Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 4(146)
Зүрхний хоёр хавтаст хавхлагын хэмжээг эхокардиографи болон задлан шинжилгээгээр харьцуулан судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Ч.Төвжаргал1, Н.Баасанжав1, Д.Амгаланбаатар2

1Анагаах Ухааны Хүрээлэн, 2ЭМШУИС

 
Абстракт

The mitral valve and its subvalvular apparatus are an integral part of the left ventricle and play an important role in its geometry and systolic function.

The anatomic classification provided by echocardiography is important factor of cardiac valves repair, operative mortality, preoperative and postoperative outcome.

Mitral annular physiology has been studied in both experimental animals and human subjects using twodimensional (2D) echocardiography, roentgenogram and somomicrometry, magnetic resonance imaging (MRI).

In several studies of annular area change has been a point of ample controversy. This debate is further compounded by discordant results in studies investigating annular motion in  the setting of mitral ring annuloplasty. These apparent discrepancies may be due to varying patient characteristics, species differences, and methods of measurement.

Objective: To correlate echocardiography and autopsy measurement of the mitral valve in healthy adults. 

Methods and Results: The study group comprised 108 healthy participants between 21 and 70 years (mean 37.36±12.29 years), 53.7% of who were female. Participants were not eligible if they had a history of cardiac disease. Height and weight were measured immediatly before the echocardiographic study. All participants had normal LV contraction and no valvular disease as assessed echocardiography. Echocardiography was performed with Medison Co.,Ltd SA-8000EX machine. Eighty consecutive human hearts were studied at autopsy. All of the subjects were Mongolian aged 20 to 59 years (36.67±10.69 years, mean ± standard deviation). The subjects included 49 (61.3%) men and 31 (38.8%) women. The heart were without any pathological alterations visible to the unaided eye. Hearts with any evidence of valvular disease or ischemic heart disease were excluded from this study.
The nomenclature of the mitral valve system was based on the report of Sakai and associates.

Data were analyzed with SPSS software package for Windows version 8.0 (SPSS Inc, Chicago, Ill). All results are shown as mean ± standard deviation.

There were no statistically difference in circumference, leaflets of the mitral valve between echocardiography and autopsy. We found in our measurements that the circumference of the mitral valve was similar to that of Westaby, Tundevrentsen et al. Sakai, Carpenter and associates measured the value of the mitral leaflets greater than our measurements.

Conclusion: However, echocardiography value was a bit too much; there were no statistically difference in circumference, leaflets of the mitral valve between echocardiography and autopsy.

Key words: autopsy, echocardiography, leaflets, mitral valve, systolic function
Pp.49-58, Figures 5, References 17

Удиртгал. Хавхлагын байрлал зүйн анатом болон анатомийн элемент үйл ажиллагааг ойлгож мэдэх нь хавхлагын эмгэгийг оношлоход маш чухал нөлөөтэй. Хоёр хавтаст хавхлага ба түүний доорх аппаратууд нь зүүн ховдлын бүрэн бүтэн байдал ба түүний агших үйл ажиллагаа болон геометрийн бүтцэд чухал үүрэг гүйцэтгэдэг [1-3].

Нээлттэй зүрхний мэс заслыг амжилттай хийхэд хоёр хавтаст хавхлагын тухай мэдлэг их ач холбогдолтойг эрдэмтэд нотолдог [4,5].

Зүрхний хэт авиа (ЗХА)-н шинжилгээгээр хавхлагын анатомийн судлах нь хавхлага засах мэс заслын өмнөх болон дараах үеийн үр дүн, хагалгааны үеийн нас баралтыг бууруулахад чухал хүчин зүйл болдог [6].

ЗХА-н хоёр хэмжээст (2D) шинжилгээ ХХХ ба гурван хавтаст хавхлагын цагирагийг хэмжихэд чухал болохыг Howard [7] задлан шинжилгээний үр дүнтэй харьцуулж баталсан байна. ХХХ-ын цагирагийн физиологийг туршилтын амьтан ба хүн дээр 2D, 3D зүрхний хэт авиан шинжилгээ [8], рентген болон сономикрометр [9], цөмийн ба дүрслэлт (MRI) [10,11] шинжилгээнүүдээр судалсан байна. Эдгээр судалгаануудад маргаантай, зөрөөтэй судалгааны үр дүн нэлээд байдаг [12,13]. Ийм ялгаа зөрөөтэй байдаг нь хүн бүрийн онцлог, хэмжилтийн өөр өөр аргууд хэрэглэдэгтэй холбоотой байх боломжтой юм.

Судалгааны зорилго. Насанд хүрсэн харьцангуй эрүүл хүний хоёр хавтаст хавхлагын эхокардиографи болон задлан шинжилгээний үзүүлэлтүүдийг харьцуулан судлах.

Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй.

Зүрхний хэт авиан шинжилгээг П.Н.Шастины КТЭ-ийн амбулаторийн үзлэгээр (анамнез, бодит үзлэг, лабораторийн шинжилгээ) харьцангуй эрүүл 108 хүнд хийв. АНУ-ын зүрхний хэт авиан нийгэмлэг (Association of echocardiography 1986)-ийн ангилалыг ДЭМБ-аас(1986) баталгаажуулан дэлхий нийтэд зөвшилцөн, хэлэлцэж, хэрэглэж байгаа аргачлалыг баримтлан үзүүлэлтүүдийг нарийвчлан тодорхойлов. Зүрхний хэт авиан шинжилгээнд Medison Co.,Ltd үйлдвэрийн SA-8000EX маркийн хоёр хэмжээст (2D) өнгөт допплерт аппарат ашиглан трансторакал датчикаар 2.5 MHz дамжуулагчаар 7.5 см фокусын зайтайгаар хийв. Бүх өвчтөнд хэмжилтийг стандарт байрлалаар-өвчүүний хажуугийн урт болон богино тэнхлэгт, богино тэнхлэгт 3 түвшинд-хоёр хавтаст хавхлагын, хөхлөг булчингийн, гол судасны хавхлага, уушгины артерийн түвшинд; зүрхний оройн байрлалд хоёр, гурав, дөрөв, таван хөндийн байрлалд хэмжилтүүд авсан.

Зураг 1. Өвчүүний хажуугийн шугам богино тэнхлэг.Хоёр хавтаст хавхлага зүрхний сулралын үед

Зураг 2. Эрүул хүний зүрхний агшилтын уе дэх зурхний оройн 4 хөндийн байрлал. Зурагт урд ба хойт хавтасууд хэвийн хаагдаж байгааг узуулсэн. LA, зуун тосгуур; LV, зуун ховдол, RA, баруун тосгуур; RV, баруун ховдол.

Бид задлан шинжилгээний судалгаандаа Гэмтэл согогийн сэргээн засах клиникийн төв эмнэлэг, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн эмгэг судлалын тасагт урьд нь авто осол, өндрөөс унах, хурц цус алдалт, осгох зэрэг шалтгааны улмаас зуурдаар нас барсан 20-59 насны 80 харьцангуй эрүүл хүний зүрхийг судалгааны материал болгосон. Эндэгсэд тухайн мөчид ердийн амьдралын горимд байсан тул харьцангуй эрүүл буюу практикийн эрүүл хүмүүс гэж үзсэн болно.

Судлагдсан зүрхний эмгэгийн бүх тохиолдлын 90% нь гэмтлийн шалтгаантай, үлдсэн 10% нь зүрхний бус өвчнөөр нас барсан цогцос байлаа.

Хоёр хавтаст хавхлагын хэмжилтийг Японы судлаач Sakai [14] нарын аргачлалаар хэмжсэн.

Зураг 3. Хоёр хавтаст хавхлагын хэмжилт

Судалгааны ажлын үр дүн, хэлцэмж. Бид эхокардиографийн судалгаандаа дундаж нас 37.36±12.29 (насны хэлбэлзэл 21-70) эрэгтэй 50 (46,3%), эмэгтэй 58 (53.7%) харьцангуй эрүүл 108 хүмүүсийг, задлан шинжилгээний судалгаандаа дундаж нас 36.67±10.69, (насны хэлбэлзэл 20-59) эрэгтэй 49 (61.3%), эмэгтэй 31 (38.8%) харьцангуй эрүүл нийт 80 хүмүүсийн цогцосыг хамруулсан.

Зураг 4. Хавхлагуудын дэлгэн уртыг харьцуулан судалсан дүн

Зүрхний хэт авиа болон задлан шинжилгээний судалгааны үр дүнг харьцуулан судлахад хоёр хавтаст хавхлагын дэлгэсэн урт ижил хэмжигдсэн байна. JA Ormiston [15] нарын судалгааны үр дүнд ХХХ-ын нээлтийн талбай 3.8±0.7 см2, тойрог урт нь 9.3±0.9 см гарсан нь бидний судалгааны үр дүнтэй тохирч, харин нээлтийн талбайн хэмжээ ялгаатай гарсан юм.

Бидний задлан шинжилгээний судалгааны үр дүнд гарсан хоёр хавтаст хавхлагын дэлгэсэн уртын дундаж хэмжээ судлаач S.Westaby [16] (9.79±1.23 см), С.Түндэврэнцэн [17] (8.7±0.1 см) нарын судалгааны үр дүнтэй ойролцоо байлаа.

Зураг 5. ХХХ-ын хавтасын хэмжээ

ХХХ-ын хавтасын хэмжээг зүрхний хэт авиа ба задлан шинжилгээгээр харьцуулахад эхокардиографийн шинжилгээний үзүүлэлт арай илүү хэмжээтэй байгаа боловч статистик ялгаагүй байлаа.Задлан шинжилгээний судалгааны үр дүнд гарсан хоёр хавтаст хавхлагын хэмжээгээ судлаач Tetsuro Sakai [13], Carpentier [18] нарын судалгааны үр дүнтэй харьцуулахад урд, хойт хавтасын хэмжээ бидний судалгааны үр дүнгээс илүү байна.

Дүгнэлт: Хоёр хавтаст хавхлагын хэмжээ эхокардиографийн шинжилгээгээр илүү хэмжигдэж байгаа боловч эхокардиографи болон задлан шинжилгээний үр дүн мэдэгдэхүйц ялгаагүй байна.

Ном зүй

1. David TE: Papillary muscle-annular continuity: Is it important. J Card Surg, 1994;9(Suppl.):252–54.
2. Sarris GE, Fann JI, Niczyporuk MA, et al. Global and regional left ventricular systolic performance in the in situ ejecting canine heart: Importance of the
mitral valve apparatus. Circulation 1989;80(Suppl. I):24-42.
3. Gams E, Schad H, Heimisch W et al: Preservation of the sub-valvular apparatus in mitral valve replacement: An experimental study. Eur J
Cardiothoracic Surg, 1990; 4: 250–56.
4. Chiechi MA, Lees WM, Thompson R. Functional anatomy of the normal mitral valve. J Thorac Surg 1956;32:378–98.
5. Davila JC, Palmer TE: The mitral valve: anatomy and pathology for the surgeon. Arch surg, 1962; 84: 174–82.
6. Maurice Enriquez-Sarano, William K. Freeman, et al. Functional anatomy of mitral regurgitation. J Am Coll Cardiol 1999;34(4):1129-36.
7. Howard P. Gutgesell, Timothy Bricker, Edward V. Colvin, et al. Atrioventricular valve anular diameter: Two-dimensional echocardiographic-autopsy correlation. Am J Cardiol 1984;53:1652-1655.
8. Glasson JR, Green GR, Nistal JF, et al. Mitral annular size and shape in sheep with annuloplasty rings. J Thorac Car-diovasc Surg 1998;117:302–9.
9. Gorman JH, Gupta KB, Nistal JF, et al. Mitral annulus size and shape in sheep with annuloplasty rings. J Thorac Cardiovasc Surg 1996;117:302-9.
10.Онхуудай П, Тогтох Г. Зүрх. Монографи. 2007; 17-90.
11.Komoda T, Hetzer R, Oellinger J, et al. Mitral annular flexibility. J Heart Valve Dis 1997;12:102–9.
12.Cosgrove DM, Arcidi JM, Rodriguez L, Stewart WJ, Powell K, Thomas JD. Initial experience with the Cosgrove-Edwards annuloplasty system. Ann Thorac Surg 1995;60:499-504.
13.Glasson JR, Komeda M, Daughters GT, et al. Three-dimensional regional dynamics of the normal mitral annulus during left ventricular ejection. J Thorac Cardiovasc Surg 1996;111:574–85.
14.Sakai T, Okita Y, Ueda Y et al. Distance between mitral anulus and papillary muscles: anatomic study in normal human hearts. J Thorac Cardiovasc Surg
1999; 118: 436–41.
15.Ormiston JA, Shah P, Tei C, Wong M. Size and motion of the mitral valve annulus in man. Circulation 1981;64:113–20.
16.Westaby S, Karp RB, Blackstone EH, Bishop SP. Adult human valve dimensions and their surgical significance. Am J Cardiol 1984;53:552-556.
17.Түндэврэнцэн С. Монгол хүний эрүүл болон зарим эмгэгтэй зүрхний хэмжил зүйг судасжилтын хэлбэртэй харьцуулан судалсан нь. Диссертаци (Sc.D). 2000;43-48.
18.Carpentier A. Mitral valve repair: the “French correction.” J Thorac Cardiovasc Surg 1983;86:323-37.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Н.Баасанжав


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1306
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК