Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 6(37)
Халдвартай хэлбэрийн сүрьеэгийн өвчлөлийн судалгаа
( Илтгэлийн хураангуй )

П. Нямхишиг, Х. Одсүрэн, Д.Долгормаа, Х. Давааням, М. Нансалмаа

ХӨСҮТ

 
Абстракт

Every year, in Mongolia is taking a report around 217 new tuberculosis (TB) cases per 10.000 populations. Last years is increasing the smear positive tuberculosis cases among children. The main objective of our work was to study the current situation of the smear positive tuberculosis and multidrug resistant TB cases. For the study we retrospectively analyzed the history of patient, who was treated during 2005- 2007 years in the chil­dren’s TB ward of NCCD.

In 2005 year 16.5 %(42) of 255 children, who were treated in children’s ward, had smear positive TB, in 2006 19.7%(43) of 218 children, in 2007 21.3%(55) of 258 children. Among the children 0-5 old years chil­dren were 19.6%(143), 6-10 years 18.3%(136),11-15 years 46.6%(343),16-18 years 15.5% (114). Among the children with smear positive TB cases were 0-5 years old children were 0%, 6-10 years 5.7%(8),11-15 years 52.1%(73), 16-18 years 31,4%(51) retrospectively. 16 cases of the 140 smear positive TB were treated during 2 months with diagnosis multidrug resistant TB and 12 of them completely were treated, 4 of them were died.

Conclusion:

1. Depending on the non intime diagnosis of the TB is decreasing the treatment result of smear positive.

2. Among the children the smear positive TB cases were more than other age group.

3. Year by year the number of cases of multidrug resistant TB’s mortality and morbidity is increasing among the children.

Монгол улсад жилд 10000 хүн амд тутамд 217 хүн сүрьеэ өвчнөөр шинээр өвчилж байна. Хүүхдийн сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн дотор халдвартай хэлбэрийн сүрьеэ, олон эмийн дасалтай сүрьеэ (ОЭДС)—ийн өвчлөл нэмэгдэж байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал болж байна. Сүүлийн 3 жилд нийт 731 хүүхэд хэвтэн эмчлүүлснээс 19.2% (140) хүүхэд ХТН/+/ сүрьеэгээр өвчилсөн байна.

Зорилго: Хүүхдийн сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн дундах хүчилд тэсвэртэй нян эерэг (/ХТН/+) сүрьеэ, ОЭДС-н өвчлөл, цэрний түрхэцийн шинжилгээнд хүчилд тэсвэртэй нян эерэгээс сөрөгт шилжих хувь, ОЭДС-р өвчилсөн хувийг тодорхойлох, өвчлөлд нөлөөлж буй зарим шалтгааныг судлах.

Материал, арга зүй: 2005-2007 онд ХӨСҮТ-ийн хүүхдийн сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн бүртгэлд эргэмж судалгааг хийв.

Үр дүн: Хүүхдийн сүрьеэгийн тасагт 2005 онд 255 хүүхэд хэвтэн эмчлүүлсний 16.5%(42), 2006 онд 218 хүүхэд хэвтэн эмчлүүлсний 19.7% (43), 2007 онд 258 хүүхэд хэвтэж эмчлүүлсний 21.3% (55) нь тус тус ХТН/+/ сүрьеэгээр өвчилсөн байв. Эмчлүүлэгчдийг насны бүлгээр үзэхэд 0-5 насныхан 19.6% (143), 6-10 нас -18.3%, (136),11-15 нас-46.6% (343) , 16-18 насныхан 15.5% (114)-ийг тус тус эзэлж байна. ХТН/+/ сүрьеэгээр өвчлөгсөдийн дотор 0-5 насныхан 0% , 6-10 насныхан 7.8% (80), 11-15 насныхан 52.1%(73), 16-18 насныхан 31.4%(51) байна. ХТН /+ / сүрьеэгээр өвчлөгсөдийг хүйсийн байдлаар авч үзвэл: 2005 онд эмэгтэй 24(57.2%), эрэгтэй 18 (42.8%), 2006 онд эмэгтэй 24(55.8%), эрэгтэй 19 (44.2%), 2007 онд эмэгтэй 31(56.2%), эр 24(45.6%) байна. Хүүхдийн сүрьеэгийн тасагт 2 дахь сардаа хэвтэн эмчлүүлэгсэдийн цэрний түрхэцийн 140 шинжилгээгээр ХТН /+/ гарсан тохиолдолийн цэрийг өсгөвөрлөхөд өгөхөд 16 (2006онд - 4, 2007 онд 12) нь эмийн дасалтай болох нь батлагдсан. Үүнээс 12 хүүхэд ОЭДС-н эмчилгээнд хамрагдаж эдгэрч гарсан ба 4 хүүхэд нас барсан.

Дүгнэлт:

1. Уушгины хэлбэрийн түрхэц эерэг сүрьеэгээр өвдсөн хүүхдүүдийн цэрний түрхэцийн шинжилгээнд хүчилд тэсвэртэй нян эерэгээс сөрөгт шилжих хувь багасч байгаа нь хүүхэд хүндэрсэн үедээ оношлогдож байгаатай холбоотой байна.

2. Уушигны хэлбэрийн түрхэц эерэг сүрьеэгээр өвдсөн хүүхдүүдийн дотор 11-18 насны эмэгтэй хүүхэд зонхилон өвчилж байна.

3. Хүүхдүүдийн дунд ОЭДС-н өвчлөл нас баралт жил ирэх тусам нэмэгдэж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 650
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК