Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 3(100)
Зүрхний архаг ишеми өвчтэй хүмүүсийн цахилгаан бичлэгийн өөрчлөлт
( Судалгааны өгүүлэл )

М.Эрдэнэцэцэг, A.Өлзийхутаг

Aнaгaax ухааны их сургууль

 
Абстракт

EGG features of 117 patients with Chronic Ischemic Heart Disease (CIHD) aged 9-66 have been studied. The results of research shows that 21.0+4.3,% of investigated patients with HID has Painless Myocardial Ischemia . EGG of patients with HID besides ischemic, modification has myocardiodystrophy and disturbances of conduction system as well (00.3+4.3%).

Зүрх судасны зарим эмгэгийн өвчлөлт сүүлийн үед буурах хандлагатай байгаа ч гэсэн хүн амын нас баралт, хөдөлмөрийн чадвар алдах шалтгааны нэг болсоор байна. Цусны эргэлтийн системийн өвчний өвчлөлт, нас баралт өндөр түвшинд байгаа нь зүрхний ишеми өвчин (ЗИӨ) өргөн тархмал байдагтай шууд холбоотой байгаа тухай И.Ф.Литвицкий 1994 онд /5/ мэдээлжээ. Зүрхний үйл ажиллагааны өөрчлөлтийг оношлодог  багажийн шинжилгээнүүд дотороос зүрхний цахилгаан бичлэг /ЗЦБ/ гол байр эзэлдэг билээ.

ЗИӨ – ний үед зүрхний физик, химийн процесс ихээхэн /7/ өөрчлөгдөж, эсийн туйлжих, дахин туйлжих үйл ажиллагаа хямарч өөрчлөгддөг. Үүнд тулгуурлан, зүрхний цахилгаан потенциалын өөрчлөлтийг бичих замаар зүрхний архаг ишеми өвчтэй хүмүүст илэрсэн өөрчлөлтүүдэд ажиглалт судалгаа хийлээ.

Судалгааны материал, арга зүй

Зүрхний ишеми авчтэй 39-66 насны 114 эрэгтэй өвчтөнийг сонгон авч, илрэх зовиур, эмнэл зүйн зураглал, ЗЦБ-т гарсан өөрчлөлтийг үндэслэн оношилж ангилан, судалгаа явууллаа.

Өвчтөний зовиурыг Роузын стандарт асуулгын аргаар авч, ЗЦБ – ийг түгээмэл хэрэглэгддэг 12 холбоогоор “NEK” электрокардиограф /ХБНГУ/ дээр 25мм/сек – ийн хурдтай бичлээ. ЗЦБ – ийн үзүүлэлтүүдийг Миннесотын түлхүүрээр /МТ/ тайлан уншсан /10/. Судалгаанд хамрагдсан өвчтөнийг дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ - ын ангиллын дагуу /9/ бүлэглэж хуваасан болно.

Судалгааны үр дүн

ЗИӨ-ийг тодорхой ба магадгүй хэлбэр гэж хоёр хуваагаад түүнийгээ дотор нь зүрхний шигдээсээр өвчилсөн, хүчдэлийн бахтай, ЗИӨ-ний өвдөлтгүй хэлбэр гээд гурван дэд ангилал болгосон. Зүрхний Ишеми өвчинтэй хүмүүсийг оношоор ангилан хүснэгт 1-ээр үзүүлэв.

Хүснэгт 1-с харахад ЗИӨ – ний тодорхой хэлбэртэй 69,3+4,3% байсны дотор зүрхний том ба жижиг голомтот шигдээстэй өвчтөн 14,9% -ийг эзэлж байна. Зүрхний шигдээс өвчинтэй 17 өвчтөний 12 нь буюу 70,6% нь жижиг голомтот шигдээстэй байлаа. ЗИӨ хүчдэлийн бахын хэлбэрээр илэрсэн өвчтөн 23 буюу 22,0% байсан бай тэдгээр нь /Канадын ангиллаар/ үйл ажиллагааны 2:3 дугаар ангид хамрагдж байв. Харин ЗЦБ – ээр ишемийн өөрчлөлттэй, өвдөлтгүй хэлбэр 21,9% байлаа. Үүнээс үзэхэд ЗИӨ-ний өвдөлтгүй хэлбэр  манай оронд элбэг тохиодож байгаагийн зэрэгцээ зүрхний шигдээсээр өвчилсөн хүмүүсийн зонхилох нь жижиг голомтот шигдээс байгаа нь ажиглагдлаа.

Нийт өвчтөний 30,7% нь ЗИӨ-өөр өвдсөн байж магадгүй хэлбэртэй байгаагийн 19,3% нь ЗЦБ – ээр ишеми төст өөрчлөлттэй; 37,1% нь цээж зүрх орчмоор 30-аас дээш минут хүчтэй өвдсөн зовиуртай байлаа. Энэ үзүүлэлтээс дүгнэлт хийхэд манай оронд ЗИӨ-тэй хүмүүсийн шинж тэмдэг бүдэг далд хэлбэрээр цөөнгүй явагддаг онцлогтой байж болохыг харуулж байна.

ЗИӨ-тэй хүмүүсийн ЗЦБ-т хийсэн судалгааны үзүүлэлтийг хүснэгт 2-т үзүүлэвЗЦБ-т эмгэг Q шүд илрэх ST хэрчим цахилгаан саармаг шугамнаас доошлох, мөн T шүд адил хажуутай, хасах чиглэлтэйгээр бичигдэхийг ишемийн өөрчлөлт гэж үздэг. Хүснэгт 2-с харахад ЗИӨ-тэй хүснэгт 1 хүмүүсийн ЗЦБ-т ишемийн өөрчлөлт нь ST хэрчимцахилгаан саармаг шугамнаас доошилсон байдал /MT-4/, хасах чиглэлтэй адил хажуутай T шүдний /МТ-5/ илрэлээр тохиолдох нь /50,9%/ голчилж байна. Эмгэг Q шүд илэрсэн 23 тохиолдол /20,1%/ байсан. Үүнээс 4 тохиолдолд Q шүдний хэмжээ R шүдний 1/3 дээс бага, 0,03 сек-ээс богино хугацаанд бичигдсэн байна. Зүрхний цахилгаан бичлэгийн үзүүлэлтүүдийг Миниесотын түлхүүрээр тайлж, ангилсан байдал

   Судалгаанд хамрагдсан ЗИӨ-тэй хүмүүсийн 79-д буюу 69,3%-д ЗЦБ-ээр ишемийн өөрчлөлтөөс гадна зүрхний булчингийн тэжээлийн болон дамжуулах систем, автоматизмын өөрчлөлт хямрал хавсран тохиодож байна. Тухайлбал: Зүрхний булчингийн тэжээлийн хямралтай 21 буюу 18,4+3,6%; агшилтын үзүүлэлтийн дотоод хоригтой 10 буюу 8,8+2,6%; экстрасистолтой 3 буюу 7,9+2% гэх мэтийн өөрчлөлт ажиглагдав. Ийм байдлаар ишеми өвчинд нэрвэгдсэн монгол хүмүүст зүрхний булчингийн тэжээлийн хямрал, түүний дамжуулах системийн өөрчлөлт нилээд их илэрч байна.

Энэхүү бүтцийн болон үйл ажиллагааны өөрчлөлт нас ахих тутам нэмэгдэж байна.

Үүнийг хүснэгт 3-аас тодорхой харж болно. Зүрхний ишеми өвчтэй хүмүүсийн зүрхний цахилгаан бичлэгээр илэрсэн миокардын өөрчлөлтийн үзүүлэлт

Хүснэгт 3-т үзүүлсний дагуу 40-49 настай бүх өвчтөний 60,0+7,7% нь, 50-59 настай 72,3+6,5%; 60-69 настай хүмүүсийн 77,2+8,8%-д нь тус тус дээрхи өөрчлөлт илэрч; нас ахих тутам нэмэгдэж байна.

Энэ үзүүлэлтээс дүгнэлт хийхэд, ЗИӨ-тэй монгол хүмүүст өвдөлтгүй хэлбэр, жижиг голомтот зовиур нь бүдэг илэрч байгаа нь Р.Гүр /2/ Но.Дондог /3,4/, Д.Цэгээнжав /8/ нарын судлаачдын дүгнэлттэй тохирч байна.

ЗЦБ – ээр ишемийн онцлог өөрчлөлтүүд илэрэхийн зэрэгцээ зүрхний булчингийн тэжээлийн болон дамжуулах системийн хямрал давамгай илэрч байгаа зэрэг нь манай орны өндөр уулын бүсийн хүчилтөрөгчийн хомсдол, эрс тэс уур амьсгалтай өвөрмөц нөхцөл зохих хэмжээгээр нөлөөлж байж болох юм /6,1/.

Дүгнэлт

  1. Манай оронд ЗИӨ-тэй хүмүүсийн шинж тэмдэг бүдэг далд, хэлбэрээр явагдаж, тэдний дунд өвдөлтгүй хэлбэр элбэг тохиолдож /21,9%/ байгаагийн зэрэгцээ зүрхний шигдээсээр өвчилсөн хүмүүсийн зонхилох нь жижиг голомтот шигдээс байгаа нь ажиглагдлаа.
  2. ЗЦБ-т эмгэг Q шүд 20,1-д илэрч ST хэрчмийн хазайлт, Т шүдний өөрчлөлт хэлбэрээр бичигдэх нь /50,9%/ голчилж байна.
  3. ЗИӨ-тэй хүмүүст ишемийн өөрчлөлтөөс гадна зүрхний булчингийн тэжээлийн болон дамжуулах систем, автоматизын өөрчлөлт хямрал хавсран тохиолдох нь элбэг байна.
Ном зүй

1.Батмөнх.Г Особенное и некоторых физилогических показателей сердечно-сосудистой системы у коренных жителей в высокогорных условиях МНР. Дисс, канд, мед, и., УБ, 1981
2.Гүр.Р. Анализ сердечно-сосудистой заболеваемости по материалам ЦРБ МНР. В ки: Материалы 15 го Совещ, минист.здрав. соц.страи. УБ., 1962, с.236
3.Дондог.Но Характер нитания, содержание липидов в крови и частота инфаркта миокарда в условиях МИР. Автореф. Дисс. Каид. Мед. И. УБ., 1967
4.Дондог.Но Тунгалаг.Г. Зүрхний булчингийн шигдээс клиникийн зарим онцлог. Монголын анагаах ухаан. 1984, №1. х.47-49
5.Литвицкий. И.Ф. Общие механизмы новреждения и адаптации сердца при его ишемии и реперфузии /Бести. Росе. Акад. Мед. Наук 1994.№8-с И-21
6.Өлзийхутаг.А. Клинико-физиологические особенности ковообрашения, дыхания и крови у коренных жителей низкогорья и среднегорья МНР. Дисс. Д-ра мед. Наук. УБ.: Минск-Фрцнзе. 1990.
7.Өлзийхутаг А. Зүрхний цахилгаан физиолог, авиа зүйн бичлэг. УБ., 1994.
8.Цэгээнжав Д. Состояния коронарного русла и миокарда у больных с постинфарктиой аневризмой левого желудочка и обосиование показании к хирургическому лечению. Дисс. Канд. Мед. Наук. УБ., 1988.
9.Чазов Е.И., Климов А.И. Диелинопротеиндемия и ишемическая болезии сердца. Москва. М.% 1987.
10.Rose G.A., Blaeburn H. Cardiovascular survey methods. Geneva, 1981.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1625
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК