Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1997, 4(101)
Хөвсгөл аймгийн 0-15 насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг агаарын темпратурын байдалтай холбон судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

М. Нансалмаа, Б. Бурмаа

 

М. Нансалмаа, Б. Бурмаа

Хөвсгөл аймгийн Нийгмийн Эрүүл Мэндийн Төв

Хөвсгөл аймгийн Нийгмийн Эрүүл Мэндийн Төв

Хөвсгөл аймгийн Нийгмийн Эрүүл Мэндийн Төв

Нийгмийн Эрүүл Мэндийи хүрээлэн

Нийгмийн Эрүүл Мэндийи хүрээлэн

Нийгмийн Эрүүл Мэндийи хүрээлэн

 
Абстракт

The result of the study shows that the average winter outdoor air temperature

of Huvsgul aimag is-24.0-32.0° C and it's higher than the temperature of western and southern part of the Mongolia.

The morbidity of children in Ikh-Uul, Tsetserieg, Alag- Erdene, Galt, Tarialan, Tsagaan-Uur, and Murun sum is higher on 64.6-678.0 cases per 1000 than the state average indexis also were determined the direct correlation between the morbidity and mortality and the average winter outdoor air temperature.

Pp.15-17, tables 5, References 10

Байгаль цаг уурын янз бүрийн нөхцөлд амьдарч буй янз бүрийн насны хүүхдийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд судалгаа хийх нь эрүүл ахуйн чухал ач холбогдолтой юм. (В Р. Кучма, 1993) Аливаа хүний эрүүл болон эмгэг байдал, түүний түүний илрэх хэлбэр нь уг бодгалын бие бялдар, оюун санааны удамшил болон олдмол төрх, хүрээлэн буй байгалийн болон нийгмийн орчноос хамаарна. Хүн амын өвчлөл, эндэгдлийг тус орны янз бүрийн хэсгийн байгаль цагуур, газар зүйн нөхцөл онцлоггой холбон судалсан материал манай улсад харьцангуй бага байна (П.Нямдаваа, 1996).

Агаарын хүчин зүйлс, хүний бие махбодид нөлөөлдөг тухай бүр эрт дээр үеэс, тухайлбал Анагаах ухааны эцэг Гиппократын үеэс мэдэгдэж байсан байна. (Л.Лхагва, 1989)

Нэг хүртлэх насны хүүхдийн өвчлөл, нас баралтын зонхилох шалтгаан болох амьсгалын замын цочмог халдварууд тоггвортой хэвээр байна. Нэг ба тав хүртлэх насны хүүхдийн нас баралтын үзүүлэлтээрээ манай улс хүүхдийн эндэгдэл ихтэй орнуудын тоонд орж бзйна. Тухайлбал: Манай улсад 5 хүртлэх насны хүүхдийн нас баралтын зохилох шалтгааны 62.8-63.8%-ийг (1991-1993) амьсгалын цочмог халдварууд эзэлж байна. (Э.Лувсандагва, Г.Оросоо, 1994) 1989-1993 оны 5 жилийн дунджаар Хөвсгөл болон зарим аймгуудад нялхсын эндэгдэл 63,5-82.5 промиль байгаа нь улсын дунджаас 1.5 дахин өндөр байгаа юм (П.Нямдаваа, 1996).

Зорилго. Хөвсгөл аймагт хүүхдийн өвчлөл, эндэгдлийн байдлыг тус аймгийн өвлийн улирлын агаарын темпратурын байдалтай холбон судлах.

Материал, арга зүй: 1993-1995 онд Хөвсгөл аймгийн нийт сумдын өвлийн улирлын дундаж  температурыг аймгийн ус цаг уурын албаны 1993- 1995 оны материалыг ашиглан дундаж үзүүлэлтийг тооцож гаргав.

Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, хүн амын эрүүл мэндийн 1993-1995 оны тайлангийн материалуудаас Хөвсгөл аймгийн хүүхдийн нийт өвчлөл, амьсгалын эрхтэний өвчлөл, нас баралтын үзүүлэлтийг сум бүрээр гаргаж аймгийн хэмжээгээр нэгтгэн судлаж, статистикийн аргуудыг ашиглан хүчиц, зүйлийн хоорондын хамаарлыг тооцлоо.

Судалгааны үр дүн, хэлцэмж: Хөвсгөл аймаг нь манай орны бусад газар нутгийн адил эх газрын эрс тэс уур амьсгалтай, агаарын темпратурын зөрүү ихтэй юм (Ц.Жамсран, 1995). Үүнээс үзэхэд монгол Улсын баруун зүгийн аймгуудын өвлийн улирлын жилийн дундаж темпратур цельсийн -24,1-27.5 хэм, зүүн зүгийн нутгийнх цельсийн -21- -22.0 хэм, Хөвсгөл аймгийнх -20.1- -26.3 хэм байхад тус аймгийн нийт 'сумдын 25%-д өвлийн улирлын дундаж температур нь цельсийн -24.2- -32.8 хэмтэй байгаа нь (Монгол Улсын болон аймгийн цаг агаарын тойм, 1993-1994, 1995) баруун зүгийн аймгуудынхаас -0.1- -5,3 хэмээр, зүүн зүгийн нутгийнхаас -2.7- -10,8 хэмээр, аймгийнхаа дунджаас -4.1- -6.5 хэмээр тус тус их байна.

Тус аймгийн уур, амьсгалын мужлалаар Баянзүрх, Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Хатгал, Ханх, Арбулаг, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэ- булган, Алаг-Эрдэнэ, Цэцэрлэг, Цагаан-Уул, Жаргал, Галт, Шинэ-Идэр зэрэг сумд нь чийглэг хүйтэн, бусад сумд нь чийглэгдүү сэрүүн нутагт хамрагдаж байна. (Б.Жамбаажамц, 1986). Өөрөөр хэлбэл нийт сумдын 66,0 хувь нь хүйтэн сэрүүн бүсэд хамрагдаж, зарим өвөл өндөр уулын бүсэд агаарын темпратур цельсийн -40- 45 хэм, дор газраа -47- оос-51 хэм хүрч хүйтэрдэг байна.

Хүүхдийн өвчлөлийг судалсан дүнг Хүснэгт 2- т үзүүлэв.

0-15 насны хүүхдийн нийт өвчлөл 1993- 995 онуудад Тариалан, Цагаан-Уул, Галт, Их-Уул, Ханх, Алаг-Эрдэнэ, Мөрөн, Цэцэрлэг сумдад 1000- хүн амд 896.0-1272.0 тохиолдол бөгөөд улсын дундажтай харьцуулахад 1994 онд Алаг-Эрдэнэ, Их- Уул, Тариалан, Цагаан-Үүр, Тариалан, Цагаан-Уул, Цагаан-Үүр, Цэцэрлэг зэрэг сумдад 1000-д 87.0-678.6 (t>2) тохиолдлоор, 1995 онд Алаг-Эрдэнэ, Галт, ИХ- Уул, Мөрөн зэрэг сумдад 1000-д 64.0-455.5 (t>2) тохиолдлоор тус тус их байна. Өвчлөл ихтэй дээрх сумдын өвлийн улирлын агаарын дундаж темпратур 20.5- -27.2 хэм байв Тосонцэнгэл, Рашаант, Төмөрбулаг сумдад өвчлөл 1000 хүн амд улсын дундажтай харьцуулахад 250.0-1002,0 тохиолдлоор бага (t>2), эдгээр сумдад өвлийн улирлын агаарын дундаж темпратур нь цельсийн – 16,5аас -21.0 хэм байна.

Амьсгалын замын өвчлөл нийт сумдын 37.5 хувьд нь 1000-д 905.0-1294.0 тохиолдол байна Аймгийн 0-15 насны хүүхдийн нас баралт 1993- 1995 онуудад улсын дундажтай харьцуулахад 1000 хүүхдэд 2.1-ээс 2.3 (t>2) тохиолдлоор тус тус их байна.

        1993-1995 онуудад Цагаан үүр, Чандмань-өндөр, ханх сумдад нас баралт 1000-д 10,7-оос 15,2, 1995 онд Жаргал, Рэнчинлхүмбэ, Шинэ идэр суманд 1000-д 11,3-15,6 тохиолдол байна. 

Гэтэл 0-5 насны хүүхдийн нас баралт Рэнчинлхүмбэ суманд (1993- 1995 онд) жил бүр 1000-д 3.8-4.7 (t>2) тохиолдлоор, Жаргал, Шинэ-Идэр, Алаг-Эрдэнэ сумдад (1994-1995 онд) 1000-д 25-аас 10.1 (t>2) тохиолдлоор нэмэгдсэн байна. Эдгээр сумдад агаарын температур цельсийн -19.7-оос 32.8 хэм байгаа нь анхаарал татаж байна. Амьсгалын замын өвчний улмаас нас баралтын тохиолдол нийт сумдын 29.2%-д нь 1000-д 4.6-аас 9,0 байна.

Хүүхдийн өвчпөл, агаарын температурын хамаарлыг хүснэгт 5-аас харахад 0-15 насны хүүхдийн өвчлөл, температурын (1993-1995 онд) хамаарал нь бүх сумдын 41.6 хувьд нь шууд, үүнээс 20.0 хувьд нь хүчтэй, 30.3 хувьд нь дунд зэрэг, 49.7 хувьд нь сул хамааралтай байна. Үүнд: Арбулаг, Эрдэнэ-булган, Галт, Төмөрбулаг, Цагаан-Үүр, Баянзүрх, Улаан-Уул, Цагаан-Уул, Шинэ- Идэр, Цагаан-нуур зэрэг сумд хамрагдаж байна.

Амьсгалын замын өвчлөл өвлийн улирлын агаарын темпратурын хамаарлын судалж үзэхэд бүх сумдын 41.6%-д нь шууд хамааралтай, үүнээс 50.0%-д нь хүчтэй, 20.0%-д нь дунд зэргийн, 30.0%- д нь сул  хамааралтай байлаа. Хүүхдийн нас баралтын байдлыг дээрхийн адилаар агаарын темпратурын дундаж үзүүлэтээс хамаарах хамаарлын тооцож үзэхэд бүх сумдын 54.2%-д нь шууд, үүнээс 69.2%-д нь хүчтэй (Арбулаг, Их-Уул, Түнэл, Улаан-Уул, Шинэ-Идэр, Эрдэнэ-булган, Цэцэрлэг, Тариалан, Мөрөн), 30.9%-д нь дунд болон сул хамааралтай байна.

Хүүхдийн дунд амьсгалын замын өвчний улмаас нас баралт, агаарын хэмийн хамаарал бүх сумдын 70.8%-д нь шууд, үүнээс 35.2%-д нь

хүчтэй, 47.2%-д нь дунд зэргийн, 17.6%-д нь сул хамааралтай байна.

Дүгнэлт:

1. Хөвсгөл аймгийн бүх сумдын 25 хувьд нь өвлийн улирлын дундаж темпратур нь -24- -32.8 хэм байгаа бөгөөд Монгол Улсын баруун болон зүүн зүгийн нутгаас -0.1- 5.3 хэмээр илүү хүйтэн байна.

2. Хүүхдийн нийт өвчлөл 1993-1995 онуудад Их-Уул, Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Галт, Тариалан, Цагаан-Үүр, Мөрөн сумдад улсын дундажтай харьцуулахад 64.0-678.0 тохиолдлоор их (t>2), амьсгалын замын өвчлөл нийт сумдын 37.5 хувьд 10000-д 905.0-1294.0 тохиолдол байна.

3. 0-15 насны хүүхдийн нийт нас баралт 1993- 1995 онуудад улсын дундажтай харьцуулахад 10000-д 2.1-2.3 тохиолдлоор тус тус их (t>2), Цагаан- Үүр, Чандмань-Өндөр, Ханх, Жаргал, Шинэ-Идэр, Рэнчинлхүмбэ сумдад 10000-д 11.3-15.6 тохиолдол байна. Амьсгалын өвчний улмаас нас баралтын тохиолдол нийт сумдын 29.1 хувьд нь 10000-д 4.6-9,тохиолдол байна. Хүүдийн нийт евчлел, температурын (1993-1995онд) хамаарал нь бүх сумдын 41 6 хувьд нь, амьсгалын замын өвчлөл температурын хамаарал 41.6 хувьд нь, нийт нас баралт агаарын температурын хамаарал 54.2 хувьд нь, амьсгалын замын өвчний улмаас нас баралт агаарын температурын хооронд 70.8 хувийн шууд хамааралтай байна.

Ном зүй

1.Нямдаваа Н. “Нийгмийн Эрүүл Мэндийн тулгамдсан асуудал” 1996
х. 131,181,182,366
2. Лувсандагва Э. Оросоо Г. “Эсэн мэнд амаржихуй” үндэсний 2-р бага хурлын илтгэлээс 1994 он, х 140, 141, 145
3. Эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа, хүн амын эрүүл мэндийн 1993 оны зарим үзүүлэлтүүд 1993 он х. 15, 41, 42
4. Эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа, хүн амын эрүүл мэндийн 1994 оны зарим үзүүлэлтүүд 1994 он х. 42-54
5. Эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа, хүн амын эрүүл мэндийн 1995 оны зарим үзүүлэлтүүд 1995 он х. 14-17, 62-64
6. Дамбаажанцан Б. “Хөвсгөл аймгийн уур амьсгалын эмхэтгэл” 1989 он х 5, 9, 167
7. Лхагва Л. “Сансарын ба цаг уурын хүчин зүйлс хүний биед нөлөөлөх нь” 1989 он х 3
8. Хөвсгөл аймгийн “Ус цаг уурын албаны шүүмжийн түүвэр” 1993, 1994, 1995 он
9.Кучма В.Р. “Проблемы мониторинга состояния здоровье детского населения в связи с факторами окружающей среды “Гигиена Санитария 1993 № 11 с.4
10.Жамсран Ц. “Хүүхдийг 2000 он хүртэл хөгжүүлэх Хөвсгөл аймгийн дэд хөтөлбөр” 1995
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1247
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК