Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 3(100)
Түлэнхийд эхийн сүү, физик эмчилгээ хослуулан хэрэглэсэн нь
( Судалгааны өгүүлэл )

Л. Даваажав

Хан- уул дүүргийн нэгдсэн эмнэлэг

 
Абстракт

The author has used this method for treatment оf I and II degree of burn. The study was covered 100 uses of burn 87.0 per cent of total patients were II degree and 13.0 per cent-III degree of the burn.

As a result of this treatment reduced the recovery time, for example 81.0 per cent patients recovered at first 21 days and 10.0 per cent -after 21 days

The author made conclusion that above mentioned method reduced the time of recovery on 14.2 days.

Pp. I 0-2 I, Tables 5, References 4.

Янз бүрийн шалтгаанаар өндөр халууны буюу химийн бодисоор /хүчил шүлт/ биеийн гадарга дээр шууд хүрч үйлчилснээс түлэгдэл үүсдэг.

Түлэгдлийн үед түлэгдсэн тэр хэсэгт улайж үрэвсэн нэхдэс эдийн завсраар шингэн хуралдаж хавагнадаг. Их хэмжээний талбай эзэлсэн II ба III зэргийн гүн түлэгдлийн үед шингэн ихээр алдсанаас биеэр эргэлдэх цусны хэмжэз багасан өтгөрч, бодисын солилцоо өөрчлөгдөн эд эс үхэж, задлан гүнзгий хордлого үүсэх ба явц нь даамжирч “түлэгдлийн өвчин” болно.

Түлэгдлийг хэд хэдэн үе шат болгон ангилдагийг товчоор дурдвал:

I зэргийн түлэгдлийн үед зөвхөн арьсны хөрс нь улайж үрэвсэн эмзэглэх ба хавагнана. II зэргийн түлэгдлийн үед арьс нь улайж үрэвсэн усан цэврүү үүсдэг. III зэргийн түлэгдлийн үед эд, эс гүнзгий түлэгдэж үхжил үүсдэг.

Түлэндлийн талбайн гүнээс хамаарч IV зэргийн түлэгдэл үүснэ. Энэ үед арьсны бүх давхарга хамрагдан түлэгдсэн эд эс нь нүүрс болдог. Түлэгдлийн үед түлэгдсэн тэр хэсэгтхүчтэй өвдөж, өвчтөн тайван биш байдалд орж даардас хүрдэг. Судаасны лугшилт олшрон амьсгал түргэсч хүнд хордлогод орж болдог. Түлэгдлийн эхний гурваас дөрөвдэх хонгуудад түлэгдлийн процесс эд эсэд идэвхтэй явагдсанаас бие мах бодийн хариу урвал болж өвдөлт нэмэгдэх ба халуурч болдог. Түлэгдэлтэд үзүүлэх эмнэлгийн тусламжийн гол зорилт бол юуны өмнө хүчтэй өвдөлтийг намжаах ба түлэгдсэн хэсгээр халдвар орж бохирдохоос урьдчилан сэргийлэхэд оршино. Үүний дараа түлэгдэж үхэжсэн эд эсийг чөлөөлөх ба түлэнхий шархны нөхөн төлжилтийг сэргээх бие мах бодийн эсэргүүцлийг сайжруулах, өвчтөнийг дулаан байлгаж эмчлэх шаардалатай байдаг.

Янз бүрийн шалтгаанаар үүссэн түлэнхий нь хүмүүсийн хөдөлмөрийн чадварыг түр алдүүлаад зогсохгүй уул түлэгдлийн хэр хэмжээнээс хамаарч бие махбодид дотоод хордлогыг гүнзгийрүүлэх ба түлэгдсэн эд эрхтэнд соривын эд ургаж хөдлгөөн хязгаарлагдмал болохоос гадна үйл ажиллагаа нь алдагдан насан турши арилшгүй сорви тогтож, эрүүл биеийн гоо сайхныг алдагдуулах, түүгээр барахгүй золгүй явдал ч тохиолддог.

Эмчлэх сэргийлэх ажилд, тухайлбал янз бүрийн шалтгаанаар үүссэн түлэгдлийг эмчлэхэд үр дүн сайтай арга сэдэн санаачилж, түлэгдлийг түргэн хугацаанд эдгээж, түүний үлдэцийг багасган хөдөлмөрийн чадвар алдагдлыг бууруулах зорилгоор Хан Уул дүүргийн Нэгдсэн Эмнэлэгт Амбулаториор үзүүлэхээр ирсэн түлэгдэлтэй хүсүүст эхийн сүүг физик эмчилгээтэй хавсран хэрэглэж үр дүнг тооцон ажиглалт хийсэн юм.

Хүүхдийг нялх няраагаас нь тэжээж өсгөн бойжуулдаг юугаар ч сольж болшгүй энэ үнэт тэжээлийг, түлэгдэлтэй шарханд шавшиж гадуур хэрэглэхэд түүний эд эсийг тэжээн, нөхөн төлжүүлэх үндэс байж болох уу?, ямарч гаж буруу нөлөө үзүүлэхгүй, харин өвөрмөцсайн үйлчлэл гарч болно гэсэн санаа сэдэж, түлэгдэлтэй 100 гаруй хүнд эхийн сүүг физик эмчилгээний үйлчлэлтэй хавсарган хэрэглэж, хийсэн эмчилгээ үр дүнтэй болж, эмчлүүлсэн өвчтөн бүр эдгэрч, элдэв арилшгүй гүнзгий сорви үлдцүүд тогтоогүй ба түлэгдэлтэй эрхтэний эд эс түргэн хугацаанд нөхөн төлжиж эдгэрч байгаа нь практикт ажиглагдлаа. Ийм аргаар эмчлэхэд түлэгдсэн эд эсийг, халдвар орж бохирдоогүй байхад нь буюу түлэгдсэн даруйд нь боолт хийлгүй, зөвхөн хөхний сүүгээр эмчлэхэд үр дүн нь илүү сайн байлаа.

Харин түлэгдээд удсан буюу бохирдсон шархыг кварцын хэт ягаан туяагаар 2-3 биотунгаар шарж ариутгасаны дараа эхийн сүүг УВЧ, ДАРСОНВАЛ, СОЛЛЮКС мэтийн бусад физик эмчилгээтэй хавсран хэрэглэсэн юм.

Хүснэгтээс үзэхэд нийт түлэнхийн 87,0% нь II зэрэг, үлдэх 13% нь түлэнхийн III зэргийн түлэгдэлтэй хүмүүс байв.

Эмчлэгдсэн дээрх 100 тохиодлыг ажил мэргэжлийн байдлаар нь холбогдуулж үзлээ.

 Бүх тохиолдлын 78,0, нь ажилчин, түүний дотор үйдвэрийн ажилчин зонхилж байна. Нийт тохиолдлын 39,0, нь ажил мэрэгжилтэй холбогдох боловч 53,0, нь гэр ахуйн холбогдолтой байв.

 Тухайлбал: халуун цай, хоол, ус, уур, тос, цахилгаан зэрэг зүйлээр түлэгдсэн байлаа. Харин 11,0, нь хүчил, шүлтээр түлэгдсэн тохиолдол байгаа нь үйлдвэрийн ажилчдын хөдөлмөр хамгаалал техникийн аюулгүй байдлын хангамж халгалтгүй, ажилчдаас химийл бодистой хэрхэн харьцаж ажиллах талаар ойлгоц дутуу дулимаг байгаагийн нэг баримт юм.

Түлэгдсэн ихэнх хүмүүс барааны саван, удаан хадгалагдсан чацарганы ба тарваганы тос түрхэх, гахайн өөх тавьж боох, өндөгний шарыг түрхэх явдал практик дээр их байсан ба эмнэлгийн бус эмчилгээг хийж түлэгдлийн шархыг бохирдуулан улмаар халдвар оруулж эмчилгээний үр дүнг удаашруулах явдал ч гарч байв. Эмчлүүлсэн хугацааг авч үзэхэд, эмчид үзүүлсэн хугацаа их нөлөөтэй байв. Нийт түлэгдсэн тохиодлын 8,0% нь түлэгдсэн өдөртөө эмчид үзүүлсэн байхад 10,0% нь нэг хоногийн дараа, 56,0% нь 2-5 хоноод эмчид үзүүлжээ.

5-10 хоногийн дараа эмчид үзүүлсэн тохиолдол даруй 17.0% ийг эзэлж байна. Үүнээс үзэхэд үйлдвэрийн ба ахуйн түлэгдэлт тохиолдоход хүмүүс хуучны зуршил болсон практикийн аар саар аргацаах төдий зүйлээр эмчилж өөрсдийнхөө эрүүл мэндэд хор хүргэж байгаа төдийгүй цаашид эмчлэгдэх, үлдэц сорвигүй эдгэрэх явдалд муугаар нөлөөлж байгааг тэмдэглэх нь зүйтэй юм.

Эмнэлэгт хожуу ирснээс шалтгаалан эмчлэгдэх хугацаа мөн адил удааширч байсныг 3-р хүснэгтээр үзүүлэв.

Эмчлэгдсэн түлэгдэлтийн 81,0% нь 21 хүртэл хоногт, 19,0% нь 21-ээс дээш хоногт эмчлэгдсэн байна. Ийм учраас үйлдвэрийн болон ахуйн түлэгдэлтийн эмчилгээ, үр дагаварын талаар нийт хөдөлмөрчдөд эмнэлэг гэгээрлийн суртчилгааг өргөн зохиож, түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх арга барил, анхны тусламжийн талаар зохих ёсны гарын авлагатай болгох нь чухал юм.

 Бид өчүүхэн энэ ажиглалтанд үндэслэн эмийн бус болон эмийн зарим эмчилгээ хийсэн үр дүнгээр товч танилцуулах нь зүйтэй гэж үзэж байна. Эмчилгээний үр дүнг 4-р хүснэгтэд үзүүлэв.

Эмчилгээний үр дүнд анализ хийж үзэхэд нийт тохиолдолд эхийн сүүг хэрэглэсэн нь сайн үр дүнтэй байлаа.

Бид, түлэгдэл бүхий эд эсийн нөхөн төлжих процессыг идэвхжүүлэх зорилгоор эхийн хөхний сүүний хялбар лактоальбумин, лактоглобулин линол, архидины зэрэг амин хүчил, тослогийн ханаагүй хүчлээр баялаг, сүүний тослог зэрэг биологийн идэвхит онцлогийг үндэс болгон эмчилгээнд хэрэглэсэн бөгөөд хэсэг газрын нөхөн төлжилт мэдрэлжилт, цусан хангамжийг идэвхжүүлэх үндсэн дээр Дарсанвол, кварц соллюкс,УВЧ зэрэг физик эмчилгээтэй эхийн сүүг хавсарган хэрэглэсний үр дүнд 2-р зэргийн түлэгдэлтийн 96.5% нь ямарч сорви үлдэцгүй эдгэрсэн ба 3-р зэргийн түлэгдэл бүхий 13 тохиолдлын 2 нь copвитой, 2 нь татанхаатай эдгэрлээ. Ажиглалт хийсэн 3-р зэргийн түлэгдлийн 15.5% нь их хэмжээтэй гүн түлэгдлийн улмаас урьд нъ эмчлүүлсэн боловч тууштай эмчилгээ хийлгээгүй буюу хийлгээгүй удаан хугацаагаар / 1-2 жил/ явж байсан, “түлэгдлийг эхийн сүү,физик эмчилгээгээр хавсран эмчилж эдгээж байна" гэсэн сургаар манай эмчилгээний үнэн учрыг ойлгоод ирсэн хүмүүс байлаа.

Түлэгдэлтийн 3-р зэрэгтэй 13 тохиолдолд шархны бохирдол нилээд байсан учир антибиотик болон синтомициний эмульс, аскорбины хүчил, хлорт кальц, хлорт натри зэрэг эм нэлээд хэрэглэсэн юм. Эхийн сүүг физик эмчилгээтэй хавсарган, тохиолдлын эхэнд шууд хэрэглэхэд эмчилгээний үр дүн илүү сайн байсан бөгөөд хөдөлмөрийн чадвар түр алдалт эрс багасч байгаа сайн тал ажиглагдлаа. Тохиодол бүрийн эзэлсэн дундач хоногийг 5-р хүснэгтээр үзүүлэв.

4-18.5 хоног эзэлсэн байгаа нь үйлдвэрийн болон ахуйн нөхцөлд түлэгдэлтэнд өртөгдсөн хүмүүсийн хөдөлмөрийн чадвар түр алдалт дундачаар 14.2 байлаа.

Товч дүгнэлт

Түлэнхийд эхийн хөхний сүүг физик змчилгээтэй хавсарган хэрэглэхэд сайн үр дүн өгч байгааг анхаарч, эмчилгээ үйлчилгээний практикт хэрэглэх нь зүйтэй байна.

Хөхний сүүг, физик эмчилгээтэй хавсарган, түлэгдлийг эмчлэхэд хэрэглэсний үр дүнд хөдөлмөрийн чадвар түр алдалтын дундач хоног багасч байлаа.

Хүснэгтээс үзэхэд нийт тохиолдлын эдгэрсэн хугацаа

Үйлдвэрийн болон ахуйн түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмчилгээний үр дүнг удаашруулахад нөлөөлөх зүйлсийн талаар эмнэлэг гэгээрлийн ажилыг зөв зохиох нь чухал байна.

Ном зүй

1. Насынков.К.И \\\"Обшал физиотерания\\\'\\\' 1969 с. 75 199
2. Сосиаа.И.И \\\"Физиотераневтический слравочник\\\" 1967, с.10 81,135-347.
З. Пекарский,А.Е.Шалимов.А.А \\\"Ожоговый шок\\\" 1976
4. Цэдэнжав\\\" .И Хүүхэд зөв хооллох физиологийн үндэс\\\" 1977
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4239
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК