Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 6(37)
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэгийг үнэлсэн судалгаа
( Илтгэлийн хураангуй )

Ж.Баярсайхан1, Ч.Бямбасүрэн2, Д.Өлзиймаа1

1Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв,
2Улсын Клиникийн Төв Эмнэлэг

 
Абстракт

This study has been enrolled 102 high school stu­dents from Khan Uul District; some has been participat­ed study of “Productive Health Care” and some of them from high school N5, N52 and N7. When we collected the data, we used Microsoft Excel and Microsoft Word programs. 38, 1% of the enrolled kids who had been attended study of “Productive Health Care” are said the “Productive Health Care” information is not enough, 26, 6% of the kids who has never attended any study said they said so. From the result, we need 11, 5% more information that need for attendant of the “Productive Health Care” study.

56,3% of study attended kids, 65,9% none attended study kids gets information from newspaper, 53,7% of study attended kids, 55,5% of non study attended kids don’t talk conversation under the topic of “ Productive Health Care” with their parents. It shows, only 1, 8% of the study attended kids could make a conversation under the topic of “Productive Health Care” with their parents.

87, 5% of the study attended kids, 75% of the non study attended kids are answered that, they have certain information of the sexual transmitted infections. This shows, study attended kids have a 12, 5% more STI’s information than none attended study kids.

38, 1% of study attended kids, 35, 1% none attend­ed study kids are answered that, they will go and get a help from hospital first if they get a sexually transmitted infections. This shows, there are study attended kids are 3% more for ask help from hospital first.

From all of above result shows, kids between study attended and none attended kids are have a different knowledge about “Productive Health Care”.

Conclusion: H1 expectation confirms that kids be­tween study attended and none attended kids are have a different knowledge about “Productive Health Care”.

Өсвөр үеийнхний “Нөхөн үржихүйн эрүүл мэнд”-ийн талаарх мэдлэг хандлагыг тогтоох, гэр бүл төлөвлөлт болон, бэлгий харьцаа, жирэмслэлтээс сэргийлэх аргын мэдлэг тогтоох зорилгоор олон улсын болон Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн , өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэгдсэн төслийн үр дүнг төсөл хэрэгжсэн болон төсөл хэрэгжээгүй газрын хүүхдүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг хандлагын түвшинг тогтоох замаар үнэлэв. Уг судалгааг системчилсэн түүврийн аргаар ХУД-ын ерөнхий боловсролын сургуулиудын НҮЭМ-н төсөлд хамрагдсан болон төсөлд хамрагдаагүй 15, 52, 7-р сургуулийн нийт 102 хүүхдээс системчилсэн түүврийн аргаар судалгааг авч, цуглуулсан мэдээ баримтаа Mi­crosoft Exсel, Microsoft Word программуудыг ашиглан боловсруулалт хийв.

Судалгааны ажлын таамаглал

H0: НҮЭМ-ийн төсөл сургалтанд хамрагдсан эсэхээс үл хамаарч судалгаанд хамрагдсан ХУД-ийн арван нэгэн жилийн гурван сургуулийн 14-17 насны сурагчдын НҮЭМ-ийн талаарх мэдлэгийн түвшин ижил байна.

H1: НҮЭМ-н төсөл сургалтанд хамрагдсан сурагчдын НҮЭМ-ийн талаарх мэдлэгийн түвшин сургалтанд хамрагдаагүй хүүхдүүдээс ялгаатай байна.

Үр дүн: НҮЭМ-тэй холбоотой мэдээлэл хангалтгүй гэж төсөлд хамрагдсан сурагчдын 38.1%, төсөлд хамрагдаагүй сурагчдын 26.6% нь тус тус үзэж, тэдний 11.5% нь илүү ихээр мэдээлэл шаардлагатай байна гэж хариулжээ. Төсөлд хамрагдсан сурагчдын 56.3% нь хамрагдаагүй сурагчдын 65.9% нь хэвлэлээс мэдээллээ олж авдаг гэсэн бол НҮЭМ-ийн талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцдаггүй гэж төсөлд хамрагдсан сурагчдын 53.7% нь төсөлд хамрагдаагүй сурагчдын 55.5% нь тус тус хариулсан нь төсөлд хамрагдсан сурагчдын 1.8% нь гэр бүлийнхэнтэйгээ бага ярилцдаг ажээ. БЗХӨ-ний талаар зохих хэмжээний ойлголттой гэж төсөлд хамрагдсан сурагчдын 87.5% нь, хамрагдаагүй сурагчдын 75% нь хариулсан нь төсөлд хамрагдсан сургачдын мэдлэг хамрагдаагүй сурагчдаас 12.5%-иар илүү байгааг харуулж байна. БЗХӨ авсан байж болзошгүй гэж үзвэл хамгийн түрүүнд эмнэлэгт хандана гэж төсөлд хамрагдсан сургуулын сурагчдын 38.1% нь төсөлд хамрагдаагүй сургуулын сурагчдын 35.1% нь эмнэлэгт хандана гэж хариулсан нь төсөлд хамрагдсан болон хамрагдаагүй сургуулийн сурагчдын НҮЭМ-ийн талаарх мэдлэг хандлага ялгаатай байгааг харуулж байна.

Дүгнэлт: H1 таамаглал буюу НҮЭМ-н төсөл сургалтанд хамрагдсан сурагчдын НҮЭМ-ийн талаарх мэдлэгийн түвшин сургалтанд хамрагдаагүй хүүхдүүдээс ялгаатай байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 543
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК