Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 3(100)
Улаанбаатар хотын зарим цэцэрлэгийн комбинатад хүүхдийн хялгасан хорхойн өндөгний халдваржилтыг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Л.Гүрбадам,  А.Л Маиборода, Н.Ю.Куприянов Г. А.Шилин

Монголын Анагаах Ухааны Их Сургууль, ОХУ-ын Эрхүү хотыт Анагаах Ухааны Их Сургууль

 
Абстракт

We conducted hygienic and epidemiological complex investigation Wetook mazok from diffenrent  things and as a result infection eggs we defined level of Enterobius vermicularis of this and the way of passing and infection eggs decreased by 3.2 times, and  index twice, general infection 14.6+1.0% to 10.0+1.0%

Picture  Table 1, References 11

Хүүхдийн хялгасан хорхой зөвхөн хүнээс хүнд халдварладаг. Ихэвчлэн хүүхэд хуруугаа хөхөх, хумсаа мэрэх үед (1,2,3/1,9,10) өндөг залгигдаж халдварлахаас гадна орны бохирдсон цагаан хэрэглэл, ахуйн болон сургалтын хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүн, мөнгө зэргээс дамждаг (5,6-9,10). Орны цагаан  хэрэглэлээс олдсон  өндөгний 60-85% iiь халдварлах чадвартай байжээ.

Монгол оронд хүүхдийн  хялгасан хорхойн  өндөгний халдваржилт, түүнийг дамжуулах арга замыг тодорхойлох чиглэлээр явуулсан эрдэм шинжилгээний ажил одоо болтол хийгдээгүй байна. Зөвхөн нэг ажилд (2) энэ чигэлэлийн судалгаа эхлэл төдий тусгагдаж, сургуулийн өмнөх насны  хүүхдийн байгууллагад өндөгний халдваржилтын  түвшинг тодорхойлох  оролдлого хийжээ.

Бидний судалгаа хүн амын дунд халдвар судлалын хувъд хамгийн ач холбогдолтой нь "ясли-цэцэрлэг" хэлбэрийн комбинатад явдаг хүүхдүүд болохыг нэгэнт тогтоосон билээ. Иймд Улаанбаатар хотын зарим цэцэрлэгийн комбинатад  хүүхдийн хялгасан хорхойн өндөгний  халдваржилт индексжилтийн түвшин, халдварлах үндсэн замыг тогтоож түүнээс урьдчилан сэргийлэх иж бүрдэл арга хэмжээг боловсруулах зорилт тавьсан юм.

Судалгааны хэрэглэгдэхүүн, аргачлал

Халдварын процессьн  хөгжлийн механизмын  онцлоыг тодрулах зорилгоор  Улаанбаатар хотын  8 цэцэрлэгийн  комбинатад  (№:85, 162, 65, 22, 53, 61, 82, 103) эрүүл ахуйн нарийвчилсан судалгаа явуулж, хүүхдийн хялгасан хорхойн шинжилгээг  5 хоногийн зайтай дараалан  3удаа (1993оны 3-рcap), 9 сарын дараа (1994оны 1- рcap) яхналтын шинжилгээг  нэг удаа авсан болно.

Хүүхдүүдийг шинжлэхдээ нэг зэрэг янз бүрийн эд зүйлээс 1993 онд 1772, 1994 онд 1552 нийт 3321 арчдас авч  хүүхдийн хялгасан хорхойн өндөгний халдваржилт, индексжилтийг судлав.  Өндөгний  халдваржилт, индексжилт Романенко (5)-ийн аргаар тодорхойлж,   судалгааны дүнг стастистик аргаар боловсруулав.

Судалгааны үр дүн, хэлцлэг

Дараалсан 3 удаагийн шинжилгээний явцад эхний удаа 14.6+0.1%, 5 хоногийн дараа 2 дахь удаа 21.5 + 1.2 %, мөн  5 хоногийн дараа 3 дахь удаа 27.1 + 1.3% нь халдварласан болохыг тогтоож, ясли цэцэрлэгийн хүүхдийн хаддварлалтыг бодит харуулах боломжтой болов (Зураг 1).

Судалгааны явцад дараахь бүлгийн эд зүйлүүдэд өндөг халдварласан  болохыг илрүүлэв. Үунд тоглоомын ороө 16.5+1.5%, унтлагын өрөө 24.7+2.1%, сантехникийн  эд зүйлүүдэд 13.5 +1.5 %, хүүхдийн гар 24.2+4.3% байв. Эдгээрээс хамгийн их бохирдсон нь унтлагын өрөө, өндөгний хамгийн  их хуримтлал сантехникийн зүйлүүдэд (9.6 өндөг/дээж ) байв.

Энэ нь дээрхи зүйлүүд “Тоглоомын эмзэг” болохыг харуулж байна.

Өндөг дамжуулалтын үндсэн хүчин зүйл нь хүүхдийн бохир гар (24.7+4.3) юм.Түүнчлэн тоглоом,тоглоомны өрөөний мебелийн бохирдолт их байгааг анхаарах нь зүйтэй.

Хүүхдийн хялгасан хорхойн эсрэг  цогцолбор арга хэмжээ явуулснаас хойш 9 сарын дараа (1994оны1-рcap ) хийсэн хяналтын судалгаанаас үзэхэд өндөгний халдваржилт 3.2 дахин, өндөгний индексжилт 2дахин,  ерөнхий халдваржилт 14.6 +1.0%).10,4+ 1,1% болж буурав.

Бид хүүхдийн хялгасан хорхойн эсрэг эрүүл ахуйн болон бусад цогцолбор арга хэмжээг авч явуулсны  дунд Улаанбаатар хотын 8 цэцэрлэгийн комбинатад


 

халдварлалтын ерөнхий түвшин, өндөгний халдваржилт, индексжилтийг  эрс бууруулж чадсан юм.

Дүгнэлт

  1. Өндөгний  дундаж халдваржилт 18.2+2.1% байв "Голомтын эмзэг цэг"-т унтлагын өрөө, сантехникийн эд зүйлс хамаарагдах бөгөөд өндөгний  хамгийн их халдваржилт унтлагын өрөөнд (24.7+4.3%), өндөгний бөөгнөрөл, сантехникийн эд зүйлүүдэд (9.6 өндө/дээж) байв.
  2. Өндөг дамжуулалтын шууд хүчил зүйлд хүүхдийн rap (24.7+4.3%), тоглоом(17.5+2.6%), завсрын хүчин зүйлд  орны цагаан  хэрэгсэл (27.3+4.0) ба 24.6+4.0%), тоглоомын өрөөний мебель (17.4+2.1%), жорлонгийн суултуур, хөтөвч (17.8+2.6% ) хамаарагдаж байлаа.
  3. Хүүхдийн хялгасан хорхойн эсрэг цогцолбор арга хэмжээ авч явуулснаас хойш 9 сарын дараа хяналтын шинжилгээг явуулахад халдварлалтьн ерөнхий түвшин 5% -иар өндөгний  халдваржилт 3.2 дахин индексжилт 2 дахин буурав.
Ном зүй

1 . Атанажов Р. Санитарно-гигиенические мероприятия по снижению заболеваемости энтеробиозом в детских дошкольных учреждениях” г.ташкентв Автореф. дисс.канд.биол.наук 1977
2. Бейбетхан Д. Дэмбэрэлтүмэн Ж. “К вопросу изучения распространения энтеробиоза среди детей” г.Улан-батор /АУИС-ийн багш нэрын эрдэм шинжилгээний 32-р бага хурлын илтгэлийн хураангуй/
3. Журавлев С.Е. “Некоторые вопросы эпидемиологии энтербиоза и профилактики кишечных инфекции на модели детских учреждении” автореф. дисс:канд.мед.наукв Харьков 1975
4. Колокольцев М.М. “энтеробиоза в дошкольных коллектиьах и семейных микроочагах и совершенствование мер борьбы с ним” Автореф.дисс.канд.наук Москва
5. Романенко Н.А. “Санитарная гельминтология” Москва 1982 с 136,
6. Салехов А.А. “Эпидемиологические основы, разработка и опыт перестройки системы массодых противоэнтеробиозных мероприятии со стойким эффектом” Автореф. дисс.мед. наук Баку 1982
7. Сайдалиев Т. Лемелев В.Р. “Возможность заражения энтеробиозом при вдыхании пыли содержащей яйца остриц” Мед паразитология паразитарные болезни 1974 № 6. С 734-735
8. Унырев А.В. и другие “Особенности эпидемиологии энтеробиоза в условиях крупной новостройки” мед. Паразитология и паразитарные болезни 1984 № 9 с 42,43
9. Чобанов Р.Э. Мирзоев М.С. “Социально экономические критерии эффективности мероприятии по оздоровлению детских коллективов от энтеробиоза” мед. Паразитология и паразитарные болезни 1991 № 4 с 25-27
10. Чобанов Р.Э, Салехов А.А. “О тактике борьбы с энтеробиозом” мед. Паразитология и паразитарные болезни 1993 № 3 с 78,81
11. Шульман Е.С. “Энтеробиоз /лекция/ мед. Паразитология и паразитарные болезни 1986 № 4 с 58-81
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 968
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК