Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 6(37)
Эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүдийн дундах ХДХВ, тэмбүү, хепатит В, С вирүсийн халдварын тархалт, зарим эрсдэлт хүчин зүйлийн судалгааны дүн
( Илтгэлийн хураангуй )

Г.Эрдэнэтуяа1, Д.Наранзул1, Б.Цогтбаатарт2, Ч.Эрдэнэчимэг1, Д.Даваалхам3

1 Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв,
2 Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэтэй тэмцэх төсөл,
3 Эрүүл Мэнд Шинжлэх Ухааны Их Сургууль

 
Абстракт

Survey conducted during April-August in 2010 and covered 181 MSM –s of outreached by “Together’ cen­ter. HIV infection was found in 13,3% of MSM. 10% of them were from previously tested, and 3.3% were from newly covered people. All HIV positive people were as­ymptomatic.

Syphilis confirmed in 14% of MSM, out of which 4% were new cases, and 10% were followed up pa­tients. Viral hepatitis B and C detected 29% of MSM,

HIV infection and viral hepatitis B,C are very high among MSM.

Манай улсад ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2010 оны 3 сарын байдлаар 64 тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас барсан байна. ХДХВ/ДОХ-тай бүртгэгдсэн хүмүүсийн 75.0% эрэгтэйчүүд байна. Үүний 84.0% нь эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүд байна.

Зорилго: Эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүдийн дунд ХДХВ, тэмбүү, хепатитын В, С вирүсийн халдварын тархалт, зарим эрсдэлт хүчин зүйлийг тогтоох зорилгоор дараахь зорилтуудыг шийдвэрлэв:

1. Эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүдийн дунд ХДХВ, тэмбүү, хепатитын В, С вирүсийн халдварыг ийлдэс судлалын аргаар тогтоох

2. Эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүдийн дунд хепатитын В, С вирүсийн халдвар тархалтын зарим эрсдэлт хүчин зүйлийг судлах

Материал, арга зүй: Улаанбаатар хотод амьдарч буй эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүдийн дунд ХДХВ, тэмбүү, хепатитын В, С вирүсийн халдварын тархалт, зарим эрсдэлт хүчин зүйлийг тогтоох судалгааг нэг агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Шинжилгээг БНСУ-ын Standart Di­agnostics, INC-д үйлдвэрлэсэн өвөрмөц болон мэдрэг чанар 99%-тай SD Bioline хурдавчилсан оношлуураар хийж гүйцэтгэв. Судалгааг 2010 оны 4 дүгээр сараас 8 дугаар сарын 1-ийг хүртэл 4 сарын хугацаанд Улаанбаатар хотын 9 дүүрэгт амьдарч буй 16-50 насны эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог 180 эрчүүдийг хамруулан хийв.

Үр дүн: Судалгаанд хамрагдсан эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог 181 эрчүүдийн 14%(25)-д хепатитын В вирүсийн гадаргуугийн HBsAg эерэг, 15%(27)-HCV эерэг, 13,3% (24) ХДХВ-ийн халдвар, 14%(25)-д нь тэмбүүгийн халдвар тус тус илэрсэн. ХДХВ-ийн халдвар илэрсэн эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүдийн 3% нь шинэ халдвар, 10% нь өмнө нь ХДХВ-ийн халдвар оношлогдож одоо хяналтанд байгаа хүмүүс хамрагдсан. Энэхүү судалгааны ажлын явцад ХДХВ-ийн халдварын 6 шинэ тохиолдлыг эрт илрүүлэн хяналтанд авсан нь хувь хүнд төдийгүй нийгэм, хамт олны эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтой, цаг үеэ олсон судалгаа болохыг харуулж байна. ХДХВ-ийн халдвар илэрсэн ЭБЭ нь 20-45 насны залуучууд байгаа бөгөөд шинээр ХДХВ-ийн халдвартай болох нь оношлогдсон 6 хүн нь 20-42 насны эрчүүд байна. Судалгаанд хамрагдсан эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог 181 эрчүүдийн 14%(25)-д хепатитын В вирүсийн гадаргуугийн HB­sAg эерэг, 15%(27)-HCV эерэг, 8%-хепатитын В, С вирүсийн хавсарсан халдвар илэрсэн. Судалгаанд хамрагдсан эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог 181 эрчүүдийн 14%(25)-д тэмбүүгийн халдвар илэрсэн байна. Үүний 4%(8) шинэ, 10%(17) нь өмнө нь тэмбүүгийн халдвар авсан нь оношлогдож хяналтанд байгаа хүмүүс хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан эрчүүдийн 8%-д ХДХВ, тэмбүүгийн хавсарсан халдвар оношлогдсон байна.

Дүгнэлт

1. Эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүдийн 13,3%-д ХДХВ-ийн халдвар илэрч үүний 3% нь шинэ халдвар байгаа нь ЭБЭ олон нийтийн дунд ХДХВ-ийн халдвар үргэлжлэн тархсаар байгааг харуулж байна.

2. Эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүдийн 14%-д хепатитын В вирүсийн гадаргуугийн HBsAg эерэг, 15%-д HCV эерэг, 8%- д нь хепатитын В, С вирүсийн хавсарсан халдвар илэрсэн нь хепатитын вирүсийн халдварлалт өндөр байгааг нотолж байна.

3. Судалгаанд хамрагдсан эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүдийн 14%-д тэмбүүгийн халдвар илэрч, 8%-д ХДХВ, тэмбүүгийн хавсарсан халдвар оношлогдсон нь ЭБЭ олон нийтийн дунд БЗДХ өндөр байгааг харуулах үзүүлэлт юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 590
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК