Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 2(34)
Үзэгчдийн сонирхолд хийсэн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

С.Оюун (их эмч)

 
Абстракт

Проведено изучение эффективности различных видов санитарной пропаганды. включая теле и радиопередач «Здоровье». Оказалось, что последнее по эффективности на 15-20% превышает другие методы санитарной пропаганды. Наибольшой, интерес среди телезрителей вызывают передачи касающихся вопросов правильной организации труда и отдыха, гигиенической культуры, вреда курения и злоупотребления алкоголем, особенно если они сопровождаются демонстрацией умело подобранных наглядных пособий.

Улсын радио телевизийн сурталчилгааны нэг хэсэг нь эрүүл мэндийн нэвтрүүлэг юм. Эрүүл мэндийн нэвтрүүлэг нь хөдөлмөрчдөд эмнэлэг, эрүүл ахуйн мэдэгдэхүүн олгох хүчтэй хэрэгсэл болж байна. 1960-аад оноос хойш радио болон телевизийн нэвтрүүлэгт эмнэлгийн тусгай нэвтрүүлгийг бий болгож улмаар Зөвлөлт Холбоот Улс болон ах дүү социалист орнуудын туршлагаар Ариун цэвэр гэгээрлийн ордны арга зүйн тасагт эрүүлийг хамгаалахын радио, телевиз, хэвлэлийн сурталчилгааг хариуцсан арга зүйч их эмчийг ажиллуулах болсон юм. Өргөн олныг хамарсан сурталчилгааны арга зүйч их эмч нь радио телевизээр нэвтрүүлж, хэвлэлд нийтэлж байх эмчийн зөвлөлгөө ба эрүүлийг хамгаалахын бусад материалыг арга зүйн хувьд хянах, сурталчилгааг цаг үе, эрүүлийг хамгаалахын тулгамдсан ба хэтийн төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулалт хийх, судалгаа шинжилгээ хийх үүрэгтэй байдаг. Радио болан телевизийн эрүүл мэнд нэвтрүүлэг нь apra зүйчтэй байх шаардлага нь эрүүлийг хамгаалахын онцлог, аливаа эмгэг өвчлөлд өгөх зөвлөлгөө нь тодорхой хэм хэмжээнд байдгаас уялдан гардаг юм. Хүн амын хөдөлмөрийн чадвар өндөр байх, эрүүл энх урт наслахад эрүүлийг хамгаалахын сурталчилгаа их үүрэгтэй бөгөөд энэ нь нийгмийн баялаг болсон эрүүл мэндийг хамгаалах, түүний нөөц бололцоог нэмэгдүүлэхэд туслах ёстой. Социалист нийгэм нь хөдөлмөрчин олны сайн сайхан амьдралыг бий болгоод зогсохгүй, эрүүлжин энхжих үндэс болж байдаг. Өнөөдөр манай хүн ам залуужин, дундаж наслалт уртсаж байгаа нь үүнийг нотлож байна. Хүний эрүүл мэндийг сахин хамгаалахад амьдралын нөхцөлөөс гадна субъектив хүчин зүйл болсон эрүүл ахуйн мэдлэг, боловсрол хүмүүжил чухал ач холбогдолтой юм.

Зөвлөлт Холбоот Улс болон социалист бусад оронд радио, телевизийн нэвтрүүлгийн үр дүн, сэдэв, сонирхолд өргөн хүрээтэй судалгаа хийж байна. Хөдөлмөрчдөд эрүүл мэндийн мэдлэг олгодог чухал хэрэгсэл болсон радио, телевизийн «Эрүүл мэнд», «Эрүүл энх» нэвтрүүлгийн үзэгчдийн сонирхолд судалгаа хийлээ. Судалгаанд 16-60 насны (эрэгтэй 72, эмэгтэй 92) 164 хүн хамрагдав. Судалгааг хот хөдөөний сонсогчдод асуумж хуудас тараан бөглүүлэх аргаар хийлээ. Эрүүл мэнд нэвтрүүлэг үзэгчдийн судалгаанаас үзэхэд нэвтрүүлгийг үргэлж үзэгчдийн ихэнх хувийг 26-35 насны эмэгтэйчүүд эзэлж байгаа нь бусад орны судалгаатай ижил байна. Ер нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол ахуй амьдрал, үр хүүхэд, төрөл төрөгсөд эцэг эхдээ илүү анхаарал тавьдгийн хувьд эрүүл мэнд нэвтрүүлгийг сонсох сонирхолтой байдаг байна.

Дүгнэлт

  1. Судалгаанаас үзэхэд радио телевизийн нэвтрүүлгээр эрүүл ахуйн мэдлэг олж авсан хүмүүсийн эзлэх хувь бусад сурталчилгааныхаас 15-20 хувиар илүү байна. Энэ үзүүлэлт (бол эмнэлэг эрүүл ахуйн гол мэдэгдэхүүн олгож байгаа радио телевизийн нэвтрүүлгэнд онцгой анхаарал тавихыг шаардаж байна.
  2. Радио телевизээр явуулж байгаа эмнэлэг, эрүүл ахуйн сурталчилгааны сэдвүүд дотроос эмч мэргэжилтэн, эрдэмтдийн зөвлөлгөө эрүүл мэндийн хүмүүжлийн сэдэв сонсогчдод ихээхэн сонирхогдож байна.
  3. Манай нзвтрүүлгийг сонсогчид радио телевизийн нэвтрүүлгээр зөв амрах, хөдөлмөр амралтын дэглэм, эрүүл ахуйн соёл, архи тамхины хор холбогдлын талаар шинжлэх ухааны хялбарчилсан юм уу, кинотой, үзүүлэнтэй, лекц яриа их хүсэж байгаа нь манай ариун цэвэр гэгээрлийн сурталчилгааны зорилготой уялдаж байна.
  4. Энэ бүхнээс дүгнэж радио телевизийн эрүүл мэндийн сурталчилгааг нас хүйс, боловсрол мэргэжлээр ангилан явуулах юм уу, дунд хир насны эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд зориулан урт наслахад анхаарвал зохих болон өвчнөөс өөрийн биеийг хэрхэн сэргийлэх талаар шинжлэх ухааны үндэстэй зөвлөлгөө өгвөл үр дүнд хүрэхийг харуулж байна.
  5. Мөн цуврал хичээл, эрүүл мэндийн ардын их сургуулийг сонсогч элсүүлэх замаар хийж үр дүнд судалгаа хийж байх нь суртал нэвтрүүлгийн чухал хэрэглүүр болсон радио нэвтрүүлгийг зөв ашиглахад ихээхэн ач холбогдолтойг ах дүү социалист орнуудын туршлага харуулж байна.
Ном зүй

1.Санитарное просвещение через экран МРЖ 1979 № 9 стр 42
2.Обеспечение эффективного информационрого обслуживания в области медицины и сан. просвещения МРЖ 1979 № 1 стр 40.
3.Укреплять здоровье через телевидение. МРЖ 1975 № 14. Народные университеты здоровья 1971 г
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1781
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК