Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 6(37)
Олон эмийн дасалтай сүрьеэгийн тасагт эмчлүүлэгчдийн сүрьеэгийн эхний эмчилгээний үр дүнг судлах нь
( Илтгэлийн хураангуй )

А.Оюунчимэг, Д.Должинсүрэн, Уранчимэг, Т.Алимаа, Н.Эрдэнэбилэг

ХӨСҮТ

 
Абстракт

Drug resistant TB develop in the result of the de­layed diagnosis of TB, inappropriate treatment TB drugs, incomplete and incorrect treatment, shortage anti TB drugs during the course of treatment, and using low quality drugs.

We were purposed to study the pre-treatment out­come in multidrug resistant tuberculosis (MDR TB) cas­es. This study was conducted using patient control card of the admitted patients in 2006-2008 in MDR TB ward, NCCD.

28 (3.3%) of all patients (84) who were completely treated, 49(58.3%) – failed, 7(8.5%) -defaulted of 1st category of treatment and 65 (77.4%) of all patients had 2d category of treatment, 13(15.5%) of them were finished treatment, 47(55.9%) - failed, 5 (5.9%) – de­faulted. There one patient used antituberculosis drugs from the market without TB specialist, 2 patients were stopped TB drug themselves and used herbal drug, 7 pa­tients were treated in China( Khuh Khot, Beijing even if TB was diagnosed), 3 patients were treated in private hospital.

Conclusion;

1. Most of the MDR-TB cases had a uneffective pre –treatment of TB.

2. Development of the MDR TB is depending on the irregular treatment standard, using other treatment methods (take an herbal medication, receive nonstan­dard treatment in private clinics and hospitals receive treatment abroad and etc).

Сүрьеэгийн үүсгэгчийн гол онцлог нь сүрьеэгийн эсрэг эмэнд амархан дасалтай болдог. Үүний гол шалтгаан нь сүрьеэтэй өвчтөн ДОТС хөтөлбөрийн дагуу хяналттайгаар эмийг зөв горимоор,хангалттай тунгаар өдөр бүр таслалгүй ууж чадаагүйгээс хүн өөрөө дасал үүсгэж байна. Ихэнх тохиолдолд сүрьеэгийн эмийг зөв горимын дагуу уухад 1 сарын дотор зовиур арилдаг учраас эмээ таслах, мартах, зогсоох тохиолдол байдаг нь эмчилгээ үр дүнгүй болж архагшин, эмийн дасалтай сүрьеэ үүсгэн халдвар ялгаруулсан хэвээр улмаар олон хүнийг Олон эмийн дасалтай сүрьеэ (ОЭДС)-гээр өвдөх аюулыг үүсгэж байна.

OЭДС-гийн эмчилгээний үргэлжлэх хугацаа урт (18-24 сар), гаж нөлөө ихтэй, өртөг өндөр, эмчилгээний үр дүн 60-70% байдаг ба ОЭДС-тэй 1 хүнийг эмчлэх зардлаар шинэ сүрьеэгийн 60 тохиолдлыг бүрэн эмчлэх боломжтой. Иймд ОЭДС-гээс сэргийлэх хамгийн оновчтой арга нь ДОТС-г үр дүнтэй хэрэгжүүлэхэд оршино.

Зорилго: ОЭДС-гийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн урьдах эмчилгээний үр дүнг тооцсоноор дасал үүсэж буй шалтгааныг тогтоох

Материал, арга зүй: Судалгааг 2006 оны 6 сараас 2008 он хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлж байсан 84 эмчлүүлэгчдийн хяналтын карт болон өвчтөний түүхэнд эргэмж судалгааг хийж статистик боловсруулалтыг SPSS программаар хийж нэгтгэн дүгнэв.

Үр дүн: Судалгаанд хамрагдсан эмчлүүлэгчдийн 49 (58.3%) эрэгтэй,35 (41.7%) эмэгтэй байв. Насны хувьд 16- 20 хүртэлх насныхан 9 (10.7%), 20-35 нас 45 (58.3%), 35-45нас 21 (25%), 45-55 нас 7 (8.3%), 60-дээш 2 (2.4%) байна. Урдах эмчилгээний үр дүнг үзэхэд 1-р бүлгийн эмчилгээ дуусгасан 28 (15.5%) ,үр дүнгүй 49 (58.3%) эмчилгээ тасалсан 7 (8.5%) байв. Судалгаанд хамрагдагсадын 65 (77.4%) нь 2-р бүлгээр эмчилгээнд орсон ба үүнээс 2-р бүлгийн эмчилгээ дуусгасан 13 (15,5%), үр дүнгүй 47 (55,9%) эмчилгээ тасалсан 5 (5,9%) тус тус байна. 2-р бүлгээр эмчлэгдэх явцад эмэнд дасалтай нь тогтоогдсон 18 (21,4%) байв. Судалгаанд хамрагдсан эмчлүүлэгчдээс дур мэдэн эм худалдан авч уусан 1 (1,2%), эм зогсоож тан уусан 2(/2,4%), сүрьеэ нь оношлогдсон боловч Хөх хот, Бээжинд эмчилгээ (1-8 сар) хийлгэсэн 7 (8,3%), хувийн эмнэлэгт эмчлүүлсэн 3 (3,6%) байгаа нь эмийн дасал үүсхэд нөлөөлж байна.

Дүгнэлт:

1.ОЭДС-тэй өвчтөний дийлэнх хувьд нь сүрьеэгийн эхний эмчилгээ үр дүнгүй байсан .

2. Эмчилгээ таслах болон эмчилгээний стандарт горим(тан уух, хувийн эмнэлэгт стйндарт бус горимоор эмчлэх, гадаад улсад эмчлүүлэх г.м) мөрдөөгүй нь эмэнд дасал үүсэхэд нөлөөлж байгаа нь харагдаж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 640
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК