Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 3(100)
Нярайн микоплазмын халдвар
( Судалгааны өгүүлэл )

Б.Шижирбаатар, С.Лхамсүрэн, Ж.Алтанцэцэг

Aнaгaax ухааны их сургууль

 
Абстракт

36 pregnant women obstetric complicaled anamnesis and chronic inflammation of genii al 1 trael and their ba­bies were investigated M.Hominis antiboby test of  Wellcome, England determining antiboby in the serum diluted until 1:64 -1:320 using complement binding  reaction and authors established clinical of  newborns infection.

Study indicates that premature babies and mothers with obstetrie  complicated anamnesis and chronic in­flammation of genital trael  have more risk lo mycoplasma infection and high mortality.

Authors considered that since mycoplasma in­fections demonstrated by severe combined condition of sepsis and pneumonia it is important that to reveal and women with chronic disease of genital trael  prevention of I his infection.

Pp.7-8, References I 2

Манай оронд нярайн халдварын эмнэл зүйн  талаар хийгдсэн цөөн тооны ажлууд (1,2.3,) байгаа авч ураг, нярайн төрөлхийн халдвар үүсгэгчид,  өвчин үүсгэхэд  нөлөөлөх хүчин зүйл, эмгэг жам, онош, эмчилгээ сэргийлэх

асуудал үндсэндээ судлагдаагүй байна.

Ураг нярайн халдварын үүсэх шалтгаан нь ихээхэн нарийн төвөгтэй асуудлын нэг бөгөөд эхийн цочмог халдварууд цусаар дамжин умайн ихсийн хоригийг нэвтрэн ургийг халдварлуулахаас (6.28) гадна эхсийн төрөх  замд байнга оршдог болзолт-эмгэгтөрөгч нянгууд идэвхжиж(9Л 2) өгсөх замаар ихэс 7,10) ургийн шингэний хальс (8,12) хүй үрэвсэж ураг умайд байхад өвчний цочмог үе өнгөрөөд, хүүхэд халдварын үлдэцтэй төрөх ба нярайн эрт үед даамжирдаг байна ( 13,14)

Ажлын зорилго Эх-ихэс-ураг” гэсэн иж бүрдэл судалгааны  нэгээхэн хэсэг болох микоплазмын халдварыг оношилж, эмнэлзүйн онцлогийг тогтоох зорилт дэвшүүлсэн юм.

Судалгааны арга, материал

Миколазм хоминусын халдварыг бэлэг эрхтэний архаг үрэвсэлтэй, Эх барихын ужиг дурьдатгалтай  36 жирэмсэн эх, нярайн цусны сийвэнгийн  1:64, ­1:320 хүртэл шингэлсэн таньцад хавсарга холбох серологийн   Англи улсын Welcome фирмийн М hominis эсрэг төрөгч  оношлуураар эсрэг биеийг  тодорхойлж, нярайд илэрч буй халдварын эмнэлзүйн онцлогийг тогтоолоо.

Судалгааны үр дүн

Судалгаанд хамрагдсан эх барихын ужиг дурьдатгалтай эхчүүдийн  31 (85%) давтан, үүнээс  19(61,2%) нь олон төрсөн  эхчүүд  байсан  ба 32(88.8%) нь хугацаанаас өмнө дутуу төрсөн байлаа. 27(75%) эхийн, 24(66%) нярайн хүйний цусны ийлдэсний таньцанд эсрэг бие тодорхойлогдсон байна. Өмнөх жирэмслэлт, төрөлтийн байдлаас үзэхэд 2-3 удаа зулбасан 12(44.4%), амьсгалын замын цочмог  халдвараар  10(37%) бэлэг эрхтэний архаг халдвар жирэмсэн үедээ сэдэрсэн  20 (74%), төрөх үед ургийн шингэн цагаас уртаж гарсан  10(50.2% ) зэрэг эх барихын ужиг дурьдатгалтай эмэгтэйчүүд байлаа. Дутуугийн 2-р зэрэгтэй, Апгарын үнэлгээгээр 4-өөс доош оноо авсан нярай 10(54%,) байв

Микоплазмын халдвартай нярай төрсөн цагаасаа  яраглах, арьс хөх эрээнтэх , амьсгал дутлын хам шинж удаан үргэлжилж  2 дахь өдрөөс уушгинд хэржигнүүр сонсогдох, шарлалт эрт илрэх, хөл, гар хөхрөх, эхний хоногт цээж нуруугаар хавагналт үүсэх, цусархаг хам шинж, гэдэс дүүрэх,  шар зүйлээр бөөлжүүлэх,  дасан зохицох чадавхи  хожуу явагдах зэрэг эмнэл зүйн шинжүүд  давамгайлаи илэрч байлаа. 24(88.9)% нярай микоплазмаар үүсгэгдсэн ушигны хатгалгаа, түгээмэл хэлбэрийн үжлээр өвчилж  төрсний дараах  3-4 хоногтоо дутугийн 2-р зэрэгтэй  8(33.3%) нярай эндэж, нярайн эмгэг тасагтшилжсэн 16 нярайгаас  7(29,2%)эндэж, 9(37.5%) нярай 18-21 хоногтоо эмчилгээ хийлгаж гэртээ гарсан байна.

Дээрхи байдлаас үзэхэд: Эх барихын ужиг өгүүлэмжтэй, бэлэг эрхтэний архаг үрэвсэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдээс төрсөн нярай, дутуу төрсөн нярай, микоплазмын халдварт өртөх, өвчилж эндэх нь олонтаа байна.

Микоплазмын халдварын эмнэл зүй нь үжил  уушигны хатгалгаа хавсарсан хүнд хэлбэрээр илэрч байгаа тул ялангуяа бэлэг эрхтэний архаг үрэвсэлтэй жирэмсэний ужиг дурьдатгалтай төрөх насны эмэгтэйчүүдийг эмчлэн эүүлжүүлэх асуудал микоплазмын халдвараас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм. 

Ном зүй

1.Дуламсүрэн С. Клинико-иммунологическая характеристика стафилококкового.......у детей первых месяцев жизни. Дэд док. Зохиолын хураангуй УБ. 1983
2.Тойвгоо Т. Санитарно бактериологические изучение распространенности St.aureus в родовспомогаөтельных учреждениях оценка некоторых профилактических мероприятии по снижению заболеваемости новорожденных стафилококковыми инфеукциями в МНР. дэд док. Зохиолын хураангуй УБ 1983
3. Раднаабазар Ж. Нярай хүүхдийн стафилококкын цусан үжлийн эмнэл зүй, нян судлалын асуудлууд Дэд док. зохиолын хураангуй Краснодор 1970
4.Анкирская А.А. Условно патогенные микроорганизмы и возбудителей внутриутробной инфекций плода. Акуш. Гинек. М.1990 с. 123-125
5.Башмакова М.А. Генитальный микоплазм в патологии женщин и плод новорожденного ребенка. Вопр.охр.матер.дете 1990.№6 с. 71-74
6.Башмакова А.С. Микоплазма инфекции матери и плода в генеза невыпашиванич беременности. Автореф. док. дисс. Ленинград 1979
7.Беккер С.М. Патология беременности. 3-ое изд. Ленинград 1985
8.Виноградов Т.В. Мишкина Т.Г. Использование уровня ЦИК в пуповинной крови как прогностического показателя гнойно воспалительных заболеваний в неопатальном периоде. Журн. Иммунология 1989,7,с 78-84
9.Гуротовой В.Л. Серов В.И. Макацария А.Д. Гнойно-септические заболеваемости в акушерстве Москва 1981
10.Лиени В.В. Солькин Я.Н. Иванова Л.И. Исход беременности у женщини перенесных микоплазмов. Вопр.охр.матер.дете. 1992, 10 , с 71-73
11.Смирнова Т.Д, Монесенко М.М. Об этиологические роли Mycoplasma hominis при заболеваниях урогенитального тракта беремменных женщин Москва 1989
12.Mc Neeley S.C. Treatment of urinary treat infections during pregnancy Cyneeol 1994.2. c 480-487

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1340
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК