Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 6(37)
Цээжний хөндийн идээт үрэвсэлийн үүсгэгч, түүний антибиотик мэдрэг чанарыг судалсан нь
( Илтгэлийн хураангуй )

О.Жавзандулам Х.Эрдэнэцэцэг, Э.Сүхээ, Ж.Алтанбагана

ХӨСҮТ

 
Абстракт

The most common cause of bacterial inflammation of the thorax were E.Coli – 34 (48.9%) and Staphylo­coccus Aureus -16 (22.53%). E.Coli were more sensitive to Cefazolin, Cefataxime, Vancomycin, Cotrimaxozole, Gentamycin and to the Erytromycin, Chloramphenicol were low sensitive. These antibiotics such as, Chloram­phenicol, Cefazolin, Vancomycin, Cefataxime were effective for the treatment of bacterial inflammation of the thorax caused by Enterobacter and Staphylococcus. These pathogens were no sensitive such as antibiotics Penicillin, Ampicillin (98.25%), Amoxicillin (98.24%), and Erythromycin (87.71%). Therefore we should detect the cause of the inflammation and choose the antibiotics for the treatment. To use the antibiotics of the cepha­losporin and macrolyde group for the empiric antibiotic therapy is effective

ХӨСҮТ-ийн мэс заслын тасагт 2005–2009 оны хооронд цээжний хөндийн идээт үрэвсэл оноштойгоор нийт 155 эмчлүүлэгч хэвтэж эмчлүүлсэнээс мэс засал эмчилгээг 102 тохиолдолд хийсэн байна. Энэ нь сүүлийн 4 жилд хийсэн мэс засал эмчилнгээний 6% -г эзлэж байна. 2005-2009 оны хооронд цээжний хөндийн идээт үрэвсэлээр өвчилсөн тохиолдолуудын өвчний түүхэнд судалгаа хийж үзэхэд 155 тохиолдолоос 6 (3%) нь нас барсан, 102 (65,8%) нь мэс засал эмчилгээ хийлгэсэн байна. Эдгээр мэс засал хийлгэсэн өвчтөнүүдэд хагалгааны өмнө болон дараа өргөн хүрээний антибиотикуудыг сонгон хэргэлсэн боловч цээжний хөндийн идээнд бактериологи шинжилгээ хийж эмгэг төрүүлэгч нянг илрүүлээгүй, эмгэг төрүүлэгч нянгын антибиотик мэдрэг чанарыг үзэж тохирсон антибиотикуудыг сонгон авч хэргэлсэн тохиолдол таарсангүй.

Зорилго: Цээжний хөндийн идээт үрэвслийг зонхилон үүсгэх эмгэгтөрөгч нян, тэдгээрийн мэдрэг антибиотикийг судлан тодорхойлж, хагалгааны дараах эмчилгээг боловсронгуй болгох

Материал, арга зүй: 2008 - 2009 онд ХӨСҮТ - ийн мэс заслын тасагт цээжний хөндийн идээт үрэвслийн улмаас хэвтэж мэс засал эмчилгээ хийлгэсэн 71 эмчлүүлэгчээс санамсаргүй түүврийн аргаар проспектив судалгаа хийлээ.

Эмнэлэгт хэвтсэн цээжний хөндийн идээт үрэвсэлтэй өвчтнүүдээс таниулсан зөвшөөрөл авсны дагуу судалгаанд хамруулан, хагалгааны үед ариун нөхцөлд цээжний хөндийн идээнээс соруулан ариун шилэнд авч, сорьцийг бактериологи лабораторид идээний үүсгэгчийг тодорхойлуулж, антибиотикт мэдрэг байдлыг Керби Бауэрийн (диски нэвчүүлэх( аргаар бидний өргөн хэрэглэдэг Penicillin, Ampicil­lin, Ciproflaxacin, Erytromycin, Chloramphenicol, Cefa­zolin, Vancomycin, Cefataxime, Cotrimaxozole, зэрэг антибиотикийн дискийг сонгон нянгуудад үйлчилсэн диаметрийн хэмжээгээр нь судлав.

Үр дүн: Бидний судалгаанд 20-52 насны 71 эмчлүүлэгч хамрагдсаны 46( 65,67%) нь 20-37 насны эмчлүүлэгч, 41(58,2%) нь эрэгтэй, 30(41,8%) нь эмэгтэй байв. Нийт 71 эмчлүүлэгчдийн 7(9,85%) нь өвчин эхэлсэнээс хойш 14 хоногийн дотор, 64(90,1%) нь 28-аас дээш хоногийн хугацаанд мэс засал эмчилгээнд хамрагджээ.

Цээжний хөндийн идээт үрэвсэлийн нян судлалын шинжилгээнд Staphylococcus аureus 22,53%, Ps. Aureginoza 11,5%, C.Pneumonlae 5,6%, E.Coli 48.9%, Entercoccus 4.2%, M.Luteus 2.8%-ийг эзлэж 5.6%-д нян илгээргүй. Судалгаанд сонгон авсан өргөн хүрээний үйлчилгээтэй түгээмэл хэрэглэгддэг антибиотикуудаас цефазолин (76%), цефатаксим (77.5%) –д нийт нянгийн дийлэнх хамгийн их мэдрэг, гентамицин, хлорамфениколд мэдрэг биш, ванкомицин, эритромицин, котримексазолд дунд зэрэг мэдрэг байв. E.Coli нь Cefazolin, Cefataxi­me, Vancomycin-д –ийн өндөр мэдрэг, Cotrimaxo­zole, Gentamecin-д дунд зэрэг мэдрэг, Erytromycin, Chloramphenicol-д сул мэдрэг, Enterobacter болон Staphylococc–оор үүсгэгдсэн үед нянгууд Chloram­phenicol, Cefazolin, Vancomycin, Cefataxime-д тус тус мэдрэг байна. Пенициллин, ампициллин (98,25%), амоксациллин (98,24%), эритромицин (87,71%) гэх мэт антибиотикуудад мэдрэг бус байна.

Дүгнэлт: Цээжний хөндийн идээт үрэвслийн үед цефалоспорин, макролидийн бүлгийн антибиотикуудыг эхний ээлжийн антибиотик эмчилгээг болгон сонгох нь эмчилгээний хувьд үр дүнтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай гэж үзэж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 576
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК