Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 6(37)
Олон эмийн дасалтай сүрьеэтэй эмчлүүлэгчдийн тулгамдсан асуудлууд
( Илтгэлийн хураангуй )

З.Уранчимэг, Р.Болор, А.Оюунчимэг, Б.Дариймаа

ХӨСҮТ

 
Абстракт

None treated a patient with infectious pulmonary TB can infect about 15-20 people in each year. Family members of the infectious TB patient are at the highest risk. To have a TB infection in childhood, there is a high probability of developing extensive. The objective of the study was to study contact level of the multidrug resis­tant tuberculosis (MDR TB) patients and estimate clini­cal manifestation of the patients, who waiting MDR TB treatment. This study was conducted in MDR TB ward between 2010.01-2010.10 using special study card, culture note.

Result: 40 (66.7%) cases of all study groups (60 pa­tients with MDR TB) had family TB contacts. In 61 of the family contacts were confirmed TB or attack rate of the infectious pulmonary TB was 1.5. Among the family contacts, who had confirmed TB, 29 (47.5%) were died, 10 (16.3%) covered, 4 (6.5%) had a preventive treat­ment, 6 (9.9%) are waiting the TB treatment. Among the family contacts were determined MDR TB in 10 (6.3%) contacts, 6 (60%) of them died (5 or 91.7% couldn’t had a treatment, 1 or 8.3% interrupted the treatment), other 4 contacts had a treatment.

Conclusion: Family members and relatives of the MDR TB patients are at high risk. Therefore have a need to improve screening and the control for the family con­tacts.

Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн эмчлүүлээгүй тохиолдолд жилд дунджаар 15-20 хүнд халдвар тараадаг ба улмаар 10% нь буюу 1-2 хүн сүрьеэгээр өвдөх магадлалтай. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүний хавьтлыг халдвар авах эгзэгээр нь 4 хүрээ болгон хуваадаг. Үүнээс халдвар авах хамгийн өндөр эгзэгтэй хүрээний хүмүүст хамт амьдрагсад, эмнэлгийн мэргэжилтэнүүд, ах дүүс, ойрын хамаатан ордог. Нярай буюу бага насны хүүхдэд дархлалын систем сул байдаг учир халдвар авах эрсдэл өндөр байдаг.

Зорилго: Олон эмийн дасалтай сүрьеэ (ОЭДС)- гээр өвчилсөн эмчлүүлэгчдийн хавьтлын түвшинг судалж тогтоох

Материал, арга зүй: ОЭДС-гийн тасагт 2010 оны 1-р сараас 8-р сар хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлсэн 60 хүнд тусгай судалгааны асуумж бүхий карт, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны өсгөврийн шинжилгээний картанд эргэмж судалгаа хийж SPSS программаар дүнг нэгтгэв.

Үр дүн: Судалгаанд хамрагдсан 60 хүнээс 40 (66.7%) тохиолдолд гэр бүлийн гишүүдээс 1-2 хүн сүрьеэгээр өвчилсөн хэмээн анамнез өгсөний 61 хүн сүрьеэгээр өвдсөн нь тогтоогдсон байсан нь 1 эмчлүүлэгчийн хавьтлаас сүрьеэгээр өвдөх тохиолдол 1.5 байна. Сүрьеэгээр өвдсөн 61 хавьтлын эмчилгээний үр дүнд дүгнэлт хийхэд 29 (47.5%) нь сүрьеэ өвчний улмаас нас барсан, эдгэрсэн 10 (16.3%), урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэсэн 4 (6.5%), сүрьеэгийн эмчилгээ хүлээж байгаа 6 (9.9%) байна. Хавьтлыг эмэнд дасалтай сүрьеэтэй эсэхийг тооцож үзэхэд 10 (6.3%) нь ОЭДС-тэй байснаас 6 (60%) нь нас барж тэдний 5 (91.7%) эмчилгээнд орж чадаагүйн улмаас, 1 (8.3% ) нь ОЭДС-гийн эмчилгээ тасалсаны улмаас нас барсан, үлдсэн 4 тохиолдол нь одоо ОЭДС-гийн эмчилгээ хийлгэж байна.

Дүгнэлт: ОЭДС-тэй эмчлүүлэгчийн ар гэр болон хамаатнуудаас сүрьеэгээр өвдөх эгзэг нь өндөр байгаа нь хавьтлын үзлэг шинжилгээ зайлшгүй шаардлагатай нь харагдаж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 497
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК