Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 3(100)
Бэлгийн үйл ажиллагааны хямралын эмгэг жам ба “Топацин” шинэ эмийн үйлдэл
( Судалгааны өгүүлэл )

Т.С.Варламова, Б.Давгацэрэн

Уламжлалт анагаах ухаан, рашаан сувиллын үндэсний хүрээлэн

 
Абстракт

From preliminary research several samples of raw material applied in traditional medicine, we selected one prescription and concluded pharmacological research on it. It was ob­served that preparation Topatsyn alone an influence on the sexual system in experimental animals

Oilier effect also studied on peripheral sexual I issue or­gans, also had influence of functioning of axis Hypotalamus -pituitary-testicular.

More over the preparation showed favorable influence on the "Adrenals-testicular” action and axis function “Hypotalamus-pituitary-testicular-thimus".

In this respect basing upon the research result the preparation “Topatsyn” could be applied for the treatment of sexual disorders as a substitute therapy, in connection with its influenve on the pathogenesis of Hypogonadism.

1. Орчин үеийн ойлголт

Төрөл бүрийн өвчний үед дотоод шүүрлийн булчирхайны үйл ажиллагаанд гарах өөрчлөлт нь сүүлийн дотоод гадаадын судлаачдын анхаарлыг нилээд татах боллоо. Дэлхийн хэвлэлд элэг, бөөр, зүрх, архаг архидалт, диабет зэрэг өвчний үед гарч байгаа бэлгийн үйл ажилагааны хямрал /гиногонадизм/-ын тухай цөөнгүй мэдээлэл гарах боллоо. Бөөрний архаг өвчин /архаг дутагдал/-ий үед бэлгийн үйл ажиллагаанд алдагдал нилээд их давтамжтай /61 -8 1%/ гардаг гэж бүртгэгдээд байлаа. Зарим судлаач бүр 100% гарна гэж тэмдэглэсэн байх нь бий /1 2/. Бөөрний архаг өвчний үйл ажиллагаанд хямралын эмгэг жамын талаар товч тоймлон авч үзье.

Бөөрний архаг /дутагдал/ өвчний үед эр хүний testis ньхэмжээний хувьд бага, үлбэгэр шалхгар болсон, сперм нъ хөдөлгөөн багатай, олигоазосперми илэрдэг. Цусанд тестостероны /Т/ түвшин багассан байдаг гэж судлаачид тогтоосон байна /12/. Уг өвчний үед “гипоталамус- гинофиз-бэлгийн булчирхайн” гэсэл тэнхлэгийн бүх хэсэгт үйл ажиллагааны хямрал гарч өөрчлөгдсөн байдгийг судлаачид нэгэнт тогтоогоод байна /2,11,13/.

Сүүлийн жилүүдэд организмын дотоод шүүрэл ба дархлалын систем хоёрын хооронд холбоог судлах асуудал судлаачдын анхаарлыг татах боллоо. Дархлалын үйл ажиллагааны зохицуулга нь “гипоталамо-гипофиз-бэлгийн булчирхай -сэрээ бүлчирхай” гэсэн үйлийн тэнхлэгээр хэрэгждэг тухай төсөөлөл бий /9/. Бэлгийн стеройд нь дээрхи тэнхлэгийн үйл ажиллагаанд чухал оролцоотой, эсийн ба шингэний /гуморал/ дархлалын урвалд шууд оролцдог /4,9Д8,21/ түгээмэл шинжтэй үйлийн нэг зохицуулагч болдог. Дотоод шүүрлийн эмгэгийн хүрээнд гипогонадизмын эмгэг жамыг авч үзэхэд пролактин /ПРЛ/-ын үзүүлэх нөлөө чухал үүрэгтэй болох нь тогтоогджээ. Зарим шинжээчид бөөрний архаг өвчний үед гипогонадизмыг үүсэхэд цайр /Zn/ -ын дутагдал нэг гол хүчин зүйл болдог гэж үзэж байна /2,17/. Диабет ба архаг архидалт зэрэг өвчний үед гарах бэлгийн үйл ажиллагааны хямралын эмгэг жам нь дээр дурьдсантай нилээд төстэй гэж эрдэмтэд тотоосон байна. Гипогонадизм үүсэхэд эндокринопатигаас гадна өөр хүчин зүйл мөн нөлөөлнө. Үүнд судлаачид сэтгэцийн хүчин зүйл /стресс/ ийг оруулж байна. Түүнээс гадна судасны хямрал, эмийн гаж үйлдэл, хос бамбай булчирхайн үйл ажлллагааны ихсэлт гипогонадизм үүснэ /12/.

Гэхдээ гипогонадизмыг эмчлэх асуудал одоо хүртэл бүрэн гүйцэд шийдвэрлэгдээгүй байна. Сүүлийн үед пролактины сааруулаг ч /хориглогч, дарангуйлагч “Парлодел” эмэнд найдвар тавих боллоо. Гэвч энэ нь анхны алхам юм. Цайр орсон бодисыг хэрэглэх заалт тодорхой бус, цайрын жинхэнэ дутагдал илэрсэн үед хэрэглэж болох удаан хугацаагаар хэрэглэвэл түрүу булчирхайн томролт, хавдар үүсэх гаж нөлөө илрэх тул өргөн хэрэглэхэд таатай биш байна /2/. Тийм учир бэлгийн үйл ажиллагааны хямралыг эмчлэх үр дүнтэй аргыг хайж илрүулэх асуудал чухлаар тавигдаж байна.

2 Биеийг хүчжүүлэх, шимжүүлэх тухай.

Уламжлалт    анагаах ухаан нь эрт дээр үеэс байгалийн гаралтай түүхий эдийг эмийн зориулалтаар хэрэглэж байсны дотор бие махбодыг шимжүүлэх, хүчжүүлэх үйлдэл бүхий эм заслын бие даасан аргын талаар баялаг уламжлалтай юм. Дорно дахины эмнэлэг нь бие махбодын тамрыг хүний биеийн эрүүл байдлын үндсэн нөхцөл бүрэлдэхүүний нэг гэж үздэг. Үндсэн 7 тамир бол хүний биеийг бүтээж байдаг бөгөөд энэ нв цус, мах, өөх, яс, чөмөг, дусал юм. Дусал нь чамагнаас төлжигдөж байдаг ба дуслын тунгалаг нь охь тунгалаг болж ингэснээр дусал нь биеийг чийрэгжүүлэх, үр тогтоох, бүх биеийн өнгө жавхланг төгөлдөржүүлнэ. Энэ бүх үйл явц нь 5-7 хоногийн үечлэлтэй явагддаг хэмээн эмийн сударт тэмдэглээд, ийнхүү 7 тамир бүрдэх нь бие эрүүл, чийрэг байхын чухал хүчин зүйл гэжээ /3/.

Хэрвээ хүний биед шим тэжээл дутагдвал тамир барагдаж, төрөл бүрийн өвчинд нэрвэгдэх нь хялбар болно. Ер нь шим тэжээл дутагдах ба дусал барагдах нь хоорондоо уялдаа холбоотой байдаг тул эртний эмч нар эмчилгээнд шимжүүлэх ба хүчжүүлэх эмийг хавсарч найруулан хэрэглэж иржээ. Илчийг сэлбэх, шимжүүлэх, хүчжүүлэх, бодисын дотор нилээд тооны ургамал, амьтан, эрдэсийн зүйлийг өвөрмөц аргаар боловсруулан бэлтгэж, тодорхой харьцаагаар найруулан жүдлэн болгон хэрэглэдэг байжээ.

Эдгээр эмт бодис нь төрөл бүрийн жор хэлбэрээр бөөрний хүйтэн, бөөрний архаг, хол нуруу өвдөх, үе гишүүн өвдөх, тамирдах, шим тэжээл дутагдсан, тамир тэнхээ дорой, дурдал муудсан, эр бэлгэ суларсан, дусал алдах, дусал хатсан, дусал барагдсан, дусал цувирах, үе цайх атираа олширхоос хамгаалж, өтлөгсдийг дэгжирүүлэх, өтлөлтийг удаашруулах, тунгалаг ба тамирыг сэлбэх, дуслыг сэлбэх, өнгө жавхланг нэмэгдүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, залуужуулах, урт удаан наслахад тустай гэж эсийн сударт тэмдэглэжээ. Эртний эмч нар олон зуун жилийн практик ажиглалтаар бэлгийн үйл ажиллагааны хямрал нь бөөрний архаг өвчний үед эмт бодиын ихэнхийг бөөрний өвчний үед мөн хэрэглэж ирсэн байдаг. Энэ бол санамсаргүй зүйл биш бөгөөд бөөрний ба бэлгийн үйл ажиллагааны хямрал нь харилцан шүтэлцээтэй явагддаг нилээд гүн үндэслэлтэй гэж үзэхэд хүргэдэг. Тэгээд ч эмнэлэгийн судар бичигт адилтган үлгэрлэхдээ “... хоёр бөөр нь хүний биеийг өргөсөн хүчит бөх мэт” гэжээ /1/. Энэ нь уламжлалт эмнэлэгт хүний биеийн тэнхээ тамирыг бөөрний тамирдалтай холбоотойгоор үзэж байсныг зүйрлэн илэрхийлсэн жишээ байдаг.

            Самш “бэлгийн булчирхай” – г ... эдийн санхүү, хөрөнгө” гэж бичсэн байдаг /1/. Үүнээс үзэхэд энэ нь хүний биед ямар үнэ цэнэтэй, чухал үүрэгтэйг харуулж байна. Уламжлалт анагаах ухаан бөөр самш хоёр нь ямар нэгэн хэмжээгээр холбоотой гэж үзэж нэгийг нь /бөөрийг/ - дотор бөөр, нөгөөг /самш-ыг/ гадар бөөр гэж нэрлэдгээс үзсэн ч тэдгээр нь хоорондоо нягт холбоотой болохыг харуулдаг.

3. Топацин эмийн судалгааны дүнгээс

Бид бэлгийн үйл ажиллагааны хямралыг эмчлэх үйлдэлтэй эм бүтээх зорилтыг хэрэгжүүлэхийн тул эх орны байгалийн гаралтай түүхий эдээс хэд хэдэн төрлийн дээжинд зохих тэмтрүүл судалгааг явуулсны дүнд нэгэн жор “Топацин” – ыг сонгон бүтээсэн ба түүний фармакологийн судалгааг хийж гүйцэтгэв.

Судалгааны үр дүнгээс үзэхэд топацин бэлдмэл бэлгийн системд өвөрмөц нөлөөтэй болох нь тогтоогдлоо Үүнд гонадотрон /31.8%/, андроген /3.8 дахин/, кастрацийн дараахь өөрчлөлтийг /3.8 дахин / тyc тус саатуулах идэвхи үзүүлж бэлгийн зах хязгаарын эд, эрхтэнд нөлөөтэй байхаас гадна гипоталамус-гипофиз-бэлгийн булчирхай гэсэн тэнхлэгийн үйл ажиллагааны байдалд нөлөөтэй болох нь харагдлаа . Гемикастрацийн загварыг ашиглан бэлдмэлийн гипоталамогипофиз бэлгийн булчирхайн системд үзүүлэх нөлөөг судлахад, бэлдмэл үлдсэн булчирхайн нөхөн томролтыг ихэсгэн /43.6%-иар/ дамжих нөлөөтэй болох нь тогтоогдлоо. Нэг талын гонадоэктоми хийлгэсэн амьтан бэлгийн булчирхайн нөхөн томролт нь цусан дахь дааврын түвшин буурсны хариуд, гипоталамо-гипофиз-бэлгийн булчирхайн системийн идэвхи ихэссэнээр нөхцөлддөг юм /5,14/. Булчирхайн нөхөн томролтын зэрэг, хэмжээ нь дусал дахь гонадотропин /ФСГ,ЛГ/ -ын дааврын хэмжээг тодорхойлох нэг үзүүлэлт мөн гэж судлаачид үзсэн байдаг. Иймд туршилтын энэ үр дүн нь Топацин бэлдмэлийн гипоталамус-гинофиз-бэлгийн булчирхай гэсэн тэнхлэг буюу дотоод шүүрлийн тогтолцооны төвийн зохицуулалтанд нөлөөтэй болохыг харуулж байна. Түүнээс гадна бэлдмэл нь мөн бөөрний дууд булчирхай- бэлгийн булчирхай гэсэн тэнхлэгийн үйл ажиллагааны байдалд тодохой нөлөө үзүүлж байв.

Гипоталамо-гипофиз-сэрээ булчирхай-бэлгийн булчирхайн системд бэлдмэлийн үзүүлэх нөлөөг судлахдаа бид хулганад хоёр талын кастраци хийх загварыг ашигласан ба энэ үед дархлалын системд хамааралтай сэрээ булчирхай, дэлүү зэрэг лимфиод эрхтэнгийн өөрчлөлтийг хянасан юм.

Кастраци хийлгэсэн эр хулганы бэлгийн нэмэлт булилрхайн жин 57.5%-иар /хяналт 66.3 + 30.0мг; кастраци -282.52+3+. 2 мг/ хорогдож байхын зэрэгцээ сэрээ булчирхайн жин хэмжээ нь бага зэрэг ихсэж, /хяналт 257.5 + 28.Змг, кастраци 293.6 + 53.7 мг/ түүнчлэн дэлүүний жин мөн бага зэрэг нэмэгдэж байв. Хяналт 554.3 + 14.0 мг; кастраци 634.0+28.9 мг/. Ийм нөхцөлд тестостерон пропионат нь бэлгийн нэмэлт булчнихайн жинг 4 дахин /1891.5 + 13.6 мг/ ихэсгэж, дэлүүний жижиг 62.4% иар /100.4+10.4мг/ нэмэгдүүлж байсны зэрэгцээ сэрээ булчирхайн жинг 2 дахин /129.6 + 147мг/ багасгаж байсан. Харин бэлдмэл хэрэглэсэн тохиолдолд бэлгийн нэмэлт булчирхайн жин 3 дахин /957.5+18.7мг/ ихсэж: дэлүү, сэрээ булчирхайн жин 42%; 35% иар /787.3 + 17.8 мг ба 348.1 +19.1мг/ тyс тус нэмэгдэж байв. Иймд энэхүү туршилтаар гипоталамо-гипофиз-сэрээ булчирхайн системд бэлдмэл нөлөө үзүүлэхдээ сэрээ булчирхайны жин хэмжээг багасгахаас хамгаалж, түүний үйл ажиллагааг дайчлан идэвхжүүлж байгаа нь тогтоогдсон билээ.

Судалгааны үр дүнг үндэслэн үзвэл, Топацин бэлдмэлийг бэлгийн үйл ажиллагааны хямралын үед нөхөн орлуулах эмчилгээний /заместительная терания/ маягаар хэрэглэхээс гадна мөн гипогонадизм үүсэх эмгэг жамтай уялдуулан эмчлэхэд ашиглах боломжтой гэж үзэж байна.

Ном зүй

1. Анагаах ухааны дөрвөн үндэс, Улсын хэвлэлийн газар. Улаанбаатap 1991.х.600
2. Antoniou L.D et. Dialis. a. Transplant. 1978. V 7.p 912.
8. Бaaвгай Ч., Бoлдcaйxaн Б. Moнгoлын уламжлалт aнгаах ухаан. 1990. Улаанбаатар .X.L07.
4. Bartke A.et al. Steroids. 1976.v 28.p 81.
5. Бехтерева Э.Н. Вопр. мед. химий. 1988.№4 .x.77.
6. Буров.Ю.В нap. Бюллетень. Экспер иментальной биологии и медицины
1986.Лоб.х.675.
7. Васильченко Г.С. Общая сексонатология M.1977.X.78
8. Ведерникова И.К. Фармакология и токсикология 1982. № 5. х. 94-46
9.Grosmman Ch. j et al Steroids Biochem. 1985. vl9. 18 p IOL
10.Carter U.N . et al .New Eng .u. Med 1978.v.298.pp. 847-8520
11. Carrion H.M.et al Dialis a Transplant. 1980.v.9.pp. 357-389.
12. Кухтевич А.В. нар. Тералевтический архив. 1984. №7.X.139.
13. LimV.S et al Dialis.a Transplant. 1979. v.7.p. 896.
14. Мехова Г.М. нар. Фрам.и токс 1982. №1
15. Монгол эм судлал. Лувсан эрхлэн найруулсан Үндэсний хэвлэлийн хороо 1989.x. 170-171.
16. Nagel T.S. et al .j.CIin. Endoer. 1973.v.36 pp. 428-432.
17. Prasad A.S.et al .j.Clin.Unvest. 1967.v.46 pp. 549-553.
18. Saksena S.K et al .Endocrinology. 1974 . v. 95. p. 811.
19. Тарышкии A.M. нaр Boup. мед. хим. 1984. №3.х.82.
20. Гарышкии A.M. нар.Вопр.мед.хим. 1987. №6 x.121
21. Чеснокова B.M. нар. Бюллстень экспери-мептальной биологии и медицины 1988. №2.х55.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1879
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК