аймагт төрсөн нийт эхчүүдийи 19,9% нь анхны төрөлт, 15,7% нь 2 дахь төрөлт, 12,5% нь 3 дахь, 10,8% нь 4 дэх төрөлт болж төрөлтийн дугаар ихсэхийн хэрээр төрөлтийн хувийн жин багассан байна.

 

Харин 5-аас хойших төрөлтийн хувийн жин сумдад харьцангуй их байна.

Хүн амын нөхөн үржилтэнд төрөх насны эмэгтэйчүүдийн насны бүлэг чухал ач холбогдолтой байдаг.

 

Хүснэгт 2-оос үзэхэд эмэгтэйчүудийн терөх чадвар 15-19 насанд хамгийн бага (38,2) промилл, 25-29 насанд хамгийн их (367,2) промилл байгаад цаашдаа аажим буурч, 45-49 насанд эрс буурч 40,3 промилл болж байна.

Дэд эрдэмтэн Р.Гүрийн судалгаагаар Говь-Алтай аймагт эмэгтэйчүүдийн төрөх чадвар 1955-1956 онд 23,8 промилл, 1962-63 онд 41 промилл байсан боловч бидний судалгаагаар 1976-1980 оны хооронд 223,6-139,7 промилл болтол өссөн байна. Энэ нь 1970-аад оны үед эмэгтэйчүүдийн төрөх чадвар маш өндөр болоод цаашдаа аажим буурч тогтвортой байдалд орж байнгийн гэрч юм. Харин эмэгтэйчүүдийн төрөх чадвар нь 20-24 насанд нэмэгдэж байгааг хүснэгтээс ажиглаж болно.

Хүр амын нөхөн үржилтийн чадварт эмэгтэйчүүдийн төрөх чадварын нийлбэр үзүүлэлт (суммарный показатель плодовитости) онцгой ач холбогдолтой. Эмэгтэйчүүдийн төрөх чадварын нийлбэр үзүүлэлт бол нэг эмэгтэй амьдралынхаа туршид хэдэн .хүүхэд төрүүлж байгааг 1000 эмэгтэйд гаргасан дундаж үзүүлэлт юм.

Хүснэгт 3-аас үзэхэд Говь-Алтай аймагт амьдарч байгаа 1000 эмэгтэй амьдралынхаа туршид 6573 хүүхэд төрүүлэх буюу нэг эх дунджаар 6-7 хүүхэд төрүүлж  байгаа нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл бидний судалгаагаар эмэгтэйчүүдийн төрөх чадварын нийлбэр үзүүлэлт 6,6 байгаа нь харьцангуй өндвр үзүүлэлт юм.

Р.Гүрийн судалгаагаар ( 1967) тус улсын эмэгтэйчүүдийн төрөх чадварын нийлбэр үзүүлэлт 1955-1956 оны үед 4,6 промилл байснаа 1962-1963 онд 7,0 промилл болж өссөн байна.

Хүн амын нөхөн үржилтийн чухал үзүүлэлтүүд болох нийт төрөлтөнд эмэгтэй хүүхдийн эзлэх хувийн жин (брутто коэффициент) буюу бохир итгэлцүүр, цэвэр итгэлцүүр буюу эмэгтэй хүүхдүүдийн амьдрах магадлалыг тооцож гаргасан үзүүлэлтүүд (нетто коэффициент) чухал ач холбогдолтой юм (4).

Бид эдгээр үзүүлэлтийг тус аймагт 1976-1984 онд төрсөн, нас барсан хүүхдийн тоо болон эмэгтэй хүн амын материалд үндэслэж аймгийн хүн амын наслалтын хүснэгтийг зохих журмаар гаргав.

Говь-Алтай аймагт сүүлийн таван Жилийн (1980-1984) дунджаар нийт төрсөн хүүхдэд. охидын эзлэх хувийн жин 48,8% байна. Аймгийн эмэгтэй хүн амын наслалтын хүснэгтийн материалд үндэслэж ердийн аргаар дээрх үзүулэлтүүдийг бодоход Говь-Алтай аймагт брутто үзүүлэлт 3,1, нетто үзүүлэлт 2,4 байгаа нь Р.Гүрийн 1962-1963 оны материалаар тогтоосон үзүүлэлтээс (3,4 ба 2,9) аль аль нь бага байна.

ДҮГНЭЛТ: 1. Говь-Алтай аймгийн хүн амын 51,3% нь эмэгтэйчүүд байгаагийн дотор 15-49 насны эмэгтэйчүүд 24,2%-ийг эзэлж, жилдээ 1000 хүн амд ногдох төрелт 37,4, хүн амын жилийн цэвэр өсөлт 27,6 промилл байгаагийн үрээр аймгийн хүн ам сүүлийн 10 жилд 17,5% өссөн байна.                                                         

2.  Тус аймагт төрж байгаа эхчүүдийн 30,5% нь аймгийн төвд 69,5% нь сумдад төрж байгаа нь сум, сум дундын эмнэлэгт ажиллаж байгаа эмч нарт эх барих, эмэгтэйчүүдийн мэдлэг дадлага олгох, тэдний мэргэжлийг дээшлүүлж давтан сургах, нэгдлүүдэд ажиллаж байгаа төрөхийн өмнөх амрах байрны ашиглалт, зохион байгуллалтыг цаашид улам боловсронгуй болгохын чухлыг харуулж байна.

3.  Бидний судалгаагаар төрөлтийн дугаар ихсэхийн хэрээр тухайн насны бүлэгт төрөх хувийн жин багасч байгаа бөгөөд эмэгтэйчүудийн төрөх чадвар 15-19 насандаа хамгийн бага (38,2 промилл), 25-29 насандаа их (367,2 промилл) болж хойших насанд аажим буурч байна. Харин 20-24 насандаа төрөх чадвар өсч байна.

4.  Говь-Алтай аймаг 1976-1984 оны хооронд эмэгтэйчүүдийн төрөх чадвар 223,6-139,7 промиллийн хооронд хэлбэлзэж еренхийдөө буурах хандлагатай байна.

5.  Эмэгтэйчүүдийн төрөх чадварын нийлбэр үзүүлэлт 6,6,брутто үзүүлэлт 3,1,нетто үзүүлэлт 2,4 байгаа нь 1960-аад оны үзүүлэлтээс буурч байгааг харуулж байна. Энэ нь хүн ам соёлжиж сурч боловсрох, хотжих үзэгдлийг дагаж эмэгтэйчүүдийн цөөн хүүхэдтэй байх сонирхол ихэсч байгаатай холбоотой байж болох юм.

Ном зүй

1. Р.Гүр - Хүн амын эрүүл мэндийн байдалд хийсэн статистик судалгаа. УБ, 1967, 213.
2. Ж.Дугаржав-Пособие к практическим занятням по санитарной статистике. 1973. 127.
3.И.С.Гусева-Демографическая статистика. 1977. 83.
4.A. М.Мерков, Л.Е.Поляков-Санитарная статистика. 1974. 383
5.Под ред. И.В.Ильина-Организация родовспоможения и гинекологической помощи в СССр. 1980. 239.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1421
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК