Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 2(34)
Лабораторийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудалд
( Тойм өгүүлэл )

С.Самбуу (Оргил рашаан сувилалын дарга)

Оргил рашаан сувилал

 

Лабораторийн шинжилгээ нь хүний биеийн шингэний химийн найрлага, эсийн тухай бодит мэдээлэл өгдөг тул ямарч мэргэжлийн эмч нарт чухал ач холбогдолтой юм. Анагаах ухааны орчин үеийн лабораторийн болон багаж аппаратын шинжилгээний үндсэн дээр өвчний онош тогтоох, тавиланг мэдэх, эмчилгээний зорилт үр дүнг шийдвэрлэх өргөн боломжтой боллоо. Жишээ нь бөөрний үйл ажиллагааны хурц дутагдлын үед диализид оруулах эсэхийг биохимийн яаралтай шинжилгээгээр цаг тухайд нь шийдвэрлэдэг болов. Мөн хэвлийн эрхтний гэмтэл, болон бусад өвчний үед хэвлийг дурандах (лапароскопи) аргаар яаралтай мэс засалд орох эсэх, дотор эрхтэнд ямар эмгэг байгааг мэдэх боллоо. Эрхтэн системийн үйл ажиллагаа, дааврын өөрчлөлтийг эмгэг физиологийн лабораторийн тусламжтай оношлож байна. Ийм чухал клиник-оношийн лабораторийн алба нь тус улсын эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллагын дотор томоохон салбарын нэг болон хөгжиж байна. Лабораторийн үйл ажиллагааг боловсронгуй болгоход орчин үеийн физик, радио-электроник, кибернетикийн ухааны үндсэн дээр зохиогдсон автомат багаж, төхөөрөмжийг өргөн хэрэглэх шаардлага урган гарлаа. Лабораторийн үйл ажиллагааны гол үзүүлэлт нь шинжилгээний тоо тасралтгүй өсөхдөө биш харин орчин үеийн шилдэг арга барил хир нэвтэрсэн, шинжилгээний хариу үр дүн хир зэрэг сайжирсан зэрэгтэй холбоотой.

МАХН-ын XVII их хурлаас «Эрүүлийг хамгаалах байгууллагын өмнө урьдчилан сэргийлэх ажил, эмнэлэг-ариун цэврийн албаны үйл ажиллагааны хэмжээг эрс дээшлүүлж, ард иргэдэд эмнэлгийн нарийн мэргэжлийн төрөл төрлөөр тусламж үзүүлэх явдлыг сайжруулах, эмнэлгийн байгууллагын үзлэг үйлчилгээний чанар соёлч боловсон байдлыг бүхий л аргаар сайжруулж, эмч нарын хариуцлага, эмнэлгийн боловсон хүчний мэргэжлийн бэлтгэлийн хэмжэзг эрс дээшлүүлэх арга хэмжээ авахыг нийгмийн эрх ашиг шаардаж байна» гэж заасан билээ. Тус улсад клиник-оношийн лабораторийн албыг бэхжүүлэх, боловсон хүчнээр хангах явдалд нам, засгаас ихээхэн анхаарал, халамж тавьж байдгийн ачаар одоо тус улсын аймаг, хот, сум дундын эмнэлэгт орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан том жижиг 180 гаруй лаборатори, түүнд 600 шахам дээд, дунд мэргэжлийн хүмүүс ажиллаж жилдээ 1.8 сая хүнд 6,5 сая шахам шинжилгээ хийж байна.  (ЭХЯ-ны тайлан 1978) Амбулатори-поликлиникийн 100 өвчтөн тутамд ноогдох клиник-лабораторийн шинжилгээ: аймгуудад-2,2 хотод-2,6 хүүхдийн больницод-0,3, сум дундын эмнэлэгт-1,2, биохимийн шинжилгээ: аймгуудад 0,7 хотод 0,5-2,8 улсын хэмжээгээр 1,4 үүнээс нэгдсэн эмнэлэгт 3.4, хүүхдийн больницод 0,7, сум дундын эмнэлэгт 0,06, стационарын нэг өвчтөнд ноогдох шинжилгээний хувьд клиник-лабораторийн шинжилгээ аймгуудад 0,5 хотод 0,6-1,8 улсын хэмжээгээр 1,0 үүнээс нэгдсэн эмнэлгүүдэд 1,6 хүүхдийн больницод-1,2 сум дундын эмнэлэгт 0,4 биохимийн шинжилгээ: стационарын 1 өвчтөнд аймгуудад: 0,1, хотод 0,1-0,6 улсын хэмжээгээр 0,2 үүнээс нэгдсэн эмнэлгүүдэд-0,3 хүүхдийн больницод 0,3 сум дундын эмнэлэгт 0,01 ноогдож байна. (Эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа-хүн амын эрүүл мэндийн зарим үзүүлэлт ЭХЯ,1978). Тус улсын хэмжээнд лабораторийн нэг үзлэг, стационарын нэг өвчтөн, оронд ноогдох клиник, биохимийн шинжилгээний тоог ЗХУ болон социалист бусад орны судлаачдынхтай харьцуулахад тэдгээр орноос  ихээхэн доогуур байна. Одоо зарим социалист орны нэг иргэнд жилд 10 гаруй шинжилгээ ноогдож байна. (В.В.Меньшиков 1973) В.В.Меньшиков (1976) П.К.Крамцова (1977) нарын судалгаанаас үзэхэд Зөвлөлт Эстонид амбулаторийн нэг үзлэгт лабораторийн 0,43 шинжилгээ Молдавид 0,41 Арменд 0,15 Азербайжанд 0,13 тус тус ноогдож байсан байна. ЗХУ-д стационарын нэг оронд жилд дунджаар 175,5 стационарын нэг өвчтөнд 9,2, амбулаторийн нэг үзлэгт 0,29 шинжилгээ ноогдож байв. Дээр дурдсан баримтаас үзэхэд эмнэлэг-урьдчилан сэргийлэх байгууллагын өдөр тутмын эмчилгээ-оношлогооны үйл ажиллагаанд клиник-биохимийн шинжилгээний ач холбогдол өдрөөс өдөрт ихсэж клиник-биохимийн лаборатори-амбулатори стационарын үйл ажиллагааны холбоо улам ихсэж байгаа нь тодорхой байна. Ийм учраас эмнэлэг-урьдчилан сэргийлэх байгууллагыг удирдах, хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулахад туслах кабинетууд, ялангуяа лабораторийн үйл ажиллагааг больницын үйл ажиллагаатай хослуулан зохион байгуулах явдлыг улам сайжруулах шаардлагатай байна. Тус улсад сүүлийн жилүүдэд биохимийн тусгай төрлийн шинжилгээнүүд: гормон, фермент, электролит, цус бүлэгнүүлэгч факторууд, цус үл бүлэгнүүлэгч систем зэргийг судлах боллоо. Мөн дархлал-(иммунолотайн)-ын шинжилгээ хийгдэж эхлэж байгаа боловч энэ нь цөөхөн тооны лабораторийн хэмжээнээс хэтэрч чадаагүй байна. Орчин үед лабораторийн зохион байгуулалт, шинжилгээний арга боловсронгуй болж автомат тоног төхөөрөмж, багаж аппарат өргөн нэвтэрч шинэ шинэ урвалж бодисууд шилмэл аргыг хэрэглэх болж шинжилгээний нэр төрөл, тоо олширч байна. Гэтэл зарим үед эмчлэгч эмч нар өвчтөнд шаардлагатай шинжилгээг зөв сонгон авч чадаагүйгээс шаардлагагүй олон шинжилгээ хийлгэж үргүй зардал гаргах, эсвэл шаардлагагүй хэт олон шинжилгээг хийлгэж өвчтөнд сэтгэл санааны дарамт үүсгэхэд хүргэдэг удаа ч гарах болжээ. Иймд өвчтөнд хийх шинжилгээний тоог олшруулахдаа биш, харин тухайн өвчтөний оношийг тогтооход зайлшгүй шаардлагатай шинжилгээг зөв сонгон авах, шинжилгээний хариуд нэгдсэн дүгнэлтийг зөв хийж чадах өргөн хүрээтэй, тал бүрийн мэдлэг эмч нарт хэрэгтэй болж байна. Клиник-оношийн лабораторийн албаны гол зорилго бол шинжлүүлсэн хүмүүсийн эрүүл мэндийн байдлыг мэдээлэх, өвчин эмгэгийг эрт илрүүлэх, онош тогтооход туслах, өвчтөнд хийгдсэн эмчилгээний үр дүнг тодорхойлох зэрэг эмнэлэг-урьдчилан сзргийлэх байгууллагын хэрэгцээг дээд зэргээр хангахад оршино. Лабораторийн тусламжийг сайжруулахад дээд, дунд мэргэжлийн боловсон хүчнээр хангахын гадна богино хугацаанд олон тооны шинижилгээг хийж чадахуйц материал техникээр хангах нь чухал юм. ЗХУ-ын П.И.Емельянов, Ю.И.Савальева (1978) нарын судалгаагаар лабораторийг төвлөрүүлэн нэгтгэснээр шинжилгээний тоо 20-50%-иар нэмэгдэж, хөдөлмөрийн бүтээмж 10-60% хүртэл дээшилж, шинжилгээний өөрийн өртөг 20-40%-иар буурч, нян судлалын шинжилгээний хугацаа 1-4 өдрөөр богиноссон байна. ЗХУ-ын эрдэмтдийн судалгаанаас үзэхэд лабораторийн шинжилгээ жил бүр 7%-иар нэмэгдэж байна. Тус улсад онош-зүйн лабораторийн салбар болох биохими сүүлийн 20-иод жилд үүсэн хөгжиж эмчлэн сэргийлэх ажилд өргөн хэрэглэгдэх боллоо. Лабораторийн хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх асуудал шинэ лаборатори нээх, эсвэл орон тоо нэмэх журмаар шийдвэрлэгдэнэ гэсэн хэрэг биш. Одоо байгаа лаборатори болон лабораториудын хоорондын хөдөлмөр зохион байгуулалтыг шинжлэх ухааны үндэстэй болгосноор хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, үргүй зардлыг арилгаж, шинжилгээний өөрийн өртгийг хямдруулж, амбулатори поликлиникийн нэг үзлэг, больницын нэг ор, өвчтөн ор хоногт ноогдох шинжилгээний тоог социалист орнуудын хэмжээнд ойртуулах боломж гарах юм. ЗХУ, социалист бусад орны туршлага, манай зарим судлаачдын судалгаанаас үзэхэд клиник-оношийн төвлөрсөн лабораторийг тус улсад нутаг дэвсгэрийн харьяаллаар улс, хот, аймгийн хэмжээгээр байгуулж болох байна. Социалист орнуудын эмнэлгийн лабораторийн мэдээлэлд сүүлийн жилүүдэд ихээхэн бичигдэж байгаа зүйл бол амбулатори-поликлиникийн нэг үзлэгт ноогдох шинжилгээний тооны үзүүлэлт юм. Өвчтөнг больницод хэвтэхээс өмнө амбулатори поликлиникээр шаардлагатай шинжилгээг хийх болсноор өвчтөний стационарт байх хугацааг үр ашигтай болгож оношийн дагуу хийгдвэл зохих эмчилгээг богино хугацаанд хийлгэх бололцоог бүрдүүлж эмчилгээг хүлээгдүүлэхгүй хийх, ор хоногийг богиносгох зэрэг оношлогоо, эмчилгээ-эдийн эасгийн чухал ач холбогдолтой юм. Клиник-оношийн лабораторийн зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгоход лабораторийг төвлөрүүлэх, хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах, шинэ багаж хэрэгсэл, эм реактив (автоматжуулах, механикжуулах бэлэн тест урвалж)-ийг нэвтрүүлэх, боловсон хүчин бэлтгэж буй системийг боловсронгуй болгох, судалгаа шинжилгээний ажилд тулгуурлан өөрийн орньг өвөрмөц нөхцөлд зохицсон лабораторийн норматив боловсруулах зэрэг асуудлыг дэс дараалалтай шийдвэрлэх явдал чухал байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1642
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК